Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр                                Дугаар 2023/ШЦТ/52                        Даланзадгад сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Б.Мөнхдөл,

            Шүүгдэгч Л.Б,

            Шүүгдэгч өмгөөлөгч Ц.Баярмаа,

            Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Лийн Бд холбогдох 2328000000073 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт:

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Товонгийн 1-6 тоотод иргэн Ш.Мтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Бд яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 02 дугаар сарын 11 орой манай дүү М намайг элдвээр хэлээд байхаар нь нэг алгадсан. Тэгээд би эхнэрийнхээ дүүгийнд очиж хоносон. Маргааш нь буцаж ирээд уучлалт гуйж эвлэрсэн гэв.

Хохирогч Ш.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би гэртээ ажилгүй хүүхдүүдээ хараад байдаг. 2023 оны 02 дугаар сарын 12-ны орой 21 цаг 30 минутын үед манай гэрийн гадаа хүн ирэх шиг болсон би гараад хэн ирээд орилоод байгаа юм бол гээд гэрээсээ гараад харахад манай хажуу айлын, манай ээжийн дүүгийн хүүхэд буюу манай ах Б байсан бөгөөд яагаад орилоод байгаа талаар уурлахад нүүр хэсэгт 1 удаа цохиод пизда гээд орилоод байхаар нь одоо болиоч гээд хэлсэн. Тухайн хүн манай хажуу айлын ах Б байсан. Миний толгой өвдөөд гэртээ орсны дараа явсан. ...Би уурандаа ахыгаа цагдаагийн байгууллагад өгсөн байсан. Надад гомдол санал байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 11-12, 15-16 дахь тал/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Маргааш өглөө нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө манай нөхөр дүүгээ урьд шөнө алгадчихсан одоо орж харахгүй бол болохгүй гээд гэрээсээ гарсан гэжээ.  /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед санагдаж байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4-р баг Товонгийн 1а-7 өөрийн хашаанд ирээд дүүгийн нөхөр С.Батзоригийг дуудахад дүү Ш.М гэрээсээ гарж ирсэн. Гарж ирэхээр нь нөхрөө дуудчих гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь өөрийн баруун гараар нүүрэн тус газар нь нэг алгадсан. Тэгээд дүү гэр рүүгээ орохоор нь би гэрийн гаднаас арын хашаанд байх Тайванжаргалын хашаанд очихоор явсан гэжээ. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Мгийн биед дагз орчмын хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37 дахь тал/

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51-52 дэх тал/

Өмнөговь аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53-61 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

 Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Товонгийн 1-6 тоотод иргэн Ш.Мтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Бын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Л.Бын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Товонгийн 1-6 тоотод иргэн Ш.Мтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Мгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 15-16 дахь тал/, гэрч Ц.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ш.Мгийн биед дагз орчмын хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Мгийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/-ээр хөнгөн хохирол болох нь  тогтоогдсон.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Л.Б хохирогч Ш.Мгийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Хохирогч Ш.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд хандан “...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Бын хувьд зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Л.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч буй талаар тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Бд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

   Шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

             Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Лийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.М шүүгдэгч Л.Баас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

         6. Шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

         7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ