Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

            Улсын яллагч Л.Наранхүү,

            Шүүгдэгч И.Д , түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт И-н Д д холбогдох эрүүгийн 2334000000050 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Төв аймаг, Зуунмод сум 4 дүгээр баг Зүүндэлгэр 11-6 тоотод оршин суух хаягтай, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.УБГШ-ийн 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277.1, 287.3, 267.1, 155.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар,

2.Төв аймгийн шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 9/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

3.Төв аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1, 239.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар,

4.Төв аймгийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1, 239.3 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

5.Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн,

6.Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 96.1, 181.3 дахь заалтад зааснаар 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөлийн хуулиар суллагдсан,

7.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тус шүүхийн 71 дугаартай захирамжаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 26 хоногийн хорих ял болгож өөрчилсөн,

8.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

9.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт  овгийн И-н Д ,.... регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 9- тоотод шалтгаангүйгээр иргэн Э.Т толгойн тус газарт нь зуухны тагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч И.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 9- тоотод шалтгаангүйгээр иргэн Э.Т толгойн тус газарт нь зуухны тагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

  Энэ нь эрүүгийн 2234005240581 дугаартай хэрэгт авагдсан:

  Хохирогч Э.Т өгсөн: "Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд байж байхад Дамба ах намайг ахындаа хүрээд ир гээд дуудахаар нь очиход 19 цаг болж байсан. Намайг очиход Дамба ах хүмүүстэй гэртээ архи уугаад сууж байсан. Ингээд байж байтал гаднаас нэг танихгүй хүүхэн орж ирээд өөрийгөө надтай Дөлгөөнөө гэж танилцуулаад гараад явчихсан. Хамт сууцгааж байтал гэнэт Дамба ахынд байсан Д  гэх хүн зуухны таг аваад миний толгой руу 2 удаа цохиод миний толгойноос цус гарсан. Би Дамба ахынхаас мөлхөж гараад хажуу талын хашаа руу ороод сургуулийн хажуу талд босоод явж байтал эргүүлийн цагдаа ирээд Д г хайж байна гээд тэр хавиар хайгаад олоогүй. Дөлгөөнөө эгч ирээд хамт хайлцаж байгаад хажуу талын айлын блокон хашаанаас Д г олоод цагдаа нарт өгөөд явуулсан. Дамба ахынд байсан танихгүй дээлтэй залууг намайг цохихын өмнө ууж байсан архины шилээр толгой руу нь нэг удаа цохиж шил нь хагарсан. Нөгөө хүний толгой гэмтсэн эсэхийг мэдэхгүй байна. Миний толгойны ар дагзанд хуйх язарч таван оёдол тавиулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

  Гэрч Б.Дамбарагчаагийн өгсөн: "2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манайд Д , Ёндон нар байж байгаад архи уух үедээ хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл гаднаас танихгүй залуу орж иртэл Д  Ёндон руу архины шил шидэх шиг болсон. Нөгөө залуугийн толгойд оноод тэр залуугийн толгойноос цус гарсан. Энэ үед гаднаас Дөлгөөн орж ирээд цагдаад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17/,

  Гэрч Н.Дөлгөөний өгсөн: "2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой хамтран амьдрагч Хүрэлбаатарыг гэртээ ирэхгүй болохоор нь хайгаад аавынхаар ортол байхгүй болохоор нь Дамба ахынд байж магадгүй гээд очтол тэднийд Д , Ёндон, Т нар сууж байсан. Тын толгойноос цус гарчихсан байхаар нь яасан юм бэ гэхэд Д  ах сая миний толгойг зуухны тагаар цохичихлоо гээд байж байсан. Би гарч цагдаад дуудлага өгөөд эргэж хаалгаар шагайгаад Тыг цусаа угаах уу гэтэл юм дуугарахгүй суугаад байсан. Тэгээд байж байтал цагдаагийн машин хүрээд ирсэн чинь Д  Дамба ахынхаас гарч ирээд баруун талын хашаа руу унасан хашааны завсраар ороод зугтаасан. Би цагдаад зодсон хүн нь ийшээ зугтаачихлаа гэхэд араас нь цагдаа яваад бариад Ттай хамт дагуулаад явсан. Ёндон ах мөн Дамба ахынд хэвтэж байсан газарт нь архины шил хагарсан байхаар нь энэ юун шил хагарсан юм бэ гэж хэлж байсан. Ендон ахын толгой яасан байна гэж асуухаар нь би очиж харахад толгой нь зүгээр байсан. Тыг зодож цохих үед би хажууд нь байгаагүй намайг орохын өмнө Д  зуухны тагаар цохисон гэж Т өөрөө надад хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

  Гэрч У.Туулын өгсөн: "2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дамба ахын гэрт 18 цагийн үед биеийг нь асуух гээд ороход тэдний гэрт Дамба ах, Д , Ёндон нар архи уугаад гурвуулаа сууж байсан. Тэгтэл Ендон Д  хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байхаар нь би Ёндонд хандаж битгий маргалд миний дүү гэж хэлэхэд миний үгэнд ороод маргалдахаа больсон. Тэгтэл гаднаас Т ганцаараа гартаа архи барьчихсан орж ирэхээр нь би Тад хандаж ах нь нэг татчихаад гэртээ харилаа гэж хэлээд архинаас нь өөрөө хийж нэг уучихаад гараад гэр рүүгээ явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

  Гэрч Т.Ендонгийн өгсөн: "2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой цаг хэд болж байсныг санахгүй байна. Дамба ахынд яваад ороход танихгүй хүмүүс архи уугаад сууж байсан. Хүмүүс тарцгаагаад Д , би, Дамба ах гурвуулаа үлдсэн. Тэгтэл Д  надад агсан тавиад чамайг энд хэн орж ир гэсэн юм бэ гээд байхаар нь бид хоёр ноцолдсон. Д  миний хоёр нүд рүү гараа хийгээд миний нүднээс нулимс гараад тухайн үедээ ойр орчмоо харж чадахгүй байсан. Тэгтэл Дөлгөөн гаднаас орж ирэх шиг болсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Д  энэ хооронд миний толгой руу цохитол шил хагарсан. Миний толгойд гэмтэл учраагүй ингээд байж байтал цагдаа ирээд Д г аваад явах шиг болсон. Намайг Д д нүдэндээ гар хийлгүүлсний дараа би юу ч харж чадахгүй хэсэг хугацаа болсон. Энэ хооронд хүн орж ирсэн байж магадгүй би мэдэхгүй байна. Ямар ч байсан Дөлгөөн орж ирээд юм ярихад нь хоолойгоор нь би сонсож таньсан. Т гэх залууг би танихгүй хэнд зодуулж цохиулсныг нь мэдэхгүй. Д  миний толгойд архины шилээр цохиод шил хагарсан. Тэгэхээр Т гэх залууг архины шилээр толгойд нь цохих боломжгүй учир Тын мэдүүлж байгаа зуухны тагаар толгойдоо цохиулсан нь үнэн байх гэж бодож байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 23/,

  Шүүгдэгч И.Д гийн өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тус өдөр Дамба ахынд очиж архи уухад Ёндон байсан тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад би Ёндонтой ноцолдож байгаад Ёндонгийн толгой дээр архины шил хагалсан тэгээд байж байтал гаднаас танихгүй залуу орж ирээд бид хоёрын дундуур орохоор нь зуухны таг аваад толгой руу нь цохичихсон юм өөр зүйл болоогүй би хийсэн хэрэгтээ гэмшиж буруугаа хүлээж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж гуйж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 41/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаартай "1.Э.Т биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /xx- ийн 28, 29/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч И.Д  болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Э.Таас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх 72/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч И.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч И.Д  нь Төв аймаг, Зуунмод сум 4 дүгээр баг Зүүндэлгэр 11-6 тоотод оршин суудаг, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.УБГШ-ийн 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277.1, 287.3, 267.1, 155.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар,

2.Төв аймгийн шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 9/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

3.Төв аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1, 239.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар,

4.Төв аймгийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1, 239.3 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

5.Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн,

6.Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 96.1, 181.3 дахь заалтад зааснаар 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөлийн хуулиар суллагдсан,

7.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тус шүүхийн 71 дугаартай захирамжаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 26 хоногийн хорих ял болгож өөрчилсөн,

8.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

9.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан талаарх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

   Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч И.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч И.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт И-н Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт И-н Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3.Шүүгдэгч И.Д д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Д  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2334000000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч И.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ