| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0090/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/125 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Цэрэнтогтох |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Б.Цэрэнтогтох,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
шүүгдэгч Э.Д , түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н Д д холбогдох эрүүгийн 2234003030546 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ...... гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Э.Д нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Тоёото Королла" маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна". 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна". 18.3. "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, амь насыг нь хохироосон,
мөн дүрмийн 3.5.а.6-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтан биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “2022 он 4 дүгээр сарын 19-ний шөнө 22 цагийн үед би сумаас ирсэн юм. Гэртээ ирээд хоол идчихээд унтах гээд байж байсан чинь манай найзууд над руу заал авъя гээд залгасан. Бид нар долуулаа байсан. 23 цагийн үед спорт ордон дээр очсон чинь заал өгөхгүй гэхээр нь 4 дүгээр сургууль дээр очиж заал авсан. Тэгээд Залуухайгийн гэрт очоод жоохон сууж байгаад явахаар болоод гарч явж байгаад том машины гэрлийн гялбаанд ороод замын хажуу руу дарсан.” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н : “Би осол болсон талаар 2022 оны 4 дүгээр сарын 21-ний орой 17:00 цагийн үед сонссон. Ээж ярьж чадахгүй байсан, дүү болохоор та ирэх хэрэгтэй байна гээд учир битүүлэг юм яриад байсан. Тэгээд нагац эгч яриад ирэх хэрэгтэй байна гэсэн. Өөрсдөө бас юу ч хараагүй байсан болохоор болсон зүйлийг сайн мэдэхгүй байсан. Би тэгээд сонсоод шууд ирсэн. Цагдаа нар ээжээс мэдүүлэг авч байсан. Тэр үед л 1 хоночхоод байгаа юм байна гэдгийг ойлгосон. Над руу ар гэрээс зөндөө залгасан байсан. Би утсаа ерөөсөө сонсоогүй, эхнэр лүү бас зөндөө залгасан байсан. Заримдаа утсаа ч харахгүй завгүй үе байдаг. Тийм үе тэр үед таарсан. Тэгээд цагдаа юу болсныг тогтоож өгнө, ер нь бол замын осол байна гэсэн. Тэгж л мэдсэн. Дараа нь үйл явдал өрнөсөн, би арай ойрхон байдгаараа хариуцаж хийсэн. Залуучууд бас муу байна. Манай зүгээс юу ч яриагүй. Хуулийн дагуу шийдэх байх. Залуу хүмүүс бас гэмшдэг байлгүй дээ гэж бодож байна. Манай аав эв эрүүл хүн байсан, эмнэлэгт ч хэвтэж үзээгүй. Ааваас хойш ээж минь их хэцүү байгаа. Миний аав чинь хүний хань, хүний эцэг, хүний өвөө. Бас мөрөөдөлтэй, зүтгэлтэй явж байсан болохоор жоохон гомдолтой л байна. Өмгөөлөгчөөсөө бас сонссон. Долоо, намайн сая төгрөг дээр маргаж байгаа юм байна. Би өөрөө тэр буяны ажилтай холбоотой мөнгө, төгрөгийг зохицуулсан. Ихэнх нь ламтай холбоотой баримт байгаа, тэр нь дээр би баримт цуглуулж чадахгүй. Лам нар чинь хамгийн гол хүмүүс юм байна лээ. Би араас нь гарын үсэг зурчих гэж яаж явах юм бэ, тэгэх сөхөө ч байгаагүй. Ном журмаар нь шийдэх байх гээд бүгдэд нь найдаад л явж байгаа. Бид нар хувийн зүйлдээ зарцуулсан зүйл ерөөсөө байхгүй, тийм ёс зүй ч байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Үүнд:
Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1xx-ийн 9-17 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, /1хх-ийн 11 дүгээр хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-ийн 18-24 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1xx-ийн 25-30 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх-ийн 31-32 дугаар хуудас/, Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, /1xx- ийн 55-56 дугаар хуудас/, Иргэний хариуцагч С.М ы гэрчээр өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 63-65 дугаар хуудас/, Иргэний хариуцагч С.М ы дахин өгсөн мэдүүлэг, /1xx-ийн 58-59 дүгээр хуудас/, Гэрч Ч.Алгаагийн мэдүүлэг, /1хх-ийн 60-62 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч М.Д ийн мэдүүлэг, /1хх-ийн 63-65 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч М.Д ийн дахин өгсөн мэдүүлэг, /1хх-ийн 66- 67 дугаар хуудас/, Гэрч М.Хумбангийн мэдүүлэг, /1хх-ийн 68-70 дугаар хуудас/, Гэрч Т.Чулуунхүүгийн мэдүүлэг, /1хх-ийн 74-75 дугаар хуудас/, Гэрч Т.Чулуунхүүгийн дахин өгсөн мэдүүлэг, /1xx-ийн 76-77 дугаар хуудас/, Гэрч Н.Тувшинбатын мэдүүлэг, /1хх-ийн 80-82 дугаар хуудас/, Гэрч О.Цэдэвдоржийн мэдүүлэг, /1хх-ийн 87-88 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 83 дугаартай дүгнэлт, /1хх-ийн 100-103 дугаар хуудас/, "Эй Жэй Жэй Эм" ХХ-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 07/190 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 140-150 дугаар хуудас/, Шинжээч Д.Энхтөгсийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт /1 xx-ийн 129-131 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх 230-248/ баримт зэрэг болно.
Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Д гийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
“Улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.Д нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Тоёото Королла" маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна". 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна". 18.3. "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, амь насыг нь хохироосон,
мөн дүрмийн 3.5.а.6-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтан биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулж, гэмт хэргийн улмаас нийт 22.151.890 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 11.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 11.515.891 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа.” гэх дүгнэлтийг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
-шүүгдэгч Э.Д нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Тоёото Королла" маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна". 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна". 18.3. "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, амь насыг нь хохироосон,
мөн дүрмийн 3.5.а.6-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтан биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, гэсэн заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Лхагвасүрэнгийн өгсөн: “...Би хэрэг болсон талаар өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр дүүгээсээ утсаар сонссон манай аав нь 1943 онд төрсөн хүн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 29 дүгээр байранд эхнэр Хумбаан бага хүүхэд Бямбасүрэнгийн хамтаар амьдардаг. Сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан одоогийн байдлаар тэтгэвэртээ гарсан 75 настай хүн байдаг байсан. Хувийн байдал гэвэл гайгүй гэртээ эхнэрийн хамтаар амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйл хааяа л хэрэглэдэг байсан эмнэлгийн хяналтанд ороогүй гэртээ л байдаг байсан. Талийгаач нь өглөө босч алхдаг. Миний мэдэхээр бол сүүлийн үед эмчид нэг их үзүүлээгүй байхаа. Би тухайн үед осол гаргасан мөн анхны тусламж үзүүлээгүй хүмүүст гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү.”гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,
Гэрч Ч.Алгаагийн өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн зүүн урд тал байх хогийн цэг гах газраас 08 цагт ганцаараа Зуунмод сумын тев орохоор алхаж явтал зам дагуу танихгүй мотоциклтой хүн явж байхаар нь гар өргөж зогсооход эрэгтэй, дээлтэй хүн байхаар нь уулзаад ах нь зам дөхөөд буучихая гэж хэлэхэд тэр танихгүй залуу тэг гэж хэлэхээр нь мотоцикл дээр нь сундалж яваад Зүүндэлгэр явах даваан дээр уулзвар дээр шатахуун түгээх газрын дэргэд намайг буулгаад нөгөө залуу мотоциклтойгоо Зүүндэлгэр явахаар явсан. Тэгээд би зам дагаж уруудаад Од супермаркет өнгөрөөд засмал замын хойд талд суулгасан модны хойд талаар зам дагаад эмнэлэгийн зүүн талд нүүрс, мод, өвс зардаг газар луу явж байтал засмал замын хойд талд усны хоолойн дэргэд нэг хүний толгой нь бараан зүгт харсан, хажуу тийш харсан байсан. Би тэр хүнийг хараад хажуугаар нь өнгөрч байхдаа тэр архи уугаад согтоод унтсан юм байх даа удахгүй босоод явчихна биз гэж бодоод очилгүй өнгөрөөд явсан. Би тэр хүнийг өнгөрөөд эмнэлэгийн зүүн талд байх нүүрс мод зардаг газарт очиход түүхий эд авдаг хүн ирээгүй болохоор нь тэнд хүлээгээд байж байсан. Намайг очиход нүүрс зардаг газарт цэнхэр өнгийн портер маркийн машин байсан улсын дугаарыг нь санахгүй байна. Тэр цэнхэр өнгийн портер маркийн машины жолоочийг харвал танина. Тэгээд 10 цаг болж байхад түүхий эд авах хүн ирэхээр нь тэр хүнд түүхий эдээ өгсөн. Тэгээд би түүхий эдээ өгчихөөд эргээд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Двизийн 5 давхар байрны урд байх шинээр нээгдсэн түүхий эдийн цэг рүү явсан. Би Двизийн 5 давхар байрны тэнд байх шинээр нээгдсэн түүхий эд авах цэг рүү явж байхдаа голын дундуур гүүрээр явсан болохоор нөгөө хүнийг байсан үгүйг мэдэхгүй байна. Би тэр шинээо нээгдсэн түүхий эд авах цэг дээр очиход зүс таних Цэдэв гэх залуу байхаар нь уулзаад жижиг Өргөө нэртэй архийг хувааж уусан. Бид хоёр архи уугаад байж байхад Цэдэв замын хажууд нэг хүн хэвтэж байна, эмнэлэг юмуу цагдаа дуудаж өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь нээрээ тийм дээ адилхан хүн юм чинь гэж хэлсэн. Тэгээд Цэдэв бид хоёр хамт явсан. Би түлээ, нүүрс мод зардаг газарт очоод үлдсэн харин Цэдэв эмнэлэгт дуудлага өгөхөөр явсан. Тэгэхэд үдээс хойш болсон байсан цагийг нь би санахгүй байна...Тэр хүн толгой нь баруун зүгт харсан, газрын налуу тал руу хазайсан, малгайгүй хүн байсан. Би амьсгалтай байсан үгүйг нь мэдэхгүй би очиж хараагүй. Нуруунаас доош ууц хэсэг нь хөхөрсөн харагдсан. Өөр зүйл хараагүй болохоор ил харагдах гэмтэл шархыг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Д ийн өгсөн: “тухайн хэрэг болох өдөр манай найз залуу бид хоёр унтах гээд орондоо орсон хэвтэж байсан ба Д гийн утасруу Чулуунхүү залгаад гараад ир заал авч тоголъё гээд бид гэрээсээ гарахдаа Д нь аав ээж хоёроос бид хоёр зааланд тоголчихоод ирье гэж зөвшөөрөл аваад бид хоёр гараад Төв аймгийн Зуунмод сумын нутагт байх спортын ордон дээр Түвшинбат, Соёлмаа би Д бид нар ирсэн байсан ба араас Жумарт, Чулуунхүү, Оджаргал нар ирсэн бид нар тухайн ордон дээр тоглох гэтэл заал өгөөгүй ба тухайн ордоноос гараад бөөндөө Зүүндэлгэрт байх сургуулийн очиж тоглоод дууссаны дараа Чулуунхүү нь бүгдээрээ ууцгааяаа гээд уриалаад байсан ба бүгдээрээ Баянхошуунд байх Чулуунхүүгийн гэрт нь очсон ба Чулуунхүү 2 ширхэг том Нийслэл нэртэй пиво гаргаж ирээд Түвшинбат, Жумарт, Оджаргал, Чулуунхүү нар уусан ба дууссаны дараа бид нар гараад Од дэлгүүрийн цаана байх Мон суль нэртэй бензин түгээх станцаас бензин хийчихээд доошоо уруудаад явж байх үед том машин зөрсөн ба яг зөрөөд гарах үед замын баруун гар талд хүн байсан ба тэр хүнийг мөргөсөн ба дараа нь Д , Жумарт хоёр бууж очиж үзээд машиндаа суулгаад эмнэлэг явах гэж байхад Чулуунхүү камер байхгүй зүгээр явцгаая гээд байсан тухайн суулгасан хүнийг Чулуунхүү нь жийж унагаад одоо явцгаая гээд тухайн хүнийг орхиод бид нар манай гэрийн гадна буюу Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 1 дүгээр байрны гадна очсон ба машинаа тавьсан ба машины толь байхгүй байна гээд Чулуунхүү, Д хоёр буцаад явсан ба бид нар Соёлмаагийн гэрт нь очиж байж байгаад удалгүй араас Д , Чулуунхүү хоёр ирээд бид нар гэр гэр лүүгээ явцгаасан. Д бид хоёр гэртээ ороод өглөө нь аав ээж хоёрт таны машинаар адуу мөргөчихсөн гэж хэлсэн...Тухайн осол болсны дараа Чулуунхүү, Д нар машин дотор оруулж ирэх үед мөргүүлсэн хүн амьд байсан ба амьсгалж байсан мөн ёолж байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 64 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Д ийн дахин өгсөн: “...Бид нар нийт 2.5 литрийн 2 том нийслэл пиво хувааж уусан. Тухайн үед 2 охин огт уугаагүй, амсаад өгч байсан. Хөвгүүдээс Д эхнийх дээр амсаад өгсөн, сүүлдээ машин барьж байгаа гээд огт өгөөгүй... Тухайн үед ослын дараа Д , Чулуунхүү нар буцаж ирээд нөгөө хүн байхгүй байна, босоод явчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэр 2 толио олж ирэхдээ 20 минут орчим болоод ирсэн. Машинд дайрагдсан хүний талаар юм яриагүй, зам дээр байхгүй байна гэсэн. Замын хажуу руу зөөсөн талаар огт хэлээгүй. Бид нарыг айчихна гээд худал хэлсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 67 хуудас/,
Гэрч М.Хумбангийн өгсөн: “Өглөө буюу 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өглөө 06 цагт агаарт гарна гээд ганцаараа гараад явсан. Намайг цонхоор харахад Самданбаатарын хөшөөний дэргэд зогсож байсан. Тэгээд удалгүй харагдахгүй болсон. Тэгсэн 09 цаг 30 минутын үед гэртээ орж ирээд ам цангаад байна, гадаа гоё дулаахан байна ус уулаа гээд уугаад удахгүй ахин гадаа гарна жаахан алхана гээд гараад явсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад эргэж орж ирсэн. Орж ирэхэд нь архи үнэртэж байхаар нь чамаас архи үнэртэж байна уусан юм уу гэхэд Цэрэннадмид маань архи уугаагүй байхад архи уулаа гээд байна одоо архи ууна мөнгө байна уу гэхээр нь би мөнгө байна чамайг архи уусан болохоор мөнгө өгмөөргүй байна гэж хэлсэн тэгсэн 100 грамм уумаар байна мөнгө хаана байна гэж асуухаар нь мөнгө чинь байдаг газартаа байгаа, чамайг архи уулгамааргүй байна гэхэд гараад явсан. Тэгээд ойрхон юм үзэж байгаа юм байх гэж бодоод тоогоогүй юм гэтэл гэртээ ирээгүй ба гэртээ ганцаараа хоносон. Өчигдөр 18 цагийн орчим гараад ахин эргэж ирээгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 69-70 хуудас/,
Гэрч Т.Чулуунхүүгийн өгсөн: “2022.04.19-ний орой спортын ордон дээр заал аваад гараад харих гэж явтал Түвшинбат над руу фейсбүүкээр 22 цаг 40 минутын орчимд залгаад Ордон дээр заал авъя гэж дуудсан тэгээд би яваад очсон чинь Д , Соёлмаа, Түвшинбат, Д , Оджаргал, Жумарт нар тоёота королла маркийн автомашинтай байсан. Тэгээд би машинд нь суугаад Зүүндэлгэрийн сургууль дээр очсон. Бид нар 23 цаг 10 минутаас 00 цаг 20 минутын хооронд зааланд тоглоод гараад Түвшинбат “Ганц пиво уух уу?" гэхээр нь бид нар зөвшөөрөөд Баянхошуу орж Сэржмядаг гэдэг айлаас 2 литрийн Нийслэл нэртэй 2 сав пиво аваад 11 дүгээр гудамжны тэнд очиж хувааж уусан. Тэгээд машины бензин дууслаа гээд Зүүндэлгэр рүү явдаг замд байдаг Мон суль ШТС-аас 10.000 төгрөгөнд бензин хийсэн. Гэр рүүгээ харих гээд клонкоос хөдлөөд Девизын доод талд байдаг тойргоор тойроод 4 зам руу явж байсан. Би тухайн үед утсаа оролдоод явж байтал гэнэт нэг юм мөргөсөн. Тэгээд юу вэ? гээд Д автомашин жолоодож явсан болохоороо эхэлж бууж харсан. Тэгээд бид нар бөөндөө бууж хараад камергүй юм чинь хаяад явчихъя гээд Д , Жамарт, Түвшинбат бид нар хэлж ярилцаад хаяад хөдөлсөн. Ослын газраас хөдлөөд Аймгийн нэгдсэн эмнэлгийн моргийн хажууд нь очиж зогсоод засмал замтай нийлээд тамхины бөөний төвийн урдуур гараад Төв чандмань байгууллагын баруун талын засмал замаар төв зам руу нийлээд 1-р байрны зогсоол руу орж зогсоод бөөндөө автомашинаасаа буугаад Д бид хоёр хэргийн газар руу явсан. Харин бусад Соёлмаа, Д , Жамарт, Оджаргал, Түвшинбат нар Петровис ШТС-ийн тэнд үлдсэн. Д бил хоёр эхлээд толио аваад автомашинд мөргүүлсэн хүнийг дамжлаад замын ард байдаг жалга руу шидчихээд буцаад Түвшинбат руу залгаад хаана байгааг нь асуусан чинь “Усны аж ахуйд Соёлмаагийнд байна” гэж хэлсэн. Тэгээд Д бид хоёр тэнд очоод байж байгаад 04 цаг өнгөрч байхад гэр гэр рүүгээ харьсан. Автомашины толь Соёлмаагийнд үлдсэн. Би талийгаачийн толгой хэсгээс нь Д хөл хэсгээс нь өргөөд жалга руу шидсэн. Би тухайн үед хар өнгийн яак, дотуураа хар цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд өмсөж явсан. Би өмсөж явсан хар өнгийн яакаа эмээ Р.Цэцэгмаагийнд буюу Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3-р баг 11-4 тоотод 04 цаг өнгөрч байхад тайлж тавьсан. Тэрнээс нөгөө хэдтэйгээ уулзаагүй...Д бид хоёрыг анх очиход талийгаач засмал зам дээр хэвтэж байсан. Осол болсон газарт камер байхгүй байсан. Д замаас холдуулаад хаячихвал мэдэхгүй, жалга руу хаячихъя андаа гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид хоёр дамжлаад жалга руу шидчихсэн юм.” гэх мэдүүлэг/хх-ийн 75 хуудас/,
Гэрч Т.Чулуунхүүгийн өгсөн: “Нөгөө хэд дээр буцаж очоод Самбуу бид хоёр нөгөө хүн чинь зам дээр байхгүй байна, босоод явчихсан юм шиг байна гэж тэд нарыг тайвшруулж худал хэлсэн. Тухайн үед зам дээрээс талийгаачийг холдуулсны дараа нөгөө хэдэд очоод юу гэж хэлэх үү гэхэд Д байхгүй байна гээд хэлчих гэж хэлсэн юм. Замын хажуу руу дамжлаад шидсэн талаар огт хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,
Гэрч М.Түвшинбатын өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 19-ны орой би 21 Соёлмаагийнд байж байхад Чулуунхүү над руу Face book чатаар залгаад заал авах уу гэхээр нь зөвшөөрөөд заал авахаар болсон тэгтэл Д Д хоёр Д ийн аавынх нь машиныг аваад гарч ирсэн байсан. Тэгээд бид нар Бөхийн өргөөнд 21-22 цагийн хооронд цуглаж заал аваад тэндээсээ гараад Зүүндэлгэр орж сургууль дээр нь 23:30-00:30 цагийн хооронд заал авч тоглосон юмаа. Тэндээсээ гараад Залуухай ах Баянхошуунаас айлаас 2 том пиво аваад Залуухай ахынд очсон юмаа. Орохоосоо өмнө нь хашааны гадаа нь зогсож байгаад Чука Залуухай ах хоёр гэр лүүгээ орсон орчхоод эргээд гарч ирээд бид нарыг дагуулаад орсон юмаа. Тэр үед Залуухай, Чука, Д , Д , Соёлмаа, Жумарт тэгээд бид 7 Залуухай ахынд ороод бид нар бөөндөө авсан хоёр пивээ хувааж уучхаад машиндаа бензин хийгээд ATM орж мөнгө аваад өмнө нь пиво авсан газраасаа дахин нэг пиво авахаар болоод бид нар бөөндөө гараад Д машинаа бариад хажууд нь Д суугаад ард нь бид тав суугаад хөдлөөд шууд дээд буюу Зүүн дэлгэрийн урд талын Мон Суль ШТСтанц орж бензин авчхаад доошоо төв руу явсан бөгөөд би замдаа зүүрмэглэсэн байсан тэгтэл нэг юм мөргөчих шиг болсон тэгээд би юу мөргөчихлөө гэсэн чинь Д хүн мөргөчихлөө гээд уйлаад байсан. Тэгээд Д машинаасаа буугаад нөгөө хүн дээр очоод машинд суулгах гэсэн чинь Чука яах юм бэ наанаа зүгээр буулгаад үлдээчих гээд байсан тэгээд бид нар тухайн хүнийг тэнд нь үлдээчхээд шууд хөдлөөд Эмнэлгийн зүүн талаар хойш яваад шинэ замаар ороод дулааны хажуу талаар нь баруун эргээд Шар байранд очоод байрны урд талд гадаа машинаа тавьчхаад эргээд Д , Соёлоо, Жумаарт, Залуухай бид тав алхаад Усны аж ахуй орсон харин Д , Чука хоёр машины толь унагачихсан байна тэрийгээ очиж авна гээд явсан байгаа. бид тав Соёлоогийнд очоод байж байхад би Д ээс яаж яваад бүхэл бүтэн хүн очоод мөргөчихвөө гэсэн чинь зам дээр ямар ч хөдөлгөөнгүй зогсож байсан бас хажуугаар нэг том машин гэрлээ шилжүүлэлгүй явсан тэгтэл ороод ирсэн юмаа гэж байсан тэгээд Чука Д хоёр орж ирээд нөгөө хүн чинь байхгүй болчихсон байна босоод явчихсан юм шиг байна гэж хэлсэн тэгээд Д бас маргааш Д ийн аав асуувал адуу мөргөсөн гэж хэлээрэй гэж байсан тэгээд тэндээсээ тарцгаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 81-82 хуудас/,
Гэрч С.М ы өгсөн: “Миний машиныг манай хүргэн Д 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өглөө Улаанбаатар хот руу сургууль руугаа явчхаад ирнэ гэж хэлээд надаас аваад явсан тэгээд орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос ирээд манай охиныг гэрээс аваад тэр хоёр хамт миний машинтай Төв аймгийн спорт цогцолбор орно гэж хэлээд аваад явсан тэгээд орой ирээгүй би ч унтаад өгсөн тэгээд өглөө 07 цагийн үед босоход хүргэн манай охин хоёр гэрт ирчихсэн байсан. Тэгээд манай охин болон хүргэн Д хоёр гараад явсан. Тэгээд өглөө удалгүй хүргэн Д ирээд таны машины шилийг адуу мөргөөд хагалчихлаа адуу машинд мөргүүлээд босоод явчихсан гэсэн тэгээд тухайн өдөр Улаанбаатар хотод манай ээж нүдний хагалгаанд орох байсан учраас машинаа хурдхан засуулъя гээд Улаанбаатар хот руу явж сэлбэгийн дэлгүүрээс урд салхин шил авчирч би граждаа засаж янзлаад дөнгөж дуусаад байж байтал манайд цагдаа хүрээд ирсэн тэгээд болсон асуудлыг мэдсэн. Тухайн үед бол би хүргэн Д гийн хэлснээр адуу дайрсан л гэж бодож байсан хүн дайрсан талаар мэдээгүй байсан цагдаагаас л сонсож мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 86 хуудас/,
Гэрч О.Цэдэвдоржийн өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн үед Төв аймгийн Цагдаа дээр дээр ирж хүнтэй уулзчихаад буцаад гэр лүүгээ Баянхошуу 3 дугаар баг руу явсан тэгээд замаараа шил түүж яваад 10 гаран шил түүгээд түүнийгээ Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн хойд талд байдаг түүхий эдийн цэгт тушаачхаад түүхий эдийн цэг дээр хогийн цэгийн Алгаа ахтай таараад нэг шил архи уухаар болоод бид хоёр дивизийн байрны хажуу талын Од супер маркет дэлгүүрээс 1 шил архи аваад төв рүү орж эмнэлгийн хажуу талын улаан уурын зуухны ойролцоо нэг шил архиа хамт хувааж уучихаад буцаад би Баянхошуу 3-р баг руу Алгаа ах хогийн цэг рүү явна гээд бид хоёр хамт алхаж байтал засмал замын хойд талд шороон дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан тэгээд үхсэн амьдыг нь мэдэхгүй согтуу унтаж байна гэж бодоод Алгаа ахаас та энэ хүнийг таних уу гэхэд Алгаа ах наад хүн чинь өглөө 08 цагийн үед намайг хог түүгээд явж байхад наана чинь хэвтэж байсан гэсэн тэгээд бид хоёр цагдаа дуудахаар буцаж яваад эмнэлгийн хажуу талын мод чулуу авдаг цэг дээр очоод хүмүүсээс утсаа өгчих цагдаад дуудлага өгөх гэсэн юм гэхэд бид нар утсаараа дуудлага өгөхгүй эмнэлэг рүү ороод дуудлага өгье гэхээр нь би эмнэлгийн 103 дээр очоод замын хойд талд хүн хэвтэж байна гэсэн тэгтэл түргэний машины жолооч эмч хоёр намайг машиндаа суулгаад хаана байгааг нь чи зааж өг гэсэн тэгээд түргэний машинтай тухайн хүн хэвтэж байсан газар очсон тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг/хх-ийн 88 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.Соёлмаагийн “... Тухайн хэрэг болох өдөр бол 2022 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 22 цагийн үед намайг гэртээ байж байх үед Чулуунхүү, Түвшинбат хоёр залгаад зааланд тоглоё гэж дуудсан бид нар Д , Д , Жумарт, Чулуунхүү, Түвшинбат нарын хамтаар заал хайгаад сүүлд Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт байх 4 дүгээр сургуулийн зааланд очиж 11 цагаас 00 цагийн хооронд зааланд тоголсон бид нар заалнаас гараад байж байх үед Чулуунхүү нь 2 ширхэг том пиво аваад тэдний эмээгийн гэрт нь буюу Төв аймгийн Баянхошуунд байх гэрт нь очиж Жумарт, Чулуунхүү нар нь хувааж уусан мөн Түвшинбат нь хааяа нэг амсаад байсан харин Д , Д бид 3 бол тухайн үед байсан пивоноос нь уугаагүй тухайн үед цаг шөнийн 02 цаг болж байсан байх бид нар удалгүй уух юмаа дуусгаад дахиж юм авч уухаар болоод бид нар бүгдээрээ Д гийн унаж явж байсан машинд суугаад гараад Зүүндэлгэрийн Монсуль гэх нэртэй бензин түгээх станцаас бензин авчихаад доошоо уруудаад төв зам руугаа явж байсан чинь урдаас нэг том машин явж зөрөөд нэг хүн зам дээр мөргөсөн Д буугаад тухайн хүнийг машин руугаа Жумарт, Чулуунхүү нарын хамтаар чирж оруулан суулгаад байж байх үед Чулуунхүү ойр хавьд камер байхгүй хүн амьтан хараагүй юм чинь буулгаад орхиод явчихая гэхэд бид нар ойрхон эмнэлэг байна хүргээд өгье гэх үед Чулуунхүү нь тухайн мөргүүлсэн хүнийг машинаасаа жийж буулгаад хаалгаа хаагаад одоо хурдан яв гээд бид нар явцгаасан. Бид нар цаашаа Д ийн гэрийн гадна Д гийн унаж байсан машиныг тавиад байж байх үед толио унагаасан байна гээд Чулуунхүү, Д хоёр буцаад хэрэг гарсан газарт очихоор явган явсан бусад нь гэр лүүгээ явцгаасан. Маргааш нь би Д ийн гэрт нь хичээлээ хийх гэж очих үед машины шилийг солино гээд гэрт нь машины шил байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 90 хуудас/,
Гэрч Г.Оджаргалын өгсөн: “... Гэртээ байж байхад Чулуунхүү нь 21 цагийн үед заал авъя гэж хэлсэн. Оройн 20 цагийн орчим танихгүй Казак залуу явган ирсэн. Тэгээд тэр Казак залуу, Баатраа, Чулуунхүү бид дөрөв манай гэрээс гараад Усны аж ахуй руу алхсан. Бид нар алхаж байхдаа усны аж ахуйд байдаг гэх нэг эгчийг Чулуунхүү, Баатраа нар дуудсан. Тэгээд Спортын ордон ороод 21 цагт Чулуунхүү, Баатраа, казак банди бас нэг жижиг залуу, нэг махлаг эгч байсан бид зургаа заал авч тоголсон. Бид нар заал авч дуусаад 22 цагийн орчим гараад хойшоо явган алхаад “Sky” худалдааны төв дотор байх АТМ-ээс Чулуунхүү нь 10.000/арван мянган/ төгрөг аваад бид нар такси бариад Баянхүшуу явсан харин хамт явсан эмэгтэй усны аж ахуй руу алхаад явсан. Бид нар 5-р сургууль өнгөрөөд явж байхад хамт зааланд тоглосон жижиг улаан цамцтай залуу, Д , найз охин Дээгий, ахиад нэг охин дөрөв бид нар луу залгаад хүрээд ир ахиад зааланд тоглоё гэж хэлэхээр нь бид нар үгүй гэсэн боловч ахин дахин шалаад байхаар нь спортын орны гадна тэр дөрөвтэй уулзсан. Уулзаад спортын ордонд заал авъя гэж хэлэхэд энэ дотор заал өгөхгүй гэж байна Зүүндэлгэр орж заал авъя гэж Д хэлсэн. Тэгээд Д гийн машинд Д , Дээгий, Баатраа, Чулуунхүү, казак банди, жижиг улаан цамцтай залуу найз охиныхоо хамт тэгээд би бид нар суугаад Зүүндэлгэрийн сургуулийн заал явсан. Зүүндэлгэрийн сургуулийн зааланд очиход 23 цаг болж байсан. Бид нар 1 цаг гаран тоглоод 00 цаг өнгөрч байхаас гарсан. Бид нар Зүүндэлгэрийн сургуулийн гадна бөөндөө тамхи татаж байхад Чулуунхүү, казак банди, жижиг улаан цамцтай залуу тэр гурав цаана хоорондоо юм яриад байсан. Чулуунхүү нь Д г нааш ир хөгшөөн гээд дуудсан. Тэгээд Д г очихоор нь Баатраа бид 2 араас нь очоод та нар хаачих гээд байгаа юм бэ юм ярих гэж байгаа бол энд ярь гэж хэлэхэд Д , Чулуунхүү, жижиг улаан цамцтай залуу, казак залуу нар 1 ширхэг пиво уухуу гэж хэлсэн. Тэгэхээр бүгд зөвшөөрөөд Д гийн машинд Д , Чулуунхүү, Баатраа, жижиг улаан цамцтай залуу ба найз охин нь, казак залуу, Дээгий бид нар суугаад машиныг Д жолоодоод бид нар төв рүү “Sky” худалдааны төвийн АТМ орж Чулуунхүү мөнгө аваад тэгээд Баянхошуу орохоор явсан. Бид нар буцаад Баянхүшууны засмал замын урд байх Сэржээ гэх айлын гадна очоод казак банди ороод 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй пиво авч гарч ирсэн. Бид нар хаана уух вэ гээд ярилцсан боловч газар олдохгүй болохоор нь Чулуунхүү бид хоёр манай гэрт хүн байхгүй манайд очоод уучихая гэж хэлсэн. Тэгээд манай гэрт Д , Чулуунхүү, казак банди, улаан цамцтай жижиг залуу бас найз охин, Дээгий би бид нар ороод 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл нэртэй пивийг хувааж уугаад 02 цагийн орчим дууссан. Бид нар АТМ-ээс мөнгө авахаар бүгдээрээ Д гийн машинд суугаад Зүүндэлгэрийн уулзвар дээр байдаг колонкоос бензин хийсэн. Бид нар машиндаа бензин хийгээд шууд доошоо уруудаад зам руу яваад “Од” дэлгүүр өнгөрөөд тойргоор эргээд төв замаар явж байсан. Би машины арын суудал дээр жолоочийн ард суугаад утсаараа оролдоод явж байсан чинь гэнэт машин тоормозлоод урд талын салхины шил хагарахад Дээгий нэг юм хэлээд орилсон. тэгтэл Д машинаа зогсоогоод ганцаараа буугаад нэг хүн өргөөд машины жолоочийн арын хаалгаар машинд оруулаад ирсэн. Тэгтэл Чулуунхүү, улаан цамцтай залуу хоёр Д д хандан наана чин камер байхгүй буулгаад хая гэж хэлсэн. Тэгэхээр нь казак залуу, Чулуунхүү, Д бид дөрөв нийлээд нөгөө хүнийг өргөөд засмал замын ертөнцийн зүгээр хойд боржуурын дэргэд буулгаж тавих гэснээ болиод ахин бид дөрөв өргөөд замын хойд мод тарьсан саадны хойд талд гарган газарт дээш нь харуулж тавьсан. Тэгээд бид нар машиндаа суугаад хөдлөөд эмнэлэгийн гурван замын уулзвараар эргээд явсан. Тэгсэн Чулуунхүү нь камергүй замаар явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгтэл Д нь камергүй замаар явж байна гэж хэлсэн. Бид нар эмнэлгийн гурван замаар хойд зүгт эргээд явж байгаад засмал замаасаа гараад машиныхаа гэрлийг унтраагаад жаахан зогсож байгаад удалгүй машинаа асаагаад эмнэлгийн зүүн талын замаар “Sky” худалдааны төвийн замаар нийлээд тэгээд 1000/мянган/ айлын орон сууцны гадна очсон. Тэр байрны гадна машинаа ухраагаад зогсоол дээр гадна нь тавьсан. Тэгээд бид нар бууж ирээд машинаа хартал машины жолооч талын толь байхгүй байхаар нь Чулуунхүү, Д хоёр машиныхаа толийг олж ирэхээр явсан. Тэр хоёр алхаад явсан ба нэлээн удаж байгаад ирэхдээ машиныхаа толийг аваад ирсэн. Бид нар тэндээсээ салаад гэр гэр лүүгээ алхаад явцгаасан. Би гэр лүүгээ Чулуунхүү, казак банди бид гурав явсан. Манай гэрийн дод талаас казак залуу гэр лүүгээ явсан харин Чулуунхүү бид хоёр гэр лүүгээ явсан ба гэртээ ороход 04 цаг болж байсан. Бид хоёр гэртээ ороод унтсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 хуудас/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №83 дугаартай шинжээчийн: “1.Талийгаач С.Цэрэннадмид-н биед хүзүү, сээр нурууны их биеийн хугарал, нугас тасралт, үнхэлцэг хальсны урагдал, дотуур цус алдалт /500гр/, олон хавирганы хугарал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны хугарал, дотор эрхтэний холбоост цус харвалт, биед шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2.Талийгаач С.Цэрэннадмид нь цээж, нурууны хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаач С.Цэрэннадмид нь /III/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цуснаас спиртний агууламж илрээгүй байна. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 103 хуудас/,
Шинжээч Д.Энхтөгсийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай “1.Тоёото Королла маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Д Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
3.5.а.б-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”;
12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна".
12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна".
18.3. "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно", гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд амь хохирогч Ц.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Корола маркийн 7690 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Энхболдын Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 мөн 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон гэж үзэж байна.” гэх дүгнэлт /хх-ийн 129-131/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-24/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-30/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Д нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Тоёото Королла" маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3,18.3. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, амь насыг нь хохироосон,
мөн дүрмийн 3.5.а.6-д заасан заалтыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж тус тус хуульчилсан хуулийн зүйл, хэсэгт буюу шүүгдэгч Э.Д гийн гэм буруутай үйлдэлд тохирсон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаас гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт тооцохгүй.” гэж заасан байдаг.
Шүүгдэгч Э.Д гийн Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Тоёото Королла" маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3,18.3. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, амь насыг нь хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг байна.
Харин шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.
Шүүгдэгч Э.Д гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Д г нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Тоёото Королла" маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3,18.3. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж, амь насыг нь хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
мөн Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн асфальтан зам дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр "Тоёото Королла" маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3,18.3. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ц ыг мөргөж зам тээврийн осол гаргачхаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг тус тус бүрэн хангасан тул шүүх гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “Хохирлын 22.515.891 төгрөгийн баримтаас. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс 11.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэгдэл 11.515.891 төгрөгийг нэхэмжилдэг.”
1-р хавтаст хэргийн 215-250, 2-р хавтаст хэргийн 1-9 тал хүртэл хохирлын баримт авагдсан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 22.515.891 төгрөгийн хохирлын баримт авагдсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүгдэгчийн мөрдөн байцаалтын явцад төлсөн 11.000.000 төгрөгийг хасаж, үлдсэн 11.515.891 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Э.Д гийн өмгөөлөгч нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж шүүгдэгч Э.Д нь 11.519.891 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.Д г шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Э.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил, 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” санал гаргасныг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн саналыг дэмжиж.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Тухайн осолтой холбогдуулан эмгэнэл илэрхийлье гэж бодож байна. Шүүгдэгч нь 22.515.891 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Хувийн байдлын хувьд ам бүл 7, аав, ээж дүү нарын хамт амьдардаг. Миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа зүйл анги нь 2 төрлийн санкцтай. Болгоомжгүй, санамсаргүй үйлдсэн гэмт хэрэг тул 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах болгож өгнө үү. Санаатай хандсан ч гэсэн хохирогчийг тухайн машиндаа суулгасан үйлдэл тогтоогддог. Мөн зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн болон Улаанбаатарын хэмжээнд тогтоож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Э.Д нь ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг 10-4 тоотод оршин суудаг, 2019 оны 12 дугаар сард Төв аймаг дахь Политехникийн коллежийг Барилгын цахилгаанчин мэргэжлээр суралцаж төгссөн /хх185/, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудас авагдсан /хх 180/, одоо 20 настай, эрэгтэй гэх баримт сэлт хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “ гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Д гийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Д гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Д гийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлан хорих ял шийтгэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Төв аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих зорчих эрх хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2234003030546 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины толь 1 ширхэг, хагархай салхины шил 1 ширхгийг тус тус устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э-н Д г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б овогт Э-н Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д г шүүхээс тогтоосон Төв аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Д г Төв аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Д гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч Э.Д д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн 2234003030546 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины толь 1 ширхэг, хагархай салхины шил 1 ширхийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 21.519.891 /хорин нэгэн сая таван зуун арван есөн мянга найман зуун ерэн нэг/ төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ