Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 401

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Г.Энхбат, -шүүгдэгч Г.Мягмарсүрэн нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт Галбадрахын Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 201619000864 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод сумын харьяат, яс үндэс халх, эрэгтэй, 1985 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн менежмент мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизаны Шархад 2-1 тоотод оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дархчууд овогт Галбадрахын Мягмарсүрэн /РД:ЙЕ85012912/ Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/ Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хустай давааны орчимд зорчигч тээврийн автобусны багажнаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Тэгшжаргалын эд зүйл гээгдсэнийг Галбадрах овогтой Мягмарсүрэн нь завшиж ашигласан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.Мягмарсүрэн шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: ... Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв. Хохирогч Б.Тэгшжаргал хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: ..Би 2016 оны 11 сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн хил дээр ажиллаж байгаа нөхөр Амаржаргалдаа нэхий дотортой гутал /180.000 төгрөг/, 2 ширхэг тэмээний ноосон оймс /1 ширхэг нь 10.000/ Ноте-2 маркийн гар утас /өнгөрсөн 6 дугаар сард 240.000 төгрөгөөр авч байсан/, 2 хайрцаг парламент тамхи /70.000 төгрөг/, хүнсний зүйл болох мах, гурил, боорцог /100.000 төгрөг/ гэх зэрэг эд зүйлийг шуудайнд хийгээд Драгон төв дээр нөхрийнхөө найз Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн. Тэр өдөр цаг агаар муудсан тул Эрдэнэ-Очир гарч амжаагүй байсан ба миний ачааг 48-01 УБҮ улсын дугаартай автобусанд өгсөн байсан. Маргааш нь би Эрдэнэ-Очир луу залгаад асуухад автобуусандаа суусан одоо явах гэж байна гэж хэлсэн. Үдээс хойш манай нөхөр надруу залгаад “нөгөө явуулсан ачаа замдаа гээгдсэн байна” гэж хэлэхээр нь Эрдэнэ-Очироос энэ талаар асуухад “үнэн, автобусны багажнаас унаад гээгдсэн, хойноос ирж байсан жижиг машин авахаар нь авчраад өгөх болов уу гэтэл хажуугаар өнгөрөөд давхисан” гэж хэлсэн. Хэргийн материалтай танилцсан. Хохирлоо Г.Мягмарсүрэнгээр бүрэн төлүүлж аьвсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй.. гэх мэдүүлэг /хх-23-24 тал/, -эд зүйлийн үнэлгээ /хх-20, 25 тал/, -шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь урд ял шийтгүүлж байгаагүй гэх лавлагаа /хх-33 тал/, -шүүгдэгч Г.Мягмарсүрэнг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-27-28 тал/ - хохирогч Б.Тэгшжаргалын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хустай давааны орчимд зорчигч тээврийн автобусны багажнаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Тэгшжаргалын эд зүйл гээгдсэнийг завшиж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Тэгшжаргалын Би 2016 оны 11 сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн хил дээр ажиллаж байгаа нөхөр Амаржаргалдаа нэхий дотортой гутал /180.000 төгрөг/, 2 ширхэг тэмээний ноосон оймс /1 ширхэг нь 10.000/ Ноте-2 маркийн гар утас /өнгөрсөн 6 дугаар сард 240.000 төгрөгөөр авч байсан/, 2 хайрцаг парламент тамхи /70.000 төгрөг/, хүнсний зүйл болох мах, гурил, боорцог /100.000 төгрөг/ гэх зэрэг эд зүйлийг шуудайнд хийгээд Драгон төв дээр нөхрийнхөө найз Эрдэнэ-Очирт хүлээлгэн өгсөн. Тэр өдөр цаг агаар муудсан тул Эрдэнэ-Очир гарч амжаагүй байсан ба миний ачааг 48-01 УБҮ улсын дугаартай автобусанд өгсөн байсан. Маргааш нь би Эрдэнэ-Очир луу залгаад асуухад автобуусандаа суусан одоо явах гэж байна гэж хэлсэн. Үдээс хойш манай нөхөр надруу залгаад “нөгөө явуулсан ачаа замдаа гээгдсэн байна” гэж хэлэхээр нь Эрдэнэ-Очироос энэ талаар асуухад “үнэн, автобусны багажнаас унаад гээгдсэн, хойноос ирж байсан жижиг машин авахаар нь авчраад өгөх болов уу гэтэл хажуугаар өнгөрөөд давхисан” гэж хэлсэн. Хэргийн материалтай танилцсан. Хохирлоо Г.Мягмарсүрэнгээр бүрэн төлүүлж аьвсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй.. гэх мэдүүлэг эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Г.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Г.Мягмарсүрэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Г.Мягмарсүрэн, хохирогч Б.Тэгшжаргал нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Мягмарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар: Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Дархчууд овогт Галбадрахын Мягмарсүрэнг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь хохирогч Б.Тэгшжаргалтай сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Мягмарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 3. Г.Мягмарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мягмарсүрэнд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Мягмарсүрэнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА