Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 20

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаар шийдвэртэй, ******* аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух, ******* ийн Энхмэндийн нэхэмжлэлтэй, ******* ******* *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн бизнесийн тэнхимд гэрээт багшаар томилогдсон. Гэрээт багшаар ажиллуулах тушаал гарсан тул 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл салбар сургуулийн захирал гаас өгсөн үүргийн дагуу өглөө 08 цаг 00 минутаас орой 17 цаг 00 минут хүртэл ажлын 8 цагаар ажиллаж байсан. Тэгээд багш, ажилчид амарсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр амралт дуусаж ажилдаа орох ёстой байсан. Гэтэл ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалаар тус сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалыг хүчингүй болгож, иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилласан хугацааны цалинг олголгүй хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг би 08 дугаар сарын 28-ны өдөр гардаж авсан ба уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2017 оны 09 дүгээр сард гэрээт багшийн сонгон шалгаруулалт болсон гэснийг би сүүлд сонссон. Одоо ******* ******* *******д гэрээт багшийн орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй, миний хийж чадах ажил байвал ямар ч хамаагүй ажил хийнэ.

Иймд ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 2,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаагүй хугацааны гэрээт багшийн цалинг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: *******ийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлээр гэрээт багшаар томилсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул ******* ******* сургуулийн захиргааны зөвлөлөөр тус асуудлыг хэлэлцэж, ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалаар *******ийг ажилд авсан тушаалыг хүчингүй болгосон. Учир нь ******* нь эрдмийн зэрэг цолгүй, ******* ******* *******д зайлшгүй шаардлагатай байгаа гоц авьяастай мэргэжил, мэргэшилтэй хүн биш юм. ******* ******* *******д одоогоор 40 гаруй доктор профессор ажиллаж байгаа бөгөөд өндөр мэргэшил, мэргэжилтэй хүнийг урилгаар, бусад багш ажилтныг сонгон шалгаруулалтаар авахаар Хөдөлмөрийн дотоод журамд заасан байдаг. ******* ******* сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3а-д “багшид тав******* шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулалтаар...” гэж заасан байдаг тул ******* ******* ******* нь сул орон тоонд багш шалгаруулж авахдаа журмын дагуу сонгон шалгаруулалт явуулдаг.

Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “******* *******, дээд *******, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна” гэж хуульчилсан тул “гэрээт багш” нь байнгын ажлын байр биш, зарим мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд сонгон шалгаруулалтаар Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар магистраас доошгүй зэрэгтэй хүнтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг онцлог бүхий ажлын байр юм.

Гэтэл ******* нь дээрх шаардлага шалгуурыг хангаагүй, өөрөөр хэлбэл боловсролын магистрын зэрэггүй, сонгон шалгаруулалтад ороогүй болно.

Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д “хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах болон шалгалтын хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна” гэж заасны дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн төлөвлөгөө дуусаж, оюутны амралт эхэлсэн байсан тул *******ийг гэрээт багшаар томилсон тушаал гаргаад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, гүйцэтгэх ажил үүрэг байгаагүй тул цалин олгох нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан гэж байгаа боловч ******* ******* сургуулийн багшийн ажлын хөдөлмөрийн норм болох хичээл зааж, кредит гүйцэтгээгүй учир ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин олгож, нийгмийн даатгал төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаар шийдвэрээр 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* *******д холбогдох ******* ******* сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилласан болон ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

            Хуулийг буруу хэрэглэж тайлбарласан талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалт , мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч *******ийн гаргаж өгсөн нотлох баримтыг харьцуулан дүгнээгүй атлаа, хэт нэг талыг барьж,  хариуцагч ******* ил сургуулийн гаргаж өгсөн баримтуудыг үнэлж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргажээ.

            Ажил олгогч ******* ******* *******, ажилтан бизнесийн тэнхимийн багш ******* нарын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний ундсэн дээр үүссэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэжээ... Хэрэгт ажил олгогч, ажилтан 2-н хооронд гэрээт багшаар ажиллуулах гэрээ хийгдсэн 3 сарын дараа гэрээний хугацаа дуусмагц багш ******* нь үндсэн багшаар ажиллах боломж хуулиар бий болж байна. ******* ******* *******, багш ******* нарын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр бий болж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 гэсэн заалтыг 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/194 дугаартаи *******ииг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ******* ******* сургуулийн Захирал нь баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж ажил олгогч нь өөрийн санаачлагаараа багш *******ийн үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх эрхийг зогсоосон тушаал гаргасан байхад анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна.    Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэжээ. Гэтэл ******* ******* ******* нь *******ийг ажлаас чөлөөлөх гэж байгаагаа мэдэгдээгүй ажлаас нь амралтын хугацаанд халсан шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт зох******* өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч ******* нь ******* Их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилласан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид үүрэг болгох тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд ханджээ.

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үндэслэлээ “******* нь боловсролын магистрын зэрэггүй, түүнийг тухайн үеийн захирал сонгон шалгаруулалт явуулахгүйгээр гэрээт багшаар авсан тушаал гаргасан, *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй” гэж тайлбарлажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэвэл, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн  Б/141 дугаартай ******* Их сургуулийн захирлын “******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд ой Энхмэндийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан хугацаагаар, гэрээт багшаар ажиллуулах, түүнийг дадлагажигч багшийн цалингийн 80%-аар тооцож 673380 /зургаан зуун далан гурван мянга гурван зуун ная/ төгрөгөөр цалинжуулах тухай” тушаал нь талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх хууль зүйн үр дагаврыг бий болгосон байна. Учир нь,  Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Ажилтныг ажилд томилсон тушаал гаргасан ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний ажиллах ажлын байр, албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, цалингийн хэмжээ  зэргийг тохиролцсон хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах буюу ажилтны гүйцэтгэвэл зох******* ажил үүргийг тодорхойлж өгөх үүрэгтэй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах эрхтэй байна.

Гэрч ын мэдүүлгээр “******* нь өөрийг нь ажилд томилсон тушаал гарсны дараа ******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимийн эрхлэгч тай очиж уулзсан, би танай тэнхимд багшлах тушаал гарсан гэдэг талаараа хэлсэн, хийх ажил байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн.”  гэх үйл баримт[1] тогтоогджээ.

Иймд ажил олгогч хөдөлмөрийн хуульд заасан “хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлэхийг ажилтнаас шаардах” зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд нэхэмжлэгч ******* буруугүй бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн  Б/141 дугаартай ******* Их сургуулийн захирлын тушаал нь “******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд ой Энхмэндийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан хугацаагаар, гэрээт багшаар ажиллуулсугай” гэж гарсан тул ажил олгогч ажилтантай тохиролцон “хугацаатай хөдөлмөрийн гэрээ” байгуулах үүрэгтэй байжээ.

            2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн  Б/141 дугаартай ******* Их сургуулийн захирлын тушаалын хүчингүй болгосон ******* Их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалаар *******ийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тул түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн буюу талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Учир нь ******* Их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн  Б/141 дугаартай тушаал гарснаар талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буй болсон тул *******ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээс аль тохирох заалтыг баримтлан тушаал гаргах, мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан тохиолдолд ажлаас халах тухайгаа ажилтанд мэдэгдэх зэрэг хууль зүйн үр дагавартай юм. Гэтэл ******* Их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн  Б/194 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул хууль ёсны заримд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

            Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд буюу  2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн А/78 дугаартай Профессор багш, ажилтан, ажилчдын 2017 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай ******* Их сургуулийн захирлын тушаал, түүний хавсралтууд, мөн өмгөөлөгчийн хүсэлтээр ******* Их сургуулийн цагийн бүртгэлийн нэгдсэн системд үзлэг хийхэд нэхэмжлэгч *******ийг бүртгэлийн систем таниагүй, бүртгэлийн системд түүний нэр байхгүй талаарх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ын “******* нь би танай тэнхимд багшлах тушаал гарсан гэж ирж надтай уулзсан, одоо хийх ажил байна уу гэхэд би байхгүй гэсэн, тэрээр манай тэнхимд ямар ч ажил хийгээгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь *******ийг ******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд гэрээт багшаар ажиллаагүй гэдгийг нотолж байгаа боловч, нэхэмжлэгчийн тус ******* тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан тухай тайлбар, хэргийн 3 хуудас дахь нэхэмжлэгч нь ******* ******* сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны *******д 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ажилласан ажлын товч тайлан зэрэг баримттай харьцуулан дүгнэхэд “бодит байдал дээр нэхэмжлэгч ******* нь /ямар хугацаанд/ тус *******д ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй” гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн  хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд нь талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

            Мөн хариуцагчийн “нэхэмжлэгч нь боловсролын магистрын зэрэггүй” гэх үндэслэл нь ******* Их сургуулийн багшийн ажлын журмын 3.7 дугаар зүйлийн  3.7.10 дахь хэсэгт “мэргэжлийн багш хүрэлцэхгүй байгаа тохиолдолд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, ХИС-ийн багшид тавигдах шаардлага хангасан тухайн мэргэжлийн хүнийг гэрээт багшаар ажиллуулж болно” гэж зааснаар үгүйсгэгдэж байна.

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  “*******ийг сонгон шалгаруулалтад оруулахгүйгээр гэрээт багшаар авч тушаал гаргасан, мөн 2017 оны 9 дүгээр сард ******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд гэрээт багшийн сонгон шалгаруулалт зарлагдахад ******* ороогүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын болон хариуцагчийн үгүйсгэлийн үндэслэлд хамааралгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцээгүй байна.

******* Их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн  Б/194 дугаартай тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд, захиргааны эрх зүйн хэм хэмжээг баримтлан гаргасан тушаал биш, хувийн эрх зүйн хүрээнд буюу хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогчоос гаргасан тушаал байх тул анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь оновчгүй болжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэхгүйгээр өөр зорилготой Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэглэснийг давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зох******* хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

            Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, *******ийг ******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн томилж, цалин болон ажилгүй байсан хугацааны олговорыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* Их *******д даалгаж, шүүхийн шийдвэрт энэ талаар зох******* өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчийн цалин, олговрыг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан үеийн цалин, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр буюу анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нийтдээ 8 сар 16 хоногоор тооцож, үүнийг тушаалд заасан цалингаар буюу сарын 673,380 төгрөгөөр  үржүүлэхэд, /нэг өдрийн цалин 673,380/21=32,065,7 төгрөг, 16 хоногийн цалин 32,065,7*16=513,051 төгрөг, 8 сарын цалин 673,380*8=5,387,040 төгрөг/ нийт 513,051+5,387,040=5,900,091 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* Их сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 179,551 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдлаа.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2018/00105 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.11, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримталж ******* Их сургуулийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/194 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг ******* Их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Бизнесийн тэнхимд гэрээт багшийн ажилд эгүүлэн томилж, цалин болон ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагч ******* Их сургуулийн санхүүгээс 5,900,091 /таван сая есөн зуун мянга ерэн нэг/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* Их *******д даалгаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

“2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* Их сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 179,551 /нэг зуун далан есөн мянга таван зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Төрийн сангийн 100160000945 ******* дансанд оруулж, улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зох******* хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

              ШҮҮГЧИД                                         С.ӨМИРБЕК

 

 

М.НЯМБАЯР

 


[1] Хавтаст хэргийн 134 дүгээр хуудас