Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00227

 

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2019/00227

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                               

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт оршин суух, Төгсийнхөн овогт Х-ын Б ./-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 153/2019/00253/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, гэрч Ч.Дамдинсүрэн, И.Шараа нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Б миний бие 1962 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Одоо Ховд аймгийн Зэрэг сумын 3 дугаар багт амьдарч байна. Миний бие 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгсөж байсан. Дунд сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд 2 жилийн хугацаанд сурч байгаад 1979 оны хавар ирээд, цэргийн албанд татагдаж тус цэргийн ангидаа улиран ажиллахаар болж 1982 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 693 дугаар тушаалаар Бэрлэгийн ЗХХ-ийн хянагчаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 252 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн.

Тэгээд ажлаас чөлөөгдөж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт мал маллаж амьдарсан. 1985-1992 оны 70 дугаар дансыг архиваас шүүлгэсэн. Тухайн үеийн нягтлан бодогч нар хүний нэр овгийг дууддаг нэрээр нь бичиж, зарим тохиолдолд цалин хөлсийг нэгтгэж бичдэг, дутуу бичдэг зүйл их байдаг.

Миний нэрийг 1987 оны 70 дугаар дансны хуулбар дээр Болдоо гэж бичсэн байдаг. Тухайн үед намайг хүмүүс ихэвчлэн Болдоо гэж дууддаг байсан.

Иймд 1982 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Бэрлэгийн ЗХХ-ийн хянагчаар, 1985 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт нэгдлийн мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багт одоог хүртэл тасралтгүй мал маллаж амьдарч байна....гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцоож шүүхэд ирүүлсэн тодруулсан шаардлагадаа:....Х.Бын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах байдлаар тодруулж байна. Х.Бын Бэрлэгийн ЗХХ-ийн колонид 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хянагчаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус тогтоож өгнө үү....гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Х.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцоож нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа Х.Бын Бэрлэгийн ЗХХ-ийн колонид 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хянагчаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурлсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Б нь Бэрлэгийн ЗХХ-ийн колонид 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хянагчаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын даргын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 02/1434 дугаартай Халтарын Б нь 1980 онд 0182 дугаар ангид цэрэг улиран ЗХБУГ-ын даргын 1982 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 693 дугаар тушаалаар Бэрлэгийн ЗХХ-ийн колонид хянагчаар 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн даргын 1985 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 252 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгджээ. гэх бичвэртэй албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 730 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын 5 дугаар бригадын 1985-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Х.Б, Б.Мишигмаа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай лавлагаа, гэрч И.Шараа, Ч.Дамдинсүрэн нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 7, 9-17, 21-23 дугаар тал/

Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Дагийранзын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхцоож нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Төгсийнхөн овогт Халтарын Бын Бэрлэгийн ЗХХ-ийн колонид 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хянагчаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ