Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/436

 

 

 

 

 

 

 

 

 

2023           04            10                                         2023/ШЦТ/436

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

           улсын яллагч Д.Түмэнжаргал,

            шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тунгалаг ерөө овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***************************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар арын 24-ний өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ давхрын ойролцоо байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Этай маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж биед тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр Э бид хоёр хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Энэ үедээ би Э руу хоол хийсэнгүй гэж уурласнаас үүдэн хоорондоо маргалдсан, тэгээд цохиж гэмтэл учруулсан. Одоо бид хоёр хамт амьдраагүй, тусдаа амьдарч байгаа. Надаас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар арын 24-ний өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ давхрын ойролцоо байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б.Этай “хоол хийсэнгүй” гэх асуудлаас үүдэн маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1.  Хохирогч Б.Эы: “......2022 оны 07-р сарын 25-ны өдөр орой 19 цагийн үед СХД-ийн шинэ давхрын баруун талын автобусны буудлын хажуу талд байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Б согтуу орж ирээд “хоол хийсэнгүй, олигтой гар утас авахаараа хүүхдүүддээ өгдөг” гээд надтай маргалдаад гараа атгаж байгаад миний зүүн шанаа, чих орчимд 2-3 удаа цохисон, тухайн үед хажууд хүн байгаагүй, сүүлд манай хүүхэд ирсэн чинь Б гэрээс гараад явсан. Өмнө нь намайг зодож байгаагүй. Одоо бид 2 хамт амьдрахаа больсон, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Эрдэмболорын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10370 дугаартай “...Б. Эы биед тархины доргилт, зүүн чихний гэдсэнд шарх, хөхлөг сэртэнгийн хэсэгт цус хуралт, эрүүний зүүн буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

 

3. Шүүгдэгч С.Бы: “...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт амьдарч байсан Этай хэрүүл маргаан хийж, хоол унд хийсэнгүй гэх үл ялих шалтгаанаар гараараа зүүн талын хацар, чих орчимд нэг удаа алгадаж унагаасан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, тухайн цаг хугацаанд шүүгдэгч С.Б, хохирогч Б.Э нар нь хамтран амьдарч байсан байх ба улмаар шүүгдэгч нь хохирогчийг  “хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, хохирогч Б.Эы бие махбодод халдаж гэмтэл учруулсан болох нь хохирогч мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрөөгүй тул нотлох баримтаар үнэлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Эы биед халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Этай хамт амьдарч байх хугацаанд өмнө нь зодож байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэх талаар ямар нэгэн баримт нотолгоогүй тул прокуророос шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эы  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, улмаар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 17, 81 дэх тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 4 сар 18 хоногийн хугацаагаар тогтоох” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Б нь “...ойлгож байна, хэлэх зүйл алга” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүгдэгч С.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирогч нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан,  мөн шүүгдэгч С.Бы хувийн байдал /цалин хөлс орлоготойг илэрхийлэх ямар нэгэн баримтгүй, ажилгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 33-10 тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 сарын хугацаагаар  хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Шүүгдэгч С.Бд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, улмаар 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 02 сар, 28 хоногийн ялын үлдэгдэлтэй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 04/6099 дугаартай албан бичгээр тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 93 дахь тал),

Мөн өдрөөс хойш шүүгдэгчийн зорчих эрх хязгаарлах ялыг эрх бүхий албан тушаалтнаас түдгэлзүүлээгүй, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг өнөөдрийг хүртэл биелүүлсэн тул 2023 оны 3 дугаар сарын 31-нээс 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 10 хоногийг түүний эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, эдлэх ялыг 2 сар 18 хоногийн хугацаагаар тооцох нь зүйтэй.

Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 сар 18 хоногийн хугацаагаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Бд мэдэгдэж, шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ТЕ овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овооны 33-10 тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 (хоёр) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд энэ тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1492 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийг нэмж, нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 4 (дөрөв) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ