Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Хуягбаатарын өмгөөлөгч Б.Энхтуяа,

шүүгдэгч Д.Түвшинтөрийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

шүүгдэгч Д.Хуягбаатар, Д.Түвшинтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хуягбаатар, Д.Түвшинтөр нарт холбогдох эрүүгийн 201619000756 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1991 оны 10 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хотын Багануур дүүрэг 2 дугаар хороо Хужирт 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 01 сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 07 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, 2015 оны 12 сарын 16-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10.10 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Тарган овгийн Даваасүрэнгийн Түвшинтөр /РД:УЮ91101390/ гэв.

 

Монгол Улсын харьяат, 1987 оны 06 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дугуйт ачигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо Рашаантын 12-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 09 сарын 22-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өршөөлд хамрагдан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдэлж байгаад 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 37 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Өндөр тон овгийн Даваацэрэнгийн Хуягбаатар /РД:СР87062414/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Даваацэрэнгийн Хуягбаатар, Даваасүрэнгийн Түвшинтөр /ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр/ нар нь шунахай сэдэлтээр бүлэглэн, автомашин, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох хутга, олс ашиглан 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Дэндгэр гэх газар бэлчээрээс иргэн М.Болдбаатарын нэг тооны үхрийг хулгайлж, 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Хуягбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Түвшинтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч М.Болдбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би үхрээ шулуулсан талаар мэдээгүй сая л цагдаа нар орж ирэхэд мэдээд үхрээ бүртгэхэд нэг хар алаг жижиг богино эвэртэй мөргөлдөөд хугарсан байгаа 1 тооны дөнжин үнээ байгаа юм... гэх мэдүүлэг /хх-41-42 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Нямдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тэгсэн Түвшинтөр надаас машинаа өгчих Улаанбаатар хот ороод хоёр дүү дээрээ очоод гэрийн дулаалаад, нүүрс түлээг нь бэлдээд ирье гээд миний сонота 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан юм. Тэгээд тэрнээс хойш утас нь ерөөсөө холбогдоогүй байж байгаад Хадаагаас Д.Түвшинтөрийг Төв аймгийн цагдаагийн газар баригдсан талаар мэдсэн. Соната 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Уранцэцэг гэдэг Улаанбаатар хотод байдаг хүний нэр дээр байдаг гэсэн. Дээрх машин нь Баагий гэдэг Баяндэлгэр сумын Галуут гэх газар байдаг айлынд байхад нь өмнөх жилийн буюу 2015 оны 04-р сард 2 сая төгрөгөөр худалдан авсан юм. Дээрх тээврийн хэрэгсэл нь албан ёсоор нэр өөр хүний нэр дээр байгаа боловч миний эзэмшилд байгаа юм... /хх-46-47 тал/,

 

Гэрч Б.Уранбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Соната-5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 онд худалдаж аваад иргэний үнэмлэхээ Баяндэлгэр суманд гэртээ мартчихаад эгч Уранцэцэгийг гуйж байгаад нэр дээр нь шилжүүүлж авч байсан. Одоо уг тээврийн хэрэгсэл Нямдорж гэдэг хүнд албан ёсоор худалдсан байгаа, нэрээ шилжүүлж амжаагүй байна.. гэх мэдүүлэг /хх-48 тал/,                                                                                                                                                                                                                                

 

Гэрч Б.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Манайх нийт 172 үхэртэй. 2016 оны 10 дугаар сарын 14-ний орой бүртгэхэд бүрэн байсан. Сая та бүхнийг ирээд энэ талаар хэлэхэд чинь бүртгэж үзэхэд хар алаг зүсмийн дөнжин үнээ дутуу байна... гэх мэдүүлэг /хх-49 тал/,

                                                                                                                                                                                                                                  

Гэрч Э.Энхмөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  ...2016 оны 10 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэх газарт постонд үүрэг гүйцэтгэж байхад өглөө 06 цаг өнгөрөөгөөд цагдаа цагдаагийн д/а Алтансүх нь зам дээр шалгалт хийж байгаад 95-85 УНП улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсан Хуягбаатар, Түвшинтөр нартай уулзаж ярилцахад хулгайн мах болох нь тогтоогдсон тул Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах албанд эрх бүхий албан тушаалтанд нь  хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-50 тал/,

 

Гэрч Б.Алтансүх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 10 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэх газарт постонд үүрэг гүйцэтгэж байхад өглөө 06 цаг өнгөрөөгөөд зам дээр шалгалт хийж байтал 95-85 УНП улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл явж байсныг зогсоон шалгахад үхрийн мах ачиж явна гарал үүслийн гэрчилгээтэй гэж байсан ба дээрх тээврийн хэрэгсэлтэй Хуягбаатар, Түвшинтөр нарыг түр саатуулан хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Энхмөрд хүлээлгэн өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-51 тал/,

 

Гэрч Б.Уранцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Соната-5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн албан ёсны бичиг баримт миний нэр дээр байгаа боловч 2013 оны 09 сард манай дүү Уранбилэг Архуст сумаас ирж машин авах гэсэн чинь иргэний үнэмлэхээ орхиод ирсэн байна. Та машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлээд аваад өгөөч гэхээр нь би зөвшөөрч авч өгсөн. Тэгээд тэрнээс хойш 2016 оны 04-р сард манай дүү Уранбилэг Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн Нямдорж гэдэг хүнд дээрх тээврийн хэрэгслээ зарсан сураг байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-52 тал/,

 

БУСАД БАРИМТ

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4 тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7 тал/,

- Мах хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-8-10 тал/,

- Хохирогч М.Болдбаатарт шилжүүлсэн гэх хохирлын мөнгөний баримт /хх-11 тал/,

- Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-12-13 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-15 тал/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-17 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-43 тал/,

- Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-22 тал/,

- Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Төв аймгийн Авто тээврийн лавлагаа /хх-25-26 тал /,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-28 тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31 тал/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-32-33 тал/,

- Эд зүйлд үзлэг хийн хураан авсан тэмдэглэл /хх-34-38 тал/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-39 тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-40 тал/,

- Малын тооллогын бүртгэл /хх-43- 45 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-54 тал/,

- 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 120А дугаар Сэжигтнийг баривчлах захирамж /хх-56-57 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-60-61, 64 тал/,

- 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 120б дугаар Сэжигтнээр цагдан хорих тухай захирамж /хх-65-66 тал/,

- 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102д дугаар Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамж /хх-69 тал/,

- 2015 оны 01 сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 07 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-93-103 тал/,

- 2015 оны 12 сарын 16-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-104-108 тал/,

- Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт /хх-111 тал/,

- 2011 оны 09 сарын 22-ны өдөр хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 163 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-115-121 тал/,

- 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 37 дугаартай захирамжийн хуулбар /хх-121-122 тал/,

- Хуягбаатарын Нандин-Эрдэний төрсний гэрчилгээний хуулбар /хх-125 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаа /хх-129 тал/,

- Хаан банкны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн орлогын мэдүүлэг /хх-140 тал/,

 

 - шүүгдэгч Д.Хуягбаатарыг 2016 оны 10 сарын 15-ны өдөр сэжигтнээр /хх-82 тал/, 2016 оны 10 сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх-83-84 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- шүүгдэгч Д.Түвшинтөрийг 2016 оны 10 сарын 15-ны өдөр сэжигтнээр /хх-85-86 тал/, 2016 оны 10 сарын 27-ны өдөр яллагдагчаар /хх-87-88 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Д.Түвшинтөрийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад 1. 2015 оны 01 сарын 15-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 07 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, 2015 оны 12 сарын 16-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-р хэрэгсэхгүй болгосон гэх лавлагаа /хх-90 тал/,

 

- Д.Хуягбаатарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад 2011 оны 09 сарын 22-ны өдөр хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өршөөлд хамрагдан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдэлж байгаад 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тэнсэн суллагдсан гэх лавлагаа /хх-114 тал/,

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Түвшинтөр нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр шунахай сэдэлтээр Д.Хуягбаатартай бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох хутга, олс ашиглан 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Дэндгэр гэх газар бэлчээрээс иргэн М.Болдбаатарын нэг тооны үхрийг хулгайлж, 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,  шүүгдэгч Д.Хуягбаатар нь шунахай сэдэлтээр Д.Түвшинтөртэй бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох хутга, олс ашиглан  2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Дэндгэр гэх газар бэлчээрээс иргэн М.Болдбаатарын нэг тооны үхрийг хулгайлж, 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Мах хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хохирогч М.Болдбаатарт шилжүүлсэн гэх хохирлын мөнгөний баримт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч М.Болдбаатарын ..Би үхрээ шулуулсан талаар мэдээгүй сая л цагдаа нар орж ирэхэд мэдээд үхрээ бүртгэхэд нэг хар алаг жижиг богино эвэртэй мөргөлдөөд хугарсан байгаа 1 тооны дөнжин үнээ байгаа юм.. гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржийн ... Тэгсэн Түвшинтөр надаас машинаа өгчих Улаанбаатар хот ороод хоёр дүү дээрээ очоод гэрийн дулаалаад, нүүрс түлээг нь бэлдээд ирэе гээд миний сонота 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан юм. Тэгээд тэрнээс хойш утас нь ерөөсөө холбогдоогүй байж байгаад Хадаагаас Д.Түвшинтөрийг Төв аймгийн цагдаагийн газар баригдсан талаар мэдсэн... гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Энхбаяар, Э.Энхмөр, Б.Алтансүх нарын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Д.Хуягбаатар, Д.Түвшинтөр нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Түвшинтөр, Д.Хуягбаатар нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Түвшинтөр нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр 2015 оны 12 сарын 16-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10.10 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байхдаа давтан үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хир хэмжээг харгалзан баривчлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Хуягбаатар нь 2011 оны 09 сарын 22-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 163 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өршөөлд хамрагдан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдэлж байгаад 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 37 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 12 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд тул шүүгдэгч Д.Түвшинтөр, Д.Хуягбаатар нар нь Эрүүгийн хуулийн 78 дугаар 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал арилсан байна.

 

Шүүгдэгч Д.Хуягбаатарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчын гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хир хэмжээг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь өөрт оногдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй талаарх Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1242 тоот лавлагаа, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч нарын өөрийн гэсэн хөрөнгө байхгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглээгүй болно.

 

Хохирлын талаар

Хохирогч М.Болдбаатар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Мөрдөн байцаагчийн L6-маркийн цагаан хүрээтэй 24 инчийн телевизор, Mibea маркийн ТЕ80-701 угаалгын машин-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн өдрийн Мөрдөн байцаагчийн Haier брендийн LCD-32 инчийн телевизор-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Д.Хуягбаатар, Д.Түвшинтөр нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Соната 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржийнх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн болох нь гэрч Б.Уранбилэг, Б.Уранцэцэг, иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Хуягбаатар, Д.Түвшинтөр нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Соната 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний өмчлөгч нь Б.Уранцэцэг байх боловч иргэний нэхэмжлэгч Э.Нямдорж нь гэрч Б.Уранбилэгээс 2016 оны 4 сард  2 сая төгрөгөөр худалдан  авч, 2016 оны 04 сараас эхлэн Э.Нямдоржид захиран зарцуулах эрх үүсч өөрийн өмчлөлд шилжсэн болох нь гэрч Б.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Одоо уг тээврийн хэрэгсэл Нямдорж гэдэг хүнд албан ёсоор худалдсан байгаа, нэрээ шилжүүлж амжаагүй байна гэх мэдүүлэг, Б.Уранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ...2016 оны 04-р сард манай дүү Уранбилэг Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн Нямдорж гэдэг хүнд дээрх тээврийн хэрэгслээ зарсан сураг байсан..., иргэний нэхэмжлэгч Э.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Соната 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Уранцэцэг гэдэг Улаанбаатар хотод байдаг хүний нэр дээр байдаг гэсэн. Дээрх машин нь Баагий гэдэг Баяндэлгэр сумын Галуут гэх газар байдаг айлынд байхад нь өмнөх жилийн буюу 2015 оны 04-р сард 2 сая төгрөгөөр худалдан авсан юм. Дээрх тээврийн хэрэгсэл нь албан ёсоор нэр өөр хүний нэр дээр байгаа боловч миний эзэмшилд байгаа юм гэх  мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул мөрдөн байцаалтын шатанд Э.Нямдоржийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Нямдорж нь шүүгдэгч Д.Хуягбаатар, Д.Түвшинтөр нарыг хулгайн гэмт хэрэгтээ хөнгөвчлөх зорилгоор өөрийн эзэмшлийн автомашиныг хэрэглэх гэж байсанг мэдээгүй мэдэх боломжгүй, хулгайн гэмт хэрэгт хэрэглэсэн болохыг Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байх үед нь мэдсэн байна. Иймд хулгайн гэмт хэрэг хэрэглэсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Соната5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл-ийг битүүмжлэлсэн тогтоолыг хүчингүй болгож, Соната 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл хууль ёсны эзэмшигч Э.Нямдоржид нь буцаан олгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ түргэсгэх, хөнгөвчлөх зорилгоор Соната5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн Соната 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн үнэ болох 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Түвшинтөрөөс 750.000 төгрөгийг, Д.Хуягбаатараас 750.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9.25 см урттай уяа, шар өнгийн иштэй 30х4.5 см хутга, ишийг хар өнгийн зүйлээр ороосон 20.4х2.5 см хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 015147 дугаартай мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас, 00011680 дугаартай мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, 1630285 дугаартай мал эмнэлэг, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, сиди 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 95-85 УНП улсын дугаартай соната5 маркийн №0347123 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгч Д.Түвшинтөрийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Хуягбаатар нь 13 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Тарган овгийн Даваасүрэнгийн Түвшинтөрийг ялтай байх хугацаандаа Д.Хуягбаатартай бүлэглэн тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Өндөр тон овгийн Даваацэрэнгийн Хуягбаатарыг Д.Түвшинтөртэй бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Түвшинтөр, Д.Хуягбаатар нарын эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Д.Түвшинтөрийг 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Д.Хуягбаатарыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Хуягбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Түвшинтөрд оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг тус тус дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Түвшинтөрийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Д.Түвшинтөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.Түвшинтөрийн ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Хуягбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Хуягбаатарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Хуягбаатар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хуягбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ хэрэгт ялтан Д.Түвшинтөр, Д.Хуягбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Хуягбаатар нь 13 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9.25 см урттай уяа, шар өнгийн иштэй 30х4.5 см хутга, ишийг хар өнгийн зүйлээр ороосон 20.4х2.5 см хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 015147 дугаартай мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас, 00011680 дугаартай мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээ, 1630285 дугаартай мал эмнэлэг, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, сиди 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 95-85 УНП улсын дугаартай соната 5 маркийн №0347123 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Э.Нямдоржид буцаан олгосугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн L6-маркийн цагаан хүрээтэй 24 инчийн телевизор, Mibea маркийн ТЕ80-701 угаалгын машин-ыг битүүмжлэлийг, мөн өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Haier брендийн LCD-32 инчийн телевизор-ыг битүүмжлэлийг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Соната5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл-ийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгосугай.

 

12. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн Соната 5 маркийн 95-85 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Түвшинтөрөөс 750.000 төгрөгийг, Д.Хуягбаатараас 750.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Түвшинтөрт авсан цагдан хорих, ялтан Д.Хуягбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА