Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн

хохирогч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

                       

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

 

С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-наас 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 7 дугаар хороо баарны гадна Э.*******тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед дахиад нэг ах бас байсан. Тэр ах намайг тохойгоороо цохисон. Камерын бичлэгт байгаа. Манай найзын төрсөн өдөр болсон. Бид хохирогчтой маргалдаад цааш явсны дараа тэр ах буцаж ирээд намайг цохисон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед би нэлээн согтуу байсан. Ажлынхантайгаа сууж байсан газраасаа гараад өөр газар орох гэсэн чинь суудал байхгүй болоод гадаа хүлээж байсан. Зам дагуу зогсож байхад хуучин ажлын залуу ирээд юм яриад зогсож байхад энэ хүүхдүүд хажуугаар явсан юм байна лээ. Тэгээд хэн нь мэдэхгүй хүн намайг цохисон. Юунаас болоод цохиулснаа мэдэхгүй байна. Энэ охиныг цохисон гэж бодохгүй байна. Манай найзууд нэг залуу цохисон гэсэн. Гомдолтой байна. Нүдэн дээр сорвитой болсон. 10 хоног ажилдаа яваагүй. Гоо сайхны газарт очиж үзүүлэхэд оёдол нь буруу оёсноос сорви тогтсон. Дахин хагалгаанд орж задалж байж зөв оёсны дараа эмчилгээ хийнэ гэсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

- мөрдөн байцаалтад хохирогч Э.*******гийн өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын хамт олонтойгоо ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэ пабд орсон. Тус газар ороод архи согтууруулах ундааны зүйл их уугаад тасарсан байсан. Нэг ухаан орсон чинь би ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн байсан. Тухайн үед миний зүүн нүдний хажуу хэсгээс цус гарч мөн тухай хэсэг хөндүүр байсан. Хэн хаана хэзээ юугаар цохисон талаар санахгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр цагдаа дээр байх үед ******* гэх хүн миний эрүүл мэндэд халдсан талаар мэдсэн.

Толгойны зураг 120,000 төгрөгөөр авхуулж, 33,850 төгрөгийн эм авсан. Мөн ажилдаа 10 хоног яваагүй. Цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

- мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...Би ******* дүүргийн 7 дугаар хороонд байрлах Цэ пабд төрсөн өдөр тэмдэглээд хажуу талын баар руу орох гээд явж байтал үүдэнд манай захиралтай хэдэн жаахан хүүхдүүд муудалцаад салгах гэтэл манай захирлын нүүр хэсэг рүү цохиод зугтахаар нь би араас нь очиж барих гэтэл 2-3 хүн нийлээд намайг цохиод миний гар утсыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

 

- мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед бид 13-лаа бааранд байж байсан чинь //, Бек 2 гарч яваад ,,,,,, бид 9-лээ баарнаас гарсан. Баарны гадаа гарч ирээд гудамжаар бөөндөө явж байсан чинь Намууна гэх охины өмнө 3 эмэгтэй явж байсан нэг согтуу үл таних эмэгтэй /*******/ нь тэнцвэр алдаад хойш унах үедээ Намуунааг налсан чинь Намуунаа түүнийг урагш нь түшиж босгоод хажуугаар нь бөөндөө гараад явцгаасан. Тэгсэн үл таних согтуу эмэгтэй /*******/ бид нарын араас “муу гичий минь яаж яваад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь Намуунаа тэр эмэгтэйд хандаж та чинь яаж яриад байгаа юм бэ? уусан архиа шингээ гэж хэлсэн чинь үл таних эмэгтэйтэй /*******/, хамт явсан эмэгтэй нь // улаан үстэй янхан минь чи дуугүй бай гэж хэлсэн чинь Намууна уурлаад үл таних эмэгтэйг // зодохоор дайрах үед бид болиулаад явж байсан чинь үл таних эмэгтэй /*******/, 2 найз эмэгтэй хамт араас гүйж ирээд хэрүүл маргаан хийсэн. Үл таних эмэгтэй /*******/ыг алгадах үед уурлаад ямар ядаргаатай гичий вэ битгий найз залууд хүрээд бай гэж хэлээд үл таних эмэгтэй /*******/ рүү дайрахаар нь бөөндөө болиулсан. Энэ үед *******гийн цээж хэсэг рүү нь түлхэх үед тэр уурлаад дайрсан. Тэгээд маргаж байсан чинь нэг нь *******г түлхэж газар унагасан. ******* гэх эмэгтэйыг дахиад алгадах үед нь уурлаад газар байх том чулуу аваад ******* гэх эмэгтэйгийн зүүн нүд хэсэг рүү нь цохих үед тэр эмэгтэй ухаан алдаад газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.ын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.Э.*******гийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

- хохирлын баримтууд /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.******* нь 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 7 дугаар хороо баарны гадна Э.*******тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч С.*******гийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч нь хуулийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэх санал,

 

хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Имрайд харуулсан гэсэн баримт энд байна. 18 настай жоохон хүүхэд байж эмэгтэй хүнийг чулуугаар цохиод, үхсэн бол энэ хүн ингээд суухгүй байсан. Би гаргасан зардлаа нэхэмжилсэн. Илүү дутуу мөнгө авах гээгүй. Би нүүрэн дээрээ том сорвитой үлдсэн. Одоо өвчин байхгүй. Сорвио арилгуулах хүсэлтэй байна...” гэх санал, дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

- мөрдөн байцаалтад хохирогч Э.*******гийн өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ажлын хамт олонтойгоо ******* дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэ пабд орсон. Тус газар ороод архи согтууруулах ундааны зүйл их уугаад тасарсан байсан. Нэг ухаан орсон чинь би ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ******* дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн байсан. Тухайн үед миний зүүн нүдний хажуу хэсгээс цус гарч мөн тухайн хэсэг хөндүүр байсан. Хэн хаана хэзээ юугаар цохисон талаар санахгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр цагдаа дээр байх үед ******* гэх хүн миний эрүүл мэндэд халдсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...Би ******* дүүргийн 7 дугаар хороонд байрлах Цэ пабд төрсөн өдөр тэмдэглээд хажуу талын баар руу орох гээд явж байтал үүдэнд манай захиралтай хэдэн жаахан хүүхдүүд муудалцаад салгах гэтэл манай захирлын нүүр хэсэг рүү цохиод зугтахаар нь би араас нь очиж барих гэтэл 2-3 хүн нийлээд намайг цохиод миний гар утсыг аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч М.гийн өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 01 цагийн үед бид 13-лаа бааранд байж байсан чинь //, Бек 2 гарч яваад ,,,,,, бид 9-лээ баарнаас гарсан. Баарны гадаа гарч ирээд гудамжаар бөөндөө явж байсан чинь Намууна гэх охины өмнө 3 эмэгтэй явж байсан нэг согтуу үл таних эмэгтэй /*******/ нь тэнцвэр алдаад хойш унах үедээ Намуунааг налсан чинь Намуунаа түүнийг урагш нь түшиж босгоод хажуугаар нь бөөндөө гараад явцгаасан. Тэгсэн үл таних согтуу эмэгтэй /*******/ бид нарын араас “муу гичий минь яаж яваад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь Намуунаа тэр эмэгтэйд хандаж та чинь яаж яриад байгаа юм бэ? уусан архиа шингээ гэж хэлсэн чинь үл таних эмэгтэйтэй /*******/, хамт явсан эмэгтэй нь // улаан үстэй янхан минь чи дуугүй бай гэж хэлсэн чинь Намууна уурлаад үл таних эмэгтэйг // зодохоор дайрах үед бид болиулаад явж байсан чинь үл таних эмэгтэй /*******/, 2 найз эмэгтэй хамт араас гүйж ирээд хэрүүл маргаан хийсэн. Үл таних эмэгтэй /*******/ыг алгадах үед уурлаад ямар ядаргаатай гичий вэ битгий найз залууд хүрээд бай гэж хэлээд үл таних эмэгтэй /*******/ рүү дайрахаар нь бөөндөө болиулсан. Энэ үед үл таних эмэгтэй болох *******гийн цээж хэсэг рүү нь түлхэх үед тэр уурлаад дайрсан. Тэгээд маргаж байсан чинь нэг нь *******г түлхэж газар унагасан. ******* гэх эмэгтэйыг дахиад алгадах үед нь уурлаад газар байх том чулуу аваад ******* гэх эмэгтэйгийн зүүн нүд хэсэг рүү нь цохих үед тэр эмэгтэй ухаан алдаад газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.ын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “1.Э.*******гийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйх, баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

           Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Э.******* нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн хохирлын баримтууд нийт 900,020 төгрөгийн баримт байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн “гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тухай талуудын эвлэрэл”-д “160,000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирол 740,020 төгрөгийг төлж барагдуулна.” гэсэн байх тул шүүгдэгчээс 740,020 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Уг ялыг ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгнө үү...” гэх санал,

   шүүгдэгч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бүрэн боломжтой. Эсхүл торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******д 1 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч С.*******г 1 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******с 740,020 төгрөгийг гаргуулж хохирогч Э.*******д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ