| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/273 |
| Огноо | 2023-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/273
2023 04 20 2023/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын О-д холбогдох эрүүгийн 22100 0801 0981 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Отгонтөгс, хохирогч Э.М, шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, эмэгтэй, * настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, *аймгийн * сумын *тоотод бүртгэлтэй, одоо * * тоотод түр оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- *дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснээс 362 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б- О /РД:**********/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр * тоотод байрлах хохирогч Э.М-ын байнга амьдрах орон байр болох 5 ханатай монгол гэрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан Б.О-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О-д энэ тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу * дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 362 /гурван зуун жаран хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлж тооцсон 45 /дөчин тав/ хоног буюу 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О-ийн сэжигтнээр баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 18 /арван найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 81-37 УБА улсын дугаартай, Kia Bongo frontier 3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.547.076 /зургаан сая таван зуун дөчин долоон мянга далан зургаа/ төгрөгийг Б.О-аас гаргуулж улсын орлого болгох хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.О-гийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.М /РД:**********/, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин О.М /РД:*********/, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.С /РД:*******/ нарт зохих журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилж тогтоохыг * аймгийн * сумын Засаг даргад үүрэг болгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.О-гаас 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч * дүүргийн 12 дугаар хороо, * тоотод оршин суух, /РД:*********/, Т овогт Э-ийн М-д олгосугай.
9. Энэ хэрэгт Б.О-гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД