Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 126

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул *******лж, нарийн бичгийн ******* Г.*******, нэхэмжлэгч В., нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, В.гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын ******* ******* болон түүний ******* газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын иргэн Ва-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Завхан аймгийн ******* сумын ын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус сумын ******* даргын захирамжаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 439 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Энэ шийдвэр давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээр хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл албан тушаалын цалингаа нэхэмжлэх үндэстэй гэж байгаа учраас 2018 оны 05 сарын 17-ны өдрөөс хойш 2018 оны 08 сарын 31-н хүртэл 2.348.930.23 төгрөг, 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 07-ны өдөр хүртлэх цалин 3.327.959.22 төгрөг, нийт 5.676.88945 төгрөгийг ******* сумын ******* *******ас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ******* сумын ын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа Х.******* ******* даргын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Анхан шатны шүүхээс ажилдаа эргэн тогтоолгох тухай шийдвэр гарч байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилдаа эргэн томилогдоогүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилж байгаа юм. Анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс шийдвэр гарсан уг шүүхийн шийдвэр маань 2018 оны 12-р сарын 27-ны өдөр гарсан. Тухайн шийдвэрээр 1.980.000 төгрөг шийдвэрлүүлэн авсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа эргэн ороогүй байгаа учраас 8.917.732 төгрөг нэхэмжилж байна. Засгийн газрын дундаж цалин хөлс боддог журмаар бодсон мөн 2019 оны 01-р сарын 01-нээс эхлэн Засгийн газрын Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг шатлалтайгаар нэмэгдүүлсэний дагуу нэмж бодсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг 2019 оны 01-р сарын 07-нд гаргаад үүнээс хойш тодорхой хэмжээгээр хугацаа өнгөрсөн учраас нэхэмжлэлийн үнийн дүн нэмэгдсэн байна. Энэ нь 2018 оны 09-р сарын 01-нээс 2019 оны 01-р сарын 01-нээс Монгол Улсын Засгийн газар нэг удаа цалин нэмсэнг оролцуулан тооцож нэхэмжлэгч В.гийн ажиллаж байсан албан тушаал нь 823.579 төгрөгөөр цалинждаг болсон байгаа юм. 2019 оны 01-р сар, 02-р сар, 03-р сарын 22-ны өнөөдрийг хүртлэх хугацааны 51 өдрийн цалинг тооцож бодсон. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* нь В.г ажлаас нь халаад тухайн ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй байна гэсэн нөхцлөөр Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан уг гомдлыг шүүх хэлэлцээд В. Мягмарсүрэнг ажилд эргүүлэн томилох шийдвэр гарсан. Энэ шийдвэрээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хариуцагч Х.******* болон түүний өмгөөлөгч нар гомдол гаргаж уг шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийг шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн хариуцагч Х.******* болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт уг нэхэмжлэлтэй холбогдуулан гүйцэтгэх хуудсыг гаргаж байсан боловч нэхэмжлэгч В.г ажилд нь эргүүлэн томилоогүй байна. Тийм учраас өнөөдрийн шүүх хуралдаан хийх өдрийг хүртэлх хугацааны цалингаа нэмэмжилж байна. Нэхэмжлэгч В.гийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа, тухайн гаргасан нэхэмжлэлд хариуцагч байгууллага ямар нэгэн тайлбар хариу гаргаж өгөөгүй учраас хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч В. гийн ажилгүй байсан үеийн цалингийн нөхөн олговрыг гаргаж өгөх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В. нь Завхан аймгийн ******* сумын ******* ******* болон түүний тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 8.917.732 төгрөг гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгуулж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжлэл гаргажээ.

В. нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газар гээд хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* гэж бичсэн байх бөгөөд энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулахад Завхан аймгийн ******* сумын ******* ******* болон түүний ******* газарт холбогдуулж гаргаж буйгаа тайлбарлаж байх тул хариуцагчийг ******* сумын ******* ******* болон түүний ******* газар гэж тодорхойлж хэргийг шийдвэрлэлээ. Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгч ийм байдлаар тайлбараа ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан байна.

Шүүх хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******д нэхэмжлэлийн нэг хувийг 2019 оны 01-р сарын 29-ний өдөр гардуулж түүнд эрх үүрэг танилцуулсан байх бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2019 оны 02-р сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байжээ.

Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч дээрх үүргээ биелүүлээгүй төдийгүй хариу тайлбараа даруй ирүүлэхийг түүний 98113766 дугаарын утсаар удаа дараа мэдэгдсээр байхад өдий хүртэл тайлбараа ирүүлж мэтгэлцээгүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******д шүүх хуралдааны товыг ИХШХШ тухай хуулийн 77-р зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу түүний дээрх дугаарын утсаар шүүгчийн туслах 2019 оны 03-р сарын 06-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүх хурлын тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байх бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ямар нэгэн хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.*******г ИХШХШ тухай хуулийн 72-р зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч В.г Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 тоот шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын ын төвийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.981.000 төгрөгийг гаргуулж байжээ.

Хариуцагч байгууллага нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын гомдол гаргасан ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11-р сарын 27-ны өдрийн 01713 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.гийн ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 05-р сарын 17-ний өдрөөс 2019 оны 03-р сарын 22-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэстэй.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08-р сарын 22-ны өдрийн 263 дугаар тогтоолоор Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2007 оны 12-р сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 6-р хавсралтаар баталсан , урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсны дагуу сумын соёлын төвийн эрхлэгч нь ТҮСУ-5-р зэрэглэлийн 5-р шатлалаар албан тушаалын цалингийн доод жишиг 768.128 төгрөг байхаар заасан ба Засгийн газрын дээрх тогтоол 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ.

Иймд В.гийн ажилгүй байсан хугацааны олговорыг тооцохдоо түүний ажилгүй байсан 2018 оны 05-р сарын 17-ны өдрөөс 2018 оны 08-р сарыг дуусталх хугацааны ажлын 70 хоногийг анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 28300 төгрөгөөр бодсоноор тооцоход 1.981.000 төгрөг, 2018 оны 09-р сарын 01-ний өдрөөс 2019 оны 03-р сарын 22-ны өдөр хүртэлх хугацааг Засгийн газрын 263 дугаар тогтоолоор шинэчлэн баталсны дагуу буюу сарын 768.128 төгрөгөөр, өдрийн 35726 төгрөгөөр бодоход 4.930.188 төгрөг, нийт 6.911.188 төгрөг болж байна.

Дээрх 6.911.188 төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан олговорт тооцон хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.006.544 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчид дээрх олговорыг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлин 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгуулллагаас тэмдэгтийн хураамжид 125.529 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118, зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 6.911.188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.006.544 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчид олгох нөхөн олговор 6.911.188 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 125.529 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ