Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-******* даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,                

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,       

шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

хохирогч О.*******, Д.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт дүүрэг, 21 дүгээр хороо, 7 гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, урьд:

дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, ******* овогт *******ын ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн автомашины зогсоолд байсан “Спирт бал бурам” ХХК-н эзэмшлийн бараа түгээлтийн 8506 УНП улсын дугаартай “Pusa” маркийн тээврийн хэрэгслийн зорчигчийн хэсгээс О.*******ын эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung G7” загварын гар утас, Д.*******ын эзэмшлийн 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S8” загварын гар утас, бараа түгээлтийн орлого болох 1.200.000 төгрөгийг тусгайлан хамгаалсан байранд буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” хятад хоолны газраас “Samsung A7” загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш 450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу тусгайлан хамгаалсан байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас 1.970.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* мэдүүлэхдээ:  “...хийсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй, миний буруу... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* мэдүүлэхдээ:  “...Нэмж хэлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Хохирол барагдуулаагүй. 200,000 төгрөг болон G7 гар утас буцаан өгсөн. 1,000,000 төгрөг авах дутуу байгаа... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.******* мэдүүлэхдээ:  “...Гомдол санал байхгүй, G7 гэх гар утсаа буцаан авсан, S8 маркийн утас болон борлуулалтын 1,000,000 төгрөгийн хохирол дутуу... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Хохирлоо барагдуулах юм бол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо Сандэй-2 захын гадна спирт бал бурам байгууллагын түгээлт хийгээд явж байхад тээврийн хэрэгсэл дотроосоо эд зүйл алдсан. Би тухайн үед жолооч *******ын хамт явж байсан. Манай барааг худалдан борлуулдаг лангуу дотогшоо ороод бараагаа өгөөд гараад ирэхэд машинд байсан Жи-8, Эс-8 маркийн гар утас, байгууллагын орлого 1,200,000 төгрөг байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч О.*******ын өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр түгээгч *******ын хамт ******* дүүргийн 20 дугаар хороо Сандэй 2 худалдааны төв дээр очоод түгээлтээ хийгээд тээврийн хэрэгслийн хаалгаа түгжээд дотогшоо ачаагаа оруулж өгөхөөр явсан. Тэгээд бараагаа оруулж өгчихөөд гарч ирээд зогсоолын төлбөр төлөх гээд суудлын ар талаас паск авах гэтэл алга байхаар нь гайхаад хайж үзэж байгаад олдохгүй болохоор нь гар утсаараа мөнгө шилжүүлчихье гэтэл ******* бид хоёрын гар утас хоёулаа алга болсон байсан. Пасканд 1,200,000 төгрөг байсан. Хулгай хийсэн эрэгтэй бид хоёрын мөнгөнөөс 200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Миний Самсунг Жи-7 загварын гар утсыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо Жин пү нэртэй Хятад хоолны газар ажил дээрээ байхдаа ойр зуурын зүйлээ янзлаад бүртгэл хийж байсан. Ажлын таблет дээр тоо бодох гээд хайсан чинь байхгүй байсан. Тэгээд ажилчдаас асуусан чинь мэдэхгүй хамгийн сүүлд тооцоо хийдэг хэсэгт байсан гэж хэлсэн. Тэр даруй би хяналтын камер шалгахад 23 цагийн орчим саарал малгайтай, шар ногоон өнгийн цамцтай үл таних эрэгтэй орж ирээд манай ажлын таблет аваад гарч байгаа дүрс хадгалагдсан байсан. 2021 оны 11 дүгээр сард хүнээс 800,000 төгрөгөөр авсан Самсунг А7 маркийн саарал өнгөтэй ногоон гэртэй таблет байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-9, 123-126 дугаар хуудас/,

“” ХХК-ны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-2-4314 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

“” ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.******* нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн автомашины зогсоолд байсан “Спирт бал бурам” ХХК-н эзэмшлийн бараа түгээлтийн 8506 УНП улсын дугаартай “Pusa” маркийн тээврийн хэрэгслийн зорчигчийн хэсгээс О.*******ын эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung G7” загварын гар утас, Д.*******ын эзэмшлийн 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S8” загварын гар утас, бараа түгээлтийн орлого болох 1.200.000 төгрөгийг тусгайлан хамгаалсан байранд буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” хятад хоолны газраас “Samsung A7” загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш 450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу тусгайлан хамгаалсан байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас 1.970.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч М.Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.*******эс нийт 1,620,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.*******т 670,000 төгрөгийг, хохирогч О.*******т 500,000 төгрөгийг, хохирогч Б.*******т 450,000 төгрөгийг тус тус олгох саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч М.Эрдэний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч М.******* нь тусгайлан хамгаалсан байранд буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ын өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо Сандэй-2 захын гадна спирт бал бурам байгууллагын түгээлт хийгээд явж байхад тээврийн хэрэгсэл дотроосоо эд зүйл алдсан. Би тухайн үед жолооч *******ын хамт явж байсан. Манай барааг худалдан борлуулдаг лангуу дотогшоо ороод бараагаа өгөөд гараад ирэхэд машинд байсан Жи-8, Эс-8 маркийн гар утас, байгууллагын орлого 1,200,000 төгрөг байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч О.*******ын өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр түгээгч *******ын хамт ******* дүүргийн 20 дугаар хороо Сандэй 2 худалдааны төв дээр очоод түгээлтээ хийгээд тээврийн хэрэгслийн хаалгаа түгжээд дотогшоо ачаагаа оруулж өгөхөөр явсан. Тэгээд бараагаа оруулж өгчихөөд гарч ирээд зогсоолын төлбөр төлөх гээд суудлын ар талаас паск авах гэтэл алга байхаар нь гайхаад хайж үзэж байгаад олдохгүй болохоор нь гар утсаараа мөнгө шилжүүлчихье гэтэл ******* бид хоёрын гар утас хоёулаа алга болсон байсан. Пасканд 1,200,000 төгрөг байсан. Хулгай хийсэн эрэгтэй бид хоёрын мөнгөнөөс 200,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Миний Самсунг Жи-7 загварын гар утсыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ын өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хороо Жин пү нэртэй Хятад хоолны газар ажил дээрээ  байхдаа ойр зуурын зүйлээ янзлаад бүртгэл хийж байсан. Ажлын таблет дээр тоо бодох гээд хайсан чинь байхгүй байсан. Тэгээд ажилчдаас асуусан чинь мэдэхгүй хамгийн сүүлд тооцоо хийдэг хэсэгт байсан гэж хэлсэн. Тэр даруй би хяналтын камер шалгахад 23 цагийн орчим саарал малгайтай, шар ногоон өнгийн цамцтай үл таних эрэгтэй орж ирээд манай ажлын таблет аваад гарч байгаа дүрс хадгалагдсан байсан. 2021 оны 11 дүгээр сард хүнээс 800,000 төгрөгөөр авсан Самсунг А7 маркийн саарал өнгөтэй ногоон гэртэй таблет байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-9, 123-126 дугаар хуудас/, “” ХХК-ны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-2-4314 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/, “” ХХК-н 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.******* нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн автомашины зогсоолд байсан “Спирт бал бурам” ХХК-н эзэмшлийн бараа түгээлтийн 8506 УНП улсын дугаартай “Pusa” маркийн тээврийн хэрэгслийн зорчигчийн хэсгээс О.*******ын эзэмшлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung G7” загварын гар утас, Д.*******ын эзэмшлийн 170.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S8” загварын гар утас, бараа түгээлтийн орлого болох 1.200.000 төгрөгийг тусгайлан хамгаалсан байранд буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” хятад хоолны газраас “Samsung A7” загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш 450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу тусгайлан хамгаалсан байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас 1.970.000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.*******эс нийт 1,620,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.*******т 670,000 төгрөгийг, хохирогч О.*******т 500,000 төгрөгийг, хохирогч Б.*******т 450,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хохирол төлөхтэй холбоотойгоор завсарлага олгосон боловч хохирол төлөгдөөгүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Эрдэнийг 4 жил хорих ял оногдуулах ...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.*******д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэний цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Эрдэнийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Эрдэний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэний цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******эс нийт 1,620,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.*******т 670,000 төгрөгийг, хохирогч О.*******т 500,000 төгрөгийг, хохирогч Б.*******т 450,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидийг хэрэгт хадгалан үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ