Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/435

 

 

 

 

 

 

 

 

2023          04           10                                           2023/ШЦТ/435

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

           улсын яллагч Г.Янжиндулам,

            шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт Т--гийн Б--ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000*** дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19*** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, ********** ХХК-н ************ ********* ажилтай, ам бүл 2 эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ******** дугаар байр ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г** овогт Т--гийн Б /РД:************** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, "******" амралтын газарт шалтгаангүйгээр хохирогч Н.Г --ын нүүрэн тус газар толгойныхоо ар дагз хэсгээрээ 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь "баруун доод хоёр шүдний хугарал, нэг шүд эмтэрсэн гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өмнө мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчид эмчилгээний мөнгө төлөөд явж байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, "*******" амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч Н.Г ын нүүрэн тус газарт дагз хэсгээрээ 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь "баруун доод хоёр шүдний хугарал, нэг шүд эмтэрсэн гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Иргэн Н.Г -с цагдаагийн байгууллагад хандаж 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  гаргасан "бусдад зодуулж, 3 шүд хугарсан" гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч Н.Г-ын “...Би 2023 оны 03-р сарын 10-ны өдөр ажил тараад ажлын хүмүүстэй хамт амралтын газар очъё гээд Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны эцэс өнгөрөөд “*******” амралтын газар 21 цагийн орчим очоод хоол хийж идээд бүгд архи уугаад байж байсан. 2023 оны 03 дугаар сарын 11-ний орой 01 цагийн үед *******й ажлын залуу Га, Бархас хоёр муудалцаад байж байсан. Б нь Г-ыг өмөөрөөд ширээн дээрээс босоод явсан, би Быг суулгах гээд араас нь тэврээд автал Б нь миний ам хэсэг рүү 1 удаа толгойныхоо ар дагз хэсгээр мөргөсөн. Тэгсэн миний амнаас цус гараад, шүд хугалчихлаа гэж хэлээд орон дээр суугаад цагдаа дуудсан. Би гомдолтой байна. миний 3 шүд гэмтсэнээс 2 шүд хугарч 1 шүд эмтэрсэн. Энэ шүдээ янзлуулмаар байна..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

3. Гэрч М.Г-н“...Би 2023 оны 03 дугаар сарын 10-нд *******й ажлын хамт олон ойрхон салхинд гарья гээд орой 18 цагаас хойш байхаа, сайн санахгүй байна, Баруун салааны "*******" гэх амралтын газар очоод бүгд хорхог хийж идээд архи ууцгаасан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрсөн байхад Баяржаргал, Б хоёр маргалдаад байж байтал Г боль гээд наанаас нь очоод Быг тэврээд салгах гэтэл гэнэт Г “шүд уначихлаа” гээд амнаас нь цус гарсан. *******й ажлын нэг залуу “яав” гэж асуухад Г нь “Б мөргөчихлөө” гэж байсан. Би Баас “юу болов, та хоёр” гэж асуухад Б “санаандгүй мөргөчихлөө” гэж хэлсэн. Гын биед Б толгой дагз хэсгээрээ хойшоо мөргөж гэмтэл учруулсан. Тухайн үед Б, Баяржаргал нар маргалдаж муудалцсан, өөр хүн маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Ариунзулын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3586 дугаартай: “...Н.Г -д баруун доод хоёр шүдний хугарал, нэг шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-иар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

5. Шүүгдэгч Т.Б-ы: “...Би 2023 оны 03-р сарын 10-нд 17 цаг болж байхад *******й ажлын хүмүүс агаарт гарья гээд 19 цаг өнгөрч байхад байхаа, сайн санахгүй байна, СХД-н Баруун салааны эцсээс дээшээ яваад “*******” гэх амралтын газар очоод бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2023 оны 03 дугаар сарын 11-нд 01 цаг өнгөрч байсан, би ажлын залуу Баяржаргалтай муудалцаад барьцалдаад байж байсан чинь *******й ажлын Г салгах гээд миний араас тэвэрсэн. Би тэр үед толгойгоо арагшаа хүчтэй савсан чинь Г “шүд хугарчихлаа” гээд амнаас нь цус гараад цагдаа дуудсан. Би Гын биед гэмтэл учруулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч Т.Б нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсан байх ба уг маргааныг зохицуулахаар очсон хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Б ы зүгээс хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.Б ы энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г ын эрүүл мэндэд 2 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед 180.000, 50.000, 290.000 төгрөгийн буюу 520,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч Т.Б нь уг хохирлыг төлсөн байна.

Улмаар хохирогч Н.Г  нь эмчилгээ хийлгэж байгаа, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б-аас хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч Т.Б -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Б нь “...надад бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Т.Б ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгч нь баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, мөн шүүгдэгч Т.Б ы хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог/, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Т-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б -д 500 (таван зуун мянга) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б -д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б -д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Н.Г д 520.000 (таван зуун хорин мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.Г  нь цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Б аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ