Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Л. Наранхүү,

Иргэдийн төлөөлөгч Ш.Баярмагнай,

Шүүгдэгч, хохирогч Б.Л, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

Шүүгдэгч, хохирогч Д.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

Шүүгдэгч М.Ё, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заанаар Бавуудоржийн Лхагвасүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мягмаржавын Ёндонжамц нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134002550141 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт малчин, ам бүл 3 ээж дүү нарын хамт Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж 2 дугаар багийн хөдөө оршин суух хаягтай боловч Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх М.Ё. РД:ИВ01300213

 

         Монгол улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, ээж дүү нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт Д.М. РД:.

 

         Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж дүү нарын хамт Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай М.Ё. РД:.

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Лтэй маргалдан зодолдож, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.Ё нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар Цэрэнпунцагтай зодолдож байх үед салгах гэж байсан иргэн Б.Цэрмааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15 нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Минжүүртэй маргалдан зодолдож, улмаар Б.Минжүүрийг зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.М нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Л нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч М.Ё нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.  

Хохирогч Д.М мэдүүлэхдээ: Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Б.Л мэдүүлэхдээ: Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134002550141 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ая  холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Лтэй маргалдан зодолдож, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч М.Ё нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар Цэрэнпунцагтай зодолдож байх үед салгах гэж байсан иргэн Б.Цэрмааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 14-нөөс 15 нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Минжүүртэй маргалдан зодолдож, улмаар Б.Минжүүрийг зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай тус тус учруулсан үйл баримт нь дараах

 

Хохирогч Б.Лгийн "...Би 2021 оны 8 дугаар сарын 14-ний өглөө Тулга ахын гэрт байж байхад Минжүүр, Бадамсамбуу хоёр мотоцилтой хүрээд ирсэн. Загдал төв рүү тамхинд явлаа гэж байсан чинь Жаргалант сумын төвр үү явчихаад ирсэн байсан. Ирэхдээ 0.5 граммтай Eden архи, 0.5 граммтай Хараа архи, 1 литрийн  нэрийг нь мэдэхгүй том архи аваад ирсэн байсан. 0.5 граммын Eden нэртэй архиа дээрээс нь уусан байдалтай байсан. Тулга ахын гэрт архиа гаргаж ирээд уух гээд задалсан энэ үед Энхтуяа эгч уурлаад архи уухгүй шүү гээд хэлэхээр нь морь унаад хониндоо явсан. Гэрийн урд гол дээр байж байхад Минжүүр араас ганцаараа ирээд 0.5 граммын Eden архи нь доороосоо 4 хуруу хэртэй архи байсан. Архийг Минжүүр бид хоёр ууж дуусгаад би гэрлүүгээ адуугаа туугаад явсан. Гэрийн гадаа морь солиод байж байсан чинь Ёндонжамц залгаад  урагшаа манай хонинд хоёулаа цуг яваад ирэх үү гэхээр нь би морио унаад Ёндонжамц гэрийн гадаа байж байсан чинь Минжүүр мотоциклтой араас хүрээд ирсэн. Минжүүр, Ёндонжамц бид гурав уулзаад байж байсан чинь Ёндонжамц гэрээс 2.5 литрийн пиво гаргаад ирсэн. Энэ пивыг бид гурав хувааж уугаад дуусч байтал Минжүүр Тулга ахын гэрт нэг 0.5 граммтай архи байгаа очоод аваад ир гээд Ёндонжамцыг явуулсан. Нөгөө архи дөнгөж авчраад задлаад байж байтал Бадамсамбуу ах ирээд бид 4 хамт архиа уугаад сууж байтал Бадамсамбуу ахыг нэг машинтай хүн сураад ирсэн. Нөгөө уулзсан машинтай хүн Бадамсамбуу ахад 0.5 граммтай Хараа архи өгсөн. Энэ архийг Бадамсамбуу ах, Минжүүр, Ёндонжамц бид 4 ууж дуусаад би гэрлүүгээ буюу Тулга ахын гэрт очоод байж байхад  араас удалгүй Минжүүр, Ёндонжамц хоёр  хүрээд ирсэн. Араас Энхтуяа, Болормаа, Галаа ах эд нар хүрээд ирсэн. Ёндонжамц Талга ахын  гэрийн зүүн талын орны араас Нийслэл нэртэй 2.5 граммын пиво гаргаад ирсэн. Энэ пивыг Минжүүр, Ёндонжамц, Энхтуяа, Болормаа, Галаа ах бид нар уугаад дуустал дахиад нэг том пиво гаргаж ирээд уугаад дуустал. Ахиад орны араас Ёндонжамц нэг 0.75 граммтай Хараа архи гаргаад ирсэн. Энэ архийг уугаад талд нь орж байтал Минжүүр гарч бие заслаа гэсэн тэгсэн 00-ын цаас олдохгүй байсан чинь “би цаад шкабан дээр чинь 00-ын цаас байгаа ш дээ” гэсэн чинь Минжүүр надруу хандаж “чи ер нь гараад миний бөхөсыг долоочих юм уу” гэж хэлээд гэрээс гарсан. Минжүүр гараад явсан. Минжүүр буцаж орж ирээд Энхтуяа эгч бид хоёрыг зүүн орон дээр сууж байсан чинь Минжүүр нь шууд Энхтуяа эгч бид хоёрыг ташраар нь шанаа руу цохиод авсан, би яагаад байна гээд Минжүүрийг бариад автал хоорондоо хэд хэд цохилцоод гэрийн гадаа үүдэнд гараад цохилцоод эхэлсэн, тэгсэн Минжүүр миний хамар луу цохиод авсан, энэ үед толгой манараад гэрлүү яваад орсон..., хэсэг зодолдоод дууссаны дараа миний гарт хутга байсан. Хутгаа гэрийн баруун талын пошигны  ард шидээд дээгүүрээ өмсөж явсан хүрмээ гэрийн хойно тайлаад шидсэн" гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41 дүгээр тал/,

Хохирогч Б.Цэрмаагийн "... би Ёндонжамцыг араас нь очоод цээжээр нь тэврээд авсан чинь Ёндонжамц гараа арагш нь савлаж миний толгой руу хэсэг цохисон намайг тавиадах гичий минь гээд орилоод л дараа нь миний зүүн гарын бугуйн дээрээс хазаад авсан, тэгэхээр нь тавьсан чинь Ёндонжамц эргэж хараад миний баруун гарын бугуй руу өшиглөөд авсан, тэгээд намайг барьж аваад доороо хийгээд унагаад цээжин дээр өвдөглөсөн шууд үргэлжлүүлээд цээж рүү цохиод байсан. Болормаа ирж намайг аварсан... мөн гараараа цээж рүү 2-3 удаа цохисон. Баруун гар луу хөлөөрөө өшиглөж хугалсан, зүүн гараас нь хазсан, толгой руу 2-3 удаа гараараа цохисон, зүүн талын нүд тухайн үедээ хөхөрсөн байсан, би маш их гомдолтой байна, хохирол мөнгөө гаргуулж авмаар байна...хүү Цэрэнпунцаг Ёндонжамц хоёр барилцаж аваад байсан би харин голоор нь орж салгасан юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 24-27 дугаар тал/,

Хохирогч Д.Мийн "2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ёндонжамц бид хоёр мотоциклтой шууд хөдлөөд манай гэрийн хойгуур гарах үед нь бууя гэсэн Ёндонжамц шууд тавихад Тулгийн гэрийн гадаа яваад очсон Лхагвасүрэн Тулгийн гэрт байж байсан, Лхагвасүрэн Ёндонжамц хоёр нэг том пиво уугаад сууж байсан би гэрт жоохон сууж байгаад Ёндонжамцыг явъя гэсэн чинь байж бай пивоо уучхаад явна гэсэн Лхагваа намайг байж бай гээд байхаар нь би Лхагвасүрэнг нэг удаа алгадаад гэрээс гарсан, Лхагвасүрэн намайг түлхэж гаргаад Лхагвасүрэнг цааш нь түлхээд газар унагасан цаанаас Ёндонжамц гэрээс гараад ирсэн Ёндонжамцыг явъя гээд хувцаснаас нь татсан чинь Ёндонжамц намайг хөлөөрөө дэгээдээд дээр дараад унасан Ёндонжамц миний Дээрээс дараад зууралдаж байхад Лхагвасүрэн миний хажуу руу цохих шиг болсон, гараараа дараад үзтэл цус гарч байсан, тэгэхэд Лхагвасүрэнгийн гарт хутга байсан. Лхагвасүрэнг чи намайг хутгалчихлаа гээд доошоо хараад хэвтсэн. тэгэхэд Энхтуяа, Болороо хоёр гарч ирээд Ёндонжамц, Лхагвасүрэн хоёрыг салгаад би зугтаагаад цааш гэрийн гадаа байсан машин доогуур мөлхөж орж нуугдсан юм. Тэгэхэд Энхтуяа миний хажууд ирээд машин доороос гараад ир биеийг чинь үзмээр байна гэсэн, тэгээд би машин доороос гарч ирээд өмсөж явсан Дээлийг тайлаад харахад баруун суга хутгалуулсан цус гарч байсан, намайг Энхтуяа хэвт босож болохгүй гэсэн, би хэвтсэн тэгээд ухаан алдсан миний биеийн баруун талын хэвлийн цээж хэсгээр Лхагвасүрэн нь хутгаар 5 удаа хутгалж хутганы үзүүр нь бөөр, элэг, цээжний хөндий гэх мэт газраар нэвтэрч орсон байсан... би эхлээд уушги, элэг, бөөрний хагалгаанд орсон оёулсан дараа нь цус алдаад байхаар нь бөөрний хагалгаанд орж судсыг гайгүй байна гээд бөөр аваагүй ... бор модон иштэй хутга байсан миний биед гэмтэл учруулсан хутга надад гомдол санал гэх зүйл байхгүй, эмчилгээ хийлгэсэн хохирлоо барагдуулмаар байна...тухайн хэрэг болох үед гэрийн гадаа гэрээс зүүн урд 00052 Лхагвасүрэн хутгаар миний зүүн суганы доод хэсэгт хутгаар хэд хэдэн удаа хутгалсан юм. Би эхний хутгалсныг мэдээгүй, харин дараагийн хутгалах нь бөөр тус газарт хутгалсан тэгээд намайг хутгалсан гэдгийг мэдсэн юм. Намайг алах гэж олон удаа хутгалж эрүүл мэндэд гэмтэл учруулсанд гомдолтой байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 14-20, 209 дүгээр тал/,

Гэрч Б.Болормаагийн "...Минжүүр гэрээс гараад пизда би алхаад явчих юмуу гээд гэрээс гарсан юм удалгүй буцаж орж ирээд Лхагвасүрэн, Энхтуяа хоёрыг ташраар нь цохиод авсан, Лхагвасүрэн босож ирээд Минжүүртэй зууралдаад гэрээс гараад зодолдсон ..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-17-р ху/,

Гэрч Б.Энхтуяагийн"...Минжүүр гаднаас орж ирээд Лхагвасүрэн бид хоёрыг ташраар нь цохиод авсан юм, Лхагвасүрэн намайг цохичихлоо гэж бодоод өө яаж байна аа гээд Минжүүртэй барилцаад авсан, бие биенээ цохиод л ноцолдоод эхлэхээр нь би та нар гэрт зодолдоод гадаа гарч зодолд гээд түлхээд гэрээс гаргасан, араас нь Ёндонжамц, Болороо эгч бид хэд салгах гээд үзтэл салгаж чадахгүй байсан юм,..." гэх мэдүүлэг /1хх-ийн 50-52 дугаар тал/,

Гэрч М.Ёын " Минжүүр гэрээс гарч яваад буцаж орж ирээд Лхагвасүрэнг орон дээр сууж байхад нь шууд орж ирээд цохиод авсан, тэгээд Лхагвасүрэн, Минжүүр хоёр гэрээс гараад зууралдаад ноцолдоод эхэлсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 56 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Мийн яллагдагчаар өгсөн"...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй байна, ойлгож байна хүлээн зевшөөрч байна... би тухайн хэрэг болох үед архи согтууруулах ундаа уусан согтуу байсан харин болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан, би Лхагвасүрэнг гэрт гараараа нүүр, толгой хэсэгт гараараа хальт нэг удаа цохисон, мөн гэрээс гараад гараараа толгойн хэсэгт нэг удаа хальт мөн цохисон талаар мэдэж байна... "гэх мэдүүлэг /1хх-ийн 131-132 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.Цэрэнпунцагийн "...Ёндонжамцыг ээж согтуу байхаар нь дээрээ нь дараад газар хэвтсэн чинь манай ээжийн нүүр лүү 2 цохиод, гарыг нь хазаад авсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 48 дугаар тал/,

Гэрч Б.Энхтуяагийн "... Цэрмаа эгч Ёндонжамцыг дараад унасан юм, тэгсэн Цэрмаа эгчийг нүүр лүү нь цохиж авсан би энэ үед нь чи болиоч ээ Цэрмаа эгчийг цохиод байхдаа яах вэ дээ гэж хэлээд Ёндонжамцыг татаад авах гэтэл Ёндонжамц Цэрмаа эгчийн баруун гарыг нь хазаад авсан. ...Ёндонжамц, Минжүүр. Лхагвасүрэн нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... Ёндонжамц газар унасан дээрээс нь Цэрмаа эгч дарахаар гарыг дийлэхгүй байсан тэгэхэд Ёндонжамц доороос нь гараараа цохиод нүүр, шанаа руу нь цохиж байсан, би очоод Ёндонжамцыг цохиод байгаа юм гээд л Бадамсамбууг дуудаж Ёндонжамцыг гэрт оруулсан ...Цэрмаа эгч энэ хардаа намайг хазаж цохиж байна та нар утсаа авчраад бичлэг хийгээдэх гээд байхад гүйгээд очиход Ёндонжамц газар дээшээ хараад унасан Цэрмаа эгч дээрээс нь дараад байж байсан, Ёндонжамц тавь намайг босго гээд хоёр хөл нь сарваганаад байж байсан, би чи болиоч Цэрмаа эгчийг танихгүй байгаа юм уу гэж хэлээд Бадамсамбууд Ёндонжамцыг өгөөд гэр лүү оруулсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 51-52, 59 дүгээр тал/,

Шүүгдэгч М.Ёын яллагдагчаар өгсөн "би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй байна, ойлгож байна, хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би архи согтууруулах ундаа уусан байсан тэр үед би Цэрэнпунцагтай маргалдаж байх үед Б.Цэрмаа эгч голоор орж ирээд байсан тэр үед цохисон байх, мөн дээр дарж унасан юм. ...хохирогч Цэрмааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож байна" гэх мэдүүлэг /хх-ийн 124 дүгээр тал/,

Б.Цэрмаагийн хохирогчоор өгсөн "...би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна, намайг ирээд Минжүүрээс юу болсон талаар асуухад манай хүү Минжүүр намайг Лхагвасүрэн хутгаар хутгалсан гэж байсан /1хх-ийн 36 дугаар тал/

Гэрч Б.Болормаагийн "...Лхагвасүрэн эмээгээ ярьж уйлаад л Энхтуяатай гэрийн зүүн талын орон дээр сууж байсан, тэгсэн Минжүүр нь гэрээс гараад би алхаад явчих юм уу гээд гэрээс гарсан юм, удалгүй буцаж орж ирээд Лхагвасүрэн, Энхтуяа хоёрыг ташраар нь цохиод авсан Лхагвасүрэн босож ирээд Минжүүртэй зууралдаад гэрээс гараад зодолдсон Энхтуяа бид хоёр Ёндонжамц Минжүүр, Лхагвасүрэн гурав дийлэхгүй байсан....Минжүүрийн дүү Цэрэнпунцаг мотоциклтой хүрч ирээд миний ах хаана байна гэж орилоод л очиж ахыгаа харчхаад миний ахыг шаацан байна ш дээ би та нарыг алаад өгнө гээд л орилж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар тал/,

М.Ёын хохирогчоор өгсөн "2021 оны 8 дугаар сарын 14-ний орой Минжүүр, Лхагвасүрэн нарын хамтаар Загдал 4 дүгээр багт байх Тулга гэх айлд 3 том пиво уусан, тэгээд Минжүүр гэрээс гараад бие засаад орж ирээд шууд Лхагвасүрэнг цохиод авсан тэгээд энэ хоёр гэрээс барилцаад гарсан би араас нь гарахад гэрийн баруун хаяанд хоёулаа зууралдаад зогсож байхаар нь хоёр тийш салгахаар буцаж зууралдаад байсан юм...Минжүүр миний гарыг хазаад авсан. Минжүүрийг цааш нь салгаад дагуулаад явж байтал Лхагвасүрэн алга болсон байсан тэр үед л хутга аваад гэрээс гараад ирсэн юм шиг байна лээ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 31-35, 56 дугаар тал/,

Б.Лгийн гэрчээр өгсөн...Минжүүр ах гэрт буцаж орж ирээд Энхтуяа эгчийг орж шууд цохиод авсан би Минжүүр ахыг бариад авсан, Минжүүр намайг цохиод гэрийн гадаа гараад Минжүүр бид хоёр гарч зодолдоод дээр доороо ороод л зодолдоод байсан, миний хамар луу Минжүүр цохиж аваад хамраас цус гарсан цусаа тогтоох гээд байж байтал Ёндонжамц намайг өмөөрөөд Минжүүртэй ноцолдоод байсан, би гэрт ороод цусаа тогтоочхоод гэрээс гарахдаа уурандаа хутга авч гараад Минжүүрийн хажуу талаас хутгаар 4-5 удаа хатгаад гэрийн баруун талд цэнхэр пошикны араар хутгаа шидчихээд гэрт ороод араас Ёндонжамц орж ирээд бид хоёр гэрээс гаргахгүй гээд Энхтуяа эгч хорьсон мэдүүлэг /1хх-ийн 43-44 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Д. Цэрэнпунцагийн "...би ахыгаа татаад үзтэл нэлээн хэд хутгалуулсан байдалтай байсан, би үхсэн байх гэж бодож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 48-р ху/,

Гэрч Б.Энхтуяагийн өгсөн:...Минжүүр гаднаас орж ирээд Лхагвасүрэн бид хоёрыг ташраар нь цохиод авсан юм. Лхагвасүрэн намайг цохичихлоо гэж бодоод өө яаж байна аа гээд Минжүүртэй барилцаад авсан, бие бие нээ цохиод л ноцолдоод эхлэхээр нь би та нар гэрт зодолдоод гадаа гарч зодолд гээд түлхээд гэрээс гаргасан, араас нь Ёндонжамц, Болороо эгч бид хэд салгах гээд үзтэл салгаж чадахгүй байсан юм, ...Минжүүр Лхагвасүрэн хоёр хоорондоо ноцолдоод байж байгаад Минжүүр буцаж гүйж ирээд Ёндонжамцыг нэлээн хэд цохиод авсан энэ үед Лхагвасүрэнгээс салж ирээд Минжүүр, Ёндонжамц хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод эхэлсэн, тэгээд Лхагвасүрэн ахиж гүйж ирээд л Ёндонжамц, Минжүүр, Лхагвасүрэн гурав зодолдоод Минжүүр лүү нөгөө хоёр нь нийлээд зодоод эхэлсэн, Минжүүр Ёндонжамцтай зодолдож байх үед Лхагвасүрэн гэр лүү гүйгээд хутга аваад Минжүүрийн хутгалсан байх гэж бодож байгаа л Минжүүр цус алдсан намайг Лхагваа шаачихлаа ш дээ намайг Лхагваа Яагаад шаачхав аа гэж байсан, сүүлдээ цус алдаад ирэхээрээ намайг та нар яасан юм бэ би үхэх гээд байна ам цангаад байна ус уумаар байна гэх мэтээр ярьж байсан юм...би Минжүүр дээр очоод цусыг нь тогтоох арга хэмжээ авах гэж үзээд байж байхад дээлийг нь тайлсан чинь цус олгойдоод л байсан би үхлээ ш дээ Лхагваа намайг шаачихлаа ш дээ гээд орилоод байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 51-52, 58 дугаар тал/,

Гэрч С.Бадамсамбуугийн "... гэр лүүгээ ороход гэрт Лхагвасүрэн, Ёндонжамц хоёр байсан юу болсон гээд асуутал Энхтуяа гэр лүүгээ орж ирээд даавуу аваад гарсан Минжүүрийг хутгалсан байна гээд гарсан..." гэх мэдүүлэг /1хх- ийн 54 дүгээр тал/,

Гэрч Ж.Цэлмэгтуяагийн "...Цэрмаа эгчийг аваад очтол Минжүүр хутгалуулсан байдалтай газар хэвтэж байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуй, 12.Яллагдагч Б.Лгийн "...би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /1xx-ийн 139-140 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7738 дугаартай Б.Лгийн биед хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 92-93 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Баасанжавын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 7762 дугаартай эмч "Б.Цэрмаагийн биед зүүн 3 дугаар хавирганы зөрүүтэй, 4,5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун шуу, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7795 дугаартай эмч Д.Мийн биед баруун 4,5-р хавирганы түвшин дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушгины авчилт, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн баруун хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч бөөр гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 86-88 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд засан хэргийн нотлобол зохих байдлуулыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хсээгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн, хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Лтэй маргалдан зодолдож, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч М.Ё нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар Цэрэнпунцагтай зодолдож байх үед салгах гэж байсан иргэн Б.Цэрмааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2021 оны 8 дугаар сарын 14-нөөс 15 нд шилжих шөнө Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Зөөхий гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Минжүүртэй маргалдан зодолдож, улмаар Б.Минжүүрийг зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдсон гэж үзсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нар нь гэм буруу дээрээ хэн аль нь маргадаггүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзсэн.

 

Хохирогч Б.Лгийн биед хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учруулсан шүүгдэгч Д.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн объектив шинжийг,

 

Хохирогч Б.Цэрмаагийн биед зүүн 3 дугаар хавирганы зөрүүтэй, 4,5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун шуу, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл учруулсан шүүгдэгч М.Ёын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг,

 

Хохирогч Д.Мийн биед баруун 4,5-р хавирганы түвшин дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушгины авчилт, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн баруун хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч бөөр гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Лгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцоно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор, уршиг уирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

Мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцддоггүй.

 

Учир нь нийгмэд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор, уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.

3 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

            Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.М нь хохирогч Б.Лг зодсоны улмаас хөнгөн хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

            Шүүгдэгч М.Ё нь хохирогч Б.Цэвэлмааг зодсоны улмаас хүндэвтэр хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

            Шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Мийг зэвсэг буюу хутгаар хутгалсны улмаас хүнд хохирол санаатай учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

           

            Шүүгдэгч Д.М, Б.Л, М.Ё нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Б.Лгийн биед хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Б.Цэрмаагийн биед зүүн 3 дугаар хавирганы зөрүүтэй, 4,5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун шуу, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл, хохирогч Д.Мийн биед баруун 4,5-р хавирганы түвшин дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушгины авчилт, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн баруун хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч бөөр гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд гэмтэл тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгч нарын хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

            Иймд шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

            Шүүгдэгч М.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлэгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч М.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунбаатар: Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөгч, хохирол төлбөрөө төлсөн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа: Миний үйлчлүүлэгч Д.М нь анх удаа гэмт хэрэг хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг: Миний үйлчлүүлэгч Б.Л нь хүнд зүйл ангитай байгаа. Зүйлчлэл дээр маргаж оролцоно. Хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, шүүгдэгч Б.Л нь санаа сэтгэл цочрон давчдсаны улмаас хүнд гэмтэл учруулсан. Мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунбаатар, Л.Бурмаа нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа хэдий ч уг хэрэг үйл баримт нь 2021 оны 8 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө гарсан байх ба шүүгдэгч Д.М, М.Ё нарыг тус бүрт нь Аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М, М.Ё нарыг тус тус прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу  “хуульд заасан 1 жилийн хугацааны дотор татсан ба аливаа нэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж”  зааснаар 1 жилийн хугацааны дотор татсан байна.

Тиймээс шүүгдэгч Д.М, М.Ё нарын хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Лгийн өмгөөлөгч “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнд гэмтэл учуулсан “ гэж мэтгэлцэж байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мийн өгсөн...Лхагвасүрэн намайг гэрээс  түлхэж гаргаад Лхагвасүрэнг цааш нь түлхээд газар унагасан тэгсэн чинь Ёндонжамц ирээд намайг барьж аваад мордоод газар унагаад дээрээс цохиж байхад хажуунаас хутгалчих шиг болсон гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Лгийн өгсөн....” Минжүүрийг газар унагаж байгаад хэд хэд  өшиглөөд авсан юм хэсэг зодолдоод дууссаны дараа миний гарт хутга байж байсан ба хутгаа гэрийн баруун талын пошигны ард шидсэн “ гэх мэдүүлэг зэрэг авагдсан байна.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.2 дугаар 1 дэх хээгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс  яллагдана.

 

Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдагч нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотой, түргэн зуур болдог онцлогтой.

Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийг сэтгэл санааны хүчтэй цочролд орж хормхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулахад хүргэгдгээрээ санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагддаг болно.

 

Өөрөөр хэлбэл Б.Лгийн хохирогч Д.Мийг хутгалсан гэх гэмт хэргийн хувьд хохирогчийн доромжлол, хүч хэрэглэхээр заналийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсан тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд улмаар шүүгдэгч хохирогч нар хоорондоо үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, зодолдсон бөгөөд хохирогч Д.Мийг шүүгдэгч М.Ё газар унагаан зодож байх хооронд шүүгдэгч Б.Л хутга авчирч хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтаас харахад шүүгдэгч Б.Лгийн зүгээс хүндээр доромжлогдсон, нэр хүнд нь гутаагдсан, сэтгэл зүйн эмгэг байдалд орсон гэх хууль бус үйлдлүүд хохирогч Д.Мийн зүгээс үүсгээгүй тул хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шалтгаан бий болж, түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Харин шүүгдэгч Б.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан "шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах" саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй байна гэж үзэж шүүх шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо тэдний хувийн байдал зэргийг харгалзан

шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Д.Мийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч М.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар 1500 нэгж буюу 1500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийдвэрлэж, шүүгдэгч Д.М, М.Ёыг нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хуагцаанд буюу шүүхээс тогтоосон дээрхи 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хохирол, хор, уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.Мийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Лгийн биед хамар ясны далд хугарал, баруун бугалга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч М.Ёын буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цэрмаагийн биед зүүн 3 дугаар хавирганы зөрүүтэй, 4,5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун шуу, бугуйн үений зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт бүхийн хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Б.Лгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мийн биед баруун 4,5-р хавирганы түвшин дэх цээжний баруун хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушгины авчилт, цээжний хөндийн цусан хураа, хэвлийн баруун хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч бөөр гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол тус тус учирсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Мт эмчилгээний зардалд 9.753.500 төгрөгийг төлсөн, шүүгдэгч М.Ё нь хохирогч Б.Цэрмаагийн эмчилгээний зардалд 836900 төгрөг төлсөн нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн, хохирогч Б.Л нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Хохирогч Б.Цэрмаа, Д.М нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгсөн байх ба шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлсөн, “хохирогч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй,

 

Харин хохирогч Д.М нь “цаашид гарах эмчилгээний зардлаа” нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Лгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллгааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Эрүүгийн 2134002550141 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн модон бариултай хурга нэг ширхэг, 85 см урттай нэг ширхэг модыг тус тус Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэв.

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 3.6.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Очирбал Мээрэн овогт Д.Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Цомого овогт Мягмаржавын Ёндонжамцыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М.Ёг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч М.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журмалан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900000 төгрөгийг торгох ялыг, шүүгдэгч М.Ёад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1500000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Д.М, М.Ё нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

 

6. Шүүгдэгч Д.М, М.Ё, Б.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн модон бариултай хутга нэг ширхэг, 85 см урртай нэг ширхэг модыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боломогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М, М.Ё нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Лд урьд авсан хувйийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН                                        

                                            

ШҮҮГЧИД                                        Ш.ГАНДАНСҮРЭН

                                               

                                                         Ю.ЭНХМАА