| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | П.Д |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,
Хохирогч *******,
Иргэний нэхэмжлэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Мон Улсын иргэн, ***оны ***сарын ***-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 1-р баг *******ын 7 тоотод оршин суух,
урьд ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,
******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял,
******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
Хан- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2020/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, овогт гийн РД:(),
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр - аймгийн сумын 18 дугаар баг “ " гэх газарт Г.ийн өмчлөлийн аргамжаатай байсан 1 тооны хүрэн алаг зүсмийн азаргыг хулгайлан авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр - аймгийн сумын 18 дугаар баг " " гэх газар оршин суух иргэн Н.ийн гэрийн гадна байсан эмээл, бугуйл зэргийг хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хохирогч *******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж "айлаас тамга авчхаад ирье" гэж итгэл төрүүлэн хуурч "-5" маркийн мотоциклийг шилжүүлэн авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
1. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02,04 дүгээр хуудас/,
2.- аймгийн хөрөнгийн үнэлгээний " ” ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 07-08 дугаар хуудас/,
3.2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
4. Хохирогч Г.ийн өгсөн: “Би гэр бүлийн хамтаар - аймгийн сумын 18 дугаар баг " " гэх газар мал маллаж амьдардаг хүн байгаа юм. Манайх аймгаас адуундаа тавих санаатай 1 хүрэн алаг зүсмийн азарга худалдаж авсан юм. Өмнө байсан 1 азаргаа хүнд зараад, хэдэн гүүнүүдээ айлд тавиад ер нь аймгаас авч ирсэн хүрэн алаг зүсмийн азаргатайгаа л үлдсэн юм. Тэр азаргаараа өдөр нь хонь малдаа унаж хэрэглээд, орой болохоор чөдөрлөөд гэрийнхээ ойролцоо орхичихдог байсан юм. 2022 оны 05 дугаар сарын орчим санагдаж байна. Би - аймгийн Төвд явж байсан чинь манай аав над руу утсаар залгаад алаг азарга маань байхгүй байна гэхээр нь би яваад очсон манай гэрийн нойлын ард талд чөдрийг нь тайлж орхиод хулгайлсан байсан. Маргааш нь билүү манай тэнд байдаг гээд залуу гэрийнхээ гаднаас эмээл бугуйлаа алдчихсан гэхээр нь хоёулаа нэг хүнд юмаа алдаж дээ гэж бодсон. Тэрнээс хойш 5-6 хоногийн дараа санагдаж байна манай нэг хамаатны ах танай адууны зүстэй ижил төстэй адуу д гарч байна гэхээр нь тосгонд очоод гэх эмэгтэйтэй уулзсан чинь "Нэг танихгүй залуу манайд ирээд энэ азаргыг орхиод миний мотоциклийг ойрхон юманд яваад ирье гэж хэлээд аваад явчихсан" гэж хэлсэн гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
5. Алдагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудас/,
6.- аймгийн хөрөнгийн үнэлгээний " ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
7.2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 53-54-дүгээр хуудас/,
8. Хохирогч Н.ийн өгсөн: “2022 оны хавар манайх том гэрээ - аймгийн сумын 18 дугаар баг " " гэх газар буулгаж бариад, өөрсдөө малтайгаа " " гэх газар малаа харж байдаг байсан юм. Ер нь хоёр гэрийнхээ хооронд явдаг байсан юм. 2022 оны 05 дугаар сарын орчим санагдаж байна би малаа туугаад гэх газар байрлах том гэр лүгээ явсан манай эхнэр машинтай араас хөдөлсөн юм. Том гэртээ ирэхэд манай эхнэр түрүүлээд ирчихсэн гэрийн гадаа байсан эмээл, суран бугуйл байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд ойр хавийнхаа хүмүүсээс асуугаад олдоогүй. - аймгийн цагдаагийн газар ажилладаг таньдаг хүндээ хэлсэн чинь "Танай ойр орчим адуу мал алдсан хүн байна уу? Танай эмээлийг хулгайлсан бол адуунд тохох гэж л авсан байх? Гэхээр нь ойр орчмоороо адуу алдсан хүн байна уу гээд сурагласан чинь гээд залуу аргамжаатай азаргаа алдсан байсан. Тэр явдлаас хойш 5-7 хоногийн дараа санагдаж байна гэртээ байж байсан чинь Эрдэнэ над руу утсаар залгаад манай адууны сураг сумын тосгонд гарсан очиж үзэх үү гээд бид 2 ы гэх эмэгтэйтэй уулзсан чинь миний бугуйл эмээл, гийн алаг азаргыг нэг танихгүй залуу 2022 оны 05 дугаар сард гэх эмэгтэй гэрт үлдээгээд мотоциклийг нь худлаа хэлээд аваад явчихсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
9. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/,
10. - аймгийн хөрөнгийн үнэлгээний " ” ХХК-ийн шинжээч Я.ын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/,
11. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчим үхрээ хатгуулах санаатай ахын гэрт очоод байж байсан чинь ах байхгүй байхаар нь хүлээгээд сууж байсан чинь удаагүй араас ах, нэг танихгүй алаг зүсмийн азаргатай залуутай хамт ирсэн. Тэгээд ахаар үхрээ хатгуулах байсан болохоор мөнгөө өгөх гэсэн чинь ах яахын яахын нэг пиво аваад ир гэхээр нь нөгөө залууд мөнгө өгөөд дэлгүүр явуулсан /дэлгүүрийн урд талын дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан/ тэндээсээ би шууд гэрүүгээ харьсан, удаагүй нөгөө ахтай хамт байсан алаг азаргатай залуу манайд орж ирээд "Эгчээ энэ өвстэй хашаа хэнийх вэ" гэхээр нь би манайх гэсэн чинь адуугаа оруулаад нэг хонуулчих уу гэхээр нь тэг тэг гээд нөгөө залууг гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь намайг мотоциклоо өгч байгаач тамхи авчхаад ирье гэхээр нь би өгөөд явуулсан чинь удаагүй хүрээд ирсэн, хэсэг байж байгаад дахиад мотоциклоо өгч байгаач ойрхон тамгандаа явчхаад ирье гэхээр нь өгөөд явуулсан чинь дахиж ирээгүй. Надад гийн гэж нэрээ үнэн хэлсэн байна. Бас манай гэрт нэг хоносон учраас би хараад шууд таньж байна. Би өөрийн мотоциклоо буцааж авна. Би мотоциклоо хааяа л унадаг байсан учир ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Цагдаагийн байгууллагад хураалгасан үеийн зургийг үзэхэд эвдрэл ихтэй, өнгө үзэмж ч муудсан байгаа тул засвар, арчилгааны төлбөрийг гаргуулах саналтай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-101 дүгээр хуудас/,
12. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр надтай хамт ажиллахаар ирсэн тэгээд миний мотоцикл байнгын грашид байдаг бичиг баримтыг нь улсын наадмаас өмнө өгнө гэхээр нь 900,000 төгрөгөөр худалдаж аваад 450 мянган төгрөгөө дансаар шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгийг нь бэлнээр болон оос авлагатай хүнд өгч нийт 900,000 төгрөгөөр худалдаж авсан. Би шүүгдэгчээс 900,000 төгрөг гаргуулна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/,
13. Гэрч Б.гийн өгсөн: “Би "" ХХК-ийн тосгоны төвөөс холгүй байдаг бригадад манаач хийдэг байсан юм. 2022 оны 05 дугаар сард өдрийн нь одоо сайн санахгүй байна өглөө эрт л байсан 08 цагийн орчим байхаа гэрийн гадаа нэг алаг зүсмийн азаргатай туранхай өндөр биетэй, шар царайтай, урьд өмнө д харж байгаагүй залуу ирээд цай байвал өгөөч гэхээр нь би байхгүй ээ гээд явуулсан. Нэлээд хэд хоногийн дараа *******тай таарсан гэсэн чинь тэр залуу гийн мотоциклийг унаж яваад алга болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-дүгээр хуудас/,
14.Гэрч Ө.ын өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр санагдаж байна. Үхэрээ усалчхаад гэрүүгээ харьж явсан чинь урьд өмнө нь харж байгаагүй алаг зүсмийн азарган үрээ унасан залуу гэрийн гадаа ирээд "Ахаа хазаар авах уу" гэх нь би ямар юм байна гэсэн чинь энэ хазаар гээд унаж явсан мориныхоо хазаарыг харуулахаар нь би авахгүй ээ гэж хэлээд, манай гэрийн хоол гарч байсан учраас орж хоол идээд яв гээд тэр залуу манайд хоол цай идэж уугаад явсан дахиж би тэр залуутай таараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 162-169, 218-219/, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай тогтоол /хх-ийн 222-225/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 221/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр - аймгийн сумын 18 дугаар баг “ " гэх газарт Г.ийн өмчлөлийн аргамжаатай байсан 1 тооны хүрэн алаг зүсмийн азаргыг хулгайлан авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Г.ийн “...Тэр азаргаараа өдөр нь хонь малдаа унаж хэрэглээд, орой болохоор чөдөрлөөд гэрийнхээ ойролцоо орхичихдог байсан юм. 2022 оны 05 дугаар сарын орчим санагдаж байна. Би - аймгийн Төвд явж байсан чинь манай аав над руу утсаар залгаад алаг азарга маань байхгүй байна гэхээр нь би яваад очсон манай гэрийн нойлын ард талд чөдрийг нь тайлж орхиод хулгайлсан байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч *******гийн “... ах, нэг танихгүй алаг зүсмийн азаргатай залуутай хамт ирсэн. Тэгээд ахаар үхрээ хатгуулах байсан болохоор мөнгөө өгөх гэсэн чинь ах яахын яахын нэг пиво аваад ир гэхээр нь нөгөө залууд мөнгө өгөөд дэлгүүр явуулсан /дэлгүүрийн урд талын дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан/ тэндээсээ би шууд гэрүүгээ харьсан, удаагүй нөгөө ахтай хамт байсан алаг азаргатай залуу манайд орж ирээд "Эгчээ энэ өвстэй хашаа хэнийх вэ" гэхээр нь би манайх гэсэн чинь адуугаа оруулаад нэг хонуулчих уу гэхээр нь тэг тэг гээд нөгөө залууг гэртээ хонуулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.гийн “...Би "" ХХК-ийн тосгоны төвөөс холгүй байдаг бригадад манаач хийдэг байсан юм. 2022 оны 05 дугаар сард өдрийн нь одоо сайн санахгүй байна өглөө эрт л байсан 08 цагийн орчим байхаа гэрийн гадаа нэг алаг зүсмийн азаргатай туранхай өндөр биетэй, шар царайтай, урьд өмнө д харж байгаагүй залуу ирээд цай байвал өгөөч гэхээр нь би байхгүй ээ гээд явуулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ө.ын “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр санагдаж байна. Үхэрээ усалчхаад гэрүүгээ харьж явсан чинь урьд өмнө нь харж байгаагүй алаг зүсмийн азарган үрээ унасан залуу гэрийн гадаа ирээд "Ахаа хазаар авах уу" гэх нь би ямар юм байна гэсэн чинь энэ хазаар гээд унаж явсан мориныхоо хазаарыг харуулахаар нь би авахгүй ээ гэж хэлээд, манай гэрийн хоол гарч байсан учраас орж хоол идээд яв гээд тэр залуу манайд хоол цай идэж уугаад явсан дахиж би тэр залуутай таараагүй...” гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 19/,
- аймгийн хөрөнгийн үнэлгээний " ” ХХК-ийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд зүйл, өмч хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах байдлаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч *******ын хохирогч Г.ийн 1 тооны хүрэн алаг зүсмийн азаргыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
2. 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр - аймгийн сумын 18 дугаар баг " " гэх газар оршин суух иргэн Н.ийн гэрийн гадна байсан эмээл, бугуйл зэргийг хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Н.ийн “...2022 оны хавар манайх том гэрээ - аймгийн сумын 18 дугаар баг " " гэх газар буулгаж бариад, өөрсдөө малтайгаа " " гэх газар малаа харж байдаг байсан юм. Ер нь хоёр гэрийнхээ хооронд явдаг байсан юм. 2022 оны 05 дугаар сарын орчим санагдаж байна би малаа туугаад гэх газар байрлах том гэр лүгээ явсан манай эхнэр машинтай араас хөдөлсөн юм. Том гэртээ ирэхэд манай эхнэр түрүүлээд ирчихсэн гэрийн гадаа байсан эмээл, суран бугуйл байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд ойр хавийнхаа хүмүүсээс асуугаад олдоогүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.ийн “...Маргааш нь билүү манай тэнд байдаг гээд залуу гэрийнхээ гаднаас эмээл бугуйлаа алдчихсан гэхээр нь хоёулаа нэг хүнд юмаа алдаж дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг,
- аймгийн хөрөнгийн үнэлгээний " ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шууд санаатай, шунахайн сэдэлтээр бусдын эд зүйл, өмч хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авснаар байдлаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч *******ын хохирогч Н.ийн ширэн эмээл, суран бугуйл зэргийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
3. 2022 оны 05 дугаар сарын 30-ний өдөр *******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж " айлаас тамга авчхаад ирье" гэж итгэл төрүүлэн хуурч "-5" маркийн мотоциклийг шилжүүлэн авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч *******гийн “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчим үхрээ хатгуулах санаатай ахын гэрт очоод байж байсан чинь ах байхгүй байхаар нь хүлээгээд сууж байсан чинь удаагүй араас ах, нэг танихгүй алаг зүсмийн азаргатай залуутай хамт ирсэн. Тэгээд ахаар үхрээ хатгуулах байсан болохоор мөнгөө өгөх гэсэн чинь ах яахын яахын нэг пиво аваад ир гэхээр нь нөгөө залууд мөнгө өгөөд дэлгүүр явуулсан /дэлгүүрийн урд талын дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байсан/ тэндээсээ би шууд гэрүүгээ харьсан, удаагүй нөгөө ахтай хамт байсан алаг азаргатай залуу манайд орж ирээд "Эгчээ энэ өвстэй хашаа хэнийх вэ" гэхээр нь би манайх гэсэн чинь адуугаа оруулаад нэг хонуулчих уу гэхээр нь тэг тэг гээд нөгөө залууг гэртээ хонуулсан. Маргааш өглөө нь намайг мотоциклоо өгч байгаач тамхи авчхаад ирье гэхээр нь би өгөөд явуулсан чинь удаагүй хүрээд ирсэн, хэсэг байж байгаад дахиад мотоциклоо өгч байгаач ойрхон тамгандаа явчхаад ирье гэхээр нь өгөөд явуулсан чинь дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.ийн “...Тэрнээс хойш 5-6 хоногийн дараа санагдаж байна манай нэг хамаатны ах танай адууны зүстэй ижил төстэй адуу д гарч байна гэхээр нь тосгонд очоод гэх эмэгтэйтэй уулзсан чинь "Нэг танихгүй залуу манайд ирээд энэ азаргыг орхиод миний мотоциклийг ойрхон юманд яваад ирье гэж хэлээд аваад явчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.ийн “...Тэр явдлаас хойш 5-7 хоногийн дараа санагдаж байна гэртээ байж байсан чинь Эрдэнэ над руу утсаар залгаад манай адууны сураг сумын тосгонд гарсан очиж үзэх үү гээд бид 2 ы гэх эмэгтэйтэй уулзсан чинь миний бугуйл эмээл, гийн алаг азаргыг нэг танихгүй залуу 2022 оны 05 дугаар сард гэх эмэгтэй гэрт үлдээгээд мотоциклийг нь худлаа хэлээд аваад явчихсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч *******ын “... 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр надтай хамт ажиллахаар ирсэн тэгээд миний мотоцикл байнгын грашид байдаг бичиг баримтыг нь улсын наадмаас өмнө өгнө гэхээр нь 900,000 төгрөгөөр худалдаж аваад 450 мянган төгрөгөө дансаар шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгийг нь бэлнээр болон оос авлагатай хүнд өгч нийт 900,000 төгрөгөөр худалдаж авсан. Би шүүгдэгчээс 900,000 төгрөг гаргуулна” гэх мэдүүлэг,
Гэрч Б.гийн “...Нэлээд хэд хоногийн дараа *******тай таарсан гэсэн чинь тэр залуу гийн мотоциклийг унаж яваад алга болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
- аймгийн хөрөнгийн үнэлгээний " ” ХХК-ийн шинжээч Я.ын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт,
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд эзэмшигч өмчлөгчтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд зүйл, өмч хөрөнгийг шилжүүлэн авах байдлаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч *******ын хохирогч *******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж "айлаас тамга авчхаад ирье" гэж итгэл төрүүлэн хуурч "-5" маркийн мотоциклийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ын хохирогч Г.ийн 1 тооны адуу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогч Н.ийн ширэн эмээл, суран бугуйл зэргийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хохирогч *******гийн мотоциклийг хуурч авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Хохирогч Г.э өөрийн өмчлөлийн 1 тооны хүрэн алаг зүсмийн азаргаа хохирогч *******гийнхаас очиж авсан. Мөн хохирогч Н.д ширээр хийсэн хүрэн өнгийн суудалтай, хээтэй шар гөлөмтэй, хөнгөн цагаан дөрөөтэй 1 ширхэг эмээл, 12,5 метр урттай 1 ширхэг суран бугуйл зэргийг тус тус хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Тэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч Г.э, Н. нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч *******гийн -5 маркийн мотоциклыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байх тул мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгож, хохирогч *******д мотоциклийг олгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны шатанд иргэний нэхэмжлэгч ******* “...-5 маркийн мотоциклыг 900,000 төгрөгөөр худалдан авсан...” гэж, хохирогч ******* “...мотоциклын зарим нэг зүйл нь эвдэрсэн байна засвар, үйлчилгээ хийлгэх шаардлагатай тул засварын мөнгө нэхэмжилнэ гэж, шүүгдэгч ******* “...*******д 900,000 төгрөгийг ажил хөдөлмөр хийж төлнө. *******гийн засвар үйлчилгээний төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэж тус тус мэдүүлсэн.
Иймд шүүгдэгч *******оос 900,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч *******д олгож, хохирогч ******* цаашид гарах завсар үйлчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 6 сарын хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хорих ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан хорих ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж, 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /30 хоног/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /45 хоног/-ыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 15 хоног хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцсон болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, аюулын хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл баривчилсан 2 хоног, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны хүртэл цагдан хорьсон 68 хоног, нийт 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудасны лавлагаа, цагдаагийн байгууллагын сангийн бүртгэлд 4 удаа ял шийтгэгдэж байсан талаар бүртгэлтэй байх ба сүүлд ******* аймаг дахь сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 01 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон ба 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хяналтын хугацаа дуусгавар болсон, түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Бусад:
Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй, , тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэг байхгүй болно.
Хэргийн хамт ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сар 15 хоног хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар шүүгдэгч *******оос 900,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч *******д олгосугай.
7. “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, -5 маркийн мотоциклыг хохирогч *******д олгож, засвар, үйлчилгээ хийлгэсэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *******,
Хохирогч *******,
Иргэний нэхэмжлэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймаг сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******од холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1987 оны 04 сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын 1-р баг *******ын 7 тоотод оршин суух,