Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0033

 

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0033

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.о

Хариуцагч: СБДЗД,

Хариуцагч: СБДГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Б.од 488 м.кв газар эзэмшүүлэхийг СБДЗДд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Л.Х, хариуцагч СБДЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булганмаа, хариуцагч СБДГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие СБДЗДд 2016 оны 08 дугаар сард СБД-ийн 19-р хороо, Ш.М зусланд 488 кв метр газарт газар олгох шийдвэр гаргаж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан.

Гэтэл Дүүргийн З.Д Г.А 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 1/592 дугаартай албан бичгээр Уг өргөдлийг хянаж үзээд 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу хүргүүлнэ үү гэсэн албан бичгээр газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн хариуг надад ирүүлсэн. СБД-ийн Г.А Засаг даргын явуулсан албан бичгийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул энэ асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан

шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч миний бие хариуцагч СБДГЗБА болон З.Д-д Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0532 тоот шийдвэрийн дагуу хандахад хариуцагч Г.А доорх хариуг надад ирүүлсэн Үүнд: Шүүхийн шийдвэрт СБДГЗБА нь газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосон боловч таны эзэмшихээр хүсэлт гаргаж буй тус дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Ш.Мын зусланд байрлаж буй газрыг судлан үзэхэд ....ойн сан бҮхий газарт байрлаж байгаа тул Ойн тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь" Ой бүхий газар, таримал ой, бут сөөг бэлтгэсэн, ой хээрийн түймэр. хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц суулгац бойжуулах, мод үржүүлэх газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна, 8.6 дах хэсэгт. ..хамгаалалтын бүсийн ойн зам, гүүр барих, ус эрчим хуч, холбооны шугам татах, болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул газрыг эзэмшүүлэх боломжгүй юм гэсэн хариуг ирүүлсэн.

Уг хариуг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дүүргийн Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн З.Дд хандсан.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хариу ирүүлэхдээ ...Таны гаргасан гомдлын дагуу СБД-ийн Газар зохион байгуулагч Н.М*******гаас тайлбар авлаа.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.огийн СБД-ийн 19-р хороо, Ш.Мын зусланд газар эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтийн дагуу СБДЗДд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймээс дүүргийн Г.Аны танд хүргүүлсэн албан бичиг үндэслэлтэй байх тул холбогдох хуульд журамд заасны дагуу газар эзэмших эрхээ шийдвэрлүүлнэ үү гэсэн ойлгомжгүй хариу ирүүлсэн.

СБД-ийн Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн З.Дд хандаж гаргасан өргөдлийн хариуг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний ээж Д.М*******т 2021 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн 03-04/3473 тоот албан бичгээр хариу ирүүлснийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шуудангаар хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх албан бичгүүдийг эс зөвшөөрч доорх байдлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Таны хүсэлт гаргасан байршил ойн сан бүхий газарт байрлаж байгаа гэх үндэслэлийн тухайд:

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Ой гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, 3.1 2-т Ойн сан гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг, 5 дугаар зүйлийн 5.2-т Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч миний хүсэлт гаргасан газрын байршил нь Ойн тухай хуулийн 3.1.1-т заасан ой газар биш, мөн хуулийн 3.1.2-т заасан ой дотор байрлаагүй, ойгоор бүрхэгдээгүй, ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчингүй, эргэн тойрон айлууд тус дүүргийн Засаг даргын захирамжаар газар олголттой, хашаа татаж, гудамж гаргасан, айлууд зуслангийн байшин, гэр барьсан, ой тэлэн ургах нөхцөлгүй байршилтай, ойн захаас 100 метрээс дээш зайд байрладаг байхад ойн сан бүхий газар хэмээн үндэслэлгүйгээр татгалзсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичигт дурдсан үндэслэлийн тухайд:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1218/ШШ2020/0532 тоот шийдвэрээр ....нэхэмжлэгч Б.огийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас СБДГЗБАнд гаргасан хэсгийг хангаж, Б.огийн СБД-ийн 19-р хороо, Ш.Мын зусланд газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн билээ.

Гэтэл хариуцагч СБДГЗБА нь шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй дахин хууль бусаар хариу ирүүлсэн. Мөн хариуцагчийн ирүүлсэн албан бичигт дурдсан үндэслэлийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн байхад мөн адил урьд шүүхээр хэлэлцсэн асуудлыг дахин энэ албан бичгээр хариу ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны Газар зохион

байгуулалтын төлөвлөгөөнд Ш.Мын 19-р хороонд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэхээр тусгасан.

СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр Шарга морь зусланд

байрлаж буй газар нь ойн сан бүхий газар гэж татгалзах атлаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан ёсны сайтад нийтэд байршуулсан 2021 оны Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд тус дүүргийн 19-р хороо, Ш.Мын 19-р хороонд 4.7 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2021 оны 1-4 дүгээр улиралд багтаан эзэмшүүлэхээр НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 02/12 тоот тогтоолын 67 дугаар хэсэгт тусгайлан зааж баталсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу СБДГЗБАны ойн сан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх олгохоос татгалзсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, зохих хууль, журмын дагуу 488 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.о СБДГЗБА болон СБДЗДд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийг гаргахын өмнө Захиргааны хэргийн шүүхээр өмнө хэлэлцсэн байсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 0532 дугаартай шийдвэр гарсан. Уг шийдвэрт нэхэмжлэлийн гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлагын нэгийн хангаж, нэгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Б.огийн СБД-ийн 19-р хороо Ш.Мын зусланд газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу СБДГЗБА болон СБДЗД 2 тал гомдол гаргаагүй. Уг шийдвэрийн дагуу газар олгож өгнө үү гэсэн хүсэлтээ СБДГЗБА болон СБДЗД нарт холбогдох материалаа өгсөн. Албан бичиг нь хуваарилагдаад Газар зохион байгуулалтын албанд ирсэн. Газар зохион байгуулалтын албанаас СБД-ийн Засаг даргыг төлөөлөөд хариу өгсөн. Уг хариу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 тоот албан бичгээр өгсөн. Албан бичигт 3 үндэслэл заасан байсан. Нэгдүгээрт, 0532 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу газар олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосноо хүлээн зөвшөөрч

байгаа боловч таны газар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа газар ойн сан бүхий газарт байрлаж байна. Хоёрдугаарт, Ойн тухай хуулийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан үндэслэлүүдийг зөрчсөн байх тул танд газар эзэмшүүлэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэгч Ойн тухай хуулийн 8.6-д заасан үйл ажиллагаа явуулах тухай хүсэлт гаргаагүй. Бид ямар нэгэн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргаагүй. Ойн тухай хууль, Нийслэлийн байгаль орчны журамд ямар үйл ажиллагаа явуулж болохгүй вэ талаар зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт ногоон бүсэд бүх төрлийн үйлчилгээ эрхлэхийг хориглоно, мод бут сөөгийг огтолж болохгүй, мал аж ахуй эрхэлдэг хүмүүсийг суурьшуулж болохгүй, химийн хортой бодис хадгалах үйл ажиллагаа, хэрэглээний мод бэлтгэх үйл ажиллагаа, хэрэглэсэн модыг хот руу зөөх, газрын хэвлийг ашиглах, газар шорооны үйл ажиллагаа эрхлэх зэрэг дээр дурдсан үйл ажиллагааг эрхэлж болохгүй талаар зааж өгсөн байгаа. Гэтэл ойн сан бүхий газарт газар эзэмшүүлж болохгүй гэсэн хуулийн заалт байгаа эсэхийг харахаар Ойн тухай хуульд Газрын тухай хуулиас бүрдэнэ гэсэн заалт байхгүй. Ойн тухай хууль нь Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуульд болон эдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудаас бүрдэнэ гэж заасан. Газрын тухай хууль 2002 онд батлагдсан. Ойн тухайн хууль болон Газрын тухай хуульд ойн сан бүхий газар газар эзэмшүүлж болохгүй гэсэн үг, үсэг байхгүй. Огт газар эзэмшүүлдэггүй юм байна гэж ойлгохоор хариуцагчийн ярьж байгаа хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлгүй Нийслэлийн нэг журам байдаг. Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам дээр Г.Аны эрхийг зааж өгсөн байгаа. Уг журмын 9.1-т Зуслангийн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэж газар эзэмших, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч талаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан газар газар эзэмших хүсэлт гаргасан эсэх талаар лавлаж нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж 2016 оноос хойших бүх төлөвлөгөө хэрэгт татсан байгаа. Хэсэгчилсэн төлөвлөгөөнд Ш.М зуслангийн газар тусгагдсан байсан. Хариуцагчийн өгсөн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 тоот албан бичиг үндэслэлгүй. Иймд уг албан бичгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Газар зохион байгуулалтын албанаас хамгийн сүүлд ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичигт маш тодорхой зааж өгсөн байгаа. Дүүргийн 2016 оны газар

оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 98 айл, аж ахуй нэгжид газар эзэмшүүлнэ гэж тусгасан байсан. Нийт 2016-2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 860 иргэнд газар эзэмшүүлсэн байсан. Хариуцагчийн дурдсан байгаа ойн сан бүхий газарт гэдэг үндэслэл энд огт тогтоогдохгүй байна. Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүд нэгтгэгдэж Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагддаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан байгаа 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 180 иргэнд газар эзэмшүүлэхээр тусгагдсан байгаа. Тухайн маргаан бүхий газарт газар эзэмшүүлдэггүй юм уу гэхээр эргэн тойрон битүү газар эзэмшүүлсэн байсан. Яг ойн сан бүхий газар орох эсэх талаар хуулийн заалтыг үзэхээр орохгүй байсан. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ой гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг ойлгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргаад байгаа газар нь яг ой дотроо биш жоохон зайдуу байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмшихийг хүссэн газраас цааш маш олон айлуудад газар олгосон байсан. Энэ байдлыг тодруулах зорилгоор шүүхээр үзлэг хийлгэсэн. Үзлэгээр энэ байдлууд тодорхой болсон гэж ойлгож байгаа. Бид Газрын тухай хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар газар эзэмшихээр хүсэлтээ гаргасан. Бид 2016 оноос хойш энэ асуудлаар явж байгаа. Хээрийн судалгаа хийлгэж, кадастрын зураг хийлгэж, бусадтай давхцалгүй зэрэг хуульд заасан Газар зохион байгуулалтын албанаас шаардсан бүхий л ажиллагааг хийсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч СБДГЗБА шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Б.огийн хүсэлт гаргаж буй тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ш.Мын зусланд байрлаж буй газрыг судлан үзэхэд ойн сан бүхий газарт байрлаж байна. Энэ иргэний хүсэлт нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна, 8 дугаар зүйлийн 8.6 дахь .Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний

арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах" -ыг хориглоно гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд хууль зөрчсөн иргэний хүсэлт нь төрийн байгууллагаас хууль бус үйлдэл хийхийг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч СБДГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинсанаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Б.огийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухайд Шаргаморьт зусланд 488 м.кв газар эзэмших хүсэлт гаргаад, үүнийг захирамж шийдвэр гаргаж шийдвэрлэж өгөхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна. Манай байгууллага Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт нийслэлийн ногоон бүсэд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх дээд шатны байгууллагуудаас газар эзэмшүүлэхийг зогсоосон албан бичгүүдийг 2020 оны 5 дугаар сар, 9 дүгээр саруудад тус тус ирүүлснийг үндэслэж тус ойн сан бүхий газарт газар эзэмшүүлэх боломжгүй болсон. 2020 оноос өмнө олгосон газрууд нь Мэргэжлийн хяналтын байгууллага болон Байгаль орчны газрын дүгнэлттэй байсан. Дүгнэлтийг үндэслэж Ойн тухай хуулийн баримтлан газар олгодог байсан. Нэхэмжлэгч тал хэлэхдээ 2016-2018 онуудад газар олголтууд явагдсан, одоо манай газрыг төлөвлөгөөнд тусгаж өгөхгүй байна гэж байна. Дээд шатны байгууллагуудаас манай байгууллага дээр зөвлөмж, албан бичгүүд ирээд байгаа учир бид үүнийг зөрчих боломжгүй. Хоёрдугаарт, Нийслэлийн З.Д 2021 оны 7 дугаар сард бүх мэргэжлийн байгууллагуудад үүрэг өгч, манай СБД-ийн нийт зуслангийн бүсүүдэд, ойн бүсэд байгаа айлуудын бүх судалгааг гаргаж, 6000 гаруй айл байгааг тогтоосон. Газраа эзэмшиж, ашигладаггүй 1300 иргэний газрыг хүчингүй болгох судалгааг Нийслэлийн захирагчийн алба болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба руу явуулсан. Нэхэмжлэгч талын ойн сан бүхий газарт газар эзэмшихээр хүссэн хүсэлтийг манай байгууллагын зүгээс дур мэдэж шийдвэрлэх боломжгүй бөгөөд дээд шатны байгууллагуудаас ирсэн албан бичгүүдийн хүрээнд шийдэх боломжтой. гэжээ.

СБДЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч Дүүргийн З.Д газар эзэмшүүлэх шийдвэр гаргадаг.

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хууль, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаал, бусад холбогдох хуулийн дагуу иргэний хүссэн газрыг олгож болох эсэх талаар суурин болон хээрийн судалгаа хийдэг бөгөөд Б.огийн хүсэлт гаргаж буй тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ш.Мын зусланд байрлаж буй газрыг судлан үзэхэд ойн сан бүхий газарт байрласан учир олгох боломжгүй тухай хариуг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг баримтлан өгсөн байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтын дагуу дүүргийн тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газрыг олгох бөгөөд нэхэмжлэгчийн хүссэн байршилд газар олголт хийнэ гэж дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй байна.

Нэхэмжлэгчийн хүссэн газрын байршил нь Газрын тухай, Ойн тухай хуульд нийцэхгүй, төрийн байгууллагаас хууль зөрчсөн үйлдэл хийхийг шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч СБД-ийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Шинээр газар олгохгүй байгаа асуудалд тайлбар өгье. Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-т төрийн захиргааны төв байгууллага ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд, 4.4.2-т сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад эзэмшүүлж болно гэж заасан байгаа. Газар зохион байгуулагчийн дурдаж байгаа Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн газраас ирүүлээд байгаа албан бичгүүдээр Ойн тухай хуулиар өгөгдсөн эрх нь аж ахуй нэгж, нөхөрлөлд олгогдсон байна, иргэнд гэдэг үг байхгүй. Тухайн үед нэхэмжлэгчийн ярьж байгаа ойн сан бүхий газар иргэдэд газар эзэмших эрх олгохгүй гэсэн хуулийн зүйл заалт байхгүй гэдэг үндэслэлээр дүүргийн З.Д өмнө нь иргэдэд газар олгож байсан боловч дээд шатны байгууллагуудаас ирсэн мэдэгдэл, албан шаардлагуудад иргэн гэдэг үг хуулийн зүйл заалтад байхгүй байхад та бүхэн эрх хэмжээгээ хэтрүүлж газар олгоод байна, ийм учир иргэдэд олгосон ойн сан бүхий бүх газруудын эзэмшлийн эрхийг хүчингүй болго гэдэг үүрэг даалгавар өгсөн. Энэ үүрэг даалгавар нь 2020 оны 1 дүгээр улирлаас эхлээд холбогдох дээд шатны байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс гарсан зөвлөмж чиглэлийг дагуу энэ үйл ажиллагаа явагдаж байгаа.

Тийм учир бид газрын мэдээллийн санд ойн сан бүхий газар гэсэн хүрээ хязгаарт иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгох нөхцөл байхгүй болсон. Хуульд ч тийм эрх хэмжээ заагаагүй. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдоогүй эрхийг дүүргийн З.Дас шаардаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.о нь анх шүүхэд Хариуцагч нарын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, зохих журмын дагуу 488 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба улмаар 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, 488 м.кв газар эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулахыг СБДГЗБАнд даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид нь нэхэмжлэлийн шаардлагаа СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Б.од 488 м.кв газар эзэмшүүлэхийг СБДЗДд даалгах гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 тоот албан бичгээр ...Шүүхийн шийдвэрт СБДГЗБА нь газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосон боловч таны эзэмшихээр хүсэлт гаргаж буй тус дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Ш.Мын зусланд байрлаж буй газрыг судлан үзэхэд ойн сан бүхий газарт байрлаж байгаа тул Ойн тухайн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь Ой бүхий газар, таримал ой, бут сөөг мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц суулгац бойжуулах, мод үржүүлэх газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна, 8.6 дах хэсэгт хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах, болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг

хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул газрыг эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03-04/3473 тоот албан бичгээр ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0532 дугаар шийдвэрт ... Б.огийн СБД-ийн 19 дүгээр хороо Ш.Мын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу СБДЗД газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Б.од 488 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СБДЗДд даалгах тухай СБДЗДд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн албан бичиг хууль зүйн үндэслэлтэй байх тул холбогдох хууль, журамд заасны дагуу газар эзэмших эрхээ шийдвэрлүүлнэ үү" гэсэн байна.

Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/1011 тоот албан бичигт ...СБД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ш.Мын аманд иргэн Б.огийн зуслангийн зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасан гэх газрын байршил нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ойн сан бүхий газарт хамаарах бөгөөд Улаанбаатар хотын ойн сангийн 108 дугаар хэсэгчлэлд хамаарч байна. гэсэн байх ба үүнийг нотлох ойн тархалтын зураг болон сансрын зургуудыг хавсаргасан байна.

Нэхэмжлэгч нь дараах үндэслэлүүдээр маргаж байна.Үүнд:

1.    Нэхэмжлэгч нь ... миний хүсэлт гаргасан байршил нь Ойн тухай хуульд заасан ой газар биш, ой дотор байрлаагүй, ойгоор бүрхэгдээгүй, ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчингүй, эргэн тойрон айлууд тус дүүргийн Засаг даргын захирамжаар газар олголттой, хашаа татаж, гудамж гаргасан, айлууд зуслангийн байшин, гэр барьсан, ой тэлэн ургах нөхцөлгүй байршилтай, ойн захаас 100 метрээс дээш зайд байрладаг байхад ойн сан бүхий газар хэмээн үндэслэлгүйгээр татгалзсан,

2.    Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1218/ШШ2020/0532 тоот шийдвэрээр Б.огийн СБД-ийн 19-р хороо, Ш.Мын зусланд газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу СБДГЗБА газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байтал хариуцагч СБДГЗБА нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй дахин хууль бусаар хариу ирүүлсэн,

3.    Манай эзэмшихээр хүсэлт гаргасан газрын эргэн тойрон айлуудад дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн атлаа надад эзэмшүүлэхээс татгалзаж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан тэгш байдлын зарчимд нийцэхгүй

4.    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 02/12 тоот тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ш.Мын 19-р хороонд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэхээр тусгагдсан тул хариуцагчийн СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр Ш.М зусланд байрлаж буй газар нь ойн сан бүхий газарт хамаарна гэж хариу өгч байгаа нь үндэслэлгүй.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/1011 тоот албан бичиг болон уг албан бичгийн хавсралт зургууд, маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэгийн фото зургууд зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргаж буй газар нь ойн сан бүхий газарт байрлаж байгаа болох нь тодорхой нотлогдож байна.

Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Ой бүхий газар, таримал ой, бут сөөг мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц суулгац бойжуулах, мод үржүүлэх газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус эрчим хүч, холбооны шугам татах, болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид нь маргаан бүхий газрын эргэн тойрон айлуудад дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлсэн атлаа нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзаж байгаа нь Газрын тухай хуульд заасан тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэж тайлбарлан маргаж байх хэдий ч Ойн тухай хуулийн дээрх зохицуулалтуудад ойн сан бүхий газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн энэ тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ маргаан бүхий газар ойн захаас 100 метрээс дээш зайд байрладаг байхад ойн сан бүхий газар хэмээн үндэслэлгүйгээр татгалзсан гэж тайлбарлаж байх хэдий ч Нийслэлийн Байгаль орчны газрын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/1011 тоот албан бичиг болон уг албан бичгийн хавсралт зургууд, маргаан бүхий газарт очиж хийсэн шүүхийн үзлэгийн фото зургууд зэрэг баримтуудаар маргаан бүхий газар нь ойн сан бүхий газарт байрлаж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь ойн сан бүхий газарт байрлаж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд ойн сан бүхий газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгаар дээрх хуульд зохицуулсан байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1218/ШШ2020/0532 тоот шийдвэрээр Б.огийн гаргасан хүсэлтийн дагуу СБДГЗБА газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байтал СБДГЗБА нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй дахин хууль бусаар хариу ирүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн маргаан бүхий газар нь ойн сан бүхий газарт байрлаж байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд ойн сан бүхий газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгаар дээрх хуульд зохицуулсан байх тул ...Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ш.Мын 19-р хороонд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэхээр тусгагдсан тул хариуцагчийн СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр Ш.М зусланд байрлаж буй газар нь ойн сан бүхий газарт хамаарна гэж хариу өгч байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлан маргаж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн тухайд:

Маргаан бүхий газар нь ойн сан бүхий газарт байрлаж байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ойн сан бүхий газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгаар хуульд зохицуулсан талаар дээр тодорхой тайлбарласан тул СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 тоот албан бичиг хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14/685 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь хоорондоо уялдаа холбоо бүхий нэхэмжлэлийн шаардлагууд байх бөгөөд маргаан бүхий газар нь ойн сан бүхий газарт байрлаж байгаа болох нь нотлогдож байх бөгөөд ойн сан бүхий газар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг Ойн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаар хориглосон талаар дээр тайлбарласан болно.

Иймээс Б.од 488 м.кв газар эзэмшүүлэхийг СБДЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан СБДЗД, СБДГЗБАнд тус тус холбогдуулан гаргасан СБДГЗБАны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай №14/685 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Б.од 488 м.кв газар эзэмшүүлэхийг СБДЗДд даалгах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Б.огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.огийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ