Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

-улсын яллагчаар Э.Мөнхсаруул,

-хохирогч Б.Б,

-шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бт холбогдох эрүүгийн 2234007100062 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт гэх газарт оршин суух хаягтай боловч Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн задгай гэх газар хамтран амьдрагч Б.Бийг хамар, хацар хэсэгт нь маажих, самардах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Мөн үргэлжилсэн үлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн задгай гэх газарт хамтран амьдрагч Б.Бийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Б нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогч Б.Б нь мэдүүлэхдээ: “Архи уухаараа муухай ааштай. Архи уухаараа хүнтэй зодоон хийгэд ширүүн ааш гаргаад байдаг. 10 сарын 2-ны өдөр, 10 сарын 6-ны өдөр цуг ууж байгаад унтаж байгад босож ирсэн чинь намайг цохисон. Миний нүд рүү цохисон. Гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234007100062 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн задгай гэх газар хамтран амьдрагч Б.Бийг хамар, хацар хэсэгт нь маажих, самардах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Мөн үргэлжилсэн үлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн задгай гэх газарт хамтран амьдрагч Б.Бийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай үйл баримт нь дараах:

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №562 дугаартай “...Б.Бийн биед духны зүүн талд зулгаралт, духны төв хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруны төв хэсэгт цус хуралт, зүүн хацрын өмнөд гадаргад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.Бийн биед тогтоогдсон дээрх гэмтлүүдийн духны зүүн талд зулгаралт, духны төв хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд 8-с 12 цагийн өмнө, хамрын нуруун төв хэсэгт цус хуралт, зүүн хацрын өмнөд гадаргад цус хуралт гэмтлүүд нь 3-с 5 хоногийн өмнө тус тус үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

-Хохирогч Б.Бийн “...Би хамтран амьдрагч Ц.Б болон 7 настай хүү н.Отгонпүрэв нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг УАА-н задгайд байр түрээслэн амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би унтаж байхад Ц.Б согтсон намайг заамдаж босгож ирээд миний нүд рүү цохисон. Тэгээд би гарч гүйгээд манай гэрт ирсэн өвөө н.Пүүжээ өвөөгийн утсаар цагдаа дуудсан..., ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бана...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

-Шүүгдэгч Ц.Бын сэжигтнээр “..Би 2022 оны 10 дугаар сарын эхээр хамтран амьдрагч болох Б.Бийн биед гарч хүрч зодсон. Тухайн үед би архи уусан байсан. Согтуу эхнэртээ гар хүрсэн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

--Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №06 дугаартай “...Б.Бийн биед духны зүүн талд зулгаралт, духны төв хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нурууны төв хэсэгт цус хуралт, зүүн хацрын өмнөд гадаргад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.Бийн биед тогтоогдсон дээрх гэмтлүүдийн духны зүүн талд зулгаралт, духны төв хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд 8-с 12 цагийн өмнө, хамрын нуруун төв хэсэгт цус хуралт, зүүн хацрын өмнөд гадаргад цус хуралт гэмтлүүд нь 3-с 5 хоногийн өмнө тус тус үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

-Шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн тогтоолыг өөрийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээр уншуулж танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн. Гэм буруугаа зөвшөөрч байна..., ...Тиймээ би хамтран амьдрагч Б.Бийг үргэлжилсэн үйлдлээр зодож биед нь гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхлээд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж гэмтэл учруулсан, мөн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдаж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн задгай гэх газар хамтран амьдрагч Б.Бийг хамар, хацар хэсэгт нь маажих, самардах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн задгай гэх газарт хамтран амьдрагч Б.Бийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр толгой, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Бийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Бт гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Э.Мөнхсаруулаас: “Шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, мөн хуулийн 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ц.Б нь одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байна” ялын дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчаас ял шийтгэл оногдуулж байна. Ар гэр өөрийн орлого, хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзсэн байна. Улсын яллагчийн 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг дэмжиж оролцож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ц.Бын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн шатанд байх хугацаандаа буюу хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ шүүхийн шатнаас оргон зайлж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцон хасч, эдлэх ялыг 452 /дөрвөн зуун тавин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед духны зүүн талд зулгаралт, духны төв хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхийг хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нурууны төв хэсэгт цус хуралт, зүүн хацрын өмнөд гадаргад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй байна.

Эрүүгийн 2234007100062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ц.Быг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хасч, 452 /дөрвөн зуун тавин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 452 /дөрвөн зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 452 /дөрвөн зуун тавин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ц.Бын нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн 2234007100062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА