| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0183/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/188 |
| Огноо | 2023-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
-улсын яллагчаар Д.Нэргүй,
-шүүгдэгч, хохирогч Х.Б, А.Э нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Э, Х.Б нарт холбогдох эрүүгийн 2234005530137 дугаартай хэргийг 2023 оны 04 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А.Э /РД:НБ01210611/.
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монтёр мэргэжилтэй, тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дунд дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулъя” баарны гадна иргэн А.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гарын чигчий хурааг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч А.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулъя” баарны гадна 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед иргэн Х.Бтай маргалдан цээж, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч А.Э нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогч Х.Б нь мэдүүлэхдээ: “Тэр өдөр хоёулаа согтуу байсан. Маргалдаж зодолдох үедээ чигчий хурууг нь хазсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч А.Э нь мэдүүлэхдээ: “Тухайн үед бид хоёр согтуу, хоорондын таарамжгүй харилцаанаас болсон. Хамрыг нь цохисон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулъя” баарны гадна иргэн А.Этай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун гарын чигчий хурааг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч А.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулъя” баарны гадна 2022 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед иргэн Х.Бтай маргалдан цээж, нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүх хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Б, А.Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 116, 117 тал/-ийг тус тус сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Х.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Х.Б, А.Э нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Х.Б, А.Э нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Эын хүлээн зөвшөөрсөн 800.000 төгрөгийн, шүүгдэгч Х.Бы хүлээн зөвшөөрсөн 600.000 төгрөгийн торгуулийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн, шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2234005530137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Б, А.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
-шүүгдэгч Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
-шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА