Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0780

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отүүний өмгөөлөгч Х.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Э.Батзаяа, гуравдагч этгээд Ю.А, түүний өмгөөлөгч Н.Б, гэрч Ц.Ж, Л.Онарыг оролцуулан шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ю.К , Ю.Э, Ю.В нар                       

Хариуцагч: НЗД, БЗДЗД

Гуравдагч этгээд: Ю.А

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.Внарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай аав ******* Ю(******* он) агсан нь ганц л өмч хөрөнгөтэй байсан нь Хуучнаар Найрамдлын район 12 дугаар хороо, Жанжины ******* тоот /одоогийн хаяг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо тоот /700 м.кв/ хашааны газар байгаа юм. Энэ газарт Ю-ийн9 үр хүүхдүүд нь олон жил хамт амьдарч байгаад 6 нь тусдаа айл болон гарсан бөгөөд Ю.К, Ю.Н3.Бямбасүрэн нар одоо энэ хашаандаа амьдарч байна.

2020 оны 5, 6 сараас эхлэн хамгийн бага дүү болох Ю.А нь ирж уг хашаанд амьдарч байгаа ах дүүстээ уг хашаа минийх, миний хашаанаас явцгаа гэж хөөх болсон ба уг газрын гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах болсон та нар зайлцгаа гэж хөөж явахгүй болохоор хашааны хаалгыг гаднаас нь цоожлоод орж гарах боломжгүй сар гаруй болсны дараа хүчээр нэг хашааны хаалгыг нээсэн юм. Ямар учиртай юм гээд хөөцөлдөж газрын алба орсон чинь уг газар дангаараа Ю.Аийн өмч та нарт ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу авсан юм.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.03.04-ний 101/ш32021/0******* дугаар захирамж гарч Захиргааны шүүхээр асуудлаа шийдүүл гэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар ирүүлсэн материалаар Ю.А нь 2003 оны 05 сарын 05-ны өдөр уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ хорооны Засаг даргын "шилжүүлэв" гэсэн цохолтоор л уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохыг мэдлээ. Шүүхийн захирамж гарсан даруйд уг асуудлыг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хандсан бөгөөд БЗД-ийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас 2021.04.26-ны өдрийн "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" тогтоол бидэнд өгсөн юм.

Тэгэхлээр нь үүнийг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад хандсан боловч уг бүртгэлийг хүчингүй болгохгүй гэсэн байх тул ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Уг хашааны газрын гэрчилгээг аав Б.Ю-ийннэрээс өөрийн хүү Б.Э-ийн(*******) /РД:*******/ нэр дээр шилжүүлсэн байсан бөгөөд бид ах дүү 9-ийн дундын хөрөнгө гэж явж байсан болно.

2002 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь заалтад заасны дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд шаардлагатай 3-4 төрлийн баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр дүүргийн Засаг дарга шилжүүлэх ёстой байтал хорооны Засаг дарга ямар ч бичиг баримт байхгүйгээр "шилжүүлэв" гэсэн цохолт хийгээд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна.

2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д "Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан" гэдэгт хамаарах, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЗЕХ-ийн 47.1.3 "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэдэгт хамаарах илт хууль бус үйлдэл /захиргааны акт/ байна. Мөн ямар ч бичиг баримт бүрдүүлээгүй байхад газар шилжүүлсэн үйлдэлтэй холбоотойгоор 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" байхад гаргасан, ЗЕХ-ийн 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэх илт хууль бус актын шинжийг агуулж байна. Дээрх илт хууль бус захиргааны актын улмаас Ю-ийнбусад үр хүүхдүүд болох үлдсэн 7 хүний эрх ашиг сонирхол зөрчигдөж, уг газарт өнөөг хүртэл олон жил амьдарч байгаа Ю.К, Ю.Н, Ю.Бнар нь Ю.Ад хөөгдөж, амьдрах газаргүй болоод байна.

Иймд Баянзүрх дүүргийн 12-р хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлэх хуулийн ямар ч үндэслэл байхгүй тул ийнхүү шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12-р хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Тус хорооны засаг даргын гаргасан илт хууль бус захиргааны актыг үндэс болгон гарсан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн ******* тоот захирамжийн Ю.Ад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсэг нь мөн хүчин төгөлдөр бус байх тул дээрх захирамж тус болгоны Ю.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...

Ю.Аийн ярьж байгаа бүгд худлаа. Аав ээж нь Ю.Ад бага байхад нь өгнө гэж хэлээгүй. Талийгаач н.Эөгсөн. Талийгаач Ю.К, Ю.Н Ю.Бядарсан гурваа орон гэртээ болгоно гэж хэлсэн. М.Жээжтэйгээ газраа өмчлөөд авсан байсан. Шүүхээр  явахаасаа өмнө хотын газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албаар явсан. Гэтэл Ю.А ээжийнхээ нэрийг хасуулсан байсан. Ю.Э ээж дээрээ очингуутаа Ю.А таны нэрийг хасуулсан байна гэж  хэлэхэд ээж нь цочролд ороод бухимдаад надаа хэлээгүй яасан гэж би нэрийг хасаж байгаа юм бэ, уурлаад цочролд ороод сэхээн амьдруулахад хэвтсэн.” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.Внарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэл нь үндсэн 3 хэсгээс бүрдэж байгаа юм. 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ю.Эаас Ю.Ад Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын Ю.Ад шилжүүлэн өгсөн гэсэн тэмдэглэгээ байдаг. Тэмдэглэгээгээр тухайн газрыг шилжүүлсэн байдаг. 2002 оноос хойш Газрын тухай хууль батлагдсан. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл дээр газар эзэмших эрхийг нэгээс нөгөө хүндээ шилжүүлэх 3,4 бичиг баримт шаардлагатай. Уг материалыг үндэслээд гэрээ чухал байдаг. Газраа шилжүүлж байгаа гэсэн нотлох баримт юм. Үүнийг үндэслээд Дүүргийн Засаг дарга тухайн газрыг шилжүүлэх үүрэгтэй байдаг. 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн үйлдэл маань Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга өөрт байхгүй эрх мэдлээ хэтрүүлээд газрыг шилжүүлж байгаа үйлдэл юм.

Уг үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оноос эхлээд тухайн газар дээр амьдарч байсан 3 гэр бүлийг эзэмшигч болох Ю.А нь энэ газар та нарынх биш, дундын өмчлөл биш гэж хөөсөн. Тухайн эзэмшлийн асуудлыг судалж явсны үр дүнд газрын алба дээр тухай материалыг танилцуулах боломжийн дагуу танилцуулаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу шилжилт анх явагдсан талаар мэдсэн юм. Үүнийг мэдсэнээс хойш холбогдох захиргааны байгууллага дүүргийн Засаг даргад хандаж тухайн актыг хүчингүй болгуулах гэж явсан. Зохих төрийн байгууллагуудаас хариу авсны үндсэн дээр энэхүү нэхэмжлэл гарч ирдэг. Илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47  дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг дээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр гаргаж байгаа. Энэ нь хорооны Засаг даргад ийм эрх байхгүй. Тухайн үеийн нөхцөлд байдалд 2002 онд баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлүүд байхад энэхүү захиргааны актыг гаргасан.

 Үүнтэй холбогдуулаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Энэ нь ямар үүрэг даалгавар авчирч байна гэвэл эрх зүйн үйлчлэлгүй бичиг баримтыг үндэслээд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдуулах захирамж юм. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бусаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

Хавтаст хэргийг шинжлэн судлах явцад Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13/4611 албан бичгийн хариуг шүүхэд ирүүлсэн байгаа юм. Иргэн Ю.Аийн газар өмчлөлийн хувийн хэргийг шүүж үзэхэд Дүүргийн Засаг даргын 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар иргэн Б.Ю-дамины хэрэгцээнд зориулахаар эзэмшүүлснийг 1977 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тэмдэглэсэн баримтаар нь иргэн Ю.Ад эзэмших эрх шилжүүлсэн байна. Энэ нь 2002 оны Газрын тухай хууль батлагдахаас өмнө нь газар эзэмших боломжтой байсан.

Ямарваа шилжилт хөдөлгөөнийг н.Ю-ийннэрээс н.Э-ийннэр рүү шилжүүлдэг. Тэр нь Засаг даргын тодорхойлолт дээр үндэслээд шилжүүлж байсан байх. 2003 онд өмнөх 1977 оны гэрчилгээ дээр үнэлэхдээ Ю.Ад шилжүүлэв гэсэн захиргааны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ю.А амьдралаа дээшлүүлэх Солонгос явдаг түүн дээр яагаад ээжийнхээ нэрийг бүртгэлээс хассан гэвэл газрыг барьцаанд тавиад зардал хийгээд гадаад явсан. н.Б Ю.Ннь асардаг. 2021 оны 09 дүгээр сард айлын хашаанд нүүлгэсэн гэсэн гэрчийн мэдүүлэг байна. Шударга ёсны хувьд бодоод үзэхэд хувийн хашаан дээр орон сууц бариад 70 м.кв солилоо гэж бодъё тэр дотор энэ хүмүүс бүгд амьдарч чадах уу, үгүй юм. Тэгвэл чухал нь гэр хорооллын дахин төлөвлөлт нь чухал биш. Энэ хүмүүсийн амьдрах нөхцөлийг хааж байгаа үйлдэл нь муухай байна. Шүүхээс хүсээд байгаа зүйл нь тэр газар дээр байшин барихгүй байж болно. Тэгвэл айлын хашаанд очоод эрх жилдээ түрээсийн төлбөрөө төлнө, цаашаа байнга төлөх үү, үгүй юм. Өөрийн гэсэн амьдрах орон сууц, хашаатай байхад амьдралаа залгуулаад явуулах боломжийг бүрдүүлж өгч болох уу,гэдэг асуудал яригдаад байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг гаргаад эрхийг сэргээлгэх гээд яваад байгаа юм.

...Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны нэхэмжлэлийн шаардлага илт хууль бус болохыг  тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлага нь 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад энэ актыг гаргасан. 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжийн шийдвэрийн Ю.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нь үндэслэл анхны гаргасан акт нь үндэслэлгүй илт хууль бус байгаа тохиолдолд бусад актууд нь хууль бус байна. Цуг нэхэмжлэл гаргасан хүмүүс нь нэрээ татлаа гээд Ю.К, Ю.Э, Ю.Внарын эрх нь зөрчигдсөн хэвээрээ байгаа. Үүн дээр гол асуудал байгаа юм.” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Ю.Ад болон н.Ж нарт өмчлүүлсэн. Улмаар эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгчийг хасах тухай хэлцэл хийгээд 2014 онд н.Жнь хамтран өмчлөгчөөс хасагдаж Ю.А нь дангаараа маргаан бүхий газрыг өмчилсөн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт газар өмчлөх эрх дуусгавар болохыг хуульчилж өсгөн. Ю.А нь өмчлөх эрхийн хувьд энэхүү үндэслэлийн аль нэг нь тогтоогдохгүй газар өмчлөх эрх нь дуусгавар болох нь тогтоохгүй байна гэж үзэж байна.

Мөн Ю.Аийн газар өмчлөх эрхийг баталгаажуулсан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагад дурдсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамгийн эхэнд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч гэж нэхэмжлэлийн шаардлагын үүднээс эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг хэлж байгаа. Одоо иргэн Ю.Кнарын эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Эсрэгээрээ Газар өмчлөлийн тухай хуульд заасны 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах этгээдүүд гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. 2020 онд маргаан бүхий газрын Ю.А газар өмчилснийг нэхэмжлэгч нар мэдээд төрийн байгууллагуудад удаа дараа хандаад холбогдох хариугаа авсан. Хариугаа 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэлээ гаргаж хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна. Асуулт хариултын шатнаас яагаад шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй вэ, гэхэд нотлох баримт байхгүй гэсэн үндэслэл хэлж байгаа юм. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулдаг. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд гэж үзэж байна.” гэжээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Э.Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот захирамжийн Ю.Ад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаартай захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоотод К.Югэр бүлийн хамт газар эзэмшиж байсан бөгөөд МУ-ын газрын тухай хууль, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг дарга газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих эрх болон бусад холбогдох хуулийн дагуу өрх тус бүр дээр судалгаа, бүртгэл хөтлөх үүргийн дагуу хөтлөлт хийсэн бөгөөд дээрх тодруулга бүртгэл хийдэг болно.

Мөн МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны ******* дугаартай захирамжаар иргэн Ю.А нь тус маргаан бүхий газрын өмчлөгч болсон байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1-д заасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1-д илт хууль бус болох үндэслэл тухайн акт хэлбэр талаасаа илэрхий алдаатай, нийтийн ёс зүйн хэмжээг зөрчсөн, хууль бус үйлдэл хийхийг даалгасан, хууль заасан үндэслэл байгаагүй гэх мэт хууль зүйн тодорхой үндэслэлийг заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч талын дурдаад байгаа Засаг дарга нарын гаргасан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байна. Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж маргаж болох боловч нэхэмжлэгч нар нь тухайн маргаан бүхий газарт олон жил амьдарч байгаа, тухайн газрын өмчлөгч нь иргэн Ю.Аийг болсон гэдгийг сүүлд мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд тухайн шинэчилсэн МУ-ын газрын тухай хууль, иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 оноос мөрдөж эхэлсэн, тухайн газартай холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргах эрх байсан, дээрх эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Ю.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би айлын 11 дэх отгон хүү байгаа юм.  Анх бүгд гэр бүл зохиогоод тусдаа гараад айлын отгон хүүхэд гал голомтоо авч үлддэг гэсэн үүднээс аав ээж надад үлдээсэн. Сүүлийн үед Н.О гэх хүн гарч ирээд Эрүү, Иргэний шүүхээр ойлгомжгүй юм яриад яваад байгаа.” гэжээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн тайлбарыг дэмжиж байна. Хөөн хэлэлцэх хугацааг шүүх харж үзэх хэрэгтэй. 2014 онд Ю.Аийн нэр дээр гарсан маргаж байгаа эрхийн актууд эрхийг нь зөрчөөд байна гэдгийг мэдсэн бол тодорхой хугацааны дараа гомдол гаргах ёстой. Нэхэмжлэгч нарын хамт нэхэмжлэл гаргасан бусад гишүүд хүсэлтээ өгөөд татгалзсан байгаа. Б.Огэдэг хүний үл ойлголцуулсан мэдээнээс болж ах дүү нар хоорондоо маргаж байна. н.Юра, М.Жнар бага хүүдээ газраа өмчлүүлж өвлүүлнэ гэсэн байгаа. Ю.Аийн нэр дээр өмчлөх эрх нь байгаа. Өөрөөр хэлбэл Ю.К, Ю.Э, Ю.Внар нь хамааралгүй юм. Энэ хүмүүсийн хамтын өмчлөл биш юм. 2004, 2014 оны актуудыг илт хууль бус болгоё гэж байна. Ингэснээр та нарын эрх хууль ёсны ашиг сонирхол яаж сэргэх үү, гэдэг нь ойлгомжгүй байна. Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хууль зүйн үндэслэл байгаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх ёстой. Тэрнээс нэхэмжлэлийн шаардлагаас хальсан зүйл шийдэхгүй. Та нарын гаргаад байгаа тайлбар нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шударга ёс, ах дүү, 3 хүн амьдрахад хэцүү гээд энэ асуудлыг шийдэх нь тусдаа байгаа. Иймд нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Ю.К, Ю.ЛЮ.НЮ.Э, Ю.Н, Ю.Внар нь тус шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ю.ЛЮ.НЮ.Н нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2021/0778 дугаар захирамжаар нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.Внарын нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч  Ю.К, Ю.Э, Ю.В нар нь гуравдагч этгээд Ю.Аийн төрсөн ах.

1.2. Тэдний төрсөн эцэг болох Б.Юнь тухайн үеийн Улаанбаатар хотын Ардын депутатуудын хорооны Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот хашааг амины хэрэгцээнд зориулан эдлэх /тухайн үеийн нэр томьёогоор/ эрхтэй болсон.[1]

1.3. Дээр дурдсан Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны зохион байгуулагч Д.Ариун-Энх гэх хүний гараар бичсэн “Хүү нь болох Ю-ийн Э-т шилжүүлэв” гэсэн цохолт байдаг.[2]

1.4. Мөн дээрх үнэмлэхийн “Энэхүү үнэмлэхийг олгосноос хойш газар эдэлбэрт доорхи өөрчлөлтүүд орсон. Үүнд:” гэсэн талбарт 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Ц.Ж “Юовогтой А шилжүүлэв” гэх гар цохолт бичсэн.[3]

1.5. Улмаар Ю.А нь тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг дарга н.Гантөмөрт хандан гэр бүлийн хэрэгцээнд зориулан уг маргаан бүхий газрыг өмчилж авах хүсэлт гаргаж, хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн эх М.Жавзанжавыг бүртгүүлэхээр хандсан.[4]

1.6. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамж гарч, тус захирамжийн 1 дүгээр хавсралтын 356-д Ю.А болон М.Жнарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хэмжээтэй хашааны газрын өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрх олгон шийдвэрлэсэн.[5]

1.7. Үүнээс дараа нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар уг маргаан бүхий газрын өмчлөгчөөс М.Жавзанжавын нэрийг хасч, 3 дугаар хавсралтын дагуу Ю.А нь маргаан бүхий газрын өмчлөгчөөр үлдсэн.[6]

1.8. Мөн түүний эх М.Жнь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, а тоот 182 м.кв хэмжээтэй хашааг эзэмших эрхтэй болсон[7] бөгөөд М.Жавзанжаваас 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний[8] дагуу өөрийн хүү Ю.Ад газар эзэмших эрхээ шилжүүлсний үндсэн дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/430 дугаар шийдвэрийн дагуу уг 460а тоот 182 м.кв хэмжээтэй хашааны газрын эзэмшигч нь Ю.А болсон.[9]

1.9. Нэхэмжлэгч нар Ю.Аийн эзэмших эрхтэй болсон “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, а тоот 182 м.кв хэмжээтэй хашаа”-ны газрын эзэмших эрхийн бүртгэл дээр маргаагүй.

1.10. Харин Ю.Ад дангаар өмчлөх эрх олгосон “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хэмжээтэй хашаа”-ны өмчлөх эрхийн бүртгэл илт хууль бус болсон гэж маргасан бөгөөд ийнхүү маргахдаа анх талийгаач эцэг Б.Юнь өөрийн 9 хүүхдэдээ энэ газрыг үлдээсэн, улмаар Б.Э-ийннэр дээр шилжүүлсэн байсныг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Ц.Ж “Юовогтой А шилжүүлэв” гэсэн цохолт хийсэн үйлдэл нь илт хууль бус болсон, түүнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамж,  мөн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Ю.Ад газар өмчлөх эрх олгож, бүртгэсэн нь илт хууль бус болсон гэх зэргээр маргаж байна.

1.11. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Ю.Аийн өмчлөх эрхийн хувьд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрх дуусгавар болох үндэслэл болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус байх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэх агуулгаар, хариуцагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын зүгээс дээрхтэй мөн адил агуулга бүхий тайлбарыг гаргасан.

1.12. Гуравдагч этгээдийн зүгээс “Нийслэлийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох хуульд заасан үндэслэл байхгүй, нэхэмжлэгч нар нь бүгд миний төрсөн ах нар мөн боловч маргаан бүхий 700 м.кв газар нь манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байгаагүй болно” гэх зэргээр тайлбарлан маргаж байна.

Хоёр. “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлийн талаар:

2.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Баг, хорооны Засаг дарга дараах бүрэн эрхтэй:” гээд мөн зүйлийн 16.1.1-16.1.3 дахь заалтад “дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн газар өмчлөлийн асуудлаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах; нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих; хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.” гэж заажээ.

2.2. Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Баг, хорооны Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 22.2.1-22.2.3 дахь заалтад “газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаархи нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах; дээд шатны байгууллага болон баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас газрын ашиглалт, хамгаалалтын талаар гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах; нутаг дэвсгэртээ нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл ахуй, ариун цэврийн асуудлыг хариуцах.” гэж заасан байна.

2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд газар өмчлөх болон эзэмших эрхийн харилцааны алинд ч хорооны Засаг даргад бусдын өмчлөл, эзэмшилд газар өмчлөх, эзэмших эрх олгож, шилжүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

2.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, анх нэхэмжлэгч нарын төрсөн эцэг болох Б.Юнь тухайн үеийн Улаанбаатар хотын Ардын депутатуудын хорооны Гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот хашааг амины хэрэгцээнд зориулан эдлэх /тухайн үеийн нэр томьёогоор/ эрхтэй болсон нь тогтоогдож байх бөгөөд 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Ц.Ж нь “Юовогтой А шилжүүлэв” гэсэн цохолт хийсэн болох нь бичмэл нотлох баримт болон шүүх хуралдаан дээр түүний өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаагаас гадна маргаан бүхий газрын өмчлөх эрхийг Ю.Ад шилжүүлсэн гэх агуулгаар ойлгогдож байна.

2.5. Дээр дурдсан холбогдох хуулийн зохицуулалтуудын дагуу хорооны Засаг дарга нь бусдад газар өмчлөх, эзэмших эрх олгож, шилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байх тул 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдсэн “Юовогтой А шилжүүлэв” гэсэн цохолт нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтад “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэсэн үндэслэлээр илт хууль байна гэж шүүх дүгнэлээ.

2.6. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.7. Дээрх илт хууль бус цохолт нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамж /маргаан бүхий/ гарах хүртэл эрх зүйн үр дагавар үзүүлж байсан тул шүүх 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.

2.8. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцогддоггүй болохыг дурдаж байна.

Гурав. “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар:

3.1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана:” гээд мөн зүйлийн 20.1.1-20.1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар; оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал; өмчилж авах газрын зориулалт, хэмжээ; энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалтаар өмчилж авах газрыг иргэд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт.” гэжээ.

3.2. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна.” гэж, түүнчлэн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж заажээ.

3.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, эрх бүхий Засаг дарга нь иргэнд газар өмчлүүлэхдээ түүний өргөдлийг холбогдох материалын хамт хүлээж авсны үндсэн дээр тухайн иргэн хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны дараа газар өмчлүүлэх тухай захирамж гаргахаар зохицуулжээ.

3.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Ю.А нь анх маргаан бүхий газрыг өмчилж авах тухай өргөдөл гаргахдаа 18 насанд хүрсэн байсан бөгөөд өөрийн төрсөн эх М.Жавзанжавын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын хувьд хамтран өмчлөх эрхээ бүртгүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.А болон М.Жнарын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийг бүртгэжээ.

3.5. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжаар М.Жавзанжавыг хамтран өмчлөгчөөс хасч, Ю.Ад хашааны газрын өмчлөх эрхийг хэвээр бүртгэж шийдвэрлэсэн байна.

3.6. Дээрх үйл баримтууд, түүнд холбоотой нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий ******* дугаар захирамж болон А/******* дугаар захирамжуудыг тус тус гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан холбогдох өргөдөл, бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байгааг бүхэлд нь буруутгах үндэслэлгүй байх боловч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлох” ажиллагааг хангалттай буюу бүрэн дүүрэн хийсэн гэж үзэх боломжгүй байна.

3.7. Учир нь, Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий ******* дугаар захирамжийг гаргахдаа анх Б.Ю-долгосон байсан Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны зохион байгуулагч Д.Ариун-Энх гэх хүний гараар бичсэн “Хүү нь болох Ю-ийнЭ-т шилжүүлэв”” гэсэн цохолт байсан болохыг нягталсан эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл, тухайн үед Ю.Аийн төрсөн ах болох Ю.Э тухайн газрын хувьд хамтран өмчлөх эрхээсээ татгалзсан эсэхийг тодруулах боломжтой байхад тийм ажиллагаа хийгээгүй зэргээс үзвэл маргаан бүхий газрын хувьд Ю.А нь дангаар өмчлөх эрхтэй этгээд мөн гэдгийг хангалттай нотлох ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр байна.

3.8.  Хэдийгээр дээр дурдсан ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй боловч энэ нь Нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий ******* болон  А/******* дугаар захирамжуудын Ю.Ад холбогдох хэсгүүдийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.

3.9. Тодруулбал, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл маргаан бүхий хоёр захиргааны актын тухайд тогтоогдохгүй байна гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

3.10. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гэрч Л.Одончимэгийн өгсөн мэдүүлэгт “... миний талийгаач нөхөр Ю.Э нь энэ газрыг аав Ю-ийн9 хүүхдийн өмч гэж ярьдаг байсан ...” гэх агуулгатай мэдүүлэг, нэхэмжлэгч нарын шүүхэд бичгээр өгсөн тайлбарууд зэргээс үзвэл, маргаан бүхий газрын өмчлөх эрхийн болон өв залгамжлалын эрхийн тухайд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд маргаан байх боловч энэ нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэдгийг дурдах нь зүйтэй ба тэр талаар Иргэний хэргийн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.2, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 21.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю.К, Ю.Э, Ю.Внарын гаргасан нэхэмжлэлийн “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоот 700 м.кв хашааны газрын эзэмших эрхийг 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Юовогтой А шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Ю.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.МӨНХ-ЭРДЭНЭ