Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00206

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2019/00206

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, С плазад байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт оршин суух, Шангас овогт Б-ын Н /.../-д холбогдох,

дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 273,442 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 276,442 /хоёр зуун далан зургаан мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 153/2019/00178/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 10 сарын 19-ны өдөр дараа төлбөрт МОNGOLDOO 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90090328 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Н нь гэрээний үүргээ үл биелүүлж 90090328 дугаарын 2018 оны 03 сарын байдлаарх төлбөр 273,442 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 6 дугаар зүйл 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Нд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Б.Нээс төлбөрийн үлдэгдэл болох 273,442 төгрөг, нотариатын зардалд 3,500 төгрөг, нийт 276,942 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ОГ97032800 регистрийн дугаартай Батжаргал овогтой Н нь 90090328 дугаарын ярианы төлбөр 273500 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 10-нд төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

С ХХК нь Б.Нд холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 273,442 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 276,442 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь хариуцагч Нг нэхэмжлэлийн шаардлага болох дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 273,442 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 276,442 /хоёр зуун далан зургаан мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бичгээр тус шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 19/1165 дугаартай албан бичгээр О.Батбаярт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,958 төгрөгийн тал хувь болох 4,479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,479 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Нгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,479 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С ХХК-д олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нд холбогдох, дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 273,442 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 276,442 /хоёр зуун далан зургаан мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь хариуцагч Б.Н нэхэмжлэлийн шаардлага болох 276,442 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,958 төгрөгийн тал хувь болох 4,479 /дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,479 /дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Нгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,479 /дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ