Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2019/02664

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 17 өдөр                  Дугаар 184/ШШ2019/02664                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух Б овогт Сын Дын /РД:.............../ нэхэмжлэлтэй             

Хариуцагч: .................... байрлах НШШГГт холбогдох

“2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны 475 дугаартай шийдвэрийн дагуу иргэн С.Даас 89,932,800 төгрөг гаргуулж, “Эко капитал” ББСБ-д олгохоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүйгээс төлбөр төлөгч миний хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхол удаа дараа зөрчигдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байр, 165 тоотод  байрлах, 40 м.кв талбайтай  орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг надад 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн. Уг мэдэгдэл 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явуулсан анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон тухай, мөн хоёр дахь дуудлага худалдааг явуулах тухай дурдсан байдаг. Анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцсон байтлаа шууд хоёр дахь дуудлага худалдаа зарлан явуулж байгаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтын шууд зөрчсөн, мөн дуудлага худалдаа явуулах газрыг сольж журмаа зөрчсөн үйл ажиллагаа болсон. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24 дэх хэсэгт хуулиар тогтсон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байхаар заасан байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтэд: Би 2019 оны 10 сарын 17-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой хуралд оролцох боломжгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20174 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 475 дугаар захирамжаар С.Д, С.Д нараас 89,015,537 төгрөг гаргуулж “Эко капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч С.Д, С.Д нар нь барьцаа хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах, хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. 2 дахь албадан дуудлага худалдаанд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр оруулахаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/17 дугаартай хоёрдахь албадан дуудлага худалдааны тогтоол болон мэдэгдлийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч нарын оршин суух хаягаар Монгол шуудан компанийн баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож хоёр дахь АДХ-г зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу албадан дуудлага худалдаа зохион байгуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар 63.4-т заасны дагуу хөрөнгө албадан  худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд заасны дагуу энэ тухай гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  хоёр дах албадан дуудлага явуулах 2019 оны 2 сарын 26-ны өдрийн 3/17 тоот тогтоолыг гаргахдаа тогтоох хэсгийн 1 заалтад байгаа 2019 оны 2 сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсугай гэсэн байгаа. Үүнийг болохоор техникийн бичгийн алдаа гарсан байсан. Анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 1 сарын 02-ны өдрийн 1/18 тоот тогтоолоор 2018 оны  1 сарын 19-нд 10 цагт явуулахаар тогтоол гарсан. Анхны албадан дуудлага худалдаа явуулахад 1  оролцож үнийн санал ирээгүй тул хүчингүй болж 2 дах албадан дуудлага худалдааг явуулахаар зохион байгуулсан байгаа.Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.           

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “ 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах ” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хариуцагч тал  эс зөвшөөрч  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж  маргаж байна.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны 184/ШШ2017/00475 дугаартай захирамжаар “Экокапитал” ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Д, С.Д нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 92.562.404 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 3546.867 төгрөгийг татгалзаж,зохигчид 89.015.537 төгрөгт эвлэрч, хариуцагч нар нь төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 01-нд төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлж шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн  15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах С.Дын  өмчлөлийн эрхийн улсын  бүртгэлийн Ү-2201009791 дугаартай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба  2017оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 184/ШЗ2017/07901 дугаар захирамжаар  887 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдож байна./хх 19-23/    

Шүүхээс 887 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газраас 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2017 оны 09 дүгээр сарын 08-нд төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 18-нд төлөх 1/628 тоот мэдэгдэл хүргүүлж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 10-нд битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг  хариуцагч С.Дэд даалгаж, 17271230 тоот мэдэгдлээр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны дотор биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг  төлбөр төлөгч С.Д, С.Д нарт мэдэгдсэн ба  2017 оны 10 дугаар сарын 18-ны 17271230/5 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэлтэй  Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 165 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий орон сууцыг хураасан  байна. /хх 19-32/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт “ Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгөд шинжээчийн  тогтоосон үнэ болох 89.932.800 төгрөгийн 70 хувиар тооцон 62.952.960 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнэ тогтоосныг мөн өөрийн хөрөнгийг 1 сар хүртэл бие даан худалдан борлуулах боломжтой тул саналаа 3 хоногийн дотор ирүүлэх талаар төлбөр төлөгч С.Д, С.Д нарт 2017 оны 12 дугаар сарын 18-нд 4/30641 тоот мэдэгдэл хүргүүлсний дагуу 3 хоногийн хугацаанд төлбөр төлөгч нар хуульд зааснаар саналаа ирүүлээгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-нд ”Хөрөнгө-Эстимэйт” ХХКомпанийг шинжээчээр томилсон тогтоолд тухайн үед нь төлбөр төлөгч,төлбөр авагч нар гомдол гаргаагүй атлаа  төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэгчийн дээрх үнэлгээ гаргуулах тогтоолд сүүлд нь гомдол гаргасныг  ахлах шийдвэр гүйцэтгэгч  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18/03 тоот тогтоолоор “хууль зөрчөөгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзсаныг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2018 оны 01 дүгээр сарын 15-нд гомдол гаргасанг “гомдлоо эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүл” гэж хариу өгсний  дагуу  С.Д нь “Орон сууц үнэлсэн тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргахаас өмнө 2018 оны 01 дүгээр сарын 02-нд 1/18 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор...89.932.800 төгрөгийн 70 хувиар буюу 62.952.960 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ба тус тогтоолыг Монгол шуудан ХХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хавтаст хэргийн 36-38 дугаар талд авагдсан нотлох баримтаар нотлогдов.     

 

Нэхэмжлэгч нар нь  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Орон сууц үнэлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 1 дүгээр сарын 08-нд тус шүүхэд гаргасан ба  Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын  30-ны өдрийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Дын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1744 дугаар магадлалаар    шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2019/00026 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 184/ШШ2018/01383 дугаар шийдвэр, давж заалдах 1744 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ./хх79-89/

Дээрх шүүхийн шийдвэр магадлал, тогтоолоор С.Д, С.Д нарт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу  явуулсан талаар дүгнэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.4 дэх хэсэгт ”Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй “гэж зааснаар дээр дурдсан  үйл баримт  тогтоогдсон байна.

 

Үүний дараа буюу  Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2019/00026 дугаар тогтоол гарсанаас хойш  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2019 оны 2 дугаар сарын 26-нд 3/17 тоот “ Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2-т зааснаар төлбөр төлөгч С.Дын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож...орон сууцыг шинжээчийн тогтоосон 89.932.800 төгрөгийн 50 хувь болох 44.966.400 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч нарт 2019.2.28-нд 4/3096 тоот мэдэгдэх хуудсаар хоёр дахь дуудлага худалдаа  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  400 тоот өрөөнд зохион байгуулах талаар мэдэгдэж Монгол шуудан ХХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэнг төлбөр төлөгч нар гардаж авсан  болох нь хэрэгт авагдсан 3/17 тоот тогтоол, 4/3096, 4/3097 тоот мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргээр тогтоогдов. /хх 5-7,39-44/

 

Улмаар  2019 оны 3 дугаар сарын 15-нд төлбөр төлөгч С.Дын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 20-р байрны 165 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг  хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад тус үл хөдлөх эд хөрөнгийг 81.000.000 /наян нэгэн сая/ төгрөгөөр Ч.Ням-Оюун гэх иргэн худалдан авах эрхтэй болсон нь  2 дахь дуудлага худалдааны тэмдэглэлийн  18-р хуудаст 4-рт бичигдэн тэмдэглэгджээ./хх 45-51/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны  2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн  3/17 тоот “ Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-д төлбөр төлөгч С.Дын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009791 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож...гэсэн боловч анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 1 сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар  шийдвэрлэсэн болох нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор тогтоогддог.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 3/17 тоот тогтоолд анхны албадан дуудлага худалдааг 2018.01.19 гэхийг 2019.02.15-ны өдөр гэж бичиглэлийн хувьд он сар өдрийг буруу бичиж техникийн алдаа гаргасан ба энэ нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай  тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгч талаас  хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах дуудлага худалдааны газрын сольж журмаа зөрчсөн гэж нэхэмжлэлд дурьдсан боловч  2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн  3/17 тоот “ Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-д дуудлага худалдаа явуулах газрыг Сүхбаатар дүүргийн 5-р хороо,Үндсэн хуулийн гудамж 3 хаягт  гэсэн ба энэ хаяг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өөрийнх нь байрладаг байр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид “дуудлага худалдаа” гэх/-гаар худалдан борлуулна ” гэж, энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 71.6-д” Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зогсоох,түр хойшлуулах, хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа  Иргэний хуулийн 176,177 дугаар зүйлийг баримтлана” гэж, 75 дугаар зүйлийн 75.1-д” дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн бол эсхүл анхны санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй бол мөн дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тохиолдолд анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах-аар тус тус зохицуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т ”Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна” гэж, 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу төлбөрт хураагдсан төлбөр төлөгч С.Дын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 20-р байрны 165 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг  шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 89.932.800 төгрөгийн 50 хувь болох 44.966.400 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.9-д “.Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдаа, уралдаан явагдаагүй гэж үзнэ” гэж, 197.24-т “ Хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна “гэж, 197.26-д “Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна” гэж  заасан заалтыг зөрчөөгүй байна.

Учир нь нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  албаны  2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн  3/17 тоот “ Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-д төлбөр төлөгч С.Дын төлбөрт хураагдсан 165 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг  шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 89.932.800 төгрөгийн 50 хувь болох 44.966.400 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж дуудлага худалдаанд оруулахад 165 тоот орон сууцыг  81.000.000 /наян нэг сая/ төгрөгөөр иргэн Ч.Ням-Оюун  худалдан авах эрхтэй болсон нь   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дах хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” гэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “ Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна” гэсэн, 66.3-д ”Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заалтыг зөрчөөгүй,  хуулийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  хариуцагч явуулжээ.

Иймд нэхэмжлэгч талын 2019 оны 3 сарын 15-ны өдөр зохион байгуулсан хоёр дах албадан дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 177,197 дугаар зүйлийн 197.24, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэсэн тайлбар  үгүйсгэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч С.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар  нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй  байна гэж шүүх үзэв.

Үүнд: нэхэмжлэгч нь хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, нотлох баримттай холбогдуулан тэдгээрт тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлагынхаа талаархи тайлбар гаргах, нотлох баримтыг шүүхэд ирүүлж хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

            Төлбөр төлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д “ Энэ хуулийн 44, 55, 63 дугаар зүйлд зааснаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана “гэж заасны дагуу гомдол гаргаагүй  байж, шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 6-нд гомдол гаргасан болохыг дурдав.        

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу  үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.            

Шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2019/10983 дугаар захирамжаар төлбөр төлөгч С.Д, С.Д нарт холбогдуулан гүйцэтгэгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурьдав.        

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний  байхгүйд нь хэргийг хэлэлцэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Д шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  70200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.4,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг баримтлан    С.Дын нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “ 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах ” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар  нэхэмжлэгч С.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Х.ОЮУНЖАРГАЛ