Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/169

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Б.*******,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 27-ны өдөр *******-******* аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, *******-******* аймаг, ******* сум 10 дугаар баг, 5 дугаар хорооллын 380 дугаар байрны 24-2 тоотод оршин суух хаягтай боловч хамтран амьдрагчийн хамт ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг, ын тоот нийтийн байрны 23 тоотод түр оршин суудаг урьд,

*******-******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

*******-******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, ын тоот хашаанд байрлах нийтийн байрны 23 тоотод “...архи уулаа гэж хэллээ...”гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.*******гийн нуруун тус газар заазуураар цохиж, улмаар нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...*******д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

- мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн: “...Би тэр үед мах хэрчээд зогсож байхад ус хийгээд өг гэж ******* хэлсэн. Би чадахгүй гээд жаахан уурласан. Тэгтэл босож ирээд яагаад уурлаад байгаа юм өвчтэй юм уу хаашаа юм гээд ширээн дээр байсан жижигхэн хутгыг над руу аваад шидсэн. Тэр хар иштэй хутга өмнө нь дундуураа хугарсан байсан. Над руу шидэхэд нь намайг оноогүй хоёр тийш нь салаад уначихаар нь би аваад хогонд хаясан. Тэр өдөр баярын өдөр байсан болохоор би хоол унд хийх гээд зогсож байсан. Бид хоёр хэрэлдээд байж байтал араас юмаар цохих шиг болсон. Тэгтэл гэрт байсан том заазуураар намайг цохисон байсан.

Тухайн үед ******* намайг ална гэж сүрдүүлж заналхийлсэн үг хэлээгүй. Одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

 

- мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би ******* дүүргийн 16 дугаар хороо, ын тоот гэртээ байж байхад 16:00 цаг өнгөрөөгөөд манай 23 тоот өрөөнд оршин суудаг ******* нь гаднаас далаа барьсан уйлсан орж ирсэн. Яасан юу болсон бэ гэхэд ******* над руу хутга шидчихлээ гэж хэлсэн. Тухайн үед *******гийн баруун талынх нь дал хэсгээс цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.Б.*******гийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

- гэрлэсний бүртгэлгүй  лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

- тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, ын тоот хашаанд байрлах нийтийн байрны 23 тоотод “...архи уулаа гэж хэллээ...” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.*******гийн нуруун тус газар заазуураар цохиж, улмаар нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.   

 

  Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

  Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ийм зүйл хийсэндээ харамсаж байна...” гэх санал,

 

хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол, саналгүй. Гэмээ ухаарсан бол өөр хэлэх зүйлгүй...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн: “...Би тэр үед мах хэрчээд зогсож байхад ус хийгээд өг гэж ******* хэлсэн. Би чадахгүй гээд жаахан уурласан. Бид хоёр хэрэлдээд байж байтал араас юмаар цохих шиг болсон. Тэгтэл гэрт байсан том заазуураар намайг цохисон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би ******* дүүргийн 16 дугаар хороо, ын тоот гэртээ байж байхад 16:00 цаг өнгөрөөгөөд манай 23 тоот өрөөнд оршин суудаг ******* нь гаднаас далаа барьсан уйлсан орж ирсэн. Яасан юу болсон бэ гэхэд ******* над руу хутга шидчихлээ гэж хэлсэн. Тухайн үед *******гийн баруун талынх нь дал хэсгээс цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн эрх чөлөөнд халдсан гэмт үйлдэл хийсэн бөгөөд энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.*******д хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.Б.*******гийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

           Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.******* болон хохирогч Б.******* нар нь хамтран амьдарч байсан тул хамтран амьдрагчийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” /шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” гэх санал,

   шүүгдэгч:  “...Торгох ял оногдуулж өгнө үү. Тогтмол ажил эрхэлж байгаа...” гэх санал,

 

  хохирогч: “...Манай хүн ганцаараа ажил хийж, ар гэрээ тэжээдэг болохоор торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч Б.*******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ