Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл ,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Г.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Манлайд холбогдох эрүүгийн 201619000785 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, 1 дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1 хороо, 2-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Харачу овогт Ганболдын Манлай /РД:УК92072494/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Манлай нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Их Дөтлүүр” гэх газарт орших хатуу хучилттай замд Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.8а-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас халтиргаатай уруу замд тээврийн хэрэгслийг гулгуулж, улмаар замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган иргэн Т.Батдолгорт 35489000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Г.Манлай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 08-ны өдөр манай ах Бадрах намайг машин бариад Хэнтий аймаг руу яваад өгөөч гэхээр нь машиныг бариад явсан. Тухайн үед халтиргаа ихтэй байсан Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд өндөр даваа уруудаад явж байтал машины жолоодлого алдагдаад замын хажуу руу орсон. Би 30-40 км цагийн хурдтай 7 хүний бүрэлдэхүүнтэй уурхай руу ажлаар явж байсан. Замын нөхцөл байдал халтиргаа гулгаа ихтэй байсан гэв.

 

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Иргэний нэхэмжлэгч Т.Батдолгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Анх 2015 онд уг машиныг худалдаж аваад Т.Батдолгор миний нэр дээр байж байгаад 2016 оны 08-р сарын 29-ний өдөр "НЕТ КАПИТАЛ" финанис корпорац ББСБ-с зээл авч одоог хүртэл тухайн байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай   тээврийн   хэрэгслийг   Практикал   даатгалын   компанид  тээврийн хэрэгслийн даатгалд хамруулсан байгаа. Даатгалын байгууллагаас нөхөн төлбөрөө гаргуулж авмаар байна. "Ашид билгүүн" авто тээврийн хэрэгслийн үнэлгээний компаниар тээврийн хэрэгслийн ослын дараах үнэлгээ хийлгэхэд 35.489.000 төгрөгийн эвдрэл гэмтэл гарсан нь үнэлгээгээр тогтоогдсон. Иймд 35.489.000 учирсан хохирлыг даатгалын компаниас гаргуулж авмаар байна. Би холбогдох хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд оролцоно гэсэн мэдүүлэг /хх-31 тал/,

Гэрч М.Дондовсамбуу мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 08-ны 23 цагийн үед манай найз Моломжамц яриад хөдөө явах ажил байна гэхээр явъя гээд цагдаагийн академийн буудал дээр Гунгааням, Батболд, Баттөр бид 4 очоод клугэр маркийн машин суугаад Баянзүрхийн товчоон дээр ахиад нэг машин байгаа тэрэнд суучих гэсэн. Тэгээд Баянзүрхийн товчоон дээр очоод Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд манай найз Баттөр, Батболд бид 3 суугаад Хэнтий аймгийн чиглэлд явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд явж байгаад нэг даваа даваад уруудаж байгаад машинд унтаж байхад хүмүүс орилолдохоор сэртэл машин шарваж байсан нэг мэдсэн машин замын хажуу талд уначихсан би ганцаараа машинд үлдчихсэн бусад хүмүүс нь гарчихсан би хамгийн сүүлд гарч ирсэн. Тэгээд цуг явж байсан машин араас ирээд жолооч, хажууд нь сууж байсан ах, бид 3-г Налайх дүүргийн эмнэлэгрүү явуулсан. Жолоочтой нийлээд нийт 7 хүн явсан. Би хамгийн арын нэмэлт суудалд суусан байсан. Жолоочийн хажуу талын суудалд сууж байсан ах 1 пиво уусан жолоочийг хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед би арын суудал дээр сууж байсан учраас анзаараагүй. Хүмүүсийн яриагаар 100 км цагийн хурдтай явж байсан гэж ярихыг сонссон. Хүмүүс хамгаалах бүсээ хэрэглээгүй байсан. Одоо миний биеийн байдал толгой өвддөг нуруу байнга өвдөж байна. Манлай гэх залуу байсан. Ер нь жолоочийн буруутай үйлдлээс болж аваар гарсан гэж бодож байгаа. Гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч Г.Батболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 08-ны 22-23 цагийн үед Улаанбаатар хотод гэртээ байх үед хамгаалалтын албаны дарга Хүрлээ гэх залуу намайг дуудаад Хэнтий аймаг руу объектын хамгаалалтад явахаар болсон. Тэгээд шөнийн 00 цагийн үед 64-н колонк дээр цуг явах хүмүүстэйгээ уулзаад тэгээд тэндээс Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд манай найз Дондовсамбуу, Баттөр бид 3 суугаад явж байтал Эрдэнэ сум өнгөрөөд овоотой хөтөл даваад уруудахад замын хажууд том машин гулгаа ихтэй байсан болохоор зогсож байсан. Тэрний хажуугаар 80 км цагийн орчим хурдтай хажуугаар уруудаад явж байгаад Жолооч тоормос гишгэтэл машин хөндлөнгөөр жаахан гулгасан чинь жолоочийн хажууд сууж явсан ах жолоочид хандаж гулгаатай ийм, зам дээр тоормос гишгэдэггүй юмаа гэтэл замын хажууруу урсгал сөрж ороод хамраараа замын хувил мөргөөд шидэгдээд 1 бүтэн хөрвөөгөөд хажуу талаараа унасан. Тэгээд бид нар машинаасаа гараад хамгийн арын суудал сууж байсан найз Дондовсамбууг татан гаргаж ирээд жолооч, хажууд нь сууж байсан ах, Дондовсамбуу бид 3-г Налайх дүүргийн эмнэлэг рүү явуулсан. Жолоочтой нийлээд нийт 7 хүн явсан. Жолооч архи хэрэглээгүй байсан. Харин жолоочийн хажуу талын суудалд сууж байсан ах 1 пиво уусан. Эмчилгээний зардлыг өгчихвөл гомдол санал байхгүй ээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

 

Гэрч Б.Баттөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 08-ны 22 цаг өнгөрч байхад манай найз Моломжамц яриад Хэнтий аймагруу алтны уурхайн хамгаалалт солих гэж байгаа юм цуг яваад өгөөч гэхээр нь 23 цагийн орчим цагдаагийн академийн буудал дээр Дондовсамбуу Батболд бид 3 очоод Клугэр маркийн машинд суугаад Баянзүрхийн товчоон дээр ахиад нэг машин байгаа тэрэнд суучих гэсэн. Тэгээд Баянзүрхийн товчоон дээр очоод Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд манай найз Дондовсамбуу, Батболд бид 3 суугаад Хэнтий аймгийн чиглэлд явж байтал Налайх өнгөрөөд зогсоод бүгд тамхилчхаад буцаж суугаад хөдлөхөд би хамгийн арын нэмэлт суудал дээр суугаад унтчихсан. Тэгтэл тоормос гишгэдэггүй юмаа гэдэг дуу гараад би сэртэл машин замын хажуу талын овоолсон шороог очиж мөргөөд нэг мэдэхэд машин жолоочийн эсрэг талын хажуугаараа унтчихсан байсан. Тэгээд бид нар машинаасаа гараад хамгийн арын суудал сууж байсан найз Дондовсамбууг татан гаргаж ирээд жолооч, хажууд нь сууж байсан ах, Дондовсамбуу 3-г Налайх дүүргийн эмнэлэг рүү явуулсан. Одоо миний биеийн байдал толгой дүүрч өвддөг нуруу хөшиж өвдөөд байгаа. Манлай гэх залуу байсан. Гомдолтой байна. Эмнэлэгт үзүүлж зураг авахуулмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/.

 

Гэрч Д.Бадрах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 08-ны орой 00 минутын үед Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн үүднээс Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Манлай бариад 4-лээ хөдлөөд Баянзүрх дүүргийн Петровис колонкоос бензин аваад 3 хүн нэмж суулгаад Хэнтий аймгийн Батширээт сум руу явж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад Эрдэнэ сум өнгөрөөд "Дөтлүүрийн даваан" дээр гараад, гулгаа ихтэй нэг Портер машин замын хажуу руу орсон байхаар нь Манлайд зам гулгаатай байна шүү гэж хэлэхэд тоормос гишгээд 2-3 удаа шарваад, машин хөндөлдөөд зүүн гар талын хувилруу ороод, унаад 1 удаа хөрвөөсөн. Манлай жолоодож явсан. Жолоочоос гадна 6, нийтдээ 7 хүн явсан. Хамгийн ард сууж явсан 2 зорчигч хэрэглэсэн байсан. бусад нь хэрэглээгүй байсан. 30-40 км/цагийн хурдтай явж байсан. 4 улирлын дугуй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/.

 

Гэрч Т.Эрдэнэтөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай хариуцагч Т.Батдолгор уг автомашиныг барьцаалан автомашиныг унах нөхцөлтэйгөөр 40,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж зээл авсан. Зээлдэгч Т.Батдолгор нь гэрээний дагуу төлөлтөө гэрээнд заагдсан хугацаанд нь төлж байгаа тул манайх иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй. Зээлдэгч Т.Батдолгортой 2016 оны 08 дугаар сарын 29-нд байгуулсан 107200364 дугаартай фидуцийн гэрээний 5.1.9.1 дэх заалтын дагуу зам тээврийн осол гаргасны улмаас үүсэх маргаан, зардлыг корпорац хариуцахгүй зээлдэгч бүрэн хариуцна гэсэн заалтын баримтлан оролцохгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/.

 

Гэрч Н.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байхад Бадрах ах залгаад завтай байвал Хэнтий аймаг Батширээт сум руу хамгаалалтад явчхаад маргааш ирье гээд ярихаар нь за тэгье гээд орой 22 цагийн үед Зайсангийн Оргилын гадаа уулзаадтэгээд Хэнтий аймаг руу хөдлөөд явсан. Тэгээд төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд явж байгаад Дөтлүүрийн давааны наад талдаа том машин гулгаад урсгал сөрөөд зогсчихсон цас орж байхаар нь би жолооч Манлайд хандаж зам гулгаатай байна шүү гэж хэлээд даваа уруудаад явж байтал Бадрах зөөлөн яваарай гэж хэлтэл, жолооч тоормосоо гишгэтэл машин гулгаад хөндөлссөн. Тэгсэн чинь Бадрах тоормос гишгэдэггүй юмаа гэхэд жолооч сандраад хажуу тийшээ дарчихшиг болсон тэгээд нэг мэдсэн чинь машин хөрвөөгөөд замын хажуу руу унасан. Жолоочоос гадна 6 хүн, нийт 7 хүн явсан. Би хамгаалан бүс хэрэглэсэн байсан бусдыг нь анзаараагүй. Бадрах ахаас архи үнэртэж байсан замдаа 1 лааз пиво ганцаараа уусан бусад нь бол хэрэглээгүй. Гэмтэл учраагүй. Арын суудлын гол хэсэгт нь сууж явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/.

 

Гэрч Ц.Пүрэвжав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 08-ны 21 цагийн үед манай найз Бадрах яриад хөдөө явах ажил байна уурхай орчоод ирий гэхээр Зайсангийн Оргил худалдааны төвийн хажууд уулзаад Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд манай найз Бадрах, Манлай, Болдбаатар хамгаалалтын албаны 3 хамгаалагч аваад 00 цаг өнгөрөөгөөд Хэнтий аймгийн Батширээт сум руу явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд явж байгаад би үүргэлчихсэн байсан. Хүн тоормос гишгэдэггүй юмаа гэх чимээгээр сэртэл сууж явсан машин мурилзаад замын хажуу тал руу гулгаад 1 бүтэн өнхрөөд хажуугаараа унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/.

 

Замын шинжээч, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Лхагвадоржийн: Тийм ээ. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн 201619000785 тоот хэргийн материалтай танилцсан уншсаны үндсэн дээр Шинжээчийн дүгнэлт №120 гаргасан юм. ЗХД-н 9.2 заалт болон ЗХД-н 21.8а гэсэн заалтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байсан. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.8а-д хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол гэсэн заалт: Энэ нь тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх гэсэн заалтыг зөрчсөн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/.

 

"АШИД БИЛГҮҮН" ХХК-ийн гаргасан Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээ тогтоосон акт:

Шууд зардал 32,509,000

Шууд бус зардал 2,980,000

Нийт зардал 35,489,000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүгнэлт /хх-ийн 56-59/.

 

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Лхагвадоржийн гаргасан 00000120 дүгнэлт

1. Хавтаст хэргийг судалж үзэхэд "Лексус-570" маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Манлай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.

2. Хавтаст хэргийг судалж үзэхэд "Лексус-570" маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Манлай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" мөн дүрмийн 21.8а Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: "тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

3. Хавтаст хэргийг судалж үзэхэд "Лексус-570" маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Манлай нь хөдөлгөөнд аюул. саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүй улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.

4. Хавтаст хэргийг судалж үзэхэд зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын Их Дөтлүүр хатуу хучилттай асфальтан замд, шулуун, уруу, өгсүүр, мөстэй, цастай, суурингийн гаднах, гэрэлтүүлэггүй, салхитай, эсрэг хөдөлгөөнтэй, хоёр эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй замд гарсанбайна. /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцол, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явах учир замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна./ Уг техникийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. /хх-ийн 63/.

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 тал/,

            -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-14 тал/,

            -бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-23 тал/,

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-29 тал/,

            -2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эд зүйлийн үнэлгээ  /хх-67 тал/,

            -2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэт капитал”ББСБ-н 96-07/10 албан тоот /хх-ийн 80/

             -шүүгдэгч Г.Манлай ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-84 тал/,

 

- шүүгдэгч Г.Манлайг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр /хх-73-74 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар /хх-75-76 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

 

Үүнд: шүүгдэгч Г.Манлай нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Их Дөтлүүр” гэх газарт орших хатуу хучилттай замд Лексус-570 маркийн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.8а-д заасан “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас халтиргаатай уруу замд тээврийн хэрэгслийг гулгуулж, улмаар замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гарган иргэн Т.Батдолгорт 35489000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14/, бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-29/, иргэний нэхэмжлэгч Т.Батдолгорын мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч М.Дондовсамбуу, Г.Батболд, Б.Баттөр, Б.Бадрах, Т.Эрдэнэтөр,  Н.Болдбаатар, Ц.Пүрэвжав, Н.Лхагвадорж нарын мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-41/, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүгнэлт /хх-ийн 56-59/, Төв аймаг дахь Цагдаагийн газар замын цагдаагийн тасаг шинжээчийн дүгнэлт 00000120 /хх-ийн 63/, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 67/, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэт капитал”ББСБ-н 96-07/10 албан тоот /хх-ийн 80/, болон шүүгдэгч Г.Манлайгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Манлайг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч Г.Манлайд ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

           

Хохирлын талаар:

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Т.Батдолгор нь нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй гэсэн байх энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэнпилийн 2016 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор S4 маркийн шаргал өнгийн гар утас, 32 инчийн самсунг маркийн телевизор 1 ширхэг, монел маркийн индүү 1 ширхэг, Хитачи маркийн тоос сорогч 1 ширхэг, пилипс маркийн хөгжим 1 ширхэг, Диос маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, Ханса маркийн шарах шүүгээ 1 ширхэг, Хайер маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй байна.

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Г.Манлайгийн №702797 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01322106 дугаар бүхий гэрчилгээ, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг  иргэний нэхэмжлэгч Т.Батдолгорт буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Манлай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харачу овогт Ганболдын Манлайг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад их хэмжээний буюу 35.489.000 төгрөгийн хохирол гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Г.Манлайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Манлайд оногдуулсан 2 /хоёр/  жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Манлайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 44-88 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №01322106 дугаар бүхий гэрчилгээ, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг  иргэний нэхэмжлэгч Т.Батдолгорт буцаан олгож, №702797 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “S4 маркийн шаргал өнгийн гар утас, 32 инчийн самсунг маркийн телевизор1 ширхэг, монел маркийн индүү 1 ширхэг, Хитачи маркийн тоос сорогч 1 ширхэг, пилипс маркийн хөгжим 1 ширхэг, Диос маркийн 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, Ханса маркийн шарах шүүгээ 1 ширхэг, Хайер маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн  2016 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, ялтан Г.Манлай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Манлайд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

              9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Манлайгийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Манлай нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсан болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Манлайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ