Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2023/ЦШТ/168

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Т.Баянмөнх,       

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ерөнхий боловсролын 39-р сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 175 дугаар байрны 204 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй сүлжээ дэлгүүрийн гадна “эмэгтэй хүнтэй хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.*******ий эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд нь духанд зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед дэлгүүрээс гараад явж байхад хохирогч эмэгтэй хүнтэй хэрэлдэж байсан. Тэгээд би болиоч гэхэд намайг 2 цохих гэж оролдоод 3 дахь дээр нь цохисон. Тэгээд би нэг удаа цохисон... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ий өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би ах *******ий хамт хөлбөмбөг үзээд дараа нь GS-25 дэлгүүр орсон. Тэгээд би түрүүлээд дэлгүүрээс гараад явсан. Гадаа гараад би үл таних 2 эмэгтэй хүнтэй шүргэлцсэний улмаас маргалдсан. Тэр хоёр эмэгтэйтэй маргалдаж байхад 3 залуу ирээд нэг залуутай нь би маргалдсаны улмаас барьцалдаж авсан. Тухайн үед би 3 лааз пиво уусан байсан. Дараа нь нэг залуутай маргалдаж би эхлээд нөгөө залууг нүүр орчимд нь цохисон. Тэгээд нөгөө залуу зөрүүлээд намайг нүүр хэсэгт 4-5 удаа цохисон.  

Миний хамар жаахан мурийж, зүүн нүд бага зэрэг хөхөрч хавдсан, толгой жаахан өвдөж байсан. Уруул бага зэрэг шалбарсан байсан. Би...халтираад унасан, унасан үед нөгөө залуу миний өвдөг рүү 1-2 удаа өшиглөсөн. Би Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн баримтаа хаясан учир надад одоо эмнэлэгт үзүүлсэн баримт байхгүй. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.*******ий өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би *******ий хамт хөлбөмбөг үзээд Жи Эс 25 дэлгүүр орсон. Тэгээд би ус аваад гарч иртэл *******э гадаа нэг эрэгтэй хүнтэй барьцалдаад зогсож байсан. *******э нүүр нь шалбарсан, хөх туяа үүсч, дух хөмсөг хэсэгт шалбарсан байсан. Дэлгүүрийн гадаа маргалдаж байсан ******* гээд залуу *******ийг цохисон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би найз *******, э бид гурав Жи Эс 25 нэртэй дэлгүүр орсон. Гэтэл дэлгүүр дотор цээж нүцгэн согтуу бололтой эрэгтэй хүн өөр хүмүүстэй маргалдаад, барьцалдаад зогсож байсныг дэлгүүрийн худалдагч салгаж дийлэхгүй байж байсан. Тэгээд манай найз ******* очиж тухайн 2 барьцалдаад зогсож байсан хүнийг салгаж гадаа гаргасан. Гадаа гарах үед цээж нүцгэн залуу хувцсаа өмссөн байсан. Дараа нь тэр дэлгүүрт үйлчлүүлж байсан үл таних 2 эмэгтэй дэлгүүрээс гараад явах гэтэл нөгөө цээж нүцгэн байсан залуу 2 эмэгтэйг араас нь хэл амаар доромжлоод цас шидээд хоргоогоод явуулахгүй байхаар нь ******* очиж тухайн залууг боль гэж хэлж болиулсан. Дараа нь дэлгүүрт цээж нүцгэн байсан залуу манай найз ******* рүү дайраад байсан. Тэгээд тэр 2 барьцалдаад авсан. Нөгөө залуу *******ийг цохисон, ******* зөрүүлээд тэр залууг нэг удаа цохисон. Дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдоод барьцалдаад зогсож байсан ба цээж нүцгэн, цээж нь улайсан, хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.ий өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай ах *******, ахын найз бид гурав юм идэх гээд Жи Эс 25 дэлгүүр орсон. Дэлгүүрт ороход 2 хүн зодолдож байсан ба дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд газарт унаж сүйтгэгдээд байхаар нь бид 3 очиж больцгоо ингэж болохгүй гэж хэлээд тухайн 2 хүнийг салгатал гараад явцгаасан. Тэгээд бид 3 хэсэг хугацааны дараа дэлгүүрээс гарахад зодолдож байсан 2 хүний нэг нь явсан харин нөгөө залуу нь яваагүй гадаа үл таних 2 эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод ална гээд салаавч гаргаад дайраад байхаар нь ******* ах очоод болиоч гэж хэлтэл тэд хоорондоо маргалдаж нөгөө залуу ******* ахыг эхлээд 1-2 удаа цохиод дараа нь тэд заамдалцаж аваад хоёулаа халтираад газарт унасан. Тэгээд ******* ах тэр залуу хоёрыг салгаад бид 3 явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

.. -

3

>рх/

чы

ар

гт

гиш

ш 2

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******э-н биед духанд зулгарал, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Г.*******ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би э, нарын хамт Жи Эс 25 дэлгүүр ороод гарсан. Гадаа нэг эрэгтэй хүн өөр танихгүй эмэгтэй хүмүүстэй маргалдаж байхаар нь би болиоч гэж хэлтэл маргаан үүссэн. Тэгээд намайг нэг цохиход нь би зөрүүлээд цохисон. Тухайн үед би эрүүл байсан. *******ий биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.*******ий “...би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. *******тэй учраа олсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

            - нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

            - гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй сүлжээ дэлгүүрийн гадна “эмэгтэй хүнтэй хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.*******ий эрх чөлөөнд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд духанд зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх  санал,

 

            шүүгдэгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Хэргийн үйл баримтыг авч үзвэл 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Б.*******э “...дэлгүүр дотор цээж нүцгэн согтуу бололтой эрэгтэй хүн өөр хүмүүстэй маргалдаад, барьцалдаад зогсож байсныг дэлгүүрийн худалдагч салгаж дийлэхгүй байж байсан. Тэгээд манай найз ******* очиж тухайн 2 барьцалдаад зогсож байсан хүнийг салгаж гадаа гаргасан. Гадаа гарах үед цээж нүцгэн залуу хувцсаа өмссөн байсан. Дараа нь тэр дэлгүүрт үйлчлүүлж байсан үл таних 2 эмэгтэй дэлгүүрээс гараад явах гэтэл нөгөө цээж нүцгэн байсан залуу 2 эмэгтэйг араас нь хэл амаар доромжлоод цас шидээд хоргоогоод явуулахгүй байхаар нь ******* очиж тухайн залууг боль гэж хэлж болиулсан. Дараа нь дэлгүүрт цээж нүцгэн байсан залуу манай найз ******* рүү дайраад байсан. Тэгээд тэр 2 барьцалдаад авсан. Нөгөө залуу *******ийг цохисон, ******* зөрүүлээд тэр залууг нэг удаа цохисон...” талаар Дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдоод барьцалдаад зогсож байсан ба цээж нүцгэн, цээж нь улайсан, хамраас нь цус гарсан байсан...” мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн мэдүүлгээс /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/ дүгнэхэд хохирогч Б.*******э олон нийтийн газар буюу Жи Эс 25 дэлгүүр дотор цээж нүцгэн бусад хүмүүстэй маргалдан зүй бус үйлдэл хийж өөр эрэгтэй хүнтэй барьцалдаж байхад нь шүүгдэгч Г.******* зүй ёсны шаардлага тавьж салгажээ. Улмаар хохирогч Б.*******ийн зүй бус үйлдэл үргэлжилж Жи Эс 25 дэлгүүрийн гадна талд 2 эмэгтэйг хэл амаар доромжилж зүй бус үйлдэл хийж цас шидэж байсан нь бусдын эрүүл мэндийн эсрэг чиглэсэн довтолгооны шинжтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.******* нь уг довтолгооныг зогсоох зүй ёсны шаардлага тавьсан боловч хохирогч Б.*******э шүүгдэгчийн эсрэг чиглэсэн довтолгоон хийж цохисон талаар хохирогч Б.*******э “...нэг залуутай маргалдаж би эхлээд нөгөө залууг нүүр орчимд нь цохисон...” гэж мэдүүлдэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/.

Шүүгдэгч Г.*******ийг хохирогчийн эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд нь духанд зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ. Энэ талаар мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ий өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би ... нэг залуутай маргалдаж би эхлээд нөгөө залууг нүүр орчимд нь цохисон. Тэгээд нөгөө залуу зөрүүлээд намайг нүүр хэсэгт 4-5 удаа цохисон...” гэж мэдүүлдэг боловч /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/ шүүгдэгч Г.******* хохирогчийг хэдэн удаа цохисон талаар мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ... дэлгүүрт цээж нүцгэн байсан залуу манай найз ******* рүү дайраад байсан. Тэгээд тэр 2 барьцалдаад авсан. Нөгөө залуу *******ийг цохисон, ******* зөрүүлээд тэр залууг нэг удаа цохисон. Дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдоод барьцалдаад зогсож байсан ба цээж нүцгэн, цээж нь улайсан, хамраас нь цус гарсан байсан...” гэж /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/ хохирогч шүүгдэгчийг 4-5 удаа цохисон гэж гэрч Б. болон шүүгдэгч Г.******* нарын мэдүүлгээс үзэхэд 1 удаа хохирогчийг шүүгдэгч цохисон гэж зөрүүтэй мэдүүлсэн зэргээс үзэхэд хохирогч Б.Номин–Эрдэнийн шүүгдэгчид 4-5 удаа цохиулсан гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******ийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэдий ч дээр дурдсан хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тодруулбал 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хохирогч Б.*******э нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн довтолгооныг хэд хэдэн хүний эсрэг хийсэн бөгөөд шүүгдэгч Г.******* нь тухай бүр хохирогчийн бусад этгээдийн эсрэг хийсэн довтолгоог зүй ёсны шаардлага тавьж таслан зогсоож улмаар өөрт тулгарсан довтолгооны эсрэг цохих үйлдэл хийснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аргагүй хамгаалалт гэж үзэж гэмт хэрэгт тооцохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн хэдий ч хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай дүгнэлтээс  үзэхэд “...1.Б.*******э-н биед духанд зулгарал, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэж хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/. Гэрч Г.ий өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө...Дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдож байсныг бид салгаад гадаа гаргасан... Бид гурвыг дэлгүүрт ороход тухайн залуугийн хамраас нь цус гарсан, уруулаас нь мөн цус гарсан, согтуу байсан өөр зүйлийг анзаарч хараагүй...” гэх мэдүүлгээс /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/ үзэхэд хохирогч Б.*******э нь шүүгдэгч Г.*******эд цохиулахаас өмнө өөр эрэгтэйтэй барьцалдаж авах үед тодорхой гэмтэл авсан байх магадлалтай талаар мэдүүлжээ. Мөн гэрч Б. энэ талаар “...Дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдоод барьцалдаад зогсож байсан ба цээж нүцгэн, цээж нь улайсан, хамраас нь цус гарсан байсан...” гэж  /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/” мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Иймд ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.*******эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Г.*******ийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч Б.*******э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримт бүхий нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ердийн болон тусгай журмыг баримтлах тул шүүхээс цагаатгах тогтоол гарсантай холбогдуулан хэргийн оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин наймдугаар бүлэгт заасан ердийн журмаар гомдол, эсэргүүцэл гаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2,36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******эд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ