| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0163/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/179 |
| Огноо | 2023-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Т.А,
хохирогч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.А холбогдох 2234005320102 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шаварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Баянхангайн 48 тоотод оршин суух хаягтай,
Урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 15-ны 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоног баривчлах ялаар, мөн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Т.А, /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Стай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Т.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С мэдүүлэхдээ: Шижирбаатар гээд хүргэн ахындаа очсон. Манай 2 хүүхдийг шоглоод байсан. Би битгий тэг гэж зөндөө хэлсэн. Тэгээд Аянбек дүү нараа өмөөрөөд муудалцсан. Урд шүдэнд сувгийн эмчилгээ хийлгүүлэх гэж байсан. Үзүүлээд e-mail хаягаар ирсэн баримтыг цагдаад нь өгөөгүй байсан. Нийт 1.200.000 төгрөг нэхэмжилж байна. Шүдээ л эмчлүүлчихвэл өөр гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Стай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дараах үйл баримтаар тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2234005320102 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Э.Сын "... Би орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос эхнэр Ганбадам, 2 хүүхэд хадам эгч Чимгээ нарын хамтаар өөрийн Тоёота приус 20 маркийн автомашинтай гарсан. Бид нар шөнө 00 цаг өнгөрч байхад Тев аймгийн Батсүмбэр сумын нутагт байх хүргэн Шижирбаатарын гэрт очсон... тэгсэн Баатараа миний зүүн талын нүд рүү баруун гараараа цохиод шууд гэр рүү орчихсон юм. Тэгэхээр нь би араас Шижирбаатарын гэрт ороод ахыгаа цохидог нь яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Аяка миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг цохиод би газарт унасан. Тэгтэл Аяка нь миний дээрээс цохиод байсан... Аяка нь миний нүүр рүү цохиж унагаагаад миний дээрээс нүүр толгой хэсэгт зөндөө удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Ц.Ганбадамын "...Э.С Баатараагийн араас ороход Аяка нь манай нөхөр Э.Сыг доороо хийчихсэн цохиод зодож байсан. Тэгээд би Мандухайгийн хамт ороход Мандуухай, Аяка, Баатараа нар нийлээд цохиод байсан. Буянаа эгч бид хоёр салгахад Буянаа эгч Э.Сыг аваад гэрээс гарсан. Э.С гэрээс гараад та нар яаж байгаа юм бэ бөөнөөрөө нийлж зодоод гэхэд Аяка нь гарч ирээд дахин цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч 3.Буяндэлгэрийн"... Би Э.Сын нүүр рүү 1-2 удаа алгадсан, Аяка, Э.С хоёр харилцан цохилцож зодолдсон. Э.С нь манай ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм Аяка Э.Сын нүүр рүү цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч М.Шижирбаатарын "... Би маргааш нь Буянбаатараас юу болсон талаар асуухад "намайг хүүхэд шоглолоо" гээд бөгс 1 удаа өшиглөсөн чинь намайг өмөөрөөд Аяка ах Э.С ахыг цохиод тэр хоёр маргалдаж зодолдсон гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 457 дугаартай "...Э. Э.Сын биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42-p хуудас/,
Яллагдагч Т.Аийн "...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Мандалын ар гэх газар Шижирбаатар ахын гэрт байхдаа эхнэр Мандуухай, дүү Буянбаатар нарыг өмөөрч төрөл садны хүн болох Э. Э.Сыг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд цугларсан байна.
Дээрх нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд: Т.А нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн М.Шижирбаатарын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э. Э.Стай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Э.С нь Т.Аийн үйлдлийн улмаас хохирсон талаар эх сурвалжаа зааж тодорхой мэдүүлснийг гэрч Ц.Ганбадам, 3.Буяндэлгэр нарын мэдүүлгээр нотлогджээ.
Т.Аийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх бөгөөд тогтоогдсон үйл баримт, нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн шинжийг Т.Аийн үйлдэл хангаж байх тул түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Ст эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.С нь 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлгага гаргаж байгаа боловч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогчоос иргэний нэхэмжлэлтэй баримт ирүүлээгүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2234005320102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Ат оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэ эрхтэйг дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ат урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН