| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2019/00336/И |
| Дугаар | 379 |
| Огноо | 2019-09-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 379
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч Б.*******-, түүний өмгөөлөгч Э.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцээд Б.*******-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ний т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт -ын *******- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Б.*******- нь Завхан аймгийн гийн Үйлчилгээний газрыг даргыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23-р тушаалаар тус шуудан ний газрын ч жолоочийн ажилд томилогдсон.Тус байгууллагын жолоочийг Завхан аймгийн гийн Үйлчилгээний газрыг дарга томилж, чөлөөлдөг. Энэхүү ажилд томилогдсон өдрөө тус газрын дарга 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ч жолоочийн албан тушаал дээр Хөдөлмөрийн гэрээг надтай байгуулсан. Ийнхүү би өөрийн ажлаа алдаа дутагдалгүй хийж байтал 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус газрын шинээр томилогдсон дарга М.******* миний оронд шинээр хүн авсан байсан бөгөөд намайг гражын түлхүүр машины түлхүүр хамаг юмаа энэ хүнд өг гэсэн.Тэгэхээр нь би ажлаа өгөхгүй намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм гээд гражын түлхүүрээ өгөөгүй байж байтал байгууллагын гражын цоожийг эвдээд өөр цоож зүүчихсэн байсан . Ингээд тус газрын дарга нь миний ажлыг хүчээр булааж авсан учраас би аргагүй эрхэнд 2019 оны 06 дугаар 03-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажлаас халагдсан тушаал, ажил хүлээлцсэн актаа нэхсэн боловч тушаал өгөхгүй, харин өөрөө ажлаасаа гаръя гэсэн хүсэлт бичиж өгвөл тушаал өгнө гэсэн. Ингээд тушаал өгөхгүй байсан учраас би ажил хүлээлцсэн актаар ажлаа хүлээлгэж өгнө гэхэд 2019 оны 06 дугаар 03-ны өдөр Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримтаар ч жолоочийн ажлыг хүлээлгэн өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсныг ч мэдэхгүй, тушаалаа авъя гэхээр чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэдэг нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. 2019 оны 06 дугаар сарын 25-ны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалаа авахаар ороход тушаал өгөөгүй бөгөөд харин Нийгмийн даатгалын дэвтэр дээр 2019 оны 06 дугаар сарын 01-ний №10 тушаалаар чөлөөлөв гэж бичиж өгсөн. Иймд надад ажлаас чөлөөлсөн тушаалыг маань өгөөгүй атлаа ажлыг маань хүлээж авсан учраас. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.3 дахь хэсэгт Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан гэж үзнэ гэж заасны дагуу Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.*******- намайг Завхан аймгийн гийн Үйлчилгээний газрын ч жолоочийн ажилд эргүүлэн томилж, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.*******- нь удаа дараа ажил тасалж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан. Тухай бүр нь сануулга өгч байсан. Би тус газрын даргаар томилогдсоноос хойш Б.*******-гийн удаа дараагийн үйлдлүүдийг сануулах арга хэмжээгээр авсан боловч тус ажилтан нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн аав болох - гэх хүний дагуулан орж ирж элдэв бусын үгээр доромжилж байсан. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр чөлөө авахыг хүссэн. Тэр үед манай байгууллага засварт орчихсон ажилтан тус бүр завгүй, хуваарьт ажилтай байсан.миний бие Б.*******-д чөлөө олгохгүй гэсэн боловч ажилтан ажлаа орихон явсан байсан. Удирдлагын зүгээс түүнийг ажил тасалж яваад ирэхэд нь би чамтай хамтарч ажиллаж чадахгүй ээ, машин түлхүүр, гражийн түлхүүр хүлээлгэж өргөдлөө өг гэж хэлсэн. Удалгүй *******- өөрийн аав болох - гэх хүнийг дагуулан орж ирсэн. Аав нь намайг намчирхлаа, миний хүүхэд бол сайн хүүхэд, Хүргэлтэнд дандаа явган явуулдаг чи гэх мэтчилэн дахин доромжилж ирсэн. Тэр үед би бүх ажилчдаа дуудан бодит байдлыг сонсгож, харуулсан. Б.*******- би завгүй байна. Хурим найраа хийх гээд юун чиний ажил гэж надруу дайрч байхыг Нягтлан бодогч Б., Нярав С., ажилтан Д.тцэнгэл нар сонсож байсан. Б.*******- нь энэ хогийн дарамттай байгууллагаас чинь гарна, би өргөдлөө бичиж өгнө гэж хэлээд өрөөний хаалга шидээд гарсан. Манай гийн ний нь төв дотор хүргэлт хийдэг автомашин нь засвартай болохоор сэлбэг хэрэгсэлийг БНХАУ-аас захиулан авчраад таарахгүй зогсонг байдалд орсон байгаа. Гэвч бид ТАжилтан Д.тцэнгэлийн хувийн машинаар Б.*******- хүргэлт хийж байсан. Манай компанийн дотоод журманд хүргэгч нар хот дотор явган хүргэлт хийх гээд заасан заалт ч байдаг. Б.*******- нь ажлаа хүлээж ав гээд Өмч хамгаалах комиссын дарга Нярав С., гишүүн ТЛАжилтан Д.тцэнгэл нар акт үйлдэж хүлээн авахаар граж дээр очсон боловч түүний аав болох - нь хүүхдээ загнин болиулсан байсан. Түүний дараа миний өрөөнд орж ирсэн би түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ л хэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.*******-г ажлаас чөлөөлж Г.ийг гэрээт жолоочоор томилсон байгаа гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******- шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би ний газрын даргын 2018 оны 09 сарын 04-ний өдрийн 23 тоот тушаалаар шуудан ний т жолоочийн ажилд томилогдсон. Ажилд томилогдсон өдрөө тус газрын дарга 2018 оны 09 сарын 04-ний өдөр ч жолоочийн албан тушаал дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Шинээр томилогдсон М.******* дарга 2019 оны 06 сарын 03-ны өдөр миний оронд шинээр хүн авсан байсан бөгөөд намайг гражын түлхүүр машины түлхүүр хамаг юмаа энэ хүнд өг гэсэн. Тэгэхээр нь би ажлаа өгөхгүй байж байтал гражын цоожийг эвдээд өөр цоож зүүсэн байсан. М.******* дарга миний ажлыг хүчээр булааж авсан учраас би аргагүйн эрхэнд 2019 оны 06 сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Би ажлаас халагдсан тушаал, ажил хүлээлцсэн актаа нэхсэн боловч тушаал өгөхгүй, харин өөрөө ажлаас гаръя гэсэн хүсэлтээ бичиж өгвөл тушаал өгнө гэсэн. Ажлаас халагдсан тушаал өгөхгүй байсан учраас би ажил хүлээлцсэн актаар ажлаа хүлээлгэж өгнө гээд 2019 оны 06 сарын 03-ны өдөр үндсэн хөрөнгө хүлээн авах шилжүүлэх баримтаар ч жолоочийн ажлыг хүлээлгэн өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр хуульд заасан бол ажлаас халагдсныг тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан байна. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсныг ч мэдэхгүй, тушаалаа авъя гэхээр чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэдэг нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. 2019 оны 06 сарын 25-ны өдөр би хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалаа авахаар даргын өрөөнд ороход тушаал өгөөгүй, харин нийгмийн даатгалын дэвтэр дээр 2016 оны 06 сарын 01-ний 10 тоот тушаалаар чөлөөлөв гэж бичиж өгсөн. Надад ажлаас чөлөөлсөн тушаалыг маань өгөөгүй байж ажлыг маань хүлээж авсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Нэхэмжлэгч *******- нь 2018 оны 09 сарын 04-ний 23 тоот тушаалаар Завхан аймгийн ний газрын шууданч жолоочийн ажилд томилогдсон. Ажлаа хүлээж авсан өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлаа хийгээд явж байтал 2019 оны 06 сарын 03-ны өдөр шинээр томилогдсон дарга М.******* *******-г ажлаас чөлөөлөөд оронд нь гэдэг хүнийг ажилд томилоод *******-г ад ажлаа хүлээлгэн өг гэсэн. *******- би ажлаа өгөхгүй, ямар үндэслэлээр намайг халж байгаа юм бэ гэхэд ажлаас халсан тушаалыг нь гардуулж өгөөгүй. Ажлаас халсан тушаалаа нэхэхээр чи ажлаас халагдах өргөдлөө бичээд өгчих тэгэх юм бол тушаалыг чинь өгье гэсэн. *******- би өргөдөл бичиж өгөхгүй, гражын хаалганы цоожийг нь сольсон учраас машин техникийг нь хүлээлгэж өгөх нь зөв юм гээд 2019 оны 06 сарын 03-ны өдөр машинаа үдсэн хөрөнгө шилжүүлэх баримтаар эд хөрөнгө хүлээлж авах комисст хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-т заасны дагуу ажилтан ажил хүлээлгэж өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзээд 2019 оны 06 сарын 03-ны өдрийг өөрийн ажлаас халагдсан өдөр гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлдээ болон сая гаргасан тайлбартаа би ямар үндэслэлээр ажлаас халагдснаа ажлаас чөлөөлөгдөх үедээ мэдээгүй гэсэн. Ажлаас халагдсан үндэслэлээ хэзээ мэдсэн бэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэлээ гаргаад, иргэний хэрэг үүсээд, хариуцагч хариу тайлбар гаргахад мэдсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас хариу тайлбар гаргах буюу 2019 оны 06 сарын 03-ны өдрийн тушаалыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхэд гаргаж өгсөн гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр өнөөдрийг хүртэл *******- өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа гардаж аваагүй. *******-г ажлаас халсан тушаал дээрээ хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1 үндэслэн Б.*******-г 2019 оны 06 сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал дээрээ Б.*******-г ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаагаа дурдаагүй. Хариуцагч тал шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар гаргахдаа *******-г удаа дараа ажил тасалсан, хэрүүл хийсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбар гаргасан мөртлөө ажлаас халсан тушаал дээрээ энэ талаар дурдаагүй. Мөн ажилтанг ажлаас халсан бол тухайн өдөрт нь ажлаас халсан тушаалыг нь гардуулж өгөх ёстой байдаг. Тийм учраас нэхэмжлэгч хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр Завхан аймгийн Иргэний хэргийн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Завхан аймгийн ний т шууданч жолоочийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичил хийлгүүлэх гэсэн шаардлага гаргасан. Ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговорыг дундаж цалин хөлс бодох аргаар тооцуулна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа: Би 2019 оны 03 сарын 27-ны өдөр ний газрын даргаар дахин томилогдсон. Намайг ажлаа авснаас хойш Б.*******- удаа дараа ажил тасалж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын цагаа ашигладаггүй, ажлын цагаар гадуур явдаг байсан. Би энэ байдлыг нь хараад Б.*******-д олон удаа хэлж байсан. Олон удаа хэлсний дараа би Б.*******-д нэг удаа хатуу үг хэлж байсан. Гэтэл Б.*******- 2019 оны 04 сарын 20-ны өдөр аавыгаа дагуулж ирсэн. Би энэ дундаас аав гэдэг үгийг яагаад онцлоод байгаа вэ гэхээр Б.*******-гийн аав *******-гийн ажилд болон манай байгууллагын ажилд маш их оролцдог. Би ажилдаа орсон цагаасаа *******-г ямар нэгэн байдлаар явган хүргэлт хийлгэж үзээгүй. *******-гийн аав над дээр 2 удаа ирж маш их доромжилж, дайрч байсан. Тухайн үед би удирдлагын зүгээс ажилтандаа шаардлага тавьж байсан. 2019 оны 05 сараас манай байгууллагад урсгал засварын ажил хийгдсэн. Тэр үед манай байгууллага маш их ажилтай байсан. Тухайн үед Б.*******- хувь хүнийхээ хувьд хуримаа хийх гээд ажил ихтэй байсан. Би Б.*******-г чи ажил ихтэй байгаа бол ажлаа зохицуул гэж хэлж байсан. 2019 оны 05 сарын 24-ны өдөр Б.*******- чөлөө авах гэж над дээр орж ирж байсан. Тэр үед манай байгууллага засварт орчихсон ажилтан тус бүр завгүй хуваар ажилтай байсан учраас би Б.*******-д чөлөөл олгохгүй гэсэн боловч Б.*******- ажлаа орхин явсан. Удирдлагын зүгээс *******-г ажил тасалж яваад ирэхээр нь би чамтай хамтарч ажиллаж чадахгүй ээ, чи машины түлхүүр, гражийн түлхүүр хүлээлгэж өгөөд өргөдлөө өг гэж хэлсэн. Гэтэл Б.*******- аавыгаа дагуулан над дээр ирсэн. Аав нь над руу дайрч доромжилж байсан. Би *******-гийн аавыг нь ирэхэд гэрчтэй байя гэж бодоод ажлынханыгаа бүгдийг нь дуудаж ирээд аавынх нь байр байдлыг харуулж байсан. Би *******-г бодохдоо *******- надтай эвсээд хамтран ажилчих л байсан. Б.*******- ажлаа хаяж явахдаа чиний ажил надад хамаа байхгүй би хуримаа хийх гээд зав байхгүй байна гэж хэлээд ажлаа хаяад явсан. Тэгэхээр би чамтай хамтарч ажиллаж чадахгүй чи ажлаа хүлээлгээд өгчих гэж хэлээд граж дээр очиход *******-гийн аав манай хүүхэд ажлаа хүлээлгэж өгөхгүй, ажлаа хийнэ гэж хэлээд явсан. *******- ажил хүлээлцэх акт гаргаж машинаа хүлээлгэж өгөөгүй, гарын үсэг зурсан баримт байхгүй. *******- ажлаас халагдах өргөдлөө бичиж өгнө гээд манай өрөөнд 2 ч удаа орж ирж байсан. Ийм байдлаасаа болоод *******- над дээр аавыгаа дагуулан над дээр орж ирсэн. Би олон удаа *******-д сануулж хэлж байсан. Б.*******-г ажлаас халахдаа хөдөлмөрийн дотоод журмаа баримталсан гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******-г Завхан аймгийн ний газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4, Мон шуудан ХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.2.1 дэх заалтуудыг үндэслэн түүнийг тус газрын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Б.*******- нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Завхан аймгийн гийн ний газрын даргын тушаал нь хуульд нийцээгүй, өөрөөр хэлбэл уг тушаалд ажилтан ямар сахилгын зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдөж буй нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн хэдий ч тушаалаас ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй, ажилтан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж буйгаа мэдээгүй, тушаалаа гардаж аваагүй, ажлаа үндсэн хөрөнгө хүлээн авах нийлүүлэх баримтаар хүлээлгэж өгсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг хууль шаарддаг. Хэрэв ажил олгогч ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлж буй тохиолдолд ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байхыг хууль шаарддаг бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд уг заалтыг үндэслэл болгох ёстой юм.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Б.*******- нь удаа дараа ажил тасалж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан. Тухай бүр нь сануулга өгч байсан. 2019 оны 05-р сарын 24-ний өдөр чөлөө авахыг хүссэн. Миний бие Б.*******-д чөлөө олгохгүй гэсэн боловч ажлаа орхин явсан байсан Б.*******- 05-р сарын 28-наас 5-р сарын 31-ний хооронд 4 хоног ажилдаа ирээгүй нь ноцтой зөрчил гэж тайлбарласан байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******-г ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа ч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтыг хангалттай нотлож чадахгүй байна гэж шүүх дүгнэв.
Тухайлбал ажил олгогчийн зүгээс Б.*******-д ямар үүрэг даалгаварыг хэзээ өгснийг ямар байдлаар санаатайгаар биелүүлээгүй болох, ямар байдлаар эсэргүүцсэн, гүйцэтгэхээс татгалзсан нь баримтаар нотлогдохгүй байгаагийн дээр ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.4.2-т ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 цагийн ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байгаа хэдий ч ажилтны ажлын цагийг үнэн зөвөөр бүртгэж байсан эсэх нь эргэлзээтэй, хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийн ажил тасалсан байдлыг хангалттай нотлож чадаагүй байна.
Хэрэгт авагдсан terminal office хурууны хээгээр цаг бүртгэдэг программаас татаж авсан мэдээллээр Б.*******- нь 05-р сарын 25-ны өдрөөс эхлэн бүртгүүлээгүй харагдаж байгаа хэдий ч дээрх хурууны хээгээр цаг бүртгэдэг төхөөрөмжийн талаар гэрч Б. 5 сарын юмыг би санахгүй байна. Он сарыг нь сайн санахгүй байгаа ч *******- миний хурууны хээг ингээд уншихгүй байна гээд дарж үзүүлээд байсан санагдаж байна. Манай байгууллагын бүртгэлийн энэ аппарат их муу уншдаг. Би гэхэд цагаан сараар угаалга цэвэрлэгээ хийж байгаад ажилдаа ирээд гарынхаа хээг уншуулах гэтэл уншихгүй байсан. Ганц *******- ч биш. Манай ажлынхан аппарат уншихгүй байна гэдэг асуудлыг их тавиад байдаг юм гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч Б.*******-г 2019 оны 05-р сарын 28-наас 31-ний өдрүүдэд ажлаа хийж байсан эсэхийг тодруулахад гэрч С. *******- айлын ганц хүү, эрх л өссөн тийм л хүүхэд юм байна лээ. Ноднин 9 сард хүргэгч жолоочоор манай байгууллагад орсон. Дотор хүргэлт хийдэг. Орсныхоо дараадаа ажилдаа гайгүй байсан сүүлдээ суларсаар суларсаар байсан. Ажилдаа их хайнга л ханддаг байсан. Бие дааж ажил хийж сураагүй л хүүхэд байсан. йнга л нэг хүнтэй хамт явах гээд байдаг байсан. Сүүлийн үед хурим найр болох гээд байна гээд өглөө ирчээд хүргэлтээ хийнэ гээд бичиг цаасаа аваад явдаг. Тэгээд орой 6 цагт цагаа бүртгүүлчээд явчихдаг болсон. Тэр хооронд нь дарга бид ажил ихтэй байна. Чи хурим найрны ажил ихтэй байгаа бол чөлөө зөвшөөрлөө ав гэхэд *******- би чөлөө авахгүй гэж байсан. Хавар бид нар нэг хэсэг бүгд нэг өрөөнд сууцгааж байсан. Тэгэхэд л дарга тэгж хэлж байсан. *******-гийн аав нь Манай хүүхдийг явган хүргэлт хийлгэлээ гээд л байсан. Тухайн үед манай машин эвдэрсэн байсан. Гэхдээ манайх машин түрээслэж байсан. *******- юм л бол аавыгаа дагуулаад ирдэг байсан. Аав нь хүүхдээ л их өмөөрдөг хүн байна лээ гэж мэдүүлсэн, гэрч Д.тцэнгэл *******- зан төлөвийн талаар гэх юм бол эрхлэнгүй зантай юм шиг санагддаг. Ажилдаа жаахан хайнга ханддаг, манай байгууллагын хүргэгч жолоочоор ажилладаг байсан. Сүүлийн үед өглөө 9 цагт ажилдаа ирчээд хүргэлтэнд явлаа гээд явчихдаг. Орой 6 цагт ирээд хурууныхаа хээг дарчихдаг. Ийм л байдалтай байсан. 5 сарын үеэс *******- бид хоёр хүргэлтийн ажлаа солиод би холын хүргэлтэнд, *******- ойрын хүргэлтэнд явдаг болсон. Холын хүргэлт нь Өлзийт, Товцог баг гэх мэт холын багуудад машинаар бичиг хүргэдэг. Ойрын хүргэлт нь жинст хавиар шүүх, цагдаа, прокурор гэх мэт байгууллагаар л хүргэлт хийдэг юм. Тэгтэл аав нь хүүхдээ өмөөрч дарга руу манай хүүхдийг явган хүргэлт хийлгэлээ гээд, мөн дарамтлаад байна гээд дайрч байсан. Би тэр үед даргын өрөөнд байж таарсан юм гэж мэдүүлсэн байна.
Нөгөөтэйгүүр ажил олгогчоос ажилтанг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Мон шуудан ХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.2.1 дэх заалтуудыг үндэслэсэн байх ба 13.1-д ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заасан 13.1.2-т сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцаж буй удирдлагын дүгнэлт, холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэж, хамт олны хурлын тэмдэглэлийг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулна гэсэн, 13.1.7-д ажилтанд дараах тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна гээд а-1 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард 3 ба түүнээс дээш удаа хооцорсон, удаа дараа хуруу уншигч төхөөрөмжид хуруугаа уншуулаагүй, эсвэл 30 минут ба түүнээс дээш хугацаагаар хоцорсон, зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, эрт завсарласан, үдийн завсарлагааны цагаас хоцорч орж ирсэн тохиолдолд сануулах сахилгын шийтгэл ногдуулна, а-2 сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дээрх зөрчил давтагдсан тохиолдолд үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байна.
Мөн журмын 13.2-т ажилтанг ажлаас чөлөөлөх үндэслэлийг заасан ба 13.2.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах хэлбэрийн зөрчлүүдийг хамааруулна. Зөрчлийг тогтоохдоо Захиргаа, хүний нөөцийн болон *******нхүүгийн , гийн технологийн , Дотоод хяналтын албаны гаргасан акт, дүгнэлтийг үндэслэн хамт олны хурлын тэмдэглэлийг харгалзан Гүйцэтгэх захирлаар шийдвэрлүүлнэ гээд ажилтны гаргаж болох зөрчлүүдийг жагсаасан байх ба үүнд ажил таслалттай холбоотой зөрчлийг оруулахдаа ... хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, шинээр ажилд орсон хүн туршилтын хугацаанд ажлаас хоцрох, таслах, ажилдаа тэнцээгүй бол гэж заасан байна.
Б.*******-гийн ажил тасалсан гэсэн асуудлын талаар хамт олны хурлаар хэлэлцүүлсэн байдал тогтоогдохгүй байгаагийн дээр Б.*******-д өмнө нь сануулах сахилгын шийтгэл авч байсан эсэх нь мөн тодорхойгүй байна.
Иймд энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна гэж шүүх үзэв.
ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч тал эдгээр эрх, үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулж өгөх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд ажил олгогчийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтанд үндэслээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч Б.*******-г урьд эрхэлж байсан жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн гийн ний газраас гаргуулж, түүний Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Мон улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1.440.000 төгрөгийн цалин авч байсан нь түүний 0801476 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. 2019 оны 03-р сарын цалин 470.000 төгрөг + 04-р сарын цалин 470.000 төгрөг+ 05-р сарын цалин 500.000 төгрөг- 1.440.000 төгрөг сүүлийн 3 сарын цалин, 1.440.000: 3 480.000 төгрөг /сарын дундаж цалин/, 480.000: 21,5 -22.325 төгрөг /өдрийн дундаж цалин/
Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны /06-р сард 20 хоног, 07-р сард 19 хоног, 08-р сард 22 хоног, 09-р сард 10 хоног, нийт 71 хоногийн цалинг тооцоход нийт 1.585.075 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 1.585.075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж Мон улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож 40311 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Мон Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт -ын *******-г Завхан аймгийн гийн ний газрын шууданч жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Мон улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн гийн ний газраас нэхэмжлэгч Б.*******-гийн ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор болох 1.585.075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******-д олгосугай.
3. Мон улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Мон Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 40311 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ