Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа               

улсын яллагч Г.Энэрэл

хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Ж. 

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

 

дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сум, 1 дүгээр баг, *******т гэх газар оршин суух хаягтай боловч одоо ******* дүүргийн 18 дугаар хороо, 10-17 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын ******* /рд: *******/

 

Холбогдсон хэргийн талаар 

 

Д.******* нь дүүргийн 8 дугаар хороо, Таф бюлдинг 505 тоотод үйл ажиллагаа явуулах ******* ХХК-ийн нягтлан бодогч Ж.ийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгууллагын Хаан банкны дугаарын данснаас түрээсийн төлбөрт 7.284.060 төгрөгийг “” ХХК-ийн Капитрон банкны дугаарын данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч, түүний эзэмшлийн Хаан банкны дагуурын данс руу шилжүүлснийг, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас “*******” ХХК-нд 7.284.060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...9 дүгээр сарын 8-ны өдөр 7 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Үүнийг: 4 хоногийн дараа мэдсэн. 7 сая төгрөгийг мал аж ахуй, зээл, байрны түрээс гэх мэт зүйлд зарцуулсан. 750,000 төгрөг төлсөн. Өөр төлсөн төлбөр байхгүй байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Ж. мэдүүлэхдээ: “...манай компани нь дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг худалдааны компани байгаа. Би 9 дүгээр сарын 8-ны өдөр буюу 4 дэх өдөр буруу гүйлгээ хийсэн. *******той холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. 1 дэх өдөр фэйсбүүкийг нь олоод би буруу гүйлгээ хийсэн байна. Чи буцаагаад шилжүүлээд өгөөч ээ гэж гуйсан. Би хөдөө байна, сүлжээгүй байна. Банк орж чадахгүй байна гээд интернэттэй, сүлжээтэй газар байгаа мөртлөө худал яриад 7 хоногоор сунжруулаад байсан. Уг нь цагдаа шүүхэд хандахгүй байя гээд хаан банкинд хүсэлтээ өгөхөд тухайн хүн өөрөө шилжүүлэхээс нааш боломжгүй гэсэн хариу өгсөн. Хаан банкнаас залгахад ******* өө тийм үү гээд утсаа салгаад холбогдохгүй байсан. Одоо 6,534,060 төгрөг үлдсэн байгаа. Сард 300,000 төгрөг төлье гэсэн. Тэгэхээр нь би их хэмжээний мөнгө учраас тэгэх боломжгүй гэж хэлсэн. Гэтэл ******* шоронд явбал хэн төлөхийн гээд сонин юм яриад байсан. Би одоо цалингаасаа суутгуулаад төлөөд явж байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* ХХК эзэмшигчтэй дугаартай данснаас ******* ******* эзэмшигтэй данс руу 7.284.060 төгрөгийн гүйлгээ хийгдсэн шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

 

ХХК-ийн МСБС ХХК-аас түрээсийн төлбөр 7.284.060 төгрөгийг нэхэмжилсэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалатд хохирогч Ж.ийн өгсөн:  “...би ******* ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орсон юм. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 9 цагийн үед ажил дээрээ ирээд оффисийн жилийн түрээсийн төлбөр ХХК-ийн байгууллагын данс руу өөрийн ******* ХХК- ийн данснаас Хаан банкны интернэт банк ашиглан 7.284.060 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад өмнө манай компанид 2022 оны 06 сард ажилд орсон Д.*******ийн данс руу андуураад түрээсийн бүх мөнгөө шилжүүлчихсэн. Тухайн үед Д.******* руу залгасан боловч утас нь огт холбогдохгүй байхаар нь фэйсбүүк рүү нь чат бичихэд би хөдөө мал дээр байна, надад утас байхгүй, би дансаа шалгаж чадахгүй байна гэхээр нь чи энэ мөнгийг үрвэл андуурагдсан гүйлгээ үрсэнээр эрүүгийн хэрэг үүснэ шүү дээ, чи интернэт банк ашиглаад буцаагаад шилжүүлчих гэж хэлэхэд, та нар ямар хүн дарамтлах гээд ядчихсан юм, би та нарыг мөнгө хий гэж гуйсан юм уу, хөдөө байхад дансаа шалгаж чадахгүй байна гэж хэлээд фэйсбүүкээр блок хийж холбогдох боломжгүй болгосон. Хаан банкинд хандан байгууллагын мөнгө андуураад Д.******* гэх хүний данс руу хийчихлээ гэхэд Хаан банкны ажилтан *******ийн дугаар руу хэд хэдэн удаа холбоо барихад аан тиймүү, би эргээд холбоо барья гэж хэлээд утсаа тасалсан гэсэн. Үүнээс харахад байгууллагын мөнгө андуурагдаж орсон гэдгийг мэдсээр байж ...худлаа ярьж өөртөө хэрэглэсэнд нь гомдолтой байна. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ...ярьсан утас руу нь залгахад хаан банк руу орж гүйлгээг чинь шалгуулъя гээд хаан банк орчихоод над руу ярьсан. Мөнгийг маань зээл татаад авчихсан байна, оронд нь хонь өгье гэж хэлэхээр нь хонио хэдээр тохирох уу, хоёулаа уулзаж байгаад ярилцъя гээд Д.*******той байгууллагын оффис дээр уулзсан" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

 

Хаан банкны ******* ******* эзэмшигчтэй дугаартай дансны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалатд яллагдагч Д.*******ийн өгсөн: “...2022  оны 9 сарын 08-ны өдөр миний дугаарын  данс руу 7,284,060   төгрөг орж  ирсэн. ...2022  оны 9 сарын 12-ны өдөр миний ажиллаж байсан компанийн нягтлан  бодогч  эмэгтэй надруу залгаад компанийн мөнгө чиний дансанд андуурагдаж орсон байна. Наад мөнгөнөөс үрвэл эрүүгийн хэрэг болно шүү гэж хэлэхээр нь интернет банкаар дансаа  шалгаад компанийн мөнгө орж ирсэнийг мэдсэн. 2022  оны 9 сарын 13-ны өпөр Хаан банк надруу  залгасан. Хаан  банкнаас надруу залгаад данс андуурагдсан  гүйлгээ орсон байна. Эргэн төлөхийг зөвшөөрч байна уу гэж хэлэхээр нь шалгаж нягтлаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. ......уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй  байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

                  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36, 39 дүгээр  хуудас/,

гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

үл хөдлөх эд  хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

оршин суугаа газрын  хаягийн  лавлагаа /хавтас хэргийн 34 дүгээр хуудас/,

дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 40-42  дугаар хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

  Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч Д.******* нь дүүргийн 8 дугаар хороо, Таф бюлдинг 505 тоотод үйл ажиллагаа явуулах ******* ХХК-ийн нягтлан бодогч Ж.ийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгууллагын Хаан банкны дугаарын данснаас түрээсийн төлбөрт 7.284.060 төгрөгийг “” ХХК-ийн Капитрон банкны дугаарын данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч, түүний эзэмшлийн Хаан банкны дагуурын данс руу шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас ******* ХХК-д 7.284.060 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын төлбөр тооцооны  алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 6,534,060 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгуулах...” гэх  санал /шүүх хуралдааны тэмдэглэл/,

   шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* ХХК эзэмшигчтэй дугаартай данснаас ******* ******* эзэмшигтэй данс руу 7.284.060 төгрөгийн гүйлгээ хийгдсэн шилжүүлгийн мэдээлэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, ХХК-ийн МСБС ХХК-аас түрээсийн төлбөр 7.284.060 төгрөгийг нэхэмжилсэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,мөрдөн байцаалатд хохирогч Ж.ийн өгсөн:  “...би ******* ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нягтлан бодогчоор ажилд орсон юм. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 9 цагийн үед ажил дээрээ ирээд оффисийн жилийн түрээсийн төлбөр ХХК-ийн байгууллагын данс руу өөрийн ******* ХХК- ийн данснаас Хаан банкны интернэт банк ашиглан 7.284.060 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад өмнө манай компанид 2022 оны 06 сард ажилд орсон Д.*******ийн данс руу андуураад түрээсийн бүх мөнгөө шилжүүлчихсэн. Тухайн үед Д.******* руу залгасан боловч утас нь огт холбогдохгүй байхаар нь фэйсбүүк рүү нь чат бичихэд би хөдөө мал дээр байна, надад утас байхгүй, би дансаа шалгаж чадахгүй байна гэхээр нь чи энэ мөнгийг үрвэл андуурагдсан гүйлгээ үрсэнээр эрүүгийн хэрэг үүснэ шүү дээ, чи интернэт банк ашиглаад буцаагаад шилжүүлчих гэж хэлэхэд, та нар ямар хүн дарамтлах гээд ядчихсан юм, би та нарыг мөнгө хий гэж гуйсан юм уу, хөдөө байхад дансаа шалгаж чадахгүй байна гэж хэлээд фэйсбүүкээр блок хийж холбогдох боломжгүй болгосон. Хаан банкинд хандан байгууллагын мөнгө андуураад Д.******* гэх хүний данс руу хийчихлээ гэхэд Хаан банкны ажилтан *******ийн дугаар руу хэд хэдэн удаа холбоо барихад аан тиймүү, би эргээд холбоо барья гэж хэлээд утсаа тасалсан гэсэн. Үүнээс харахад байгууллагын мөнгө андуурагдаж орсон гэдгийг мэдсээр байж ...худлаа ярьж өөртөө хэрэглэсэнд нь гомдолтой байна. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ...ярьсан утас руу нь залгахад хаан банк руу орж гүйлгээг чинь шалгуулъя гээд хаан банк орчихоод над руу ярьсан. Мөнгийг маань зээл татаад авчихсан байна, оронд нь хонь өгье гэж хэлэхээр нь хонио хэдээр тохирох уу, хоёулаа уулзаж байгаад ярилцъя гээд Д.*******той байгууллагын оффис дээр уулзсан" гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,Хаан банкны ******* ******* эзэмшигчтэй дугаартай дансны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас/,мөрдөн байцаалатд яллагдагч Д.*******ийн өгсөн: “...2022  оны 9 сарын 08-ны өдөр миний дугаарын  данс руу 7,284,060   төгрөг орж  ирсэн. ...2022  оны 9 сарын 12-ны өдөр миний ажиллаж байсан компанийн нягтлан  бодогч  эмэгтэй надруу залгаад компанийн мөнгө чиний дансанд андуурагдаж орсон байна. Наад мөнгөнөөс үрвэл эрүүгийн хэрэг болно шүү гэж хэлэхээр нь интернет банкаар дансаа  шалгаад компанийн мөнгө орж ирсэнийг мэдсэн. 2022  оны 9 сарын 13-ны өпөр Хаан банк надруу  залгасан. Хаан  банкнаас надруу залгаад данс андуурагдсан  гүйлгээ орсон байна. Эргэн төлөхийг зөвшөөрч байна уу гэж хэлэхээр нь шалгаж нягтлаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. ......уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй  байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдон тогтоогдож  байна.

 

Үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хохирогч  ******* ХХК-ийн нягтлан бодогч Ж. нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгууллагын Хаан банкны дугаарын данснаас түрээсийн төлбөрт 7.284.060 төгрөгийг “” ХХК-ийн Капитрон банкны дугаарын данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч, шүүгдэгч Д.*******ийн эзэмшлийн Хаан банкны дагуурын данс руу орсон 7,284,060 төгрөгийг андуурсан гүйлгээ гэдгийг мэдсээр байж, завшиж хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрх зөрчигддөг. Энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл нь хуулиар өмчлөх, эзэмших, ашиглахыг хориглоогүй эд хөрөнгө байдаг. Алдаатай гүйлгээг завшсаны улмаас хохирогч эд хөрөнгийн хохирол хүлээгээд зогсохгүй, бусад этгээдийн өмнө гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэх боломжгүй болох зэрэг хор уршиг учирдаг тул тухайн үйлдлийг нийгэмд аюултай үйлдэл юм.

Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байдаг. Шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:      

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 7,284,060 төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогчид 750,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэгдэл 6,534,060 төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулж хохирогч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

  Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрийн  бүсчлэлээс гарахыг хязгаарлах ял оногдуулах, хохиролд 6,534,060 төгрөг гаргуулж хохирогчид  олгох...” дүгнэлт,

  шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт:  “...зорчих эрх хязгаарлах  ялыг зөвшөөрөхгүй байна ” гэх саналыг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол төлбөр төлөөгүй, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ид  мэдэгдсүгэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял   шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ид  мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос 6,534,060 /зургаан сая таван зуун гучин дөрвөн мянга жар/-н төгрөг гаргуулж, хохирогч “*******” ХХК-нд олгосугай.

 

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ