Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2023/ЦШТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Н.Цэнгэлбаяр /томилолтоор/,       

шүүгдэгч М.*******,

хохирогч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 гудамж 1315б тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Икс эс бааранд Н.*******тай үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас Н.*******гийн эрүүл мэндэд хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Билэгт мэдүүлэхдээ:  “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг цохих үедээ эмэгтэй гэж мэдээгүй, 2,100,000 төгрөгийн хохирол төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.******* мэдүүлэхдээ: “...Би найзуудтайгаа бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал энэ хүмүүс араас түлхээд байсан. Явахгүй болохоор нь найз маань холдооч гэхэд манай найзыг цохисон. Тэгэхэд би хөөе болиоч гэхэд намайг хамар луу шууд цохисон. Энэ хүн эмэгтэй хүнийг цохисон гэдэг байдлаар хандаагүй. Би анх удаа цагдаагаар явж байгаа учир зөөлөн хандсан. Хагалгааны урьдчилгаа гэж 1 сая төгрөг өгсөн. Хагалгаанд ороход 3,500,00 төгрөг болсон. Би хөнгөлөгдөөд үлдсэн мөнгөөр нь эм тариа авсан. Хэрэг болсноос хойш цагдаа надаас нэг удаа ч мэдүүлэг аваагүй. Энэ хугацаанд энэ хүнтэй холбоотой байгаад байсан. Сүүлд надаас цагдаа мэдүүлэг аваад гарын үсэг зуруулсан. Хамар маань хугарсан тал руугаа далий байгаа. Би модель учир буцаагаад хамраа тэгшлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.*******гийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд манай найз болох Найзуудтайгаа байна хүрээд ир гээд дуудаад байхаар нь ******* дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Икс эс нэртэй бааранд очсон. Намайг бааранд очиход бааранд 3 найзтайгаа байсан. Бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байтал 2 залуу бид нарыг өдөж хоргоогоод байсан. Бүжгийн ая дуусаад ширээ рүүгээ явж байтал манай найз болон бас нэг найз болохаа нарыг тэр хоёр залуугийн нэг нь үсдээд зодож байхаар нь би салгах гээд яваад очтол тэр залуу миний нүүр лүү цохиод авсан.

Тэр үед миний хамраас цус гарахаар нь цусаа хөвөн чихэж усаар угааж арай гэж тогтоосон ба миний нүд бас хавдаад аймар болчихсон байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгдо эмнэлэгт очиж хамрын хагалгаанд орж хамарнаасаа яс түүлгэж авхуулсан. Одоо миний толгой дух хэсгээр аймар их өвдөж байгаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ө.ийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* дүүргийн 8 дугаар хороонд байрлах Экс эс бааранд ,,, ******* нарын хамт орой 02 цагийн үед орцгоосон. Тэгээд бид нар бааранд сууж байтал нэг мэдэхэд зодоон болж байсан ба би гүйж очтол *******гийн хамраас цус гарч байхаар нь би очоод босгох гэтэл нэг халамцуу залуу миний үснээс зулгаасан. Тэгээд үсээ боох гээд байж байтал нөгөө залуу нь ирээд миний толгой руу гараараа цохисон. Би *******гийн биед хэн халдаж гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Сүүлд ******* нь эрүүлжүүлэхэд орсон залуу хамрыг нь цохиж гэмтээсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах Икс эс бааранд,, , ******* бид 5 ороод 1, 1 пиво аваад ууж сууцгааж байгаад бүжгийн талбайд гараад тойроод бүжиглэж байтал үл таних эрэгтэй бид нарын дундуур орж ирээд түлхээд байхаар нь би тухайн үл таних эрэгтэйг түлхээд холдуулсан. Тэгтэл тэр эрэгтэй манай найзуудыг түлхээд бүжиглүүлэхгүй саад болоод байхаар нь би тэйкэн дээр очоод тухайн залуучуудыг холдуулаад гаргаад өгөөч бүжиглүүлэхгүй байна гэж хэлээд зогсож байтал бармен тэр хэдийг хараач гэхээр нь би эргээд хартал бүжгийн талбай дээр бөөн зодоон болж байсан. Тухайн үед ийн дух хавдсан,аагийн гэдэс нь өвчин орсон, толгой нь өвдчихсөн, *******гийн хамар хугараад нүдэнд нь цус хурсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

 

.. -

3

>рх/

чы

ар

гт

гиш

ш 2

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Н.*******гийн биед хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3.Шинэ гэмтлүүд байна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтлүүд нь 2022.11.08-09-нд үүссэн байх боломжтой. 7.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

            - оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Икс эс бааранд Н.*******тай маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас Н.*******гийн эрүүл мэндэд хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх санал,

 

            шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Икс эс бааранд Н.*******тай үл ялих зүйлээс маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас Н.*******гийн эрүүл мэндэд хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтад хохирогч Н.*******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Ө.ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Т.гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай саналд: шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,                   

Шүүгдэгч М.******* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.******* нь гэм хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч Н.******* нь цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэнэ гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч М.******* нь шүүх хуралдаанд: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал хүсэлт,

 

хохирогч Н.******* нь шүүх хуралдаанд: “...гомдолтой байна...” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргажээ. 

 

Шүүгдэгч М.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас М.*******т торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Хохирогч Н.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ