Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/332

 

 

 

 

   2023          04          26                                     2023/ШЦТ/332

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Б.Билгүүн,

Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,

Хохирогч: *** өмгөөлөгч Х.Сэлэнгэ,

Иргэний нэхэмжлэгч ***ын өмгөөлөгч Г.Пүрэвдорж, О.Анхбаяр,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2102004780066 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тоот регистртэй,

     Шүүгдэгч *** нь Батлан даалтын сангаас зээл авна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн Хас банкнаас *** шилжүүлсэн 186.600.000 төгрөгийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ***ыг “Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч тендер авсан гэх хуурамч баримт бичиг үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 2.500.000 төгрөг, мөн Хаан банкны *** тоот данс руу 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг, нийт 22.000.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.***ын хаан банкны 5753521781 тоот данс руу 350.000.000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа С.Уранчимэгийн Хаан банкны 5034087238 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн залилан авч ***д нийт 392.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...***той найз нөхдийн харилцаатай байсан. Би ***д мөнгө зээлж, би мөнгө зээлж авдаг байсан. Зээлүүлэх үүднээс авч тохирч байсан. Залилах бодол байгаагүй, сар бүр зээлийн хүүгээ төлж байсан. Хэрэг болсны дараа хасагдсан уу гэж асуухад хүү бодогдсон гэсэн. ***ын хувьд өмнө нь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлсэн байсан. Мөнгөө нэхээд ирэхээр нь ийм зүйл хийсэн. Энэ нь миний буруу. Хүүгээс хүүгийн хооронд өрөнд орсон. Өмнөх хүмүүсийнхээ хүүг төрсөн. Мөнгийг нь төлнө гэсэн бодолтой гэрээ хийсэн. Хуурамч гэрээ, албан бичгийг би өөрөө үйлдсэн. ***ын тамгыг ашигласан. Дансаар нь мөнгийг шилжүүлж авсан. Хохирлыг нөхөн төлнө гэж бодож байгаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа анхнаасаа зөвшөөрсөн” гэв.

Хохирогч Э.Мөнхтуул шүүх хуралдаанд: “...Би *** гэдэг эмэгтэйг танихгшүй. Манай ажил дээр *** гэдэг найз маань ирээд манай дүү төрийн албанд ажилладаг, хогийн машины тендер авсан байна. Энэ хүн маань Ариунаа гэдэг найз манай дүү төрийн албанд ажилладаг. Хогны машины тендер авсан туслаач гэсэн. өөрөө мөнгөний чадвар байхгүй учраас миний найз туслаач гээд над дээр ирсэн. 14 хоног манай ажлаар орж гарч явсан. Тэгээд бүүр гуйгаад болохгүй болохоор нь надад мөнгө байхгүй ээ гэсэн чинь тэгвэл миний найз , үл хөдлөх хөрөнгөө тавиад мөнгө олоод өгөөч өгчих гэсэн. Мөнгө байхгүй юм чинь яах юм бэ гэж асуухад олоод өгөөч чамд таньж мэддэг, найз нөхөд, бизнесийн түнш байгаа гээд гуйгаад байхаар нь хамт явж мөнгө хайж үзсэн. Тэгээд Тэгээд явж, явж байгаад *** болд захирал руу яриад очиж уулзахад *** цуг орж уулзсан. яваад уулзсан. Надтай хамт орж уулзсан. Тэгээд би *** чи энэ ажлаа Чи ажлаа танилцуул, би мэдэхгүй гэсэн. Тэгээд ***, ***ад ийм тендерийг ийм хугацаатай авсан, би хогийн машин оруулж ирж байгаа юм аа гэж хэлэхэд *** төрийн албан хаагч ийм ажил хийж болдог юм уу гэж асуухад манай компанийн захирал *** гэж байгаа, тэр хүний юмыг хийж байгаа, би төрийн албан хаагч учраас ийм зүйл хийж болохгүй шүү дээ гэж энэ хоёр ярилцсан. *** би Мөнхсэн. Тэгээд ярьсан. Төгсболд чи төрийн албан хаагч юм чинь ийм ажил хийж болдог юм уу гэхэд Ганбат гэдэг захирал  байгаа гэсэн. Мөнхтуул эгчид этгээд тусалъя, та хоёр нотариат ороод батлуулаад ир гээд явуулсан.аа нот ороод батлуулаад ир гэсэн. Тэгээд доод талын гурван давхар руу нотариат руу нь орсон чинь *** гэдэг залуу ирж ***тай тэр хоёр гэрээ хийсэн. Г Азжаргал Ганбат гэдэг залуу ирж нот орж гэрээ хийсэн. гэрээ хийгээд *** гэдэг хүн явчихсан. Би *** гэдэг хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй. Маргааш нь үл хөдлөх дээр очиж барьцаалбар гэдэг зүйл хийгээд ир гэсэн. Тэгээд ***тай хамт хуулийн зөвлөх гээд нэг хүн нь хамт явсан. Тэгээд *** болон хуулийн зөвлөх  хоёр нь дотогшоо орсон. Тэгээд юу ч ярихгүй буцаад ажил дээр нь очиход та хоёр явж бай гэсэн. Тэгээд маргааш нь сэн. Машинд нь суугаад хуулийн зөвлөх нь очоод дотогшоогоо орсн. *** над руу залгаж Туул эгчээ мөнгө өгөх боломж алгаа, дүү нь барилгын ажил хийж байгаа учраас мөнгө төгрөг өгөх боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би өө Буцаад ажил руугаа ороод явж бай гэсэн. Маргааш нь мөнгө өгөх боломжгүй болчихсон гэсэн. Өө яанаа миний хөрөнгийг барьцаалбар хийлгэж өчнөөн мөнгө гарлаа, нотариат дээр 800,000 гаруй төгрөг *** төлсөн, яанаа гэж асуухад та тэгвэл маргааш хүрээд ир гээд буцаагаад барьцаалбарыг цуцлах баримт хийж өгье гээд хийж өгсөн. Тэгээд байж байтал *** над руу гар утсаар залгаж төрийн ажлыг та баллаад хаячихлаа, чадахгүй байсан юм бол 10 хоног яах гэж явсан юм бэ, төрийн хэрэгт орлоо” гээд зангаад уйлаад байсан. Тэгэхээр нь би үнэхээр энэ хүний ажлыг алаад хаячхаж байгаа юм байхдаа гэж бодсон. Надад тендерийн бичиг өгсөн учраас тэрэнд нь итгээд *** эгч руу утсаар залгаж ярьсан. Тухайн үед ковид-19 халдвар гарч хөл хорьсон байсан. Тэгэхэд *** хүнсний дэлгүүрийн машинтай ирээд намайг авч хоёулаа уулзаж, Хархорин худалдааны төвийн тэнд нягтлантай нь уулзаж, нягтлан нь даргатайгаа ярьсан. барьцаалчихлаа гэсэн. Та маргааш хүрээд ир гээд бичиг хийж өгсөн. Төрийн ажлыг баллаад хаячихлаа, төрийн ажлыг баллаад хаячихлаа гээд уйлаад байсан. Тендерын бичиг өгсөн учраас хүнсний дэлгүүрийн машинтай ирээд *** эгчтэй олон жилийн түншийн харилцаатай учраас *** эгчээ яах вэ, ийм зүйл яригдаад байна, уулзах уу гэж асуухад та хоёр манай гэрт хүрээд ир гэсэн. Таны гэрт очиж болох юм уу гэж асуухад болно, хүрээд ир, эгч нь амарч байна гэсэн. Ургамал эгчтэй уулзаж нягтлан нь даргатайгаа яриад Ургамал эгчийн гэр очсон. Гэрт чинь очиж болох уу юм уу гэхэлд болно гэсэн. Тэгээд гэрт нь очоод ***, *** эгчтэй тухайн тендерийн талаарх яриа ярьж нотариатаар орж, Тэгээд яриа хийгээд Их Ммонгол хаан банканд очиход би ны тэнд очиход *** эгчээ миний үл хөдлөх хөрөнгийг *** гэдэг хүнд барьцаанд тавих гэж байгаад нөгөө хүн нь мөнгө байхгүй гээд өгч чадаагүй, 800,000 гаруй төгрөг төлөөд хохирчихсон байгаа гэж хэлэхэд *** эгч за яах вэ, миний хоёр дүү, та хоёр өчнөөн мөнгөөр хохирсон байгаа бол би дээрээс нь нэмж хохироогоод яах вэ, гэж хэлэхэд хохирсон байгаа бол зүгэрэгч нь зүгээр  үл хөдлөхийн гэрчилгээг эх хувиар нь аваад хадглажхадгалж байя, 10 гаруй хоногийн дараа мөнгө өгөх юм чинь гээд *** эгч өөрөө зөвшөөрч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гэр рүүгээ аваад явчихсан. 350,000,000 төгрөгийг Хаан банкны киоск машины урд гурвуулаа зогсож байгаад  гээд Ургамал эгч аваад явчихсан. мМиний данс руу шилжүүлсэн. Гурвуулаа хамт байж байгаад тэр өдрөө, тэр цаг минутад ***д хандаж чи энэ мөнгөө өөрөө авах байлгүй, дансаа өгчих, шилжүүлье гэж хэлэхэд манай компанийн захирлын данс руу шилжүүлчих гээд дансны дугаар өгч шилжүүлсэн. ийг дансаа өгөөч шилжүүлье гэж хэлэхэд кампа захирал руу шилжүүлчих гэсэн.Тэгээд намайг ажил дээр хүргэж өгсөн. Тэр өдрөөс хойш хугацаа нь өнгөрөөд байсан. Ковид-19 халдварын үед байсан учраас хөл хоригдсон учраас би  хоригдсон үед хаашаа ч гарч чадахгүй байсан. Хөл хориог зогсоохоор нь ***тай очиж уулзсан. Тэгэхэд одоо мөнгө авах гэж байна гэж хэлээд байгаад байсан. Ажил дээр нь *** эгч бид хоёр ч очсон. Ажил дээр нь шөнөжингөө хонож өнжиж мөнгийг нь олоод өгөөч, хурдан мөнгийг нь өг гэж суусан. *** миний гар утас руу зураг явуулж, ийм мөнгө ийм данс руу орлоо, одоохон авах гэж байна. Энэ хүн мөнгө тушаах гээд орсон, Хаан банк руу очиж бай, таны хажууд зогсож байна, та яагаад харахгүй байгаа юм гэдэг байсан. Тэгээд уулзахадөнөө маргаашгүй мөнгө гарах гэж байна. Хүний мөнгө удчихна гэж байсан. Ажлын өрөөнд нь сахиж хоносон. Ийм мөнгө орох гэж байна, энэ хүн орох гээд мөнгө тушаах гээд орсон гэж хэлдэг байсан. Миний нНайз нөхөд ***ын ажил дээр очиж хань бараатай очиж сууж байсан. *** өгөхгүй гэж хэлэхгүй, өгнө, өгнө гэдэг байсан. Өнөөдрийг хүртэл ингээд явчихсан байна. Би 22,000,000 төгрөгийг өөрийнхөө хөө данснаас зүгээс өгөөгүй, өөрийнхөө нөхрийн дүүгээсээ зээлж өгч байсан. сөн. Бэлнээр өгч заримыг нь шилжүүлсэн. Нөгөө хүн нь мөнгөө нэхээд байна, мөнгөө өгөөрэй эгчийн дүү гэж хэлэхэд 17,000,000 төгрөгийг өгсөн. Үүнээс хүү гэж мөнгө төгрөг аваагүй. Хүн мөнгөө нэхээл байна өгөөрэй гэж хэлэхэд 17,000,000 төгөргийг өгсөн. *** эгчийн мөнгийг гаргах гээд байна гээд над руу залгаж, тендер авч өгсөн хүмүүстэй мөнгийг нь өгнө, миний мөнгө хүрэхгүй байна гээд дахиад дахин надаас 25,0000,000 төгрөг авсан. Би *** эгчийн мөнгөнөөс нэг ч мөнгө авч байгаагүй. Би одоог хүртэл энэ хүнд итгээд явж байсан. Төрийн албанд ажилладаг байсан учраас би орж уулзахад хүндрэлтэй байдаг байсан. Ажил дээр нь байнга очихоор дарга нар нь намайг яагаад яваад байгаа талаар мэдсэн. *** надад манай дарга мөнгө аваад гарсан,  одоо таньд мөнгө өгөх гэж байна гэдэг байсан. Үүнийг *** эгч хүртэл мэдэж байгаа. , өгнө гэж хэлээд байдаг. Ерөөсөө мөнгө өгдөггүй. Зээл авч мөнгөө өгөх гэж байна гэж хэлсэн. Тэгээд яасан талаар нь мэдэхгүй. Би 25,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Эхний авсан 22,000,000 төгрөгөөс 17,000,000 төгөргтөгрөгийг  өгсөн. Дараа нь 20,000,000 төгрөг авсан. Өмнөх 5,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй нийлээд 25,000,000 төгрөг байгаа. Тухайн үедээ *** над дээр ирээд манай ажлаар зөндөө гуйж орж, гарч явсан. Энэ тендер чинь бүтэх юм уу гэж асуухад бүтнэ, ямар ч байсан бүх зүйл нь орсон. Би *** эгчийн мөнгийг өгөөрэй гэж бодож байна. Би гаад гарч явахдаа зөв юм уу гэж хэлэхэд бүтнэ гэдэг байсан. 350,000,000 төгрөгийг би аваагүй. Би нэг ч төгрөг аваагүй, *** эгчийн нүдэн дээр ***ын захирлынх нь данс руу хийсэн гэв.

Гэрч Б.Нарангэрэл шүүх хуралдаанд: “...*** мМанай дүүргийн иргэдийн төлөөлөгчийн албанд ажиллаж байсан. Хавтаст хэрэгт байгаа албан бичгийг би үйлдээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох байх. Миний хувьд биш. Эх хувиараа байхгүй. Ямар зорилготой яаж үйлдэгдсэн гэдгийг мэдэхгүй. яЯг харахаар миний тамга, гарын үсэгтэй албан бичиг байна. Гэхдээ би энэ албан бичгийг үйлдээгүй. Би жилийн өмнө мэдүүлэг өгч байсан учраас санахгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргээс дүүргийн хөрөнгө оруулалттай хХог тээврийн автомашин худалдан авах албан даалгавар боловсрогдоод энэ албан даалгаварыг хариуцсан хэсэг нь  боловсруулж, би баталж, худалдан худалдаа авах ажлын албан очиж, тэр үзүүлэлтийн дагуу тендер сонгон шалгаруулдаг. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 135 дугаартай албан бичгээр худалдан авах албанаас тендерт хХундуй Ммоторс комдани шалгарсан гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. Тендэрт хундай мотерс компани шалгарч цар тахлын улмаас 2021 оны 11 дүгээр сарын 20-ны дотор машинаа нийлүүлэх байсан боловч цар тахалтай холбоотойгоор 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл гэрээгээ сунгаж гэрээний дагуу машинаа нийлүүлэх байсан боловч гэрээгээ сунгаж манайд машинаа нийлүүлсэн. Миний хувьд тендерт аль газар орж шалгарч, аль газар оролцож байгааг мэдэх боломжгүй. Худалдана авах ажлын албанаас газраас тендер зарлаж, энэ компанитай гэрээ байгуулах ёстой гэсэн мэдэгдэл ирүүлдэг. 2021- оны 8 дугаар сарын -20-ны өдөр худалдаа авах гэрээ байгуулсан. Гэрч02 дугаар сарын 22-ны өдөр2-22 өдөр албан даалгавар явуулсан. Тэгээд худалдан авах газар тендерээ зарлаж, 8 дугаар сарын -11-ний өдөр Хундуй моторс компани шалгарсан...” гэв.

Гэрч Н.*** шүүх хурадаанд: “...*** над руу ярьж Баянгол дүүрэгт хогийн машины ажил байна, үүний тендерийг авах гэсэн юм аа, чи урагшаа хүн амьтантай холбогдож энийг нь олоод өгөөч. Нийлүүлээд бүх зүйл болсны дараа хэдүүлээ өглөг, авлага зэрэг зүйлээ ярилцъя гэсэн. ***тай ярьж байгаад *** гэдэг хүнтэй 2 удаа уулзсан байх. ...350.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Би тэр мөнгийг аваагүй, буцаагаад э*** гэдэг хүн над руу дансаа рүү явуулсан, тэр данс руу шилжүүлсэн. Ар жаргалтын гол гэдэг компани одоо байхгүй. Би тухайн компанийг  зарсан. Бүртгэл солигдсон эсэхийг Тэрийг худалдаж авсан хүмүүс нь мэдэх байх. Хэнтий аймагт байгуулагдсан аж ахуй нэгж учраас тэнд нотариатаар орж бүх зүйлээ хийсэн. Би барилгын ажлаа хийж чадахгүй болоод тухайн үед нь зарах шийдвэр гаргаж зарсан...” гэв.

Гэрч Д.*** шүүх хуралдаанд: “...*** миний эхнэр, гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүнийхээ эсэр мэдүүлэг өгөх байх эрхтэй тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

.Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть цэргийн хотхоны хажууд манай компаний байранд ***, *** гэх Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга ажилтай гэсэн хүүхнийг дагуулж ирсэн. ...Хятад Улсаас хогийн машин оруулж ирэх тендер *** гээд дүү маань авсан. Машинаа оруулж ирэх гэсэн чинь мөнгө дутаад байна 350.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би “боломжгүй, ийм их хэмжээний мөнгө надад байхгүй” гэсэн чинь ***, *** хоёр “Үйлдвэрийн байраа ч гэсэн барьцаалаад мөнгө олоод өгөөч сарын дотор 400.000.000 төгрөг болгож өгнө, бас 50.000.000 төгрөгийг урамшуулал нэмж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би хамтын ажиллагаатай байдаг Ариун ХХК-ны захирал *** эгчээс өөрийн Үйлдвэрийн байр, Москва хорооллын нэг өрөө байр зэргийг барьцаалаад 350.000.000 төгрөг *** эгчээс өөрийнхөө хаан банкны 5029556822 дугаарын дансаар шилжүүлэн авсан. Яг миний данс руу шилжүүлсэний дараа *** нь манай захирлын данс гээд *** гэх хүний 5753521781 дугаарын данс руу 350.000.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн. ...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 20 сая төгрөгөө Баянгол дүүргийн 25 дугаар аптекийн хажуу талд миний машин дотор хоёулаа сууж байгаад шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 22 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо манай ажлын байранд байхад ирж авсан. 2.5 саяыг бэлнээр үлдсэн мөнгийг дансаар авсан. Буцаагаад авсан мөнгөнөөсөө 17.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 13-ны өдөр миний хаан банкны данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 39-40, 225/,

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2013 оноос хойш 4-5 жил хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд нийгмийн ажилтнаар хамт ажиллаж байсан *** гэх эмэгтэй мөнгө зээлээч батлан даалтын сангаас 600 сая төгрөгийн зээл авах гэж байгаа. 40 сая хэрэгтэй байна гэсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 40 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн Хас банкны салбараас ***ын өөрийнх нь Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа энэ мөнгөндөө гэрээ байгуулж батлуулсан ба 8 сарын туршид хүүгээ төлж явсан. Энэ хугацаанд дахин мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 05-нд 55 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2020 оны 9 дүгээр сарын 15-нд 20 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 9 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 10-нд 3 сая төгрөгийн 10 хувийн хүүтэй, 2021 оны 02 дугаар сарын 06-нд 20 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус надаас зээлж нийт 187 сая төгрөг авч хохироогоод байна. ...3 сая төгрөгийг дансаар гомдол гаргасны дараа өгч байсан, ингээд 183.600.000 төгрөгийн үлдэгдэл байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх 2-н 26-27, 36-37/,

Гэрчээр иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад *** нь *** гэх хүүхэн дагуулаад “таньтай уулзах хэрэг байна” гээд манай гэрт ирсэн бөгөөд “...350.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 400.000.000 төгрөг болгож өгнө, гарцаагүй байдалд орсон учраас туслаач гэж гуйсан. Тухайн үедээ 2 цаг гаран ярилцсан бөгөөд *** нь “өөрийнхөө Үйлдвэрийн байр болон Москва хороололд байдаг нэг өрөө байрыг барьцаа болгон өгнө” гээд тэр байрны гэрээ болон Үйлдвэрийн гэрчилгээг нь аваад манай гэрийн хойно байх нотариотын газар очоод барьцаалах гэрээ ***тай хийгээд би өөрийнхөө Хаан банкны хувийн данснаас 350.000.000 төгрөгийг ***ын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 53-54/,

Гэрч Н.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард шиг санаж байна ...*** намайг нэг ажил байна гэхээр нь уулзсан чинь “Хятадаас хогийн машин оруулж ирэх ажил байна. Тендер бол зарлахгүй, шууд ирээд гэрээгээ хийгээд машинаа судлах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би Хятадаас машинаа судлаад байж байсан чинь нэг өдөр *** над руу залгаад “***аа тамга чинь хэрэгтэй байна” гээд гэрээс ирж авсан. ...Тэгээд хэд хоногийн дараа гэрээ байгуулсан гээд над дээр ирж гарын үсэг зуруулсан. ...2021 оны 3 дугаар сард *** над руу залгаад хувь дансаа өгчих гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “нөгөө машин оруулж ирэх мөнгөний ихэнхийг нь олчихлоо” гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5753521781 тоот дансаа өгсөн чинь 350.000.000 төгрөг 30-40 минутын дараа миний дансанд орсон. Тэгээд мөнгө орсоны дараа *** өөрийнхөө дансыг явуулаад “ийшээ мөнгөө хийчих” гэхээр нь би буцаагаад данс руу нь шилжүүлсэн. Тэгээд бараг 1, 2 сарын дараа байхаа *** гэдэг хүн залгаад “машин тэрэг ирсэн үү, мөнгө төгрөгөө авмаар байна” гэх утгатай зүйл ярихаар нь би ***д буцааж 350.000.000 төгрөгийг нь өгсөн гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 57-59/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай албаны 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд дээрх худалдан авах ажиллагаа нь манайхаас нээлттэй тендер шалгаруулах журмаар 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан бөгөөд тендерт 7 байгууллага үнийн санал ирүүлснээс “Ар жаргалантын гол” гэх нэртэй компани үнийн санал ирүүлээгүй мөн дээрх 7 байгууллага нь уг тендерт шаардлага бүрэн хангахгүй байсан учир уг тендер хүчингүй болсон. Дахин 2021 оны  6 дугаар сарын 22-ны өдөр зарлагдсан тэгэхэд “Хьюндай моторс Монгол” нэртэй компани үнийн санал ирүүлж шаардлага хангасан үнэлгээний хорооны шийдвэр гарч захиалагч буюу Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн” гэжээ /хх 1-н 71-72/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 135 дугаартай албан бичгээр худалдан авах ажиллагааны албанаас тендерт “Хьюндай Монгол моторс” компани шалгарсан, энэ компанитай гэрээ байгуулж болон гэсэн бичиг ирсэн. ...би дээрх бичгийг харж танилцлаа. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн бичгийг шүүж үзсэн манайхаас огт ийм албан бичиг яваагүй байна. Хэрвээ явсан бол төсөл болон эх хувь байх ёстой дугаараар нь шүүж үзэхэд өөр утгатай албан бичиг байсныг хэргийн материалд хавсаргуулахаар хуулбарлан авчирсан. Миний хувьд хаана ямар байдлаар дээрх албан бичиг үйлдэгдсэнийг бол мэдэхгүй байна. Гэрээний хувьд бас хуурамч байна. Манайх өөрөө гэрээгээ байгуулдаг. Худалдан авах ажиллагааны албанаас хүн гэрээ байгуулдаггүй ээ, захиалагч талыг төлөөлж би өөрөө мөн Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч компани оролцож гэрээ байгуулдаг. Би гэрээг хуулбарлан авчрсан байгаа...” гэжээ /хх 1-н 75-76/,

Гэрч М.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** нь “хогийн машин оруулж ирэх тендер авчихсан байна аа хөрөнгө оруулагч хэрэгтэй байна, ажлаа бүтчихээр нь тэр хөрөнгө оруулсан хүнд мөнгө төгрөг өгнө” гэж хэлэхээр нь би өөрийнхөө байдлыг хэлээд мөнгө төгрөг байхгүй ээ, харин таньдаг хүнээсээ асууж өгье өө гээд хэд хэдэн хүмүүст хэлсэн чинь *** мөнгө хөөцөлдөөд зөндөө хоног явсан. Тэгээд мөнгө төгрөг болж бүтэхгүй байна гэхээр нь би ер нь та хоёр болио угаасаа бүтэхгүй юм байна гээд салцгаасан. Ер нь больчихсон гэж бодсон. Тэгсэн 6 дугаар сарын 09-ний өдөр *** над руу залгаж уулзъя гэсэн. Тэгээд уулзсан чинь чамаас нуугаад ***д мөнгө олоод өгчихсөн гэж хэлсэн. ...*** нь “Хятад улсаас 10 ширхэг хогны машин оруулж ирэх ажил байна, та хөрөнгө оруулж чадах уу” гэж асуухаар нь би боломжгүй талаараа хэлж ***тай холбож өгсөн. Түүнээс өөрөө ямар нэгэн холбоо сүлбээ бахйгүй. ...Би ***тай ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй...” гэжээ /хх 1-н 82-83, 3-н 12/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 6/, хохирогчийн өргөдөл /хх 1-н 8-9, 2-н 8-10/, зээлийн гэрээний хуулбар /хх 1-н 11-14/, дансны шилжүүлгийн баримт /хх 1-н 23/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх 1-н 97-100, 117-159, 2-н 70-81, 138-160, 167-187/, хог тээврийн автомашин худалдан авах ажлын даалгавар /хуулбар/ /хх 1-н 104-106/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 160-161, 169-184, 203, 206-2108 3-н 161-172/, хохирогч *** депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 60-62, 85-129/, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 03/2524 дугаартай албан бичиг /хх 1-н 102/, Нийслэлийн Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай “Худалдан авах ажиллагаа зохион байгуулсан тухай” албан бичгийн хуулбар /хх 1-н 107/, Нийслэлийн Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /хх 1-н 108/, хохирогч Д.***ос 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх шилжүүлсэн мөнгөний тооцоог *** хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /хх 2-н 82-84/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь Батлан даалтын сангаас зээл авна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн Хас банкнаас *** шилжүүлсэн 186.600.000 төгрөгийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ***ыг “Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч тендер авсан гэх хуурамч баримт бичиг үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 2.500.000 төгрөг, мөн Хаан банкны *** тоот данс руу 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг, нийт 22.000.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.***ын хаан банкны 5753521781 тоот данс руу 350.000.000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа С.Уранчимэгийн Хаан банкны 5034087238 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн залилан авч ***д нийт 392.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, Д.***, гэрч Н.***, ***, ***, М.*** нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иргэний нэхэмжлэгч ***ын өмгөөлөгчийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, ***ыг хохирогчоор тогтоож өгнө үү гэсэн хүсэлт, мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг *** хариуцах ёстой гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хууль тогтоогчоос хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалт нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу уг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлыг зөвтгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах ойлголт юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн шүүгдэгч ***д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Мөн иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн иргэний хариуцагч ***аас 350.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д олгож өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч *** болон иргэний нэхэмжлэгч *** нарын хооронд иргэд хоорондын сайн дурын болон тэгш эрхийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэж, улмаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн хохирогч *** нь өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч ***аас 350.000.000 төгрөг зээлсэн нөхцөл байдал нь хүчин төгөлдөр гэрээнүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчийн мэдүүлгүүдэр хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Улмаар хохирогч *** өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавьж авсан 350.000.000 төгрөгийг шүүгдэгч *** нь хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Хохирогч *** нь шүүгдэгч ***д хууртан өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, зээлийн гэрээ байгуулан зээл аван, түүнийгээ шүүгдэгчид шилжүүлж байгаа үйлдэлд залилах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг залилж авах гэмт санаа тогтоогдохгүй байна гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэл бүхий болсон байна гэж шүүх дүгнэсэн болно. 

Иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээний үндсэн дээр өөрт нь шилжүүлсэн хөрөнгийг зээлдэгч нь цаашаа хэнд өгөх, хэрхэн зарцуулах нь түүний эрхийн асуудал юм.

Хэрэгт хохирогч ***ыг иргэний хариуцагчаар, ***ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн ...  хохирлыг нөхөн төлүүлэх... шаардлага тавьж байгаа хүн...-г иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон *** нь гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд бус иргэд хоорондын зээлийн гэрээний оролцогч ба хуулийн хүчин төгөлдөр гэрээний дагуу Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийг биелүүлэх үүргийг бусдаас шаардах эрх бүхий этгээд байхад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй юм.

Мөн иргэний хариуцагч гэж хэн болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд тодорхойлсон ба хохирогч *** нь эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд бус болох нь тогтоогдсон байна.

Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дараах үндэслэлүүдээр зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь хохирогч Д.***той урьд хамт ажиллаж байсан, танилын харилцаатай, хоорондоо зээлийн гэрээ хийж иргэний харилцаанд оролцож байсан тул Д.Солонгыг хохироосон үйлдлийг хэрэгсэхгүй болгох талаарх санал нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь хохирогч Д.***той урьдын танил байсан нь тогтоогдсон ба удаа дараа мөнгө зээлж авч, хүүтэй буцаан төлж байсан. Дахин зээл авах бүртээ урьдын зээлийн хүүг өсгөж зээл дахин авч байсан нь түүнд итгэл төрүүлэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх аргаа болгож байсан талаарх хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Батлан даалтын сангаас зээл авах талаар ямар нэгэн баримт бичиг бүрдүүлсэн, зээл авах талаар нэг ч үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нь түүнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч ***аас 42 сая төгрөгийг залилан  мэхэлж авсан гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин иргэний нэхэмжлэгч *** болон хохирогч *** нарын хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа нь шүүгдэгч ***д холбоогүй, иргэний хариуцагч *** нь 350.000.000 төгрөгийг хариуцах ёстой учир мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй болно.

Хохирогч ***, *** нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн нь хэн алыных нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр нотариатаар гэрчлүүлсэн гэрээгээр тогтоогдсон.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг хуурамч бичиг баримт үзүүлэн итгэл төрүүлэн уг гэрээний үндсэн дээр өөрт нь шилжүүлсэн мөнгийг нь шилжүүлэн авсан нь шүүгдэгчийн бусдыг залилах гэмт хэргийн нэг арга гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч ***ын үйлдэл нь их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь Батлан даалтын сангаас зээл авна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.***ос 186.600.000 төгрөг, ***ыг “Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан... гэж хуурч нийт 392.000.000 төгрөг тус тус залилан авч их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Мөн шүүгдэгч нь Хятад Улсаас машин оруулж ирэх тендер авсан гэж хохирогчийг хуурч, хуурамч баримт бичиг ашиглан хохирогч ***д итгэл төрүүлэн, улмаар хохирогч *** нь түүнд итгэн өөрийн эд хөрөнгийг барьцаалан 350.000.000 түүнд иргэний нэхэмжлэгчээс зээлж өгсөн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.***д нийт 186.600.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч *** нь 4.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч ***аас 182.600.000 төгрөг гаргуулж хохирогч Б.***д олгох,

Мөн хохирогч ***д нийт 392.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 17.000.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч ***аас 375.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***д тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын хооронд үүссэн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа гэж шүүх дүгнэсэн тул иргэний нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар тухайн асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.

Дээрх иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын тогтоолыг  хүчингүй болгов.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жил хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаагүй болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзсан улсын яллагчийн оногдуулах хорих ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 40 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *** нь хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан, уг хохирлыг төлж барагдуулаагүй нөхцөлд түүнд торгуулийн ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч нь 8-14 насны 2 хүүхэдтэй ба шүүгдэгч нь гэрлэлтийн албан ёсны баталгаатай, түүний хүүхдийн төрсөн эцэг нь хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй тул асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 2110009770234 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

  

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ыг 3 жил, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил, 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 40 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 2110009770234 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

6. Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас нийт 557.600.000 төгрөг гаргуулж, хохирогч ***д 375.000.000 төгрөг, хохирогч Д.***д 182.600.000 төгрөг тус тус  олгосугай.

8. Иргэний нэхэмжлэгч ***ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР