Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

   улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

   иргэний нэхэмжлэгч Г.Г /онлайн/,   

   шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

   шүүгдэгч Г.Батбилэгийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, Ж.Энх-Амгалан,

   шүүгдэгч Г.Б , Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б нарт холбогдох 2034000000691 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

......гэв.

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/         

   Шүүгдэгч Г.Б /ял тэнсэж хянан харгалзсан хугацаандаа/ Н.Б тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 47.880.013 төгрөгийн хохирол учруулсан,

   мөн М.Б  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт өмнө нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалтаар олгосон газрыг Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох журмын дагуу хүчингүй болгосныг мэдсээр байж тухайн газрыг өөрийн эзэмшил мэтээр бусдад ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Н.Б гээс хамтран бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал гэж 53,970,000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Би Н.Б гээс 50 сая төгрөгийг залилж авсан гэдгийг ойлгосонгүй, би тийм юм аваагүй. Н.Б бид 2 анх 70/30%-р тохирсон үйл ажиллагаа явуулаагүй, олборлолт хийгээгүй, зүгээр хөрс хуулсан. Малчид ойр тойрны хүмүүст мөнгө гаргаж өгсөн. Мөнгө төгрөгийг намайг залилж авчихлаа гэсэн юм болов уу гэж ойлгож байна. Н.Б гээс нэг төгрөг өөрөө авч зарцуулсан юм байхгүй. Дэлгүүрийн 7 сая гаран төгрөг өгснийг мэдэж байна. Бусдыг нь тодорхой мэдэх зүйл байхгүй байна. Яагаад намайг залилсан гэж байгаа юм бол, өөрөө ажил төрлөө явуулахын тулд хүмүүст мөнгө өгсөн байхыг үгүйсгэхгүй, миний нэрийг барьж ажил явуулсан болохоос миний дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Би Өөрийн 2 жил ашиглаж байсан дансны хуулгыг мөрдөн байцаагчид өгсөн байгаа. Хуулган дээр Н.Б гээс дансаар болон бэлнээр авсан мөнгө байхгүй. Э ыг таньдаг байсан, Н.Б г таньдаггүй байсан. Б над руу утсаар холбогдож бид 2 уулзсан.” гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Г.Б гуайтай хамтран ажиллахдаа дансаар мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Үйл ажиллагаа явуулахдаа өр, шир дараад өг гэсэн нь нэртэйгээ дансны хуулга дээр байгаа. Үйл ажиллагааг явуулах гэж бүх зардал нь тооцогдоод гүйлгээний утга дээр ийм үйл ажиллагаанд зарцуулаарай гэсэн тодорхой бичигдсэн зүйл байхгүй болохоос биш гүйлгээний утга дээр бичсэн байсан бол зардал нь асар өндөр юм байгаа. Дансны хуулга дээрх гүйлгээнүүд нотлох баримттайг нь түүсэн байгаа. Г.Б гуайг гүжирдсэн, худлаа ярьсан зүйл байхгүй. Хамтран ажиллахад хийсэн бүх зардал зарцуулагдсан.

Ашигт малтмал хууль бусаар олборлосон гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна, Г.Э  гэдэг хүн над руу залгаад Заамарт алт ухах зөвшөөрөлтэй, хүн байгаа очоод уулз гээд дугаарыг нь өгсөн. “ гэх мэдүүлэг.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Үүнд:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 хуудас/, Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/, Гэрч Т.Содномсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, Гэрч С.Дашийн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, Гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, Гэрч 3.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/, Гэрч Б.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/, Гэрч О.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/, Шинжээч "Нуман алтай" ХХК-ний захирал А.Цэнд-Аюушийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 1/96 дугаартай дүгнэлт, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг, Баянголын ам гэх газарт Арвин баялаг ТББ- ын эвдсэн 0,84 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 46-77 хуудас/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийсэн талаарх материалын хуулбар /хх-ийн 109 хуудас/, Ашигт малтмалт газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/3911 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 111-112 хуудас/, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07/993 дугаартай албан бичиг /хх-ийн 114-115 хуудас/, хуулбарлан авсан нотлох, Эрүүгийн 1834005010328 дугаартай хэргээс баримтууд /хх-ийн 123-173 хуудас/, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 8/2480 дугаартай албан бичгийн хуулбар /хх-ийн 215 хуудас/, Шинжээч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 129/, Яллагдагч Н.Б-н мэдүүлэг /хх-ийн 105-106 хуудас/ зэрэг болно 1.17. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан хохирогч Н.Б-н мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, албан бичиг, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 244 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж /хх70-72/, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг болно.

 

Гурав.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б , Н.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

“Улсын яллагчаас: “Шүүгдэгч Н.Б , Г.Б нар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Баянголын ам гэх газар 2020 оны 8 сарын 4-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны хугацаанд тээврийн хэрэгсэл ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 47.880,013 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн Г.Б нь ашигт малтмалын газрын тосны газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн.Э ын гаргасан гэх албан бичгийг тусгай зөвшөөрөл мэтээр ойлгож техник хэрэгсэлтэй хүнтэй хамтарч ажиллаж гэж н.Э ын санал болгосны дагуу Н.Б г авчирч тухайн газар дээр  ашигт малтмалын олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. Үүн дээр шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шинжээч өмнө нь яг энэ газар дээр очиж дүгнэлт гаргаж байсан. Тухайн үед өмнөх газар дээр ус ашиглаагүй байсан. Сүүлийн энэ газарт үзлэг хийхэд ус ашигласан байсан учраас үнэлгээ дээр усны хохирлыг тооцсон байгааг тэмдэглэл дээр тайлбарлаж өгсөн. Тухайн газар нь орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамаарч байна гэх агуулга бүхий албан бичгээр тогтоогддог. Мөн энэ газар дээр шүүгдэгч Г.Б нь бичил уурхайн зориулалтаар тусгай зөвшөөрөлгүйгээр буюу дүгнэлт гараагүй хүчингүй болсон газар дээр ашигт малтмал олборлосон хэрэгт шүүхээс шийтгүүлсэн байсан. Шийтгүүлсний маргаашаас эхлэн 10 сарын 22-ны хүртэл цагдаагийн байгууллагын хяналт шалгалт очих хүртэл хугацаанд ашигт малтмал олборлосон гэдэг нь тогтоогддог. Өнөөдөр бас иргэний нэхэмжлэгч энэ талаар хяналт шалгалтаар явж байхад тогтоогдсон гэдгийг хэлж байна. Өмнө нь очихдоо тусгай зөвшөөрөл, бичиг баримт нь дутуу байна гэж анхааруулах санамжийг өгч явсан гэж хэлсэн. Мөн мэргэжлийн хяналтын газар шалгалт хийсэн байдаг. Энэ газар дээр ийм үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Б нь тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгож надад ашигт малтмалыг газрын бичгийг харуулсан гэж байна. Гэтэл Н.Б нь энэ чиглэлийн үйл ажиллагааг 2017 оноос хойш хийж эхэлсэн. Тусгай зөвшөөрөл гэдгийг ойлгох, мэдэх, ухамсарлах тодорхой хэмжээний мэдлэгтэй, боловсролтой хүн байгаа.  Гэтэл Г.Б ийн хуулийн хэлтсээс гаргаж ирсэн хууль журмын дагуу ажилла гэх албан бичиг гаргасан., мөн 2016 оноос хойш гаргасан дүгнэлт гэх зүйлийг бариад өнөөдөр зөвшөөрөлтэй гэж яриад байгаа нь тусгай зөвшөөрөлтэй ажилсан гэж  үзэх үндэслэл байхгүй. Яагаад гэвэл н.Э  энэ хоёрыг дунд нь зуучилж өгсөн. Гэхдээ Н.Б тухайн бичиг баримтыг би шалгаагүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Энэ үйл ажиллагааг 2017 оноос хойш явуулж байгаа би шалгах шаардлага байхгүй тусгай зөвшөөрөлтэй байсан бичиг баримтыг нөгөө тал хариуцдаг гэж байна. Өнөөдөр ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын хуульд төрийн өмчийн газар дээр тусгай зөвшөөрөлтэйгөөр ашиглана. Ашигт малтмал газрын доорх баялаг төрийн өмч байдаг гэж Үндсэн хуульд заасан байдаг. Үүнийг ашиглахад тусгай эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд гаргаж өгнө гэдгийг монгол хүн ойлгоно. Тэр тусам ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа хүн мэдэж байгаа. Өмнөх үйл ажиллагааг бас явуулсан. Өнөөдөр би мэдэхгүй хөрөнгө оруулалт хийж үзээгүй, хөрөнгө оруулалт 30/70%-аар тохирсон, амаар хэлцэл хийсэн. 30% нь Г.Б газраа бэлдэж, усны асуудлаа шийдэж өгнө гэсэн би техникийн ажиллах нөхцөлийг гаргахаар тохирсон байсан. Тэрнээс бусад бичиг баримттай байх үгүй асуудал нь өөрийнх нь хамаарал бүхий ярьж байгаа зөвшөөрөлтэй байх, байхгүй, шалгалт ирэх, өөрийнх нь үйл ажиллагааг зогсоох, зогсоохгүй асуудал нь өөрт нь хамаагүй мэтээр ярьж байгаа боловч энэ хэрэгт орсон баримт тусгай зөвшөөрөл байх ёстой гэдгийг мэддэг, тусгай зөвшөөрөл гэж үзүүлж байгааг үнэхээр тусгай зөвшөөрөл мөн үү биш үү гэдгийг энэ хүн шалгахгүй байгаа нь өөрөө хууль бус ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг мэдэж үйлдсэн байна гэж үзэх үндэслэл байна.  Мөн Г.Б ийг залилангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Өнөөдрийн шүүх хурлын хэлэлцүүлгээр Н.Б , шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө болон гарсны дараа Н.Б гээс мөнгө өөрийн данс руу шилжүүлж, энэ нь Г.Б тусгай зөвшөөрөлтэй гэж бичиг баримттай гэх газарт ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах гэж байгаа гэдэг байдлыг өөрт нь ойлгуулснаас өөрийн бусдад тавьсан өрийг, тухайн ашигт малтмал явуулахад хэрэгтэй техник хэрэгсэл, үйл ажиллагааны зардлаа надаар төлүүлсэн гэж хэлдэг. Хэргээс авч үзэхэд тусгай зөвшөөрөл байхгүй байсаар байтал Г.Б тэй тусгай зөвшөөрөлтэй гэж очиж уулзаж ашиг орлогоо хуваая гэж хэлцэл хийснээс харахад залилан мэхлэх гэмт хэрэг нь ашиг олох зорилготой байдаг. Шүүгдэгч Г.Б нь тухайн үйл ажиллагааг явуулж  70/30%-аар тохирч өөртөө ашиг олох зорилгоор тухайн өөртөө авсан, бусдад тавьсан өрийг төлүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Ийм учраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан гэм буруутайд тооцох,  шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй. Мөн шүүгдэгч Г.Б ээс хохирогч Н.Б д учруулсан хохирол болон 53,970,000 төгрөгийг гаргуулж олгуулах саналыг шүүхэд оруулж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Б ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан, М.Мэндсүрэн нараас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар Г.Б эд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 2-8 жилийн ялтай хэрэгт шүүхээр орж байна. Энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Өмнө нь гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж ярьдаг байсан. Объект, объектив тал, субъект, суъектив талын шинж гэж ярьдаг байсан. Залилангийн гэмт хэргийн шинж нь өөрөө хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглан, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгон сүшиг бишрэлийг аль нь болох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдлүүд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол гэж байгаа. Энэ нэг юм аваад байна. Залилаад ямар нэгэн зүйл аваад байна. Ингэж байж энэ гэмт хэргийн шинж нь үүснэ. Энэ тохиолдолд бичиг авсны дараагаар энэ хоёрыг холбож өгөхөөр энэ нөхөртэй хамтарч ингэж залилъя, ийм юмыг нь ашиглая, гэх санаа зорилго байгаагүй. Хоёулаа хамтар газраа ухъя, алтаа авъя, ашгаа хуваая гэх ийм зорилгоор энэ хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна.  Хуульд тайлбарласан байна. Ноцтой их хэмжээний хохирол 50 саяас их гарч ирэхээр хүндрүүлэх нөхцөл болно. Н.Б-н хувьд хохирол учирсан уу, учирсан. Аль алинд хохирол учруулсан. 90 сая төгрөгийн. Нарийн тооцвол гэмт хэргийн замаар уу иргэний замаар уу нэхэмжлэх эрхтэй юу гэж. Улсын дээд шүүхийн 538, 661, 569 тогтоол гэмт хэргийн шинжүүдийг, залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн бол ямар шинжтэй байхыг заасан. Тэгэхээр эдгээр гэмт хэргийн шинж нь энэ гэмт хэрэгт байхгүй байна. Цаад талд нь итгэл эвдэж хуурч байгаа шинж байна. Гэхдээ эд хөрөнгийг өөрийн болгож авах цаад талд нь буцааж өгөхгүйгээр эзэмшилдээ авах гэсэн санаа зорилго байгаагүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүн шинж нь хангагдаагүй байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан зүйл ангийн хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч М.Өлзийцэцэг: “Өмгөөлөгч нарын дүгнэлтийг сонслоо. Гэрч н.Содномцэрэн, н.Даш нарны мэдүүлгээр энэ хүмүүс Н.Б-н уурхай дээр ирсэн гэж мэдүүлдэг гэж байна. Нотлох баримтыг өмнө нь шинжлэн судалсан. Тэндээс харахад гэрч н.Содномцэрэн Хх-н 15-16р талд өгсөн байдаг. Г.Б над руу утсаар ярьсан би ирсэн гэж хэлдэг. Хх-н 16-18р талд Г.Б гэдэг хүний уурхай дээр машин барьсан. Гэрч н.Батбаяр хх-н 19-20р талд өгсөн мэдүүлэгт Г.Б гэдэг хүний уурхайд одоогоос нэг хоногийг өмнө ирсэн би экскаваторын жолооч хийж байсан гэж ярьдаг. Эдгээр 3 хүн энэ хэрэгт ямар ч хамааралгүй хувийн сонирхолгүй хүмүүст хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Хоёрдугаарт, иргэний нэхэмжлэгч н.Ган-Очирын мэдүүлгээр Г.Б гэдэг хүн уурхайд байдаг байсан. 8-р сар очиж үйл ажиллагааг нь зогсоо гэхэд өөрөө зогсоогоогүй би мэдэгдэл өгсөн гэдгийг хэлж байна. Эдгээр баримтууд мөн 7 сая төгрөг авсан гэх гэрч н.Үүрийнбаяр, н.Батбаяр, н.Уранчимэг нар мэдүүлэг өгөхдөө тухайн үед зөвшөөрөлтэй гэж Н.Б гэдэг хүнийг дагуулаад явж байсан гэдгийг мэдүүлдэг. Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн н.Э ын гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр 5 жилийн хугацаатай 5 жилийн зөвшөөрөлтэй газар байсан гэж өмнөх шүүх хуралдаан хойшлуулахад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Өмнө нь би зөвшөөрлийг нь гаргаад тэрний дараа би Н.Б рүү утасдаад ийм зөвшөөрөлтэй хүн байгаа гэдгийг утасдаж хэлсэн гэдгийг мэдүүлдэг. Эдгээр баримтаас Н.Б гэдэг хүн энэ бичил уурхайг анхнаасаа тусгай зөвшөөрөлтэй байсан гэдэгт итгэж орсон гэдэг үйл баримт харагдаж байна. Яагаад гэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн сэдэлт, гэм бурууг шалгаж тогтоогоогүй. Хэрэг болсон газрыг ухсан үйлдлээ миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байна. Харин энэ газар нь тусгай зөвшөөрөлтэй байсан. өнөөдөр Төрийн байгууллага ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн тэр хүн энэ хоёр хүнийг холбож байна. Бичил уурхайн тусгай зөвшөөрөл нь дүгнэлт байдаг. Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 06 сард 19 минутад авсан тэр бичгийг үзүүлж байна. Эдгээр баримтуудаар Г.Б нь Н.Б д хамтран ажиллах санал тавьсан. Тийм учраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон тохиолдолд тэрийгээ мэдэг байгаа санаатайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангана. Ийм учраас Н.Б д гэмт хэргийн сэдэл зорилго байхгүй гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгч Н.Б д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнийг цагаатгаж өгнө үү  гэх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэгсгийн 2-т зааснаар хохирогчоор тогтоогдож байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хуурамч бичиг баримт ашигласан зохиомол байдал бий болгосон, эсхүл эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлсэн гэх бодит байдал тогтоогдохгүй байна гэж байна. Тэр хохирол нь өөрөө заавал 50 хэдэн сая төгрөг шилжүүлж авснаар энэ гэмт хэргийн шинж хангагдахгүй. Гэхдээ 6,600,000 төгрөгийг энэ хүн шилжүүлж авсан. Шилжүүлсэн үйлдлээ 8 сараас хойш гэж тайлбарладаг боловч өмнө нь 7 сарын 20-нд бусдын данс руу мөнгө шилжүүлэлдээд байгаа үйлдэл чинь өөрөө гэмт хэрэгт үйлдэж шүүхээр шийтгэх тогтоол нь гараагүй байх үед мэдсээр байж энэ үйлдлийг хийж байгаа. Яагаад гэхээр 2021 оны 05 сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэгт үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолд 2017 оноос хойш хууль бусаар ашигт малтмалын олборлох үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоолд бичсэн байгаа. 2020 оны 6 сарын 30-ны өдөр ашигт малтмал газрын тосны газраас бичиг аваад 7 сарын эхээр энэ хүнтэй танилцаад 2020 оны 7 сарын 7-ний өдрөөс хойш өр төлбөрөө төлүүлсээр байгаад 10 сарын 31 өнгөрч байна. Энэ үйл баримтууд чинь энэ хүнийг залилж байна гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Дээр нь хохирогч Н.Б-н шүүхэд өгсөн дансны хуулганы гүйлгээний утга дээрээс харахад хохирол 53,970,00 төгрөг энэнээс илүү хохирол байгаа гэдэг нь  бүрэн тогтоогдож байна. Залилан мэхлэх гэмт хэргийг Г.Б үйлдэж Н.Б г хохироосон энэ үйл баримт хавтаст хэрэгт авсан баримтад тогтоогдож байгаа учраас Г.Б ээс 53,970,000 төгрөгийг гаргуулж Н.Б д олгуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

   Шүүгдэгч Г.Б /ял тэнсэж хянан харгалзсан хугацаандаа/ Н.Б тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж,

   2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 47.880.013 төгрөгийн хохирол учруулсан,

  Мөн шүүгдэгч М.Б  нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт өмнө нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зориулалтаар олгосон газрыг Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох журмын дагуу хүчингүй болгосныг мэдсээр байж тухайн газрыг өөрийн эзэмшил мэтээр бусдад ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Н.Б гээс хамтран бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал гэж 53,970,000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын өгсөн: “2020 оны 10 сарын орчим байсан байх хяналт шалгалт хийж байх үед Б нь 3 гэр хоёр экскаватор нэг ковш авч ирсэн шороо ухаж байсан. Тэгэхээр нь тэр үйлдлийг нь зогсоогоод газар чөлөөлөх албан шаардлага өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Би Б гэх хүнийг танихгүй. Тухайн газарт нөхөн сэргээлт хийлгүүлмээр байна. Мөн үнэлгээгээр гарсан зардлыг сумын дансанд төлүүлмээр байна. Б гэх хүн 2 карьер орчим 20-30 орчим метрийн өргөнтэй 20 орчим метрийн өргөнтэй хоёр хээг газар ухсан байсан. Уг газарт баяжуулалтын үйл ажиллагаа хийгдээгүй байсан. Ус л татаж нуур үүсгэж байсан. Тухайн газарт гэрээ хийсэн зүйл огт байхгүй мөн Б , Б Арвинбаялаг нөхөрлөлтэй гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Уг газар бол сумын тусгай хэрэгцээний газар байгаа юм аа.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 9-10 хуудас/,

Гэрч Т.Содномсүрэнгийн өгсөн: “Би 2020 оны 10 сарын 30-ны өдөр экскаваторын оператороор ирсэн бөгөөд 10 сарын 31-нд экскаватороор Б гэдэг ахын зааж өгсөн газрыг ухсан. Тухайн газрыг өмнө нь ухаагүй эрүүл газар байсан юм. Өнөөдөр тухайн газрыг гүн нь 2 метр орчим өргөн нь 7-8 метр, урт нь 12-13 метр байсан байх. Б гэдэг хүн над руу утсаар яриад энд ажиллахаар болсон. Миний ухсан газарт алт байдаг гэж бодож байна. Яагаад гэхээр алтны уурхайд ажиллахаар ирсэн учир тэгж бодож байгаа.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-16 хуудас/

Гэрч С.Дашийн өгсөн: “Би энд ирээд 10 хонож байна. Батбилэг гэдэг хүний уурхай дээр 6609 УНЗ улсын дугаартай Норд маркийн машин барьж техникээр ухаж гаргасан шороог усан буу буюу скруббер рүү зөөх ажил хийдэг. Миний унаж байгаа машин бол Их замын урсгал гэдэг компанийн захирал Сувданбагана /99114033/ гэдэг хүний нэр дээр байдаг. Би нэг сарын 1.200.000-1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа юм аа.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Б.Батбаярын өгсөн: “Би Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б гэдэг хүний уурхай дээр одоогоор 7 хоногийн өмнө ирсэн бөгөөд экскаваторын оператороор ажиллаж байна. Би машинаар авчирсан шороог экскаватороор усан буу руу хийдэг. Надтай хамт Даш, Баатар, Лхагваа гэх хүмүүс ажилладаг. Зарим хүмүүсийг нь сайн танихгүй байна. Намайг ирэхээс өмнө кемпийн хойд хэсгээр байгаа газруудыг ухсан байсан. Харин өнөөдөр нуурын баруун талд экскаватор зогсож байгаа газрыг ухсан юм.  Би сонсохдоо зөвшөөрөлтэй гэж сонссон түүнээс яг нарийн зүйлийг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч 3.Лхагвадоржийн өгсөн: “Би одоогоос 10 хоногийн өмнө энд ирсэн бөгөөд 1 сарын сая төгрөгөөр туслах ажилтнаар ажиллаж байна. Надтай Б гэж энэ уурхайг хариуцаж байгаа хүн мөн экскаваторын оператороор Батбаяр гэдэг хүн ажилладаг харин бусад хүмүүсийг нь би сайн танихгүй. Намайг одоогоос 10 хоногийн өмнө ирэхэд ухсан байсан. Харин одоо экскаватор зогсож байгаа газрыг өнөөдрөөс эхлэн ухаж эхлээд байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-22 хуудас/

Гэрч Б.Энхбатын өгсөн: “Би Б гэх хүнд скруббер зараагүй. 2020 оны 09 дүгээр сард миний танил Бат-Эрдэнэ гэх залуу надаас скрубберээ зарчих гэхээр нь би Бат-Эрдэнэд 40,000,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бат-Эрдэнэ надаас ирж скрубберээ авахдаа Б гэх хүнийг дагуулж ирээд надтай танилцуулсан. Бат-Эрдэнэ надаас 40,000,000 төгрөг өгнө гэж хэлээд зээлээр аваад явсан. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр миний скрубберийг хүнээр өгөөд явуулсан байсан. Түрээсийн мөнгө гээд 5,000,000 төгрөг өгсөн. Одоо уг скруббер манай хашаанд байгаа. Бат-Эрдэнэ надад хэлэхдээ би Заамар суманд алтны газартай найзтайгаа хамтарч үйл ажиллагаа явуулдаг гэж байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23 хуудас/,

Гэрч Б.Үүрийнбаярын өгсөн: “Б г ноднин намар 8 сар хавьцаа Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Баянгол гэх газарт ирсэн. Б гэдэг хүн олж ирсэн байсан. Баянголын Мааний Хөтөл гэх газарт тусгай зөвшөөрөлтэй гээд уурхай ажиллуулдаг Б ийн уурхай дээр хамтарч ажиллах гэж ирсэн юм шиг байсан. 2020 онд Б ухсан. Тэрний өмнөх 2019 онд нэг эмэгтэй байсан. 2018 онп Гантөр бил үү нэг хүн байсан. Тэрний өмнөх жил хужаа нар ухаж байсан байх сайн мэдэхгүй байна. Сүүлийн 4 жил ухсан.” гэх мэдүүлэг /1 хх 25-26/,

Гэрч О.Батбаярын өгсөн: “...Сүүлийн 4 жил тухайн газрыг ухуулж байгаа 2017 онд Б хужаа хүмүүс авчирч ухаад 2018 онд Гантөр гээд хзн авчирч ухаад 2019 онд нэг хүүхэнтэй цуг ухаад байсан. 2020 онд 8 сарын үед Б гэх хүнтэй ирж байсан. Б надаас 2018 оны 6 бил үү 7 сард сувай үнээ авсан тэрнийхээ мөнгийг өгөөгүй. Б ийг шаварт нь унаж үхсэн, 10 гаруй үхэр хонь ямаа унаж үхсэн. Бүгдийг нь Б төлнө гэж хэлээд төлөөгүй багаа. Б ийн өмнө нь надад учруулсан мал шаварт нь орж үхсэн надад төлнө гэсэн мөнгийг хохирол барагдуулж байна гэж өгсөн. Би Б ээс мөнгөө авъя гээд хэлсэн чинь Б гээд хүн шилжүүлсэн байсан. Тухайн газрын шороог нь даруулмаар байна.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 28-29 хуудас/

Гэрч Д.Уранчимэгийн өгсөн: “... 4 жилийн өмнө 2017 онд Б хужаа хүмүүс авчирч ухаад, жил болгон л ухаад байдаг. 1 үхэр гаргуулж идсэн тэрний мөнгө гээд авлага авлага байгаа, лав энэ жил 7 бил үү 8 үхэр үхсэн. Б ээс сургуульд хүүхэд оруулах гээд мөнгө хэрэгтэй болоод мөнгөө нэхсэн чинь Б миний 5752027500 гэх данс руу 1 000 000 төгрөг хийсэн байсан. Худаг бол байдаг алт угаах боломжгүй, 1 тонн ус авах гэж тасалдаад хэцүү байдаг. Б ээс хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /1 хх 32/,

Шүүгдэгч Н.Б ийн өгсөн: “Миний хувьд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Баян голын ам гэх газарт бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тодорхой төрлийн бичиг баримтуудыг бэлдэж бүрдүүлж байсан юмаа. Тэгээд би Ашигт малтмалын газарт явж байхад Б гэх хүн надтай уулзаад надад техник байна та наад асуудлаа зохицуулчих гэж хэлсэн тэгээд би тухайн үед цагдаа дээр шалгагдаж байгаа. Гэдгээ хэлээд уг газарт үйл ажиллагаа явуулж болох талаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсээс албан бичиг ирүүлсний дагуу би Заамар суманд очоод Сумын засаг дарга Амгаланбаяртай уулзсан чинь бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулахгүй гэж хэлсэн байгаль орчны байцаагч Ган-Очиртой уулзсан чинь мөн адил гэрээ байгуулах боломжгүй гэж хэлсэн тэгтэл Б техникээ татаад ирлээ гээд усан буу болон нэг ковштой ирсэн тэгээд нэгэнт үйл ажиллагаа явуулах юм чинь гээд татаад ирсэн юмаа. Тэгээд би шүүхээр явж байгаад хоёр жилийн тэнсэн ял авчихаад эргээд тэр Б тэй уулзаад энэ талаараа хэлсэн чинь тэр яахав би хүнтэй бас ярьж байгаа наадах төлбөр тооцоог чинь хийчихнэ гэж хэлсэн би наана чинь үйл ажиллагаа явуулж болохгүй юм байна шүү гэдгээ хэлсэн байгаа. Тэгээд дараа нь намайг байхгүй үед хөрс хуулаад эхэлчихсэн байхаар нь боль наадахаа бичиг баримтаа бүрэн болгож байгаад хэлнэ гэж хэлсэн. Тэгээд дараа нь шалгалт очоод шинээр хөрс хуулчихсан байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд би Б г боль гэж хэлсэн тэгтэл одоо бол айх юм байхгүй та тайван байж бай би техник татаад ирлээ гээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 20-30 грамм алт гарлаа гээд л байсан намайг та байж бай гээд байлгаад байдаг байсан манай хүүхдүүдийг хүртэл авч ирдэггүй байсан тэгээд би гэрээ хийе гэсэн чинь гэрээ хийгүй аман гэрээгээр үйл ажиллаад явуулна гэж хэлээд байлгаад байсан. Б бол миний өмнө нь өртэй байсан 8 сая гаруй төгрөгийг дарсан гэж байсан. Харин бэлнээр мөнгө төгрөг авч байгаагүй. Миний хувьд ирж очин байдаг л байсан намайг байхгүй үед  л дандаа ухчихсан байсан. Миний хувьд уг газар сар гаруй хугацаанд байсан байх яг хэднээс хэдний хоорондохыг нь сайн санахгүй байна. Би өөрөө хэлж байсан тэр өрийг төлөхгүй бол малчид үйл ажиллагаа явуулахаар эсэргүүцээд байдаг юм аа л гэж хэлсэн. Тэрнээс биш тэр өрийг төл гэж хэлээгүй. Харин надад өөрөө хэлэхдээ төлчихлөө л гэж байсан.

Миний хувьд Г.Э  гэдэг хүнийг өмнө нь таньдаггүй байсан бөгөөд би Арвин баялаг төрийн бус байгууллагын нэр дээр бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулахаар хөөцөлдөж байсан юмаа. Тэгтэл Э  гэдэг хүн надад Ашигт малтмал газрын тосны газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Энхтайваны гарын үсэгтэй 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9/2998 дугаартай бичгийг өгөөд та Б гэдэг хүнтэй хамтраад үйл ажиллагаа явуулаарай энэ явуулах зөвшөөрөл нь баталгаатай шүү гэж хэлээд надад уг бичгийг өгсөн юмаа. Уг бичиг хэрэгт авагдсан байгаа. Э  гэдэг хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Өмнө нь ч гэсэн таньдаггүй байсан.” гэх мэдүүлэг /1 хх 98-99/,

Шүүгдэгч Н.Б-н өгсөн: “Миний хувьд Б гэдэг хүнтэй 2020 оны 07 дугаар сард эхлээд уулзахад Б тухайн газраа зөвшөөрөлтэй гэж байсан тэгээд бид хоёр газар дээр нь 7 сардаа очиж үзээд тухайн газарт үйл ажиллагаа явуулахаар болсон юмаа. Миний хувьд зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдсэн бол орохгүй байсан. Өмнө нь хүнээр дамжуулан танилцаж байсан хүн байгаа юмаа. Уг хүн бол Ашигт малтмал газрын тосны газарт хуулийн хэлтсийн мэргэжилтэн хийдэг хүн байгаа юмаа. 99104052 гэсэн дугаартай байгаа одоо уг газартаа ажиллаж байгаа. Мэндбаяр гэдэг хүний дүүгийн би таньдаг юмаа тэгээд дүү Жангаагаар дамжуулан тухайн хүнтэй уулзаж техник түрээслэхээр болсон. Түрээсийн гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд би мөнгөө төлж чадахгүй болсон тул өөрөө ирээд аваад явсан юмаа. Мэндбаяр хотод байгаа байх утас 99114033 гэсэн дугаартай дүү Жангаа нь 88624974, 88264974 гэсэн дугаартай байгаа. Б тухайн хүмүүстэй уулзсан эсэхийг нь бол мэдэхгүй Эрдэнэжаргал гэдэг хүнтэй утсаар ярьж байгаад л ус авахаар болсон гэж байсан. Баруун хараад байдаг Энхбат гэдэг хүнээс худалдан аваад буцаагаад өгсөн бөгөөд уг экскруберийг Баруун хараагийн постны хажуу талд хашаан дотор байхаар нь олж хараад авахаар болсон юмаа. Тэгээд урьдчилгаа 5 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийн өгөлгүй байж байгаад буцаагаад өгчихсөн юмаа Эрдэнэцогт гэдэг дүүтэйгээ яриад 3 хүн авч ирээд туслуулж байсан Эрдэнэцогт одоо Өвөрхангайд л байдаг байх сайн мэдэхгүй.Надад Ашигт малтмалын газрын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 54567 дугаартай албан бичгийг үзүүлсэн байгаа. Мөн нөхөрлөлийнхөө бичиг баримтыг үзүүлж байсан. Б гэдэг хүн надад үйл ажиллагаа явуулах санал тавьсан юмаа. Б хамт байдаг байсан байнга л хамт байдаг байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс бол гэрчилнэ. Өөрөө тусдаа гэртэй байдаг байсан.

Намайг Улаанбаатар хотод байж байтал 2020 оны 07 дугаар сард манай танил Э  гээд хүн миний утас руу залгаад уулзаатий гээд уулзаад Б гэдэг хүнд зөвшөөрөлтэй газар байна техник хэрэгслээ гаргаад ажил хийгээч гэж хэлсэн тэгээд Батбилэг гэдэг хүнтэй анх удаа 2020 онд 07 сар өнгөрөөгөөд наадмын дараа уулзсан тэгээд уулзахад Батбилэг ахад нь зөвшөөрөлтэй газар байгаа техникээ оруулаад надтай хамтарч ажиллах уу гэж санал тавьсан тэгэхээр нь би газар дээр чинь очиж үзье гээд уг газар дээр очиж үзэхээр болсон тэгээд хоёр хоногийн дараа уг газар болох Төв аймаг Заамар сум Баянголын ам гэх газар очсон тэгээд очоод үзэхэд газрыг ухчихсан газар байсан тэгээд Батбилэг нь үргэлжлүүлээд уг газраас ухах юмаа гэж хэлсэн. Тэгээд тухайн орон нутгийн хүмүүс тухайн газар үйл ажиллагаа явуулж болохгүй бид нарын ер ширийг дархын бол наанаа ажил гэж хэлсэн. Тэгээд тэр улсуудын ер ширийг нь дархаар болоод хот руу буцацгаасан. Тэгээд Мэндбаяр гээд найзаасаа түрээсэлж авсан экскаватор, нэг норд ачааны машиныг 2020 оны 08 дугаар сард аваачсан. Тэгээд үйл ажиллагаа явуулах гэсэн чинь ус байхгүй болоод ус байхгүй улмаас 09 сар хүртэл ажиллаж чадаагүй. Тэгээд Батбилэг Эко алтан заамрын удирдлагуудтай яриад ус өгөх зөвшөөрөл авсан. Тэгээд ус өгөхөөр болоод 7 хоног болоогүй Эко алтан Заамар нь танайх руу усаа өгч хүрэлцэхгүй юм байна аа гээд усаа өгөхөө больсон. Тэгээд ус тогтоох нуураа багасгаж байгаад дахиад Эко алтан заамартай ярилцаж гуйгаад ус авахаар болсон. Тэгээд устай боллоо гээд алтаа угаах гэсэн чинь алт угаах төхөөрөмж байгаагүй тэгээд Сэлэнгэ аймагт Баруунхараад байдаг Энхбат гэдэг хүнээс алт угаах төхөөрөмж 30.000.000 төгрөгийн зээлээр авсан. Тэгээд угаах гээд авчрах гэтэл шороо хийдэг сав нэг хэсэг нь байхгүй байсан тэгээд янзлах гэж бас 7 хоносон тэгээд янзалж байх хооронд Эко алтан заамараас татаж байсан ус нь алт угаах хэмжээндээ хүрсэн байсан. Тэгээд хуучин ухсан байсан газар болон хуучин угааж байгаад орхисон шорооноос машинаараа зөөгөөд авч угаасан тэгээд 4-5 хоног угаахад ямар ч алт гараагүй. Тэгээд Батбилэг надад хандан уг газраас ямар ч алт гарахгүй байна чиний авчирсан Алт угаах техник чинь ажиллахгүй байна наадхаа янзал гэж хэлсэн тэгээд тэрнийг янзлаад ахиж алтаа угаасан дахиж алт угаахдаа хуучин ухаад гаргачихсан байсан голын ард талын шорооноос угааж байтал шалгалт ирээд дахиж үйл ажиллагаа явуулаагүй. Яг алт олборлосон үе бол 7 хоног л байсан байх бусад өдөр нь бол усаа хүлээгээд байж байсан. Б бид хоёр байсан би Өвөрхангайд байсан таньдаг дүү Эрдэнэцогтод ахдаа ирээд тус болооч ээ гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэцогт 3 найзтайгаа ирсэн ба цуг ирсэн хоёр хүн нь хоёр хоночхоод л яваад өгсөн юм. Би орон нутгийн хүмүүс гэж нэрийг нь сайн мэдэхгүй байна. Банкны хуулган дээр байгаа байх хоёр хүнд 37.200.000 төгрөг өгсөн. Би тухай хүнд урьдчилгаа 5 сая  төгрөг өгсөн. Тэгээд үйл ажиллагаа зогсонгуут нь алт угаах машиныг тухайн хүндээ аваачаад өгсөн. Тэгээд би Мэндбаяраас түрээсэлсэн машины мөнгө 78.000.000 төгрөг өгөх ёстой байгаа тэгээд хүмүүсд өгөх болон банкинд өгөх нийт өр нь 2020 оны 10 сарын байдлаар 283.000.000 төгрөгийн өртэй байсан.

Миний хувьд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа буюу техник түрээслэж ашиг олох зорилгоор амьдардаг бөгөөд 2019 онд түрээсээр ажиллах газар хайгаад явж байхад Ашигт малтмалын газар дээр Э  гэдэг хүнтэй уулзахад надад Теселч гэдэг нэртэй компани санал болгож байсан тухайн үедээ тэр Төсөлч гэдэг компанитай ажиллаад ашиг ололгүйгээр залилуулж тэр асуудал нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаад одоогоор Иргэний хэргийн шүүхэд шилжсэн байгаа. үүнээс хойш 2020 оны 06 дугаар сард байсан шиг санагдаж байна. Э  над руу утсаар яриад та техник түрээс уул уурхайн ажлаа хийж байгаа юу энд Б гэдэг хүн байна газартаа 360 килограммын нөөцтэй Төв аймгийн Заамар суманд асуудалгүй газар байна гэж хэлсэн тэгэхээр нь би Б ийн дугаарыг нь авсан тэгтэл над руу Б гуй утсаар залгаад Улаанбаатар хотод 21 дүгээр хороололд уулзахаар тохиролцоод уулзсан тэгээд хамтдаа Төв аймгийн Заамар суманд очиж газрыг нь заалгуулсан байгаа.Надад Б гэрээ байгуулах эрх олгосон бичиг, ашигт малтмалын газрын албан бичиг, байгууллагын гэрчилгээ зэргийг гаргаж үзүүлж байсан. Харахад бичиг баримт нь ямар нэгэн асуудалгүй л харагдаж байсан” гэх мэдүүлэг /1 хх 102-103, 105-106, 2-хх 89/,

Шинжээч "Нуман алтай" ХХК-ний захирал А.Цэнд-Аюушийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 1/96 дугаартай шинжээчийн: “...Тогтоолоор өгөгдсөн талбай дотор ухагдаж, эвдэгдсэн газар байна. 2.Тухайн эвдэгдсэн талбайн хэмжээ нь 8400м2 буюу 0,84га байх бөгөөд уг талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 39 937 929 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 7 942 084 төгрөг болж байна. 3.Эвдэгдсэн талбай нь ашиглалтын болон хайгуулын талбай, орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцахгүй байна.” гэх дүгнэлт /1 хх 46-77/,

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийсэн талаарх материалын хуулбар /1 хх-ийн 109 хуудас/,

Ашигт малтмалт газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/3911 дугаартай албан бичгийн хуулбар /1 хх-ийн 111-112 хуудас/,

Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 077993 дугаартай албан бичиг /1 хх-ийн 114-115 хуудас/,

Эрүүгийн 1834005010328 дугаартай хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд /1 хх-ийн 123-173 хуудас/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 8/2480 дугаартай албан бичгийн хуулбар /1 хх-ийн 215 хуудас/,

Шинжээч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг /2-р хавтасны 129 дугаар хуудас/,

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 94 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагaaraap цугларсан хохирогч Н.Б-н мэдүүлэг

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл Г.Б нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор “2017 оны 7-8 сард, 2018 оны 7 дугаар сарын дундуур Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын ам Ууцар гэх” газарт 2.01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 8.806.521 төгрөгийн хохирол учруулсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Анчин овгийн Гаанжуурын Б хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан шийдвэрлэсэн ба тэнсэж хянан харгалзсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулж шийдвэрлэсэн ба уг шийтгэх тогтоолд талууд гомдол эсэргүүцэл гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. /1-хх 165-173 тал/

Гэтэл Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд орсон өдрийнхөө маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Г.Б нь Н.Б тэй бүлэглэн машин механизм ашиглан Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 47.880.013 төгрөгийн хохирол учруулсан /шүүхээс гэм буруутайд тооцож, тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа тухайн газартаа дахин бүлэглэн гэмт хэрэг санаатай үйлдэж хохирол учруулсан байна./ гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.

 

 “Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", гэж,

Мөн зүйлийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн." гэж тус тус хуульчлагджээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн." гэж,

 мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид хамаарахаар байна.

 

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд шүүгдэгч нар нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдэсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Г.Б , Н.Б нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 47.880.013 төгрөгийн хохирол учирсантай шууд шалтгаант холбоотой байна.

Энэ гэмт хэрэг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх ажиллагаа явуулснаар бүрдэл төгсөх учир шүүгдэгч нар ямар нэгэн ашигт малтмал олборлоогүй болох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Мөн түүнчлэн шүүгдэгч нар нь ашиг хонжоо олох зорилгоор санаатай нэгдэж гэмт хэргийг хамтран үйлдсэн тул бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Н.Б нь “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй” гэж ашигт малтмалын, газрын тосны газраас холбогдох журмын дагуу 2016 онд хүчингүй болгогдсон талаар мэдсээр байж тухайн газрыг өөрийн эзэмшил/ зөвшөөрөлтэй/ мэтээр бусдад ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 7 сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Н.Б гээс хамтран бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад шаардлагатай гэх хөрөнгө оруулалтын зардал гэж 53.970.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 шүүгдэгч Г.Б нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулах хууль бусаар газрын хэвлийд халдаж болохгүй гэдгийг ойлгосон, гэмшиж байна, гэм буруугаа ойлголоо гэж шүүхэд мэдүүлсэн өдрийнхөө маргаашаас эхлэн дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн дээр дурдсан баримтаар тогтоогдсон,

хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Ашигт малтмалын кадастрын хэлтэст “Арвин-баялаг” ТББ-ийн тэргүүн нь Д.Март /1хх-156 тал/ байсан ба Д.Март нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст Төв аймгийн Заамар сумын дугаар солбилцол бүхий газарт Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу нөхөрлөлийн хүрээнд ашиглаж, нөхөн сэргээх хүсэлтийг гаргажээ.

Уг хүсэлтийг бүртгэлд авч хуралд танилцуулахыг Д.Мартад хэлсэн талаар тэмдэглэгдсэн байна. /1хх-150-151тал/

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6/4567 дугаартай албан бичигт “Төв аймгийн Заамар сумын засаг даргад “Арвин-баялаг” ТББ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу “бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах олборлох”-ын 3,4-т заасны дагуу дагуу кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж бичил уурхайн үйл ажиллагааг, хууль журмын дагуу орон нутагтаа зохион байгуулж ажиллахыг анхааруулсан” байна. /хэрэгт авагдсан баримтаар/

“Арвин-баялаг” ТББ-ийн тэргүүн нь Д.Март нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Заамар сумын ИТХ-д хүсэлт гаргаж /2хх-78 тал/,

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6/4567 дугаартай албан бичгийн үндэслэн Төв аймгийн Заамар сумын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ИТХ-ийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар “Арвин-баялаг” ТББ-ийн асуудал хэлэлцэгдэж,  нэг Нөхөрлөлд 5 га газрыг нөхөн  сэргээх зөвшөөрөл олгогддог талаар хэлэлцэгдсэн дэмжигдэж,

Заамар сумын засаг дарга Д.Болормаа нь “2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” 18 дугаартай гэрээг “Арвин-баялаг”  нөхөрлөл нь Заамар сумын Хайлааст багийн нутагт дугаар солболцол бүхий 5 га газрыг 3 сарын хугацаатайгаар “алт” олборлох үйл ажиллагаа эрхэлнэ.”

Нөхөн сэргээлтийн зардалд 1.000.000 төгрөгийг дундын санд төвлөрүүлэх...

Гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд үйлчилнэ” гэж гэрээ байгуулсан Төв аймгийн Заамар сумын засаг дарга Д.Болормаа, “Арвин-баялаг”ТББ ахлагч Г.Б ” гэж гарын үсэг тус тус зурж баталгаажуулсан байна.

 

Дээрх баримтаас харахад “Арвин-баялаг”ТББ-ийн тэргүүн нь Г.Б биш бөгөөд  Г.Б нь тус нөхөрлөлийн ахлагчаар ажиллаж байсан нь баримтаар нотлогдсон байна.

 Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тухайн үед “бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах олборлох журам”-ын 3,4-т заасны дагуу дагуу олгогдож байсан зөвшөөрөл нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дуусчээ./хх-56-58 тал/,

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7/3977 дугаартай албан бичигт “ 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 6/4567 дугаартай тоотоор хүргүүлсэн “Арвин баялаг” ТББ-н ...солбилцол бүхий 5 га бүхий талбайнуудад гаргасан бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг дүгнэлтүүдийг хүчингүй болохыг үүгээр уламжилж байна.

Цаашид Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23 дахь хэсэг болон 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 151 дугаартай тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг мөрдөж ажиллана уу.” гэсэн албан бичгийг Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Ш.Галтбадрахад хүргүүлж, /1хх 153-154 тал/,

  Улмаар 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай аймгийн иргэдийн хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна./1-хх 114,113,153-155 тал/,

Г.Б “Арвин-баялаг” ТББ-ийн бичиг баримт надад шилжиж ирсэн гэж мэдүүлдэг боловч хэрэгт баримт авагдаагүй бөгөөд тэрээр “Арвин-баялаг” ТББ-ийн нэрийг ашиглан өөрийгөө “Арвин-баялаг” ТББ-ийн тэргүүн гэж, тухайн газарт нь 2017 оны 7-8 сард, 2018 оны 7 дугаар сарын дундуур 2.01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 8.806.521 төгрөгийн хохирол учруулсан боловч хэрэгт шалгагдаж байх явцдаа 2020 оны 6 сарын 22-ны өдөр “Арвин-баялаг” ТББ-ийн нэр бланк ашиглан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст,

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс “6/4565 дүгнэлтийг дээрхи мөн оны 7 сарын 26-ны өдрийн 6/567 дүгнэлтийг сэргээх боломжгүй гэх” хариу өгсөн байдаг,

мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын хууль, эрх зүйн хэлтэст “бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой талаар дүгнэлт гаргуулах 6/4565 дүгнэлтийг дахин гаргуулах” агуулга бүхий хүсэлт гаргасан байдаг./3 хх-111 тал/15:55:16 минутад/

уг хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны 09 цаг 01 минут 22 секундэд хууль, эрх зүйн хэлтэс хүлээн авч /судалж, танилцуулахаар/, 09 цаг 20 минут 44 секундэд боловсруулагдан 19 минутад гарсан байдаг /3 хх-115 тал/ ба уг албан бичгийг судалж танилцуулсан тус хэлтсийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Э  өөрийн биеэр авч Г.Б эд өгч,

Г.Батбилэг Н.Б нар нь дээрх бичгийг ашиглан Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 47.880.013 төгрөгийн хохирол учирсан  гэмт хэргийг үйлдэх нөхцөл байдал хэрэгт баримтаар тогтоогдсон.

 

Мөн дахин “Арвин-баялаг” ТББ-ийн тэргүүн гэж өөрийгөө бусдад ойлгуулж,   /2017 онд Арвин-баялаг” ТББ-ийн ахлагчаар ажиллаж байсан./ 

 “Арвин-баялаг” ТББ-ний тэргүүний нэр болон “Арвин-баялаг”ТББ-ийн нөхөрлөлийн ахлагчаар ажиллаж байсан Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тухайн үед “бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах олборлох”-ын 3,4-т заасны дагуу дагуу олгогдоод 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дууссан бичиг баримтыг ашиглан удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст албан бичиг хүргүүлсэн боловч боломжгүй талаархи хариуг авдаг байжээ,

Үүнийг дараа өөрийн танил тал Ашигт малтмал, газрын хууль, эрх зүйн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг Г.Э оор дамжуулан Ашигт малтмал, газрын хууль, эрх зүйн хэлтэст хандан  “бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой талаар дүгнэлт гаргуулах 6/4565 дүгнэлт” гэх агуулга бүхий албан бичиг гаргуулан авч /19 минутад гарсан байдаг/ түүнийгээ ашиглан Н.Б гээс зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Н.Б гээс хамтран бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал гэж 53,970,000 төгрөгийг залилж их хэмжээний мөнгийг залилан мэхэлж өөртөө шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг эд хөрөнгийг өөрт шилжүүлэн хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээдүүд буюу өөрийн өмнө зээлсэн хүмүүсийнхээ өрийг төлүүлэх /бусдаас зээлсэн мөнгийг төлүүлэх гэх мэт/ буюу гуравдагч этгээдүүдэд гаргуулан авах буюу дам байдлаар гувчуулан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаардаг.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл бичиг баримт эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урдын харьцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрхи шинжүүдийн аль нэг шинж хангагдсанаар тухайн гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Шүүгдэгч Г.Батбилэгийн хувьд өөрийгөө “Арвин-баялаг” ТББ-ийн тэргүүн мэтээр бусдад итгүүлэн Ашигт малтмал, газрын хууль, эрх зүйн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг урьдын танил болох Г.Э , хуулийн хэлтсийн дарга Р.Энхтайван нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт байхгүй эрх мэдлээ хэтрүүлэх буюу хийх ёсгүй үйлдэл хийж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан уг албан бичгийг /өөрийнх нь ажил үүргийн хүрээнд хамаарагдахгүй Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хамаарагдах асуудлыг 19 минутын хугацаанд/ Г.Б эд гарган өгч /түүнд хууль бусаар бусдыг залилж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлэх боломж буюу олгосон/ давуу байдал бий болгосны улмаас “бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой талаар дүгнэлт гаргуулах 6/4565 дүгнэлт” агуулга бүхий албан бичиг ашиглан Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт ашигт малтмал олборлох, ашиглах эрхтэй мэтээр бусдад ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г.Б /ял тэнсэж хянан харгалзсан хугацаандаа/, Н.Б нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг,

Г.Б зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлээ мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэсэн.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

тухайн гэмт хэргийн улмаас байгаль орчинд шүүгдэгч Г.Б , Н.Б нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр, техник хэрэгсэл ашиглан, ашигт малтмал хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж, 8400м2 талбайг ухаж экологи эдийн засагт 47.880.013 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн Г.Б , Н.Б 23.940.006 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод,

шүүгдэгч Г.Б зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол буюу 53.970.000 /тавин гурван сая есөн зуун далан мянга/ төгрөгийг Г.Б ээс гаргуулан Н.Б д тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн Hyundai Robex Liebhe маркийн тээврийн хэрэгсэл, экскруберийн үнэ 62.300.000 /жаран хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б , Н.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв. 

   Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Г.Б ийн өмгөөлөгч Ж.Энх-амгалан, М.Мэндсүрэн нар нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж “шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Н.Б “Байгаль орчинд учруулсан хохирол 5.000.000 төгрөгийг” төлсөн,

Г.Б , Н.Б нар нь “хохирол төлөх харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн” болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б эд нь 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Иймээс шүүгдэгч Г.Б ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.  Бусдыг залилах гэмт хэрэг 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар 10.000  мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн шүүгдэгч Г.Б нь тэнсэн харгалзах хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх шийтгэх тогтоолоор  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор 2 жилийн
хугацаанд оногдуулсан өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тухайн зүйл ангид зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, мөн дээрх оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэж жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох нь эрүүгийн хариуцлага болон шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял  оногдуулахгүй шүүхийн шийдвэрээс дээрх зүйлд заасан 1 жилийн хорих ял оногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар дээрх ял шийтгэлүүдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил хорих ял болгож уг ялыг эрүүгийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анх удаагийн гэмт хэрэг үйлдэж, зарим хохирлыг төлсөн. Хохирол төлбөрийг бүрэн төлөхийг илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 мянган нэгж буюу 10.000.0000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар нь экологи эдийн засгийн үнэлгээг тэнцүү хувааж төлүүлж улсын орлого болгох, мөн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулж улсын орлого болгож шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлт гаргасныг,

Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч М.Өлзийцэцэг: “Миний үйлчлүүлэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн албан бичиг, Б ийн тусгай зөвшөөрөлтэй гэж хэлсэн үг, гэрч Э ын мэдүүлэг зэргээс харвал тухайн гэмт хэргийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруу тогтоож, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.6-т “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэргийг харгалзан, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд миний үйлчлүүлэгч Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар  “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаар Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөх боломж зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж өгөхийг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Б ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан: “Манай үйлчлүүлэгч Г.Б ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах боломжгүй гэж ярьж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд 1.Тэнсэнгийн хугацаа дууссан, 2.Төрийн байгууллага хариуцлагагүй дүгнэлт хийж, бичиг баримт хийж өгсөн нь үйл ажиллагааг явуулахад хүргэж, төрийн байгууллага бичиг баримтаар хуурамч үйл ажиллагаа явуулдаг үүнд манай үйлчлүүлэгч итгэж ийм нөхцөл байдал хүрсэн. Шүүгдэгч Г.Б нь 66 настай, эрүүл мэндийн хувьд зүрх болон элэгний өвчтэй. Байнга эрүүл мэндийн хяналтад байдаг. Энэ талаарх бичгээ авчраагүй. Эдгээр байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Прокурорын гаргасан саналтай холбогдуулан маргах зүйл байхгүй. Гэхдээ эдгээр байдлыг шүүх харгалзаж үзнэ үү.

Шүүгдэгч Г.Б ийн өмгөөлөгч М.Мэндсүрэн: “Шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл залилах, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж, маргаж  хэлэлцэгдсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар шийдвэр гаргана. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагатай холбоотой өгсөн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй.” гэх дүгнэлт тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Батбилэг, Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.Б нь ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Арвайхээр өнөр хэсэг 01 дүгээр гудамж, 25а тоотод оршин суудаг, түүний нэр дээр 5 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй, “Ландстрой” ХХК-н гүйцэтгэх захирлаар ажилладаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 42 настай.

Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 5 дугаар гудамж, 4 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

 1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2.2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах, ажил оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байсан, одоо 66 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоос 5.000.000 төгрөг нөхөн төлсөн, бусад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн /өөрөө Г.Б эд залилуулж их хэмжээний хохирол учирсан/, өмгөөлөгчийн ялын дүгнэлтийг прокурор няцаалт гаргаагүй, анх удаа шүүхээс ял шийтгүүлж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан,

Шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/ нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Г.Б Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа буюу Н.Б тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 47.880.013 төгрөгийн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ялыг нэмж, нийт эдлэх ялыг нэмж биечлэн эдлэх ялыг тогтоохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Г.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал /66 настай, эрүүл мэндийн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хорих ял эдэлж дууссаны дараа 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2034000000691 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б , нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Б нь 2023.03.21-ний өдрөөс шүүх хуралдаанд хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Г-н Б ийг тэнсэн хянан харгалзах хугацаандаа бүлэглэж хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилж, бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н овогт Н Б г бүлэглэж хууль бусаар ашигт олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б эд оногдуулсан 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

            10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

            11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ээс 53.970.000 /тавин гурван сая есэн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б д олгосугай.

 

13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ээс 23.940.006 /хорин гурван сая есэн зуун дөчин мянга зургаа/ төгрөгийг,  Н.Б гээс 18.940.006 /арван найман сая есэн зуун дөчин мянга зургаа/ төгрөгийг,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 62.300.000 /жаран хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Б ээс 31.150.000 /гучин нэгэн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.Б гээс 31.150.000 /гучин нэгэн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулан  улсын төсөвт оруулсугай.

 

14.Эрүүгийн 2034000000691 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

15.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

16.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

17. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б д  урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ