Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч  Д.Оюунчулуун нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Дэмбэрэлийн Оюунчулуунд холбогдох Эрүүгийн 201619000636 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн Тариат гэх газар байнга оршин суух хаягтай, одоо Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг,  Замтын 5-1 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Бэсүд овогт Дэмбэрэлийн Оюунчулуун /РД:ФБ79091366/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Оюунчулуун нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р баг 5-1 тоотод 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Түвдэндоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Оюунчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 8 сарын 17-ны орой 20 цагт ажилдаа яваад ирэхэд Түвдэндорж манайд архи уугаад сууж байхаар нь би мэнд усаа мэдчихээд та хариад амар. Би хоол ундаа хийгээд амармаар байна гэсэн чинь намайг хэл амаар доромжилоод байхаар нь би ууж байсан архины шилийг нь аваад шидсэн чинь усны тэргэнд цохигдоод хагарчихсан юм. Тэгсэн намайг дахиад хэл амаар доромжилоод байхаар нь би Түвдэндоржийг түлхчихсэн чинь хагарсан архины шилэн дээрээ унаад гэмтчихсэн юм” гэв.

 

Хохирогч Б.Түвдэндорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "..Би Төв аймгийн Жаргалант сумын нутагт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз Баясаагийн гэрт нь очиж түүний найзтай нь хамт дөрөвүүлээ 3 шил 0.75 литрийн архи хувааж уугаад гэррүүгээ явах замдаа дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Ариунболдын гэрт нь очсон юм. Тэгэхэд Ариунболд гэртээ бага охиноо хараад байж байсан ба Нэргүй, Билгүүн гэх манай хамаатны залуучууд байсан. Тэгээд би дэлгүүрээс авсан архиа Ариунболдтой хувааж уух гэтэл тэрээр надтай архи уухгүй, би архи уухгүй гээд байсан. Тэгэхээр нь би архиа тэнд үлдээгээд хашаа даваад гэррүүгээ орсон юм. ..Манайх Оюунчулууныхтай хамар хашаа тэгээд би орой 20 цагийн орчим тэдний гэрт нь ороод нөгөө үлдээсэн архиа ганцаараа уугаад сууж байхад гаднаас Оюунчулуун орж ирсэн. Тэгэхээр нь би Оюунчулуунд хандан “Чи одоо хүний усны сав хагалчихаад яасан хэнэггүй явдаг юм” гэхэд Оюунчулуун намайг гэрээс гар гэхэд нь миний уур хүрээд түүнийг янхан гичийгээр нь дуудсан асуудал байгаа. Би авсанархиныхаа талыг уусан байсан ба гэрт хэрүүл болоход Оюунчулуун намайг гэрээсээ хөөж гаргасан. Тэгэп миний ууж байсан архийг усны тэрэгрүү шидэж хагалсан ба тэгэхээр нь миний уур хүрээд түүний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон юм. Тэгэхэд Оюунчулуун намайг 2 даа газар түлхэж унгасан ба би тухайн үед нэлээд согтуу байсан ба дахин оюунчулуунтай муудалцах гээд очиход тэрэр намайг 3 дахь удаагаа газар түлхэхэд би усны төмөр тэрэгний хажууд унахдаа гаүзар хагарсан байсан архины шилэн дээр унаж цээжээ гэмтээсэн байгаа. Тэгэхэд гэрээс Ариунболд гарч ирээд намайг хашаа давуулж өгөөд гэррүү оруулсан ба тэгээд би гэрээсээ сумын эмнэлэг рүү явсан...Б.Оюунчулуун надад эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохоор шүүх хуралд суухгүй”.... гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

 

Гэрч Т.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант  сумын Буурлын 1 дүгээр баг Билүүтийн 5-1 тоотод өөрийн охин Буянсайханы хамт амарч байхад оройн 19 цагт Билгүүн гээд Түвдэндоржийн дүүгийн хүүхэд болон манайд амьдарч байсан Нэргүй нар орж ирээд манай гэрт кино үзээд суусан. Удалгүй араас нь Түвдэндорж манай гэрт согтуу 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч орж ирээд надтай хамт архи ууя гээд байсан. Тэгэхээр нь би архи уухгүй гэхэд тэрээр архиа авч гараад 30-40 минутын дараа 20 цаг болж байхад буцаад нөгөө архиа бариад ороод ирсэн. Тэгээд Түвдэндорж авчирсан архиа ганцаараа уугаад сууж байхад манай эхнэр Оюунчулуун гаднаас орж ирсэн ба тэгэхэд Түвдэндорж мэнд усаа мэдэлцээд байж байхад гэнэт Түвдэндорж бид 2-т агсам согтуу тавиад байсан. Тэгэхэд Оюунчулуун та одоо архи уусан байна тэгэхээр гэртээ очиж амар” гэхэд Түвдэндорж “Чи муу янхан гичий, нөхрөө архи уулгадаггүй” гэх мэтээр доромжилоод байсан. Тэгэхэд манай эхнэр Оюунчулуун архийг нь Түвдэндоржоос булааж аваад гэрээс гаргаад шидсэн ба Түвдэндоржийг гэрээс гар гээд түлхээд тэр хоёр хамт гэрээс гарсан. Би тухайн үед бие засах гээд 00 ороод гарахад Түвдэндорж, Оюунчулуун хоёр гадаа маргалдаад зогсож байсан. Тэгээд би гэррүү ороод Билгүүнд ахыгаа аваад яв, ах чинь агсам тавиад  байна гэхэд гэрийн гадаа түр тар хийх чимээ гарахад би гэрээс гарахад Түвдэндорж ах Фудволкоо сөхөөд зүүн талын хэвлий хэсгээс нь бага зэрэг цус гарч байхаар нь би ариун цэврийн цаасаар арчсан. Тэгэхэд Нэргүй гэрээс гарч ирсэн ба би Түвдэндоржийг хашаа давуулж өгөөд явуулсан. ...Тухайн үед Оюунчулуун надад ямар нэгэн зүйл хэлээгүй, Гэхдээ дараа нь би Түвдэндорж ахыг түлхэхэд шилэн дээр унаад гэмтчихлээ гэж байсан” ...." гэх мэдүүлэг /хх-29-30/,

 

Гэрч Э.Бумзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын “Эрүүл мэндийн төвд”-д жижүүр эмчээр ажиллаж байсан юм. Тэгэхэд шөнийн 22 цаг өнгөрч байхад “Төв аймгийн Жаргалант сумын Бууралын 1-р багт гэртээ цээжиндээ шархтай хүн байна” гэж дуудлага ирээд дуудлагын дагуу гэрт нь очиж үзэхэд Б.Түвдэндорж гэх хүн цээжиндээ зүсэгдсэн шархтай байсан ба өвчин намдаах, цус тогтоох тариа хийгээд эмнэлэг оруулж оёдол тавих шаардлагатай байсан учраас түргэний тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөж эмнэлэгт авчирсан. Тэр Б.Түвдэндорж гэх хүнийг шөнийн 23 цагт эмнэлэг дээр авчирсан ба биеийн байдал хүндэвтэр цээжний зүүн талд зүүн хөхний доод хэсэгт 2-3 см ил зүсэгдсэн шархтай, шарх нь арьсан доогуураа ташуу байдалтай 5-6 см орсон байсан. Тус шарх орчимд хэсгийн мэдээ алдуулалт хийж, шарханд 3 оёдол тавьж цэвэр боолт хийсэн. Өвчтөний биеийн байдал тогтвортой байсан тул ГССҮТ-л очиж цээжний зураг авахуулах болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай талаар хэлсэн. Түвдэндорж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан..." гэх мэдүүлэг /хх-31/,

 

 Гэрч Д.Нямдэлгэр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..Би 2016 оны 08 сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын харанхуй гэх газар төмсний ажил хийж байгаад гэртээ оройн 20 цаг болох гэж байхад очиход манай нөхөр Түвдэндорж гэртээ мэлээн согтуу унтаж байсан ба би гэрээ цэвэрлээд гэрийн модоо угааж байхад Түвдэндорж сэрээд хамар хашаааны Ариунболд, Оюунчулуун нарын гэр рүү орж байгаа харагдсан. Тэгээд байж байтал удалгүй 21 цаг болох гэж байхад Түвдэндорж гаднаас орж ирээд би шилэн дээр унаад цээжээ гэмтээчихлээ гэсэн ба түүний зүүн талын цээжний хэсэгт зүсэгдсэн шархтай, тус шархнаас нь цус гойжсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асууж тодруулахад “Оюунчулуунтай маргалдаад түүнийг цохиход тэр намайг түлэхэд би газар унаад шилэнд зүсчихлээ” ...мэдүүлэг /хх-32/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №11567 тоот: "...Б.Түвдэндоржийн биед цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 37/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

-хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/,

-шүүгдэгч Д.Оюунчулууны ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-58/,

-эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-21/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-22/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-24/

-шүүгдэгч Д.Оюунчулууны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр /хх-49/ сэжигтнээр, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр /хх-51/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Оюунчулуун нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р баг 5-1 тоотод 2016 оны 08 дугаар  сарын 17-ны өдөр иргэн Б.Түвдэндоржтой маргалдан түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Д.Нямдэлгэрийн “Түвдэндорж гаднаас орж ирээд би шилэн дээр унаад цээжээ гэмээчихлээ гэсэн ба түүний зүүн талын цээжний хэсэгт зүсэгдсэн шархтай, тус шархнаас нь цус гойжсон байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар нь асууж тодруулахад “Оюунчулуунтай маргалдаад түүнийг цохиход тэр намайг түлэхэд би газар унаад шилэнд зүсчихлээ...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ариунболдын“..Тэгээд би гэррүү ороод Билгүүнд ахыгаа аваад яв, ах чинь агсам тавиад  байна гэхэд гэрийн гадаа түр тар хийх чимээ гарахад би гэрээс гарахад Түвдэндорж ах Фудволкоо сөхөөд зүүн талын хэвлий хэсгээс нь бага зэрэг цус гарч байхаар нь би ариун цэврийн цаасаар арчсан.....” гэх мэдүүлэг,  гэрч Э.Бумзаягийн: “..дуудлагын дагуу гэрт нь очиж үзэхэд Б.Түвдэндорж гэх хүн цээжиндээ зүсэгдсэн шархтай байсан ба өвчин намдаах, цус тогтоох тариа хийгээд эмнэлэг оруулж оёдол тавих шаардлагатай байсан учраас түргэний тээврийн хэрэгсэлээр зөөвөрлөж эмнэлэгт авчирсан. Тэр Б.Түвдэндорж гэх хүнийг шөнийн 23 цагт эмнэлэг дээр авчирсан ба биеийн байдал хүндэвтэр цээжний зүүн талд зүүн хөхний доод хэсэгт 2-3 см ил зүсэгдсэн шархтай, шарх нь арьсан доогуураа ташуу байдалтай 5-6 см орсон байсан. Тус шарх орчимт хэсгийн мэдээ алдуулалт хийж, шарханд 3 оёдол тавьж цэвэр боолт хийсэн. Өвчтөний биеийн байдал тогтвортой байсан тул ГССҮТ-л очиж цээжний зураг авхуулах болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай талаар хэлсэн. Түвдэндорж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн №11567 тоот дүгнэлт,  хохирогч Б.Түвдэндоржийн мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Оюунчулууны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Оюунчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Оюунчулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогч нь “..миний бие одоо эрүүл саруул болсон, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзсэн болно.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Оюунчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Д.Оюунчулууны эзэмшлийн самсунг компьютер, буйдан, оёдлын машин, мечта плетик зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ерөөл” нэртэй архины шилний хагархайг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдах нь зүйтэй байна..

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Дэмбэрэлийн Оюунчулууныг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунчулууныг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Оюунчулуунд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Оюунчулуунд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Оюунчулуунд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Оюунчулуун нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

7. Ялтан Д.Оюунчулуун нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ерөөл” нэртэй архины шилний хагархайг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Д.Оюунчулууны эзэмшлийн самсунг компьютер, буйдан, оёдлын машин, мечта плетик зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Оюунчулуунд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргү/цэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Оюунчулуунд оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА