Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 380

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Х. -, хариуцагч М.- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хийж Х. -ын нэхэмжлэлтэй М.-аас гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын  - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х. - миний бие 2012 онд М.-тай танилцаж улмаар 2013 оны 9 дугаар сарын 26-нд гэрлэлтийн 70 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүү -, 2014 оны 9 дүгээр сарын 26-нд хүү - төрсөн. Бидний зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш 2 хүү маань эх Х. - миний бие асрамжид амьдарч өсөж байна. Одоо бид тус тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж хүү Ц.-, хүү Ц.- нарыг миний асрамжид үлдээж эцэг М.-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсэгт оршин суух ******* овгийн *******ын - шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* овогтой - нь эхнэр болох Х. -оос салах хүсэлгүй байна. Би өөрийгөө засаж, эхнэр хоёр хүүгээ хайрлаж хамт амьдрах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч: Х. - шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 тусдаа амьдраад жил гаруй болж байна. Бид хоёр 2012 оноос хойш хамт амьдраад 2014 онд гэрлэлтээ баталуулсан. 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд би 2 хүүхдээ өөрөө өсгөж байсан. Хамт амьдарч байх хугацаандаа - намайг их зоддог байсан. Би цагдаагийн байгууллагад олон удаа хандаж байсан. Намайг зодоод 2 ч удаа эрүүгийн шүүх хурлаар орж шийтгүүлж байсан. Би -аас гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч: М.- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэртэйгээ 2012 оноос хойш хамт амьдарсан. 2016 оноос хойш тусдаа амьдарч байна. Тухайн үед манай 2 хүүхэд нэг нь 3 настай, нөгөө хь 4 настай байсан. Би эхнэр хүүхдээсээ салмааргүй байна. 2 хүүхдээ элэг бүтэн байлгамаар байна. Манай 2 хүүхэд надад их хайртай. Би ч 2 хүүхэддээ их хайртай. Би сая 8 сард 2 хүүхдээ эргэж очсон. Би өөрийнхөө зан аашийг засаад эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна. Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг учраас 2 хүүхдийн тэтгэлэг төлнө гэхээр надад хүндрэлтэй байна. Тусдаа амьдарснаасаа хойш 2 хүүхдээ боломжийнхоо хэрээр харж хандаж байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х. - нь хариуцагч М.-аас гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүсч нэхэмжилжээ.

Хариуцагч М.- нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй цаашид эхнэр хүүхдүүдтэйгээ эвлэрээд амьдрах хүсэлтэй байна гэж тайлбарлан маргаж байна.

Тэрээр тайлбартаа Миний бие ******* овогтой - нь эхнэр болох Х. -оос салах хүсэлгүй байна. Би өөрийгөө засаж, эхнэр хоёр хүүгээ хайрлаж хамт амьдрах хүсэлтэй байна гэжээ.

Гэрлэгсэд 2016 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба энэ хугацаанд хэн алинаас нь эвлэрэх санал санаачлага оролдлого гаргаж байгаагүй, гэрлэгсэд хамт амьдарч байх хугацаандаа бие биенээ хардах, зодох зэргээр таарамжгүй харьцаатай байсан болох нь нотлох баримтууд болон тайлбаруудаар тогтоогдож байна.

Тухайлбал гэрлэгсэд хамт амьдарч байх хугацаандаа 2015 оны 05-р сараас 2016 оны 04-р сар хүртлэх хугацаанд нөхөр М.-ын зүгээс эхнэр Х. -ыг 4 удаа зодсоны улмаас Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, өмнө нь мөн шүүхийн 2015 оны 07-р сарын 01-ний өдрийн 85 тоот захирамжаар М.-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна.

Иймд нэхэмжлэгч Х. -ын амь нас эрүүл мэнд, халдашгүй чөлөөтэй байх эрх ашиг, хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрх зэргийг харгалзан үзэж гэрлэгсдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэрлэгсэд хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй ба хариуцагч М.- шүүхийн хэлэлцүүлэгт ...би хүүхдүүддээ тэтгэлэг төлөх боломжгүй байна, учир нь би банкнаас зээл авсан, сар бүр зээл төлдөг, би 2 хүүгээ өөрийн хүүхдүүд мөн гэж боддог, том нь надтай их адилхан, бага нь ээжтэйгээ адилхан гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн сар бүр банкны зээл төлдөг эсэх нь түүний хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэхь хэсэгт зааснаар ******* овгийн Ма-ын -, ******* овгийн Хү-ын  - нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 08-р сарын 19-ний өдөр төрсөн хүү Ц.-, 2014 оны 09-р сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.- нарыг тэдний эх Х. -ын асрамжид үлдээсүгэй.

3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 08-р сарын 19-ний өдөр төрсөн хүү Ц.-, 2014 оны 09-р сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.- нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг М.-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

5. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

7. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 103128 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.-аас 51564 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.сд даалгасугай.

10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

11. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ