Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа,

Шүүгдэгч Т.С ын өмгөөлөгч Н.Болормаа,

Шүүгдэгч А.Г ын өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Шүүгдэгч Б.Ч , С.П  нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарт холбогдох эрүүгийн 2234006650523 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ... гэв.

2..... гэв.

3...... гэв.

4...... гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Ч  нь С.П , А.Г , Т.С  нартай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тарагт" гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Л.О ийн өмчлөлийн 2 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 462,200 төгрөгийн хохирол,

   Шүүгдэгч С.П  нь Б.Ч , А.Г , Т.С  нартай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тарагт" гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Л.О ийн өмчлөлийн 2 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 462,200 төгрөгийн хохирол,

   Шүүгдэгч А.Г  нь Б.Ч , С.П , Т.С  нартай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тарагт" гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Л.О ийн өмчлөлийн 2 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 462,200 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Т.С  нь Б.Ч , С.П , А.Г  нартай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тарагт" гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Л.О ийн өмчлөлийн 2 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 462,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Ч : “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч С.П : “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч А.Г : “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.С : “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Үүнд:

            Иргэн Л.О ээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны едер гаргасан №3224 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-122 дугаар хуудас/, Хохирогч Л.О ийн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, Сэжигтэн С.П ын мэдүүлэг, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, Сэжигтэн Б.Ч ийн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, Сэжигтэн Т.С ын мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Сэжигтэн А.Г ын мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ц.Үүрийнтуяагийн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, "Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07/303 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 87-96 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх179, 180, 181, 183/, хохирол төлсөн баримт баримт зэрэг болно.

 

Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ygjsy холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нар нь бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тарагт" гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Л.О ийн өмчлөлийн 2 тооны хонийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 462,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь.

 

Хохирогч Л.О ийн өгсөн: “Би тухайн өдөр хониндоо явж байгаад 10 цагийн үед Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг тарагт гэх газарт хонио эзэнгүй үлдээгээд худаг орж насосыг нь янзлаад гэртээ хариад буцаад хониндоо очиход манай хонь хоёр тасарсан байхаар нь бөөгнүүлээд орой гэртээ хонио хотлуулаад байж байтал Тарагт гэх газарт том шувуунууд эргэлдээд байхаар нь очиж үзэхэд манай шар халзан хонь, хар халзан хонийг хүн хулгайлан нядалж 2 ширхэг толгой нь арьстайгаа үргэлж түүний хажууд хонины хоёр сэвс хоёр гэдэс зэргийг нь хаяад явсан байсан. Шар халзан хонь нь соёолон эр хонь зөв талын чих онь эмтэй, хар халзан соёолон эр хонь буруу талын чих нь шоргоолжин эмтэй. Би хулгайд алдсан шар халзан хонио 250,000 төгрөг, хар халзан хонио 250,000 төгрөг нийт 500,000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх 35-36/,

Шүүгдэгч С.П ын "Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай сумын найз болох Т.С  утсаар залгаж Улаанбаатар хотын Өргөөгийн хойно байдаг буудалд хүрээд ирээч гээд дуудахаар нь би яваад очтол Архангай аймгийн Хотонт Нэг сумын найз нар болох Т.С , Б.Ч , А.Г  нар нь буудалд архи уугаад байж байхаар нь тэр гуравтай нийлэн шөнөжин архи уугаад маргааш өглөө нь босоод Т Сумъябазарын Машин бензингүй болохоор нь бид ярьж байгаад А.Г ын Айфоне 12 гар Утсыг 300,000 төгрөгөөр ломбарданд тавиад машиндаа бензин хийгээд өөрсдөө Хоол унд идээд байж байтал А.Г  нь Төв аймгийн Заамар сум орж хувиараа алт олборлоё нинжа хийж мөнгөтэй болж хэдүүлээ миний гар утсыг ломбарднаас авъя гэхэд нь бүгд зөвшөөрөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Улаанбаатар хотоос Заамар сум руу явсан тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Заамар сумын Сов гэх газарт ирж нинжа хийх гэсэн боловч ухах газар олдоогүй тул нинжа хийж чадаагүй тул миний зүс таних найз 2019 онд дүүгийнх нь хамт ирж байсан Рэнцэндорж гэх айлд очиж өдөржингөө архи уугаад согтоод Рэнцэндоржтой бид нар муудалцах гээд байхаар нь бид Улаанбаатар руу явахаар болж Приус-20 маркийн ... машиныг А.Г  бариад явж байтал машины жолоочийн эсрэг талын хойд дугуй хагарсан запас дугуй байхгүй учраас хагархай чигээр нь яваад Заамар сумын төв ороогүй байхдаа Ч ид машиныг өгөөд Заамар сумын төв орж ирээд дугуй засвар хайгаад олдохгүй болохоор нь байрны урд талын зогсоолд байсан саарал өнгөтэй Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн дугуйг Ч  нь хулгайлаад аваад тавиад явчих уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд Ч  дугуйг нь тайлаад Т.С  бид хоёр машины хажуугаас өргөж өгөхөд Ч  нь дугуйг аваад тэндээсээ жаахан явж байгаад сумын төвөөс холдоод хонхорхой газар тааруулж байгаад дугуйгаа сольж тавиад хуучин дугуйгаа тэндээ хаяад тэндээс цааш А.Г  нь машин бариад 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөөгүүр Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз гэх газарт очоод машиндаа унтаж байгаад хот орох гэтэл машины шар гэрэл ассан мөн уусан архи гараагүй байсан тул машиндаа сууж байтал Ч  нь хэдүүлээ засмал замаас урд зүгт гараад хонь хулгайлж Атарын гуанзанд авч ирж зарж мөнгөтэй болж бензин хийж хот руу явах уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд машиныг Ч  бариад Атарын гуанзнаас урд зүгт 10 гаран километр яваад эзэнгүй хонь байхаар нь Ч  нь суран бугуйлаа гаргаж ирээд хар толгойтой хонь, шар халзан хонь хоёрыг бугуйлдаад барьж аваад машиндаа хийж авч явж байгаад хүнгүй газар очиж хоёр хонио алаад арьс, толгой гэдсийг нь хээр хаяад хоёр хонины махаа гулууз болгоод Атарын гуанзанд авч ирж нэг хонийг нь Өег нэртэй цайны газарт 150.000 төгрөгөөр, Завхан нэртэй цайны газарт нөгөө хонийг нь 70,000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн мөнгөөрөө машиндаа бензин хийж үлдэгдэл мөнгөөр нь хоолонд ороод 2,5 литрийн 4 том пиво аваад замаас гараад машиндаа пиво уугаад сууж байтал цагдаа нар ирж шалгаад саатуулагдсан. Модон иштэй сүх нь Т.С ынх ямар шалтгаанаар авч явж байгааг мэдээгүй. Суран хазаар, суран бугуйл дуран зэрэг нь Ч ийнх ямар шалтгаанаар авч явж байсныг би мэдэхгүй. Гурван ширхэг хутгыг хонь хулгайлахаасаа Атрын гуанзны дэлгүүрээс хонь хулгайлахаар ярилцахдаа Ч  нь авсан юм. Төв аймгийн Баянхангай сумаас авсан 2 тооны хонины зүс нь шар халзан хонь байсан, нэг нь том хонь байсан. Заамар сумаас авсан машины дугуй нь 16-тай боронзон өнгийн жи стоктой дугуй байсан. Төв аймгийн Баянхангай сумаас 2 тооны хонь болон Заамар сумаас Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс 1 ширхэг дугуй хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Ч ийн "Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын найз нар болох Т.С , А.Г  нартай уулзаж Улаанбаатар хотод Хороололд буудалд орж архи уусан тэгээд А. П  гэх сумынхаа найзын Т.С  дуудаад дөрвүүлээ нийлээд архи ууж байгаад би Сумяьабазарын машиныг бариад Цайз 16-д CU орж пиво аваад буудал руугаа буцах замдаа Цайз 16-ийн буудлын ард тавьсан байсан Приус 30 маркийн машины арын улсын дугаарыг Ч  нь очиж аваад миний унаж явсан машины арын улсын дугаарыг аваад оронд нь хийсэн. Авсан шалтгаан нь тухайн өдөр тэр машины дугаар хотод явдаггүй өдөр байсан юм тэгээд тухайн буудалдаа ирж хоноод шөнөжин архи уугаад маргааш өглөө нь босоод машин бензингүй болохоор нь би өөрийн Айфоне 12 гар утсыг 300,000 төгрөгөөр ломбарданд тавиад машиндаа бензин хийгээд өөрсдийн хоол унд идэж байгаад миний утсыг хэзээ авч өгөх юм бэ гэхэд найзууд юм ярихгүй байхаар нь Төв аймгийн Заамар сум орж хувиараа алт олборлоё, нинжа хийж мөнгөтэй болж хэдүүлээ миний гар утсыг ломбарднаас авъя гэхэд нь бүгд зөвшөөрөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Улаанбаатар хотоос Заамар сум руу явсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Заамар сумын Сов гэх газарт ирж нинжа хийх гэсэн боловч ухах газар олдоогүй тул нинжа хийж чадаагүй тэгээд П ын найз Рэнцэндорж гэх айлд очиж өдөржингөө архи уугаад согтоод Рэнцэндоржтой бид нар муудалцах гээд байхаар нь бид Улаанбаатар руу явахаар болж Приус-20 маркийн ... машиныг би бариад явж байтал машины жолоочийн эсрэг талын хойд дугуй хагарсан запас дугуй байхгүй учраас хагархай чигээр нь яваад Заамар сумын төв ороод явж байсан дугуй засвар хайгаад олдохгүй болохоор нь байрны урд талын зогсоолд байсан саарал өнгөтэй Приус- 20 маркийн тээврийн хэрэгслийн дугуй Ч  нь хулгайлаад аваад тавиад явчих уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд Ч  дугуйг нь тайлаад Т.С , П  нар машины хажуугаас өргөж дугуйг аваад тэндээсээ жаахан явж байгаад хонхорхой газар тааруулж байгаад дугуйгаа сольж тавиад хуучин дугуйгаа тэндээ хаяад би цааш нь машин бариад 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөөгүүр Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз гэх газарт очоод машиндаа унтаж байгаад хот орох гэтэл машины шар гэрэл ассан мөн уусан архи гараагүй байсан тул машиндаа сууж байтал Ч  нь хэдүүлээ засмал замаас урд зүгт гараад хонь хулгайлж Атарын гуанзанд авч ирж зарж мөнгөтэй болж хот руу явах уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд машиныг Ч  бариад Атарын гуанзнаас урд зүгт 10 гаран километр яваад эзэнгүй хонь байхаар нь би өөрийн хар цүнхнээсээ бугуйл мэт сур гаргаж ирээд хар толгойтой хонь, шар халзан хонь хоёрын бугуйлдаад барьж аваад машиндаа хийж авч явж байгаад хүнгүй газар очиж хоёр хонины амийг нь тасалсан А.Г  ах надад тусалсан тэгээд тэндээ толгой, гэдсийг нь хээр хаяад хоёр хонины махаа гулууз болгоод Атарын гуанзанд авч ирж нэг хонийг нь Ѳег нэртэй цайны газарт 150.000 төгрөгөөр, Завхан нэртэй цайны газарт нөгөө хонийг нь 70,000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн мөнгөөрөө машиндаа бензин хийж үлдэгдэл мөнгөөр нь хоолонд ороод 2,5 литрийн 4 том пиво аваад замаас гараад машиндаа пиво уугаад сууж байтал цагдаа нар ирж шалгаад саатуулагдсан....Манай найз Т.С ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм....Модон иштэй сүх нь Т.С ын сүх ямар шалтгаанаар авч явж байгааг би мэдээгүй сумаасаа хотын гэр рүүгээ авч явж байгаа гэж надад ярьж байсан. Суран хазаар, суран бугуйл дуран ээрэг нь миний эзэмшлийн эд зүйлүүд юм. Хөдөө гэртээ хүргэж өгөх бодолтой Т.С т өгч явуулах гээд машинд нь байлгаж байсан юм. Гурван ширхэг хутгыг Атарын гуанзны дэлгүүрээс хонь хулгайлахаар ярилцахдаа би худалдан авсан юм. Төв аймгийн Баянхангай сумаас авсан 2 тооны хонины зус нь шар халзан хонь байсан, нэг нь том хонь байсан. Заамар сумаас авсан машины дугуй нь 16-тай боронзон өнгийн жи стоктой дугуй байсан. ...Төв аймгийн Баянхангай сумаас 2 тооны хонь болон Заамар сумаас Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс 1 ширхэг дугуй хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.С ын "...Би Архангай аймгийн Хотонт суманд төрсөн Одоо Улаанбаатар хотод ахынхаа замын компанид туслах ажил хийдэг. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын найз нар болох А.Г , Б.Ч  нартай уулзаж Улаанбаатар хотод Хороололд буудалд орж архи уусан тэгээд А. П  гэх сумынхаа найзыг дуудаад дөрвүүлээ нийлээд архи ууж байгаад А.Г  миний машиныг бариад Цайз 16-д CU орж пиво аваад буудал руугаа буцах замдаа Цайз 16-ийн буудлын ард тавьсан байсан Приус 30 маркийн машины арын улсын дугаарыг Ч  нь очиж аваад миний машины арын улсын дугаарыг аваад оронд нь хийсэн. Авсан шалтгаан нь тухайн өдөр тэр машины дугаар хотод явдаггүй өдөр байсан юм тэгээд тухайн буудалдаа ирж хоноод шөнөжин архи уугаад маргааш өглөө нь босоод машин бензингүй болохоор нь А.Г ын Айфоне 12 гар утсыг 300,000 төгрөгөөр ломбарданд тавиад машиндаа бензин хийгээд өөрсдөө хоол унд идэж байтал А.Г  нь Төв аймгийн Заамар сум орж хувиараа алт олборлоё, нинжа хийж мөнгөтэй болж хэдүүлээ миний гар утсыг ломбарднаас авъя гэхэд нь бүгд зөвшөөрөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Улаанбаатар хотоос Заамар сум руу явсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Заамар сумын Сов гэх газарт ирж нинжа хийх гэсэн боловч ухах газар олдоогүй тул нинжа хийж чадаагүй тэгээд П ын найз Рэнцэндорж гэх айлд очиж өдөржингөө архи уугаад согтоод Рэнцэндоржтой бид нар муудалцах гээд байхаар нь бид Улаанбаатар руу явахаар болж Приус-20 маркийн ... машиныг би бариад явж байтал машины жолоочийн эсрэг талын хойд дугуй хагарсан запас дугуй байхгүй учраас хагархай чигээр нь яваад Заамар сумын төв ороод явж байсан дугуй засвар хайгаад олдохгүй болохоор нь байрны урд талын зогсоолд байсан саарал өнгөтэй Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн дугуй Ч  нь хулгайлаад аваад тавиад явчих уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд Ч  дугуйг нь тайлаад би П ын хамтаар машины хажуугаас өргөж дугуйг аваад тэндээсээ жаахан явж байгаад хонхорхой газар тааруулж байгаад дугуйгаа сольж тавиад хуучин дугуйгаа тэндээ хаяад би цааш нь машин бариад 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөөгүүр Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз гэх газарт очоод машиндаа унтаж байгаад хот орох гэтэл машины шар гэрэл ассан мөн уусан архи гараагүй байсан тул машиндаа сууж байтал Ч  нь хэдүүлээ засмал замаас урд зүгт гараад хонь хулгайлж Атарын гуанзанд авч ирж зарж мөнгөтэй болж хот руу явах уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд машиныг Ч  бариад Атарын гуанзнаас урд зүгт 10 гаран километр яваад эзэнгүй хонь байхаар нь Ч  нь суран бугуйлаа гаргаж ирээд хар толгойтой хонь, шар халзан хонь хоёрын бугуйлдаад барьж аваад машиндаа хийж авч явж байгаад хүнгүй газар очиж хоёр хонио алаад арьс, толгой, гэдсийг нь хээр хаяад хоёр хонины махаа гулууз болгоод Атарын гуанзанд авч ирж нэг хонийг нь Ѳег нэртэй цайны газарт 150,000 төгрөгөөр, Завхан нэртэй цайны газарт нөгөө хонийг нь 70,000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн мөнгөөрөө машиндаа бензин хийж үлдэгдэл мөнгөөр нь хоолонд ороод 2,5 литрийн 4 том пиво аваад замаас гараад машиндаа пиво уугаад сууж байтал цагдаа нар ирж шалгаад саатуулагдсан....Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл "Жи Эс Би капитал" ХХК-ийн нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би сард 450,000 төгрөг зээлэндээ төлдөг Модон иштэй сүхийг би Архангай аймгийн Хотонт сумаас Улаанбаатарын гэртээ мод хагалах зорилгоор авч ирээд машинаасаа буулгаж амжаагүй байсан юм. Суран хазаар суран бугуйл дуран зэрэг нь Ч ийнх хөдөө гэр рүүгээ надаар өгч явуулах гэж байсан юм. Гурван ширхэг хутгыг Атарын гуанзны дэлгүүрээс хонь хулгайлахаар ярилцахдаа Ч  худалдан авсан. Төв аймгийн Баянхангай сумаас авсан 2 тооны хонины зүс нь шар халзан хонь байсан, нэг нь том хонь байсан. Заамар сумаас авсан машины дугуй нь 16-тай боронзон өнгийн жи стоктой дугуй байсан. ...Төв аймгийн Баянхангай сумаас 2 тооны хонь болон Заамар сумаас Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс 1 ширхэг дугуй хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Г ын "...Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын найз нар болох Т.С , Б.Ч  нартай уулзаж Улаанбаатар хотод Хороололд буудалд орж архи уусан тэгээд А.П  гэх сумынхаа найзын Т.С  дуудаад дөрвүүлээ нийлээд архи ууж байгаад би Сумьяабазарын машиныг бариад Цайз 16-д CU орж пиво аваад буудал руугаа буцах замдаа Цайз 16-ийн буудлын ард тавьсан байсан Приус 30 маркийн машины арын улсын дугаарыг Ч  нь очиж аваад миний унаж явсан машины арын улсын дугаарыг аваад оронд нь хийсэн. Авсан шалтгаан нь тухайн өдөр тэр машины дугаар хотод явдаггүй өдөр байсан юм тэгээд тухайн буудалдаа ирж хоноод шөнөжин архи уугаад маргааш өглөө нь босоод машин бензингүй болохоор нь би өөрийн Айфоне 12 гар утсыг 300,000 төгрөгөөр ломбарданд тавиад машиндаа бензин хийгээд өөрсдөө хоол унд идэж байгаад миний утсыг хэзээ авч өгөх юм бэ гэхэд найзууд юм ярихгүй байхаар нь Төв аймгийн Заамар сум орж хувиараа алт олборлое, нинжа хийж мөнгөтэй болж хэдүүлээ миний гар утсыг ломбарднаас авъя гэхэд нь бүгд зөвшөөрөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Улаанбаатар хотоос Заамар сум руу явсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө Заамар сумын Сов гэх газарт ирж нинжа хийх гэсэн боловч ухах газар олдоогүй тул нинжа хийж чадаагүй тэгээд П ын найз Рэнцэндорж гэх айлд очиж өдөржингөө архи уугаад согтоод Рэнцэндоржтой бид нар муудалцах гээд байхаар нь бид Улаанбаатар руу явахаар болж Приус-20 маркийн ... машиныг би бариад явж байтал машины жолоочийн эсрэг талын хойд дугуй хагарсан запас дугуй байхгүй учраас хагархай чигээр нь яваад Заамар сумын төв ороод явж байсан дугуй засвар хайгаад олдохгүй болохоор нь байрны урд талын зогсоолд байсан саарал өнгөтэй Приус- 20 маркийн тээврийн хэрэгслийн дугуй Ч  нь хулгайлаад аваад тавиад явчих уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд Ч  дугуйг нь тайлаад Т.С , П  нар машины хажуугаас өргөж дугуйг аваад тэндээсээ жаахан явж байгаад хонхорхой газар тааруулж байгаад дугуйгаа сольж тавиад хуучин дугуйгаа тэндээ хаяад би цааш нь машин бариад 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өглөөгүүр Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз гэх газарт очоод машиндаа унтаж байгаад хот орох гэтэл машины шар гэрэл ассан мөн уусан архи гараагүй байсан тул машиндаа сууж байтал Ч  нь хэдүүлээ засмал замаас урд зүгт гараад хонь хулгайлж Атарын гуанзанд авч ирж зарж мөнгөтэй болж хот руу явах уу гэхээр нь бид нар зөвшөөрөөд машиныг Ч  бариад Атарын гуанзнаас урд зүгт 10 гаран километр яваад эзэнгүй хонь байхаар нь би өөрийн хар цүнхнээсээ бугуйл мэт сур гаргаж ирээд хар толгойтой хонь, шар халзан хонь хоёрын бугуйлдаад барьж аваад машиндаа хийж авч явж байгаад хүнгүй газар очиж хоёр хонины амийг нь тасалсан А.Г  ах надад тусалсан тэгээд тэндээ толгой, гэдсийг нь хээр хаяад хоёр хонины махаа гулууз болгоод Атарын гуанзанд авч ирж нэг хонийг нь Ѳег нэртэй цайны газарт 150,000 төгрөгөөр, Завхан нэртэй цайны газарт нөгөө хонийг нь 70.000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн мөнгөөрөө машиндаа бензин хийж үлдэгдэл мөнгөөр нь хоолонд ороод 2,5 литрийн 4 том пиво аваад замаас гараад машиндаа пиво уугаад сууж байтал цагдаа нар ирж шалгаад саатуулагдсан....Манай найз Т.С ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм..... Модон иштэй сух нь Т.С ын сүх ямар шалтгаанаар авч явж байгааг би мэдээгүй. Суран хазаар, суран бугуйл дуран зэрэг нь Ч ийнх ямар шалтгаанаар авч явж байсныг би мэдэхгүй. Гурван ширхэг хутгыг Атарын гуанзны дэлгүүрээс хонь хулгайлахаар ярилцахдаа Ч  нь худалдан авсан юм. Төв аймгийн Баянхангай сумаас авсан 2 тооны хонины зүс нь шар халзан хонь байсан, нэг нь том хонь байсан. Заамар сумаас авсан машины дугуй нь 16-тай боронзон өнгийн жи стоктой дугуй байсан....Төв аймгийн Баянхангай сумаас 2 тооны хонь болон Заамар сумаас Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс 1 ширхэг дугуй хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Үүрийнтуяагийн "Би "Жи Эс Би капитал" ХХК-ийн гэрээний мэргэжилтэн албан тушаалтай. Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Пүрэвийн Сэр-Од гэх хүн манай компанитай зээлийн гэрээ байгуулж 7,600,000 төгрөгийг авч машинаа аваад манайд хуваарийн дагуу зээл төлөлтөө хийж байгаа. Зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр манай компани дээр байна....Тээврийн хэрэгслийг улсын орлого болгох эсвэл ямар нэгэн гуравдагч этгээдэд шилжүүлсэн тохиолдолд Манай компани гэрээ байгуулсан Сэр-од гэх хүнээс зээлийн үлдэгдлээ гаргуулж авна." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

"ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 07/303 дугаартай "Монгол улсын иргэн Т.С ын хэрэг хийх үедээ ашигласан гэх ... улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 09-р сарын 04-ний өдрийн байдлаар 5,922,600 /таван сая есөн зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөг, Л.О ийн эзэмшлийн 2 тооны хонины зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 09-р сарын 04-ний байдлаар 462,200 /дөрвөн зуун жаран хоёр мянга хоёр зуу болно" гэх дүгнэлт /хх-ийн 87-96 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №27 дугаартай прокурорын тогтоол /хх 29/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж гэж заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан  бусдын малыг бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чойжилсүрэн, С.П , А.Г , Т.С  нарт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсгийг хэрэглэж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Ч  нь ам бүл 5, төрсөн эцэг, эх болон 2 дүүгийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Орхон 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудсаар тогтоогдсон, одоо 19 настай, эрэгтэй,

Шүүгдэгч Т.С  нь ам бүл 3, төрсөн эх, дүүгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хангайд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудсаар тогтоогдсон, одоо 24 настай,

Шүүгдэгч А.Г  нь ам бүл 6, төрсөн эцэг, эх болон 3 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Компорт хотхоны 48 тоотод оршин суух хаягтай, одоо 22 настай,

Шүүгдэгч С.П  нь Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант сумын 6 дугаар багийн Цагаан сүмд оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон, одоо 22 настай зэрэг баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд,

            Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

            Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт ” энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлагджээ.

 

            Эрүүгийн хуульд заасан “ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаардаггүй болно.

       

            Шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарын хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо зэргийг харгалзан үзэж шүүх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд,

            Хохирогч Л.О ийн өмчлөлийн 2 тооны хонины үнэлгээгээр тогтоогдсон 462.200 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын эзэмшлийн ... УБИ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.922.600 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэр гарсны дараа шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарын өмгөөлөгч нар нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж шүүгдэгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон төлбөрийг шүүхэд хүлээлгэн өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн 2234006650523 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг, 25 см урттай хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, 23 см урттай хутга шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, 49 см урттай модон иштэй сүх 1 ширхэг, суран оосор ээсэн амгаатай хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Батбаатарын  Ч , Б овогт С-н П , Ө овогт А-н Г , М овогт Т-н С  нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарт 1 /нэг/ жил, 1 /нэг/ хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С    нарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... УБИ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.922.600 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас тус бүр 1.480.650 /нэг сая дөрвөн зуун наян мянга зургаан зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Эрүүгийн 2234006650523 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 19см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг, 25 см урттай хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, 23 см урттай хутга шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, 49 см урттай модон иштэй сүх 1 ширхэг, суран оосор ээсэн амгаатай хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Л.О т 462.200 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

 9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ч , С.П , А.Г , Т.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн ял эдлэх хугацааг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ