Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Хохирогч Л.Э,

Гэрч Ц.Д,

Шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаач овгийн Эрдэнэ-Очирын Ч.Эд холбогдох 2226002550292 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ч нь “Монфа трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбарт захиалга хүлээн авагч, олгогчоор ажиллах хугацаандаа буюу 2020 оноос 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн үнэ болох 8,707,178 төгрөгийг өөрийн хувийн дансаараа авсан, мөн “Монос” эмийн сангийн нэр дээр 4,325,220 төгрөгийг, “Оливе” эмийн сангийн нэр дээр 11,020,410 төгрөгийн хий падаан бичиж бусдын хариуцуулан өгсөн эд хөрөнгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад 24,052,808 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Прокурорын гаргасан яллах дүгнэлттэй санал нийлж байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 5,850,000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Монфа Трейд ХХК нь 1998 онд байгуулагдсан.  Эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Индонез, Европ, Солонгос Азийн орнуудаас эм барааг импортоор оруулж ирж Монгол улсад зарж борлуулдаг. Өөрийнхөө салбар бөөний төвүүдийг Ө, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Эрдэнэт хотуудад нээн ажиллуулсан байгаа. Тэдгээрийн нэг нь бол Ө аймгийн бөөний төв. Ө аймаг дахь бөөний төв дээр Э.Ч нь 2016 оноос бараа хүлээн авагч, жор олгогчоор ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2019 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэл жирэмсний амралттай байсан. 2019 оны 12 дугаар сараас ажилдаа ороод  2021  оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 2021 оны 06 дугаар сараас дахин жирэмсний амралт авсан. Манай байгууллагын нэг онцлог бол эм бараагаа зээлээр 30 хоногийн хугацаагаар байгууллагуудад олгодог. 2019 онд манай Ө аймаг дахь салбарын борлуулалтын менежер Эрдэнэчимэг ажлаасаа гараад Э.Ч борлуулалтын менежерээр ажилласан. Энэ хугацаандаа Э.Ч бол олон аж ахуйн нэгжүүдэд зээлээр бараа өгсөн гэж тайлангаа ирүүлдэг байсан. Үүний дагуу компанийн зүгээс зээлээ төлүүлээрэй гэдэг саналыг удаа дараа тавиад явж байсан. 2021 оны 06 дугаар сард Э.Ч жирэмсний амралт авах болоод Алтангэрэл гэдэг ажилтан бөөний төвд ажилтнаар орж ажил хүлээлцсэн байдаг юм. Ажил хүлээлцэх үед саяын улсын яллагчийн дурдсан хэд хэдэн аж ахуйн нэгжүүд дээр буюу 2020 оны 08 дугаар сараас эхлээд Уянга эмийн санд 2,564,895 төгрөгийн,  Уянга-Энэрэл эмийн санд 556,714 төгрөгийн, Арвин Лхам-Очир эмийн санд 245,218 төгрөгийн, Хятруун эмийн санд 663,950 төгрөгийн, Анар эмийн санд 4,674,400 төгрөгийн зээлүүд тус тус байгаа гэсэн. Мөн энэ үед Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг Олива эмийн санд 11,020,400 төгрөгийн, Монос эмийн санд 4,325,220 төгрөгийн эм бараа зээлээр олгосон гэсэн падаан гарч ирсэн. Эд нарыгаа яасан бэ гээд асуухад зээлтэй байгаа гэж хэлээд жирэмсний амралтаа аваад явсан. Үүний дараа Алтангэрэл зээлтэй гэсэн аж ахуйн нэгж байгууллагууд руу зээлээ төлөөч ээ гээд  ярьсны дараа Э.Ч өөрөө Алтангэрэл рүү залгаад “энэ байгууллагууд зээлээ төлнө, чи эдгээр байгууллагууд руу дахиж битгий яриарай” гэсэн байгаа юм.  Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд компанийн борлуулалтын хэлтсийн ажилтан, тооцооны нягтлан нар Ө аймгийн бөөний төв дээр ирж хяналтын тооллого хийсэн. Ингээд хяналтын тооллогынхон жижиг эмийн сангууд руу тооцоо нийлэх гээд ярихад бүгд Э.Ч хувийн данс руу мөнгөө төлсөн. Монос, Олива эмийн сангууд нь манайхаас огт эм бараа аваагүй гэдэг асуудал ярьсан байгаа юм. Энэ үед тооллогоор ирсэн нягтлан бодогч Даваадулам Э.Ч дуудаж уулзаад асуухад нийт 24,052,808 төгрөгийн эм барааг хувьдаа авсан, энэ хохирлоо 2022 оны 06 дугаар сар хүртэл төлж барагдуулна гээд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн байдаг. Ингээд энэ бичгээр гаргаж өгсөн хүсэлтийг нягтлан бодогч маань байгууллагынхаа удирдлагуудад танилцуулаад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захирлын зөвлөл хуралдаад Э.Чд хугацаа олгоё, боломж олгоё гээд хүлээсэн. Энэ хугацаанд Э.Ч нэг ч төгрөг төлөөгүй учраас 2022 оны 06 дугаар сард хохирлоо гаргуулахаар цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Манай компанийн хувьд хувийн дансаар борлуулалтын орлого авахыг хориглодог. Ажил үүргийн хуваарь дээр нь “борлуулалтын орлогыг Даваа, Лхагва, Баасан гаригуудад зөвхөн компанийн Хаан банкны 5116003120 тоот дансаар харилцагчийн нэр тус бүрээр шилжүүлж авна” гэж заасан байгаа. 2020 оны 12 дугаар сард бүх салбар бөөний төвүүддээ “харилцагчаас авсан борлуулалтын орлогыг хувийн дансаар авахыг хатуу хориглож” мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Цагдаад гомдол гаргаснаас хойш Э.Ч нь 2022 оны 12 дугаар сард 350,000 төгрөгийг төлсөн байгаа. Үүний дараа 2023 оны 01 дүгээр сард 3,000,000 төгрөгийг, өнөөдөр 2,000,000 төгрөгийг нийтдээ 5,350,000 төгрөгийг төлсөн байна. Одоо төлөөгүй үлдсэн 18,702,808 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Э.Ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж сонслоо. Тийм болохоор хохирлын мөнгөн дээр маргахгүй юм байна гэж ойлгож байна” гэв.

Гэрч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...06 дугаар сард 2 хий падаан мөн зээлээр бараа өгсөн буюу авлага дээр бичигдсэн падаануудаар хувийн дансаараа мөнгө авсан байсан. Падааны тоог нь хэлж мэдэхгүй байна. 10 гаруй падаан байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Л.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Монфа трейд ХХК нь эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани аймгийн төвүүдэд бөөний төвүүдтэйгээс нэг нь Ө аймгийн 8 дугаар баг Жигүүр оргилын байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ бөөний төвд Эрдэнэ-Очирын Ч.Э 2016 онд эм зүйчээр ажилд ороод ажиллаж эхэлсэн. Компанийн бөөний төв гэдэг бол бусад аж ахуйн нэгж болон эмийн сангуудад өөрийнхөө эм барааг худалдаж, импортолдог юм. Ингэж худалдахдаа зарим эмийн сан, аж ахуйн нэгжүүдэд зарим тохиолдолд зээлээр худалддаг. Ө аймгийн бөөний төв мөн энэ жишгээр ажилладаг юм. Манай “Монфа трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбар бөөний төвөөс 2020, 2021 онд эм бараа аваад төлбөрөө төлөөгүй гээд Ө аймгийн салбарын ажилтан Ч.Ээс Уянга сумын “Уянга” эмийн сангаас 2,564,895 төгрөгийг, мөн Уянга сумын “Уянга Энэрэл” эмийн сангаас 556,714  төгрөгийг, Арвинлхам-Очир эмийн сангаас 245218 төгрөг, Хятруун фарм эмийн сангаас 4,674,400 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа талаар Монфа трейд ХХК-ийн борлуулалтын албанд мэдэгдсэн.  Ингээд тус эмийн сангууд руу борлуулалтын албанаас утасдаж худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөх талаар шаардлага тавихад тухайн эмийн сангийн эрхлэгч нар бүгд төлбөрөө төлсөн гэж хэлээд мөнгө шилжүүлсэн дансны дугаарыг хэлэхэд нь тухайн дансны дугаар нь Ө аймгийн салбарт ажилладаг Ч.Эхувийн данс байсан. Ингээд компанийн нягтлан бодогч Даваадулам Ч.Э хувийн данснаас Монфа трейд ХХК-ийн данс руу мөнгө шилжиж орж ирсэн эсэхийг нэг бүрчлэн шалгахад тухайн мөнгө орж ирээгүй байсан. Мөн Ч.Ээс ирүүлсэн зарлагын падаан дотор Ө аймаг дахь Монос эмийн сан дээр 4,323,220 төгрөгийн барааг зээлээр олгосон байсан, мөн Оливе эмийн сан дээр 11,420,410 төгрөгийн эм бараа- байсан. Тухайн Монос, Оливе эмийн сангуудад хандаж төлбөрөө шаардахад тус эмийн сангийн ажилтан нар нь танай Монфа трейд ХХК-аас ийм үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн аваагүй талаар хэлсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр компанийн борлуулалтын хэлтсийн ажилтан, тооцооны нягтлан бодогч нар ирж хяналтын тооллого хийсэн. Тэгэхэд Монос эмийн сан, Оливе эмийн сан дээр авсан гэх эм бараанууд нь дутаж хий падаан бичсэн байдалтай зөрчил илэрсэн. Тухайн эм барааг Ч.Э хий падаан бичиж, эм бараа нь бөөний төв дээр байхгүй байсан. Ингээд компаниас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж Ч.Э нь Монфа трейд ХХК-д 24,032,808  төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Энэ талаар Ч.Эд танилцуулахад өөрөө энэ мөнгөн дүнгийн хэмжээний хохирлыг компанид учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч сар бүр  3,436,116  төгрөгийг төлж компанийг хохиролгүй болгоё гэхээр нь компанийн зүгээс боломж олгож төлж барагдуулж дуусгахыг нь хүлээе гэж шийдээд хүлээсэн боловч тэрнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Компанийн дотоод журамд ажилтан нь өөрийнхөө дансаар төлбөр авах ёсгүй байтал Ч.Э нь төлбөрийг өөрийнхөө дансаар авч завшсан байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14 хуудас/

            Гэрч А.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Уянга сумын Энэрэлт эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг. Би “Монфа трейд” ХХК-наас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 619,640 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Тухайн өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Монфа трейд” ХХК-ийн ажилтан Э.Ч.Э5552080753 дугаарын данс руу өөрийнхөө 5554224242 дугаарын данснаас 619,760 төгрөг шилжүүлж байсан юм. Тухайн үед 619,640 төгрөг биш Ч.Эхэлснээр 619,760 төгрөг шилжүүлж байсан юм. Ч.Э цаашаа “Монфа трейд” ХХК-ийн данс руу хэрхэн шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Ч.Э надад хэлэхдээ би өөрийнхөө дансанд төвлөрүүлж байгаад компанийхаа данс руу шилжүүлдэг юм гэж ярьж байсан. Би “Монфа трэйд” ХХК-аас  2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өдөр 177,600 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 233,275 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авч байсан. Тухайн үед төлбөрийг нь сарын дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийт 410,875 төгрөгийг өөрийнхөө 5554224242 тоот данснаас “Монфа трэйд” ХХК-ийн 5116003120 тоот данс руу шилжүүлж байсан. Надад одоо “Монфа трэйд ХХК-д төлөх мөнгөн төлбөр байхгүй”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19 хуудас/,

            Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Оливе эмийн санд эм зүйч ажилтай. “Монфа трейд” ХХК-тай хамтран ажилладаг зүйл байхгүй. Бараа худалдаж авсан зүйл байхгүй, манай хоёр байгууллагын дунд гэрээ байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21 хуудас/,

           Гэрч Г.Дэлгэрдалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Монос Баянхонгор” эмийн санд нягтлан бодогч ажилтай. “Монфа трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбартай нь 2020 онд худалдан авалт хийж байгаад 2021 онд огт худалдан авалт хийгээгүй.  2022 оноос хойш дахин худалдан авалт хийж эхэлсэн.  Манай “Монос Баянхонгор” эмийн сангийн тухайд “Монфа трейд” ХХК-наас 2021 онд ямар ч худалдан авалт хийгээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4,325,220 төгрөгийн бараа материал худалдан аваагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23 хуудас/

          Гэрч С.Олдохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Уянга сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ирэх жаргалан” эмийн захирал байгаа юм. Манай эмийн сан нь “Монфа трейд ХХК-тай хамтран ажилладаг, эмийн сангийн бүтээгдэхүүн худалдан авдаг. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би “Монфа трейд” ХХК-наас 646,350 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ний данс руу 628,100 төгрөг болгож хийсэн. Тухайн үед данс дахь мөнгө хүрэхгүй байсан учраас би байгаа мөнгөө хийсэн юм.  2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би “Монфа трейд” ХХК-аас бараа материал худалдаж авсан. Би нийт 504,650 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ийн данс руу шилжүүлэг хийсэн юм. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би “Монфа трейд” ХХК-аас бараа материал худалдаж авсан. Би нийт 80,600 төгрөгийн бараа авсан.  Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ний данс руу шилжүүлэг хийсэн юм. Уг 80,600 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Би 1,316,700 төгрөгийн бараа материал худалдаж аваагүй. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би “Монфа трейд” ХХК-наас бараа 600,675 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг Чандмань гэдэг эмэгтэйд бэлнээр нь өгсөн. Дараа нь уг мөнгийг дансанд хийх байх гэж би бодоод бэлнээр өгсөн. Надад худалдан авалт хийсэн талаар баримтууд байгаа. Мөн эдгээр ХХК-ний данс руу мөнгөн дүнг өөрийн хувийн 5554013886 гэсэн данснаас шилжүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Ж.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Монфа трэйд ХХК-тай хамтран ажилладаг байсан. 2020, 2021 оны хооронд богино хугацаанд хамтран ажиллаж байсан. 2021 оны 06 дугаар сараас байх сайн санахгүй байна, утас нь холбогдохгүй болчихсон байсан тэр цагаас хойш харилцахаа больсон.  Борлуулагч нь Ч.Э гэж эмэгтэй хүн байсан. 2021 онд богино хугацаанд цөөн удаа бараа материал худалдан авч байсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ч.Э гэх хүний данс руу 280,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн адил Ч.Э гэсэн 5552080753 гэх данс руу 131,050 төгрөг тус тус шилжүүлэн бараа материал худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37 дугаар хуудас/,

           Гэрч Т.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Анар эмийн сангийн эрхлэгч хийдэг. Манайх “Монфа трейд” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,703,950 төгрөгийн бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Ч.Э гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт "Анар" эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,942,125 төгрөгийн бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Ч.Э гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт “Анар” эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,869,704 төгрөгийн бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Ч.Э гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт “Анар" эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30 хуудас/,

            Гэрч Х.Янжинлхамын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Арвинлхам-Очир эмийн сангийн эрхлэгч хийдэг.  Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бараа материал худалдаж аваагүй. Ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 03 дугаар сард гараа гэмтээгээд Ө аймаг орсон.  Эмийн сангийн кодоороо “Монфа трейд”-ээс хувьдаа витамин худалдаж авсан. Манай “Арвинлхам-Очир” эмийн сангийн регистр Монфад бүртгэлтэй байдаг. Энэ талаар надад ямар нэгэн баримт байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуудас/,

           Гэрч Ц.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тус байгууллагад орон нутгийн салбар бөөний төвийн тайлан данс тооцоог хариуцдаг. Тухайн үед данс тооцоог гарган ажиллахад 2020, 2021 оны авлагууд их хэмжээгээр төлөгдөөгүй, авлагатай байсан. Манай хариуцсан менежерүүд авлагатай газрууд руугаа холбогдоход эм, бараа бараа материалын төлбөр төлөгдсөн, эм зүйч Ч.Эхувийн дансаар шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Мөн Оливе, Монос зэрэг байгууллагууд нь тухайн падаанаас бараа хүлээн аваагүй, захиалга өгөөгүй байсан. Би 2021 оны 11 сарын 29, 30-ны өдрүүдэд албан томилолтоор ирж Ч.Этэй уулзахад бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрч гар бичмэл надад бичиж өгснийг нь би авч байгууллагын удирдлагад хүргүүлсэн. Ч.Этэй сар бүр нэг удаа холбогдож байгаа бөгөөд би банкнаас зээл хөөцөлдөж байгаа, тухайн зээл бүтэхээр байгууллагыг хохиролгүй болгоно гэж хэлсэн боловч одоогоор 300,000 төгрөг Ч.Э гэх нэрээр гүйлгээ орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээчин Э.Оюундарийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/05 дугаартай “...эм эмийн бүтээгдэхүүнийг үнэлбэл зах зээлийн цэнэ 15,345,630.00 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 45-55 хуудас/,

           Гэрч С.Олдохын дансны хуулга /1хх-ийн 186-191 хуудас/,

           Гэрч Ж.Энхтуяагийн Хаан банкны дансны хуулга /1хх-ийн 196-198 хуудас/,

           Гэрч Т.Бямбасүрэнгийн Хаан банкны дансны хуулга /1хх-ийн199-201 хуудас/,

            Шүүгдэгч  Э.Ч.Э Хаан банкны дансны хуулга, бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрсөн гар бичмэл /1хх-ийн 125-126 хуудас/,

            “Эс эм аудит” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/3 дугаартай Хараат бус аудиторын тайлан /1хх-ийн 60-67 хуудас/,

Шүүгдэгч Э.Ч.Эхувийн байдлыг тодорхойлсон Ө аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, охин Л.Маралжингоо, хүү Л.Далайбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129, 128, 136 хуудас/,

Шүүгдэгч Э.Ч.Э“Монфа трейд” ХХК-д хохиролд 5,000,000 төгрөг талаарх хаан банкны шилжүүлгийн баримтууд зэрэг болно.

 Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Э.Ч нь “Монфа Трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбарын захиалга хүлээн авагч, жор олгогчоор ажиллах хугацаандаа буюу 2020 оноос 2021 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 8,707,150 төгрөгийг өөрийн хувийн дансаар авсан, мөн “Монос” эмийн сангийн нэр дээр 11,020,410 төгрөгийн хий падаан бичүүлсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад 24,052,808 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Ч нь “Монфа Трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбарын захиалга хүлээн авагч, жор олгогчоор ажиллахдаа итгэмжлэлийг хууль бусаар өөрийн өмчийн адил хууль бусаар өөрөө захиран зарцуулсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг гэж үзнэ. Хөрөнгө завших гэмт хэрэг нь  хохирлын  хэмжээ шаардахгүй, дээрх аргаар бусдын өмчийг захиран зарцуулахад ашигласан шинжээрээ гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Э.Ч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгч нь тус компанид ажиллаж байх хугацаандаа хохирол учруулсан гэм буруугаа хүлээж байгаа. Хэрэг шалгах явцад эргэлзээтэй байдлууд байсан учраас өөрөө болон аав ээж нь хууль тогтоомжийн нөхцөл байдлыг ойлгохгүйгээсээ болоод маргах мэтгэх асуудал зөндөө байсан. Тэгээд өмгөөлөгчийн зүгээс нарийн тайлбарлаад хэлэхэд асуудлыг ойлголоо, компанийг нэн даруй хохиролгүй болгоё гэж санал нэгдсэн байгаа. Тийм учраас улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Э.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн хувьд нийт дүнгээс 5,850,000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэсэн саналтай байна.  Мөн үлдсэн хохирлыг нэн даруй төлнө гэсэн саналтай байгаа. Энэ бүгдийг гэм буруугийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогч Л.Э шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Э.Ч нь компанийн итгэмжилж хариуцуулсан хөрөнгийг үрэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчээс 5,850,000 төгрөгийн хохирлыг төлсөн гэдгийг хохирогчийн зүгээс  хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 18,202,808 төгрөгийг шийдвэрлэж, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Чд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

Ө аймгийн Прокуророос шүүгдэгч Э.ЧМонфа трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбарт захиалга хүлээн авагч, олгогчоор ажиллах хугацаандаа буюу 2020 оноос 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн үнэ болох 8,707,178 төгрөгийг өөрийн хувийн дансаараа авсан, мөн “Монос” эмийн сангийн нэр дээр 4,325,220 төгрөгийг, “Оливе” эмийн сангийн нэр дээр 11,020,410 төгрөгийн хий падаан бичиж бусдын хариуцуулан өгсөн эд хөрөнгийг мэдсээр байж хувьдаа завшсны улмаас бусдад 24,052,808 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Э нь шүүгдэгч Э.Ч “Монфа трэйд ХХК-ийн Ө салбарт захиалга хүлээн авагч, олгогчоор ажиллаж байхдаа Ө аймгийн Уянга сумын эмийн сангийн авсан эм бараа материалын үнэ 2,564,895 төгрөгийг, Уянга энэрэл эмийн сангийн авсан  эм бараа материалын үнэ 556,715 төгрөгийг,  “Арвинлхам-очир” эмийн сангийн авсан эм бараа материалын үнэ 245,218 төгрөгийг, “Хятруун фарм” эмийн сангийн эм бараа материалын үнэ 665950 төгрөгийг “Анар” эмийн сангийн авсан эм бараа материалын үнэ  4,674,400 төгрөгийг буюу нийт 8,707,178 төгрөгийг өөрийн хувийн дансаар авсан, Баянхонгор аймгийн “Монос” эмийн сангийн нэр дээр 4,325,220 төгрөгийг, “Оливе” эмийн сангийн нэр дээр 11,020,410 төгрөгийн хий падаан бичиж завшсан  гэж мэдүүлсэн.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нтлох браимтуудаас үзэхэд  Ө аймгийн  Уянга сумын “Ирэх жаргалан” эмийн сангийн  эрхлэгч С.Олдох нь “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №509466 дугаартай Өв-Уянга сумын ЭЭС гэсэн 504,650 төгрөгийн зарлагын падаанаар авсан эмийн  үнийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5554012929 тоот данснаас “Монфа трейд” ХХК-ийн 5077301810 тоот данс руу шилжүүлсэн болох нь гэрч С.Олдохын мэдүүлэг, С.Олдохын Хаан банкны 5554013886 тоот харилцах дансны хуулга /1хх-ийн 25-26, 186-191 хуудас/, 

           Ө аймгийн Уянга сумын  “Энэрэлт” эмийн сангийн эрхлэгч А.Оюунсайхан нь  “Монфа трейд” ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №466016 дугаартай  177,600 төгрөгийн,  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №467438 дугаартай 233,275 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын падаануудаар авсан бараа материалын үнэ болох 410,875 төгрөгийг  өөрийн Хаан банкны 5554224242 тоот харилцах данснаас “Монфа трейд” ХХК-ийн 5116003120 тоот данс руу шилжүүлсэн болох нь гэрч А.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Уянга сумын Энэрэлт эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг. Би “Монфа трэйд” ХХК-аас  2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өдөр 177,600 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 233,275 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авч байсан. Тухайн үед төлбөрийг нь сарын дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийт 410,875 төгрөгийг өөрийнхөө 5554224242 тоот данснаас “Монфа трэйд” ХХК-ийн 5116003120 тоот данс руу шилжүүлж байсан. Надад одоо “Монфа трэйд ХХК-д төлөх мөнгөн төлбөр байхгүй”  гэсэн мэдүүлэг,  гэрч А.Оюунсайханы Хаан банкны 5554224242 тоот харилцах дансны хуулгаар /1хх-19, 194-195 хуудас/,

         Ө аймгийн Бат-Өлзий сумын  “Анар” эмийн сангийн эрхлэгч Т.Бямбасүрэн нь  “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №481763 тоот зарлагын падаанаар авсан 3,703,950 төгрөгийн бараа материалын үнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг 22 минутад өөрийн Хаан банкны 5300723932 тоот данснаас Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот данс руу “Анар эмийн сан” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Э.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 05 минутад өөрийн Хаан банкны 5552080753 тоот данснаас “Монфа трэйд” ХХК-ийн 5116003120 тоот дансруу 3,800,000 төгрөгийг “Өв-Анар” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн,

          Мөн  2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №525040 тоот зарлагын падаанаар авсан 1,869,675  төгрөгийн бараа материалын үнийг 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус эмийн сангийн эрхлэгч Т.Бямбасүрэн нь өөрийн Хаан банкны 5300723932 тоот данснаас Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот данс руу “Анар эмийн сан” гэсэн гүйлгээний утгатайгаар  шилжүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Э.Ч нь өөрийн Хаан банкны 5552080753 тоот данснаас 1,350,000 төгрөгийг “Монфа трэйд” ХХК-ийн Хаан банкны 5077301810 тоот данс руу “Өв-Анар” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот харилцах дансны хуулга, Т.Бямбасүрэнгийн Хаан банкны дансны хуулга, гэрч Т.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1хх-ийн 29-30, 199-201, 246, 2хх-6б, 7б хуудас/  зэргээр тус тус тогтоогдож байна.

           Иймд шүүгдэгч Э.Ч.Э “Монфа трейд” ХХК-д учруулсан  24,052,808 төгрөгийн хохирлоос өөрийн дансаараа Ө аймгийн Уянга сумын “Ирэх жаргалан” эмийн сангийн авсан эм бараа бүтээгдэхүүний үнэ болох 2,564,895 төгрөгийг авсан гэх үйлдлээс 504,650 төгрөг,

           Ө аймгийн Уянга сумын “Энэрэлт” эмийн сангийн  авсан эм бараа бүтээгдэхүүний үнэ болох 556,715 төгрөгийг авсан гэх үйлдлээс 410,815 төгрөг, 

            Ө аймгийн Бат-Өлзий сумын  “Анар” эмийн сангийн авсан эм бараа бүтээгдэхүүнийн үнэ болох 4,674,400 төгрөгийг авсан гэх үйлдлээс 826,600 төгрөг, мөн  2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №525040 тоот зарлагын падаанаар авсан 1,869,675  төгрөгийн бараа материалын үнээс 1,350,000 төгрөг буюу нийт 3,092,125 төгрөг нь “Монфа трейд” ХХК-ийн дансанд орсон байх тул хохирлоос хасаж тооцож бодит учирсан хохирлын хэмжээг 20,960,683 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

           Шүүгдэгч Э.Ч нь “Монфа трейд” ХХК-ийн Ө салбарт эм  олгогчоор ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан “Монфа трэйд” ХХК-ийн зарлагын падаанууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тус тус тогтоогдож байна.                

          Шүүгдэгч Э.Ч нь “Монфа трейд” ХХК-ийн Ө салбар бөөний төвийн захиалга хүлээн авагч, олгогчоор 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 7 сар хүртэл ажиллаж, тус компанийн эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж  байсан болох нь “Монфа трэйд” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016/11/56-1 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, хариуцлагатай ажилтны анкет, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ч нь “Монфа трейд” ХХК-ийн Ө салбар бөөний төвд эм олгогчоор ажиллаж байхдаа тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эм бараа бүтээгдэхүүнийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Өв-Арвинлхам-Очир” эмийн сангийн нэр дээр №487551  дугаартай  245,218 төгрөгийн зарлагын падааныг,

          2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Өв-Хятруун фарм” эмийн сангийн нэр дээр №510078 дугаартай 552,950 төгрөгийн зарлагын падааныг,

          2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Өв Уянга сумын ЭЭС” /Ирэх жаргалан/ гэсэн эмийн сангийн нэр дээр №513407 дугаартай 1,316,700 төгрөгийн зарлагын падааныг,

          2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Өв-Хятруун фарм” эмийн сангийн нэр дээр №513918 дугаартай 113,000 төгрөгийн зарлагын падааныг, 

          2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “БХ-Оливе” эмийн сангийн нэр дээр №518378 дугаартай 8,910,410 төгрөгийн зарлагын падааныг, 

          2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Монос Баянхонгор” эмийн сангийн нэр дээр №519281 дугаартай 4,325,220 төгрөгийн зарлагын падааныг,

          2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “БХ-Оливе” эмийн сангийн нэр №519975 дугаартай 2,110,000 төгрөгийн зарлагын падааныг хуурамчаар бичиж 17,573,498 төгрөгийн эд хөрөнгийг завшсан,

          2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №460257 дугаартай зарлагын падаанаар Ө аймгийн Уянга сумын “Энэрэлт” эмийн сангийн  авсан эм бараа материалын үнэ 619,640 төгрөгөөс 145,840 төгрөгийг,

            2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн  №476246 дугаартай зарлагын падаанаар Ө аймгийн Уянга сумын эмийн сангийн /Ирэх жаргалан/  авсан 774,600 төгрөгийн эм барааны үнээс 142,870 төгрөгийг,

          2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №499702 дугаартай зарлагын падаанаар Ө аймгийн Бат-Өлзий сумын “Анар” эмийн сангийн авсан эм бараа материалын үнэ болох  1,942,125 төгрөгийг,

           2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №521334 дугаартай зарлагын падаанаар Ө аймгийн Уянга сумын эмийн сангийн  /Ирэх жаргалан/ авсан эм бараа материалын үнэ болох 600,675 төгрөгийг,

          2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №525040 дугаартай зарлагын падаанаар Ө аймгийн Бат-Өлзий сумын “Анар” эмийн сангийн авсан эм бараа материалын үнэ болох 1,869,675 төгрөгөөс 519,675 төгрөгийг буюу нийт 3,351,185 төгрөгийг Хаан банкинд эзэмшдэг өөрийн харилцах дансаар болон бэлнээр авч завшиж, “Монфа трейд” ХХК-д нийт 20,924,683 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

             Шүүгдэгч Э.Ч нь Ө аймгийн Уянга сумын “Энэрэлт” эмийн сангийн  “Монфа трэйд” ХХК-ийн Ө салбар бөөний төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №460257 дугаартай зарлагын падаанаар авсан эм бараа материалын үнэ 619,640 төгрөгөөс 145,840 төгрөгийг Хаан банкинд эзэмшдэг өөрийн 5552080753 тоот харилцах дансаар шилжүүлэн авч завшсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

           Гэрч А.Оюунсайханы “...Би Уянга сумын Энэрэлт эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг. Би “Монфа трейд” ХХК-наас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 619.640 төгрөгний үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Тухайн өдрөө буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Монфа трейд” ХХК-ийн ажилтан Э.Ч.Э5552080753 дугаарын данс руу өөрийнхөө 5554224242 дугаарын данснаас 619,760 төгрөг шилжүүлж байсан юм. Тухайн үед 619,640 төгрөг биш Ч.Эхэлснээр 619,760 төгрөг шилжүүлж байсан юм. Ч.Э цаашаа “Монфа трейд” ХХК-ийн данс руу хэрхэн шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Ч.Э надад хэлэхдээ би өөрийнхөө дансанд төвлөрүүлж байгаад компанийхаа данс руу шилжүүлдэг юм гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

           Шүүгдэгч Э.Ч.ЭХаан банкны 5552080753  тоот дансны “01.04.2021. харьцсан данс 5554224242, 13:24 enerelt 99042905, орлого 619,760 төгрөг” гэсэн хуулга /1хх-ийн 237 хуудас/,

           “Монфа трэйд” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №460257 дугаартай зарлагын падаанаар зарлагын падаан /1хх-ийн 160 хуудас/  зэрэг нотлох баримтуудаар,

          Шүүгдэгч Э.Ч нь Ө аймгийн Уянга сумын “Ирэх жаргалан” эмийн сангийн  “Монфа трэйд” ХХК-ийн Ө салбараас 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн  №476246 дугаартай зарлагын падаанаар авсан 774,600 төгрөгийн эм барааны үнээс 142,870 төгрөгийг,

           2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №521334 дугаартай зарлагын падаанаар  авсан эм бараа материалын үнэ болох 600,675 төгрөгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг өөрийн 5552080753 тоот харилцах дансаар болон бэлнээр авсан,

           2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Өв Уянга сумын ЭЭС” гэсэн эмийн сангийн нэр дээр №513407 дугаартай 1,316,700 төгрөгийн зарлагын падааныг бичиж эд хөрөнгийг завшсан болох нь  хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Гэрч С.Олдохын “...Би Уянга сумын “Ирэх жаргалан” эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би “Монфа трейд” ХХК-наас бараа материал худалдаж авсан би нийт 646,350 төгрөгний бараа авсан. Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ний данс руу 628,100 төгрөг болгож хийсэн. Тухайн үед данс дахь мөнгө хүрэхгүй байсан учраас би байгаа мөнгөө хийсэн юм.  2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би “Монфа трейд” ХХК-аас бараа материал худалдаж авсан. Би нийт 504,650 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ийн данс руу шилжүүлэг хийсэн юм. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би “Монфа трейд” ХХК-аас бараа материал худалдаж авсан. Би нийт 80,600 төгрөгийн бараа авсан.  Уг мөнгийг 5116003120 гэсэн ХХК-ний данс руу шилжүүлэг хийсэн юм. Уг 80,600 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Би 1,316,700 төгрөгний бараа материал худалдаж аваагүй. Надад зөвхөн 80,600 төгрөгийн баримт байгаа. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би “Монфа трейд” ХХК-наас бараа материал худалдаж авсан би нийт 600,675 төгрөгийн бараа авсан. Уг мөнгийг Чандмань гэдэг эмэгтэйд бэлнээр нь өгсөн. Дараа нь уг мөнгийг дансанд хийх байх гэж би бодоод бэлнээр өгсөн. Надад худалдан авалт хийсэн талаар баримтууд байгаа. Мөн эдгээр ХХК-ний данс руу мөнгөн дүнг өөрийн хувийн 5554013886 гэсэн данснаас шилжүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч С.Олдохын Хаан банкны 5554013886 тоот харилцах дансны “...05/05/2021, харьцсан данс 5077301810, зарлага 632,700 “ гэсэн хуулга /1хх-ийн 191 хуудас/,

           2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн  №476246,  2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №521334, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Өв Уянга сумын ЭЭС” гэсэн эмийн сангийн нэр дээр №513407 дугаартай зарлагын падаанууд /1хх-ийн 153,155-156 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

           Шүүгдэгч Э.Ч нь  Ө аймгийн Бат-Өлзий сумын “Анар” эмийн сангийн “Монфа трейд” ХХК-ийн Ө салбараас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №499702 дугаартай зарлагын падаанаар авсан эм бараа материалын үнэ болох  1,942,125 төгрөгийг,

            2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №525040 дугаартай зарлагын падаанаар авсан эм бараа материалын үнэ болох 1,869,675 төгрөгөөс 519,675 төгрөгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг өөрийн 5552080753 тоот харилцах дансаар шилжүүлэн авч завшсан болох нь  хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

           Гэрч Т.Бямбасүрэнгийн “...Анар эмийн сангийн эрхлэгч хийдэг. Манайх “Монфа трейд” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3,703,950 төгрөгний бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Ч.Э гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт "Анар" эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,942,125 төгрөгийн бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Ч.Э гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт “Анар” эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1,869,704 төгрөгний бараа худалдаж авсан. Бараа худалдаж авсан төлбөрөө 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны интернэт банк ашиглан 5552080753 тоот Ч.Э гэх хүний дансанд гүйлгээний утга хэсэгт “Анар" эмийн сан гэж бичээд нэг удаагийн гүйлгээгээр хийсэн. Надад холбогдох баримт нь байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30 хуудас/,

           Шүүгдэгч Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот дансны “03/31/2021 харьцсан данс 5300723932, Anar emiin san, орлого 3,703,950”, “04/28/2021 харьцсан данс 5300723932, Anar emiin san, орлого 1,942,500”, “06/26/2021 харьцсан данс 5300723932, Anar emiin san, орлого 1,869,675” гэсэн хуулга /1хх-ийн 246, 2хх-ийн 6 хуудас/,

           “Монфа трейд” ХХК-ийн Ө салбараас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №499702 дугаартай,  2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №525040 дугаартай зарлагын падаан /1хх-ийн157-159 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

          Ө аймгийн Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулдаг  “Өв-Арвинлхам-Очир” эмийн сангийн нэр дээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №487551  дугаартай  245,218 төгрөгийн зарлагын падааныг бичиж эм бараа бүтээгдэхүүнийг завшсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

          Гэрч Х.Янжинлхамын “...Арвинлхам-Очир эмийн сангийн эрхлэгч хийдэг.  Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бараа материал худалдаж аваагүй. Ямар учиртайг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны 03 дугаар сард гараа гэмтээгээд Ө аймаг орсон.  Эмийн сангийн кодоороо “Монфа трейд”-ээс хувьдаа витамин худалдаж авсан. Манай “Ариунлхам-Очир” эмийн сангийн регистр Монфад бүртгэлтэй байдаг. Энэ талаар надад ямар нэгэн баримт байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуудас/,

         “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №487551  дугаартай  245,218 төгрөгийн зарлагын падааныг зарлагын падаан /1хх-ийн165 хуудас/, шүүгдэгчийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар,

          Ө аймгийн Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулдаг  “Хятруун фарм” эмийн сангийн нэр дээр 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №510078 дугаартай 552,950 төгрөгийн зарлагын падааныг,

           2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “№513918 дугаартай 113,000 төгрөгийн зарлагын падааныг бичиж, нийт 665,950 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүний үнийг завшсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

           Гэрч Ж.Энхтуяагийн “...Монфа трейд ХХК-тай хамтран ажилладаг байсан. 2020, 2021 оны хооронд богино хугацаанд хамтран ажиллаж байсан. 2021 оны 06 дугаар сараас байх сайн санахгүй байна, утас нь холбогдохгүй болчихсон байсан.  Тэр цагаас хойш харилцахаа больсон. Борлуулагч нь Ч.Э гэж эмэгтэй хүн байсан.  2021 онд богино хугацаанд цөөн удаа бараа материал худалдан авч байсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ч.Э гэх хүний данс руу 280,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөн адил Ч.Э гэсэн 5552080753 гэх данс руу 131,050 төгрөг тус тус шилжүүлэн бараа материал худалдан авч байсан. Монфа трейд ХХК-аас 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 552,950 төгрөгийн, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 113,000 төгрөгийн бараа материал худалдан авч байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37 хуудас/,

          “Монфа трейд” ХХК-ийн  2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №510078 дугаартай 552,950 төгрөгийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “№513918 дугаартай 113,000 төгрөгийн  хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, тамга тэмдэггүй зарлагын падаан /1хх-ийн 163-164 хуудас/, шүүгдэгчийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар,

           Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Оливе” эмийн сангийн нэр дээр  2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №518378 дугаартай 8,910,410 төгрөгийн зарлагын падааныг, 

          2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №519975 дугаартай 2,110,000 төгрөгийн зарлагын падааныг тус тус бичиж нийт 11,020,410 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүнийг завшсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

          Гэрч Б.Энхтүвшингийн “...Би Оливе эмийн санд эм зүйч ажилтай. “Монфа трейд” ХХК-тай хамтран ажилладаг зүйл байхгүй. Бараа худалдаж авсан зүйл байхгүй.  Манай хоёр байгууллагын дунд гэрээ байхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21 хуудас/,

         “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №518378 дугаартай 8,910,410 төгрөгийн,  2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №519975 дугаартай 2,110,000 төгрөгийн хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, тамга тэмдэггүй зарлагын падаан /1хх-ийн 151-152 хуудас/, шүүгдэгчийн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар,

         Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг  “Монос Баянхонгор” эмийн сангийн нэр дээр  2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №519281 дугаартай 4,325,220 төгрөгийн зарлагын падааныг хий бичиж эм бараа бүтээгдэхүүнийг завшсан болох нь  хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

          Гэрч Г.Дэлгэрдалайн  “...Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг "Монос Баянхонгор”  эмийн санд нягтлан бодогч ажилтай. “Монфа трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбартай  2020 онд худалдан авалт хийж байгаад 2021 онд огт худалдан авалт хийгээгүй. 2022 оноос хойш дахин худалдан авалт хийж эхэлсэн. Манай “Монос Баянхонгор” эмийн сангийн тухайд “Монфа трейд” ХХК-наас 2021 онд ямар ч худалдан авалт хийгээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4,325,220 төгрөгийн бараа материал худалдан аваагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23 хуудас/,

           “Монфа трейд” ХХК-ийн  2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр №519281 дугаартай 4,325,220 төгрөгийн хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, тамга тэмдэггүй зарлагын падаан /1хх-ийн 150 хуудас/,

            Хохирогч Л.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Монфа трейд ХХК нь эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани аймгийн төвүүдэд бөөний төвүүдтэйгээс нэг нь Ө аймгийн 8 дугаар баг Жигүүр оргилын байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ бөөний төвд Эрдэнэ-Очирын Ч.Э 2016 онд эм зүйчээр ажилд ороод ажиллаж эхэлсэн. Компанийн бөөний төв гэдэг бол бусад аж ахуйн нэгж болон эмийн сангуудад өөрийнхөө эм барааг худалдаж, импортолдог юм. Ингэж худалдахдаа зарим эмийн сан, аж ахуйн нэгжүүдэд зарим тохиолдолд зээлээр худалддаг. Ө аймгийн бөөний төв мөн энэ жишгээр ажилладаг юм. Манай “Монфа трейд” ХХК-ийн Ө аймаг дахь салбар бөөний төвөөс 2020, 2021 онд эм бараа аваад төлбөрөө төлөөгүй гээд Ө аймгийн салбарын ажилтан Ч.Ээс Уянга сумын “Уянга” эмийн сангаас 2,564,895 төгрөгийг, мөн Уянга сумын “Уянга Энэрэл” эмийн сангаас 556,714  төгрөгийг, Арвинлхам-Очир эмийн сангаас 245218 төгрөг, Хятруун фарм эмийн сангаас 4,674,400 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа талаар Монфа трейд ХХК-ийн борлуулалтын албанд мэдэгдсэн.  Ингээд тус эмийн сангууд руу борлуулалтын албанаас утасдаж худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөх талаар шаардлага тавихад тухайн эмийн сангийн эрхлэгч нар бүгд төлбөрөө төлсөн гэж хэлээд мөнгө шилжүүлсэн дансны дугаарыг хэлэхэд нь тухайн дансны дугаар нь Ө аймгийн салбарт ажилладаг Ч.Эхувийн данс байсан. Ингээд компанийн нягтлан бодогч Даваадулам Ч.Э хувийн данснаас Монфа трейд ХХК-ийн данс руу мөнгө шилжиж орж ирсэн эсэхийг нэг бүрчлэн шалгахад тухайн мөнгө орж ирээгүй байсан. Мөн Ч.Ээс ирүүлсэн зарлагын падаан дотор Ө аймаг дахь Монос эмийн сан дээр 4,323,220 төгрөгийн барааг зээлээр олгосон байсан, мөн Оливе эмийн сан дээр 11,420,410 төгрөгийн эм бараа- байсан. Тухайн Монос, Оливе эмийн сангуудад хандаж төлбөрөө шаардахад тус эмийн сангийн ажилтан нар нь танай Монфа трейд ХХК-аас ийм үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн аваагүй талаар хэлсэн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр компанийн борлуулалтын хэлтсийн ажилтан, тооцооны нягтлан бодогч нар ирж хяналтын тооллого хийсэн. Тэгэхэд Монос эмийн сан, Оливе эмийн сан дээр авсан гэх эм бараанууд нь дутаж хий падаан бичсэн байдалтай зөрчил илэрсэн. Тухайн эм барааг Ч.Э хий падаан бичиж, эм бараа нь бөөний төв дээр байхгүй байсан. Ингээд компаниас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж Ч.Э нь Монфа трейд ХХК-д 24,032,808  төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Энэ талаар Ч.Эд танилцуулахад өөрөө энэ мөнгөн дүнгийн хэмжээний хохирлыг компанид учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч сар бүр  3,436,116  төгрөгийг төлж компанийг хохиролгүй болгоё гэхээр нь компанийн зүгээс боломж олгож төлж барагдуулж дуусгахыг нь хүлээе гэж шийдээд хүлээсэн боловч тэрнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Компанийн дотоод журамд ажилтан нь өөрийнхөө дансаар төлбөр авах ёсгүй байтал Ч.Э нь төлбөрийг өөрийнхөө дансаар авч завшсан байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 14 хуудас/,

           Гэрч Ц.Дын “...Би тус байгууллагад орон нутгийн салбар бөөний төвийн тайлан данс тооцоог хариуцдаг. Тухайн үед данс тооцоог гаргаж ажиллахад 2020, 2021 оны авлагууд их хэмжээгээр төлөгдөөгүй, авлагатай байсан. Манай хариуцсан менежерүүд авлагатай газрууд руугаа холбогдоход эм, бараа бараа материалын төлбөр төлөгдсөн, эм зүйч Ч.Эхувийн данс руу шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Мөн Оливе, Монос зэрэг байгууллагууд нь тухайн падаанаас бараа хүлээн аваагүй, захиалга өгөөгүй байсан. Би 2021 онь 11 сарын 29, 30-ны өдрүүдэд албан томилолтоор ирж Ч.Этэй уулзахад бараа материал дутааснаа хүлээн зөвшөөрч гар бичмэл надад бичиж өгсөнг нь би авч байгууллагын удирдлагад хүргүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 хуудас/, хохирогч Л.Э, гэрч Ц.Д нарын  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах  ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

            Шүүгдэгч Э.Ч.Эүйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

           “Монфа трейд ХХК нь шүүгдэгч Э.Ч Ө аймгийн Уянга сумын эмийн сангийн эм бараа материал авсны төлбөр 2,564,895 төгрөгийг,

           Ө аймгийн Уянга сумын  Энэрэлт эмийн сангаас 556,715 төгрөгийг, Ө аймгийн Бат-Өлзий сумын  “Анар” эмийн сангаас 4,674,400 төгрөгийг тус тус өөрийн хувийн дансаараа шилжүүлэн авч завшсан,

           Ө аймгийн Бат-Өлзий сумын “Арвинлхам-Очир” эмийн сангийн нэр дээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №487551 тоот зарлагын хий падаан бичиж 245,218 төгрөгийн,   Ө аймгийн Бат-Өлзий сумын “Хятруун фарм” эмийн сангийн нэр дээр 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №510078 тоот 552,950 төгрөгийн, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  №513918 тоот 113,000 төгрөгийн, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Оливе” эмийн сангийн нэр дээр 11,020,410 төгрөгийн, “Монос Баянхонгор” эмийн сангийн нэр дээр 4,325,220 төгрөгийн падаан бичиж,  “Монфа трейд” ХХК-ийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн үнийг завшсан гэж үзэж 24,052,808 төгрөгийг нэхэмжилсэн. 

            Хохирогч Л.Э нь шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.Ч нь 5,850,000 төгрөгийн хохирол төлсөн. Одоо 18,202,808 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж мэдүүлсэн. 

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзээд хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

         1. “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №509466 дугаартай  “Өв-Уянга сумын ЭЭС” гэсэн 504,650 төгрөгийн зарлагын падаанаар авсан эмийн  үнийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус эмийн сангийн эрхлэгч С.Олдох өөрийн Хаан банкны 5554012929 тоот данснаас “Монфа трейд” ХХК-ийн 5077301810 тоот данс руу шилжүүлсэн болох нь  С.Олдохын Хаан банкны 5554013886 тоот харилцах дансны хуулга, гэрч Олдохын мэдүүлгээр /1хх-ийн 191 хуудас/ тогтоогдож байх тул үүнийг шүүгдэгч Э.Ч завшсан байна гэж үзэх үндэслэлгүй байх тул 504,650 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

           “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн  №521334 дугаартай “Өв-Уянга сумын ЭЭС” гэсэн 600,675 төгрөгийн зарлагын падаанаар авсан эм бараа материалын мөнгийг Э.Чд өгсөн гэж гэрч С.Олдох мэдүүлдэг, мөн Ө аймгийн Уянга сумын эмийн сангийн /Ирэх жаргалан/ нэр дээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр №513407 дугаартай зарлагын падаан бичиж 1,316,700 төгрөгийн эм бараа бүтээгдэхүүнийг авсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул нийт 1,917,375 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж тус тус шийдвэрлэлээ.

           2. Ө аймгийн Уянга сумын “Энэрэлт”  эмийн сангийн  “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №460257 дугаартай 619,640 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын падаанаар авсан бараа материалын үнийг А.Оюунсайхан өөрийн Хаан банкны 5554224242 тоот харилцах данснаас Э.Ч.ЭХаан банкны 555208073 тоот данс руу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 619,760 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч Э.Ч нь үүнээс 145,840 төгрөгийг “Монфа трейд” ХХК-д төлөөгүй болох нь гэрч А.Оюунсайханы мэдүүлэг, гэрч А.Оюунсайхан, шүүгдэгч Э.Ч нарын Хаан банкны дансны хуулгаар /1хх-ийн 19, 194-195, 237 хуудас/ тогтоогдож байна.

          Харин “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №466016 дугаартай 177,600 төгрөгийн, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №467438 дугаартай 233,275 төгрөгийн үнийн дүнтэй зарлагын падаануудаар авсан бараа материалын үнийг тус эмийн сангийн эрхлэгч А.Оюунсайхан өөрийн Хаан банкны 5554224242 тоот харилцах данснаас “Монфа трейд” ХХК-ийн 5116003120 тоот данс руу шилжүүлсэн болох нь А.Оюунсайханы Хаан банкны 5554224242 тоот харилцах дансны хуулгаар /1хх-ийн 194-195 хуудас/ тогтоогдож байна. Иймд “Уянга Энэрэл” эмийн сангаас “Монфа трейд” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 410,875 төгрөгийг шүүгдэгч Э.Ч завшсан гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            3. Шүүгдэгч Э.Ч нь Ө аймгийн Уянга сумын “Арвинлхам-Очир” эмийн сангийн нэр дээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №487551 тоот зарлагын падаан бичиж 245,218 төгрөгийн,

            Ө аймгийн Уянга сумын Хятруун фарм эмийн сангийн нэр дээр 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №510078 тоот 552,950 төгрөгийн, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  №513918 тоот 113,000 төгрөгийн зарлагын падаан бичиж,  нийт  665,950 төгрөгийг завшсан болох нь хэрэгт авагдсан  “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №487551 тоот, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №510078 тоот, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №513918 тоот хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг тамга тэмдэггүй зарлагын падаан, гэрч Х.Янжинлхам, Ж.Энхтуяа нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг /1хх-ийн 33-34, 36-37, 165, 163-164 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нийт 911,168 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

         4.Ө аймгийн Бат-Өлзий сумын “Анар” эмийн сангийн эм бараа бүтээгдэхүүн авсан 4,674,400 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэгт 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №481763 тоот 3,703,950 төгрөгийн,  2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №499702 тоот 1,942,125  төгрөгийн, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №525040 тоот 1,869,675  төгрөгийн зарлагын падаанууд авагдсан.

           Хохирогч нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №481763 тоот зарлагын падаанаар авсан 3,703,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүний үнээс 826,600 төгрөгийг  шүүгдэгч Э.Ч нь өөрийн дансаараа авсан боловч компанид төлөөгүй талаар мэдүүлдэг.

           Эдгээр гурван зарлагын падааны үнийн дүн нь нийт 4,638,400 төгрөг болж байгаа бөгөөд зөрүү 36,000 төгрөгийг хохирогч нь тухайн эмийн сангаас авах байсан өмнөх авлагын үлдэгдэл гэж мэдүүлсэн тул хохирогчийн илүү нэхэмжилсэн 36,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Ө аймгийн Бат-Өлзий сумын “Анар” эмийн сангийн  “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №481763 тоот зарлагын падаанаар авсан 3,703,950 төгрөгийн бараа материалын үнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг 22 минутад тус эмийн сангийн эрхлэгч Т.Бямбасүрэн нь өөрийн Хаан банкны 5300723932 тоот данснаас Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот данс руу “Анар эмийн сан” гэсэн гүйлгээний утгатайгаар,  шүүгдэгч Э.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 05 минутад өөрийн Хаан банкны 5552080753 тоот данснаас “Монфа трэйд” ХХК-ийн 5116003120 тоот данс руу 3,800,000 төгрөгийг “Өв-Анар” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь гэрч Т.Бямбасүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгч Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот харилцах дансны хуулга, гэрч Т.Бямбасүрэнгийн Хаан банкны дансны хуулгаар /1хх-ийн 29-30, 199-201,246 Б тал/  тус тус тогтоогдсон.

          Хохирогч Л.Эы “шүүгдэгч Э.Ч нь  “Монфа трейд” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №481763 тоот зарлагын падаанаар авсан 3,703,950 төгрөгийн бараа материалын үнээс 826,600 төгрөгийг төлөөгүй” гэсэн мэдүүлэг эдгээр нотлох баримтаар няцаагдаж байна. Иймд хохирогчийн нэхэмжилсэн 826,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           “Монфа трейд” ХХК-ийн  2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №499702 тоот зарлагын падаанаар “Анар” эмийн сангийн авсан эм бараа материалын үнэ болох  1,942,125  төгрөгийг Т.Бямбасүрэн нь 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны 5300723932 тоот данснаас Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот данс руу шилжүүлсэн,  шүүгдэгч Э.Ч нь  энэ мөнгийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  “Монфа трэйд” ХХК-ийн 5077301810 тоот данс руу 237,600 төгрөгийг БХ ачлал эмийн сан, 101,175 төгрөгийг Өв Бат-Өлзий эмийн сан, 546,550 төгрөгийг ӨВ Баянгол, 707,300 төгрөгийг ӨВ Богд Мөнхөө, 396,750 төгрөгийг Өв Богд сумын эмийн сан, 271,200 төгрөгийг Өв Зүйл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь шүүгдэгч Э.Ч.ЭХаан банкны 555208073 тоот дансны хуулга, гэрч Т.Бямбасүрэнгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул  1,942,125  төгрөгийг,

          2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №525040 тоот зарлагын падаанаар “Анар” эмийн сангийн авсан 1,869,675  төгрөгийн бараа материалын үнийг 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус эмийн сангийн эрхлэгч Т.Бямбасүрэн нь өөрийн Хаан банкны 5300723932 тоот данснаас Э.Ч.ЭХаан банкны 5552080753 тоот данс руу шилжүүлсэн бөгөөд  Э.Ч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5552080753 тоот данснаас 1,350,000 төгрөгийг “Монфа трэйд” ХХК-ийн Хаан банкны 5077301810 тоот данс руу “Өв-Анар” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь шүүгдэгч Э.Ч.ЭХаан банкны 555208073 тоот дансны хуулга, гэрч Т.Бямбасүрэнгийн мэдүүлэг, Т.Бямбасүрэнгийн Хаан банкны дансны хуулга /1хх-ийн 29-30, 199-201, 2хх-ийн 6-7 хуудас/ зэргээр тогтоогдож байх тул 1,350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  519,675 төгрөгийг тус тус хангах нь зүйтэй байна.

           Ингээд “Монфа трейд” ХХК-ийн нэхэмжилсэн 24,052,808 төгрөгийн нэхэмжлэлээс 20,924,683 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,128,125 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч Э.Ч нь “Монфа трейд” ХХК-д хохиролд 5,850,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 06, 02 дугаар сарын 12-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулга  зэргээр нотлогдож байх тул хангаж шийдвэрлэсэн 20,924,683 төгрөгийн нэхэмжлэлээс 5,850,000 төгрөгийг хасаж тооцлоо.

         Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Чэс 15,074,683 төгрөгийг гаргуулж хохирогч “Монфа трейд” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,128,125 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “...Шүүгдэгч Э.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн шинж чанар, аюулын шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чд 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, учруулсан  хохирлоос 5,850,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нь “Эм Импекс” ХХК-д ажиллаж байгаа тул 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь ялын зорилгод нийцэхээр байна гэж үзэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэ хэрэгт хамаарах зүйл анги дээр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэсэн байгаа. Э.Ч.Эхувьд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр энэ гэмт хэргийг байгаа учраас  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байх гэж үзэж байна. Тийм учраас өмнөх ялын саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргээс учирсан хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулна гэсэн байр суурьтай байгаа. Нэгдүгээрт энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангиллын хэрэг. Хоёрдугаарт миний үйлчлүүлэгч Э.Ч нь 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулах боломжтой байгаа. Энэ  хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдэгдсэн. Тийм учраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хойшлуулсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.Ч 06 дугаар сарын 07-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх үед падаан баримт нь бичигдчихсэн байсан учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэж ойлгож байна” гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан.

                  Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгч Э.Ч нь 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй байгаа учраас Эрүүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулах боломжтой. Тийм учраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хойшлуулсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн  дүгнэлтийг гаргасан.

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Ч.Эүйлдсэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...Хөрөнгө завших  /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан дээрх  дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

           Шүүгдэгч Э.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

           Шүүгдэгч Э.Ч нь 2019, 2021 онд төрсөн бага насны 2 хүүхэдтэй, “Эм Импекс” ХХК-ийн Ө салбарт эм зүйчээр ажилладаг болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ө аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Ч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг анх удаа үйлдсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  хамаарч байгаа хэдий ч хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг хойшлуулж шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэх”-ээр заасан бөгөөд шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхлэх  нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Э.Ч нь Ө аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суудаг  талаар тус багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

            Иймд шүүгдэгч Э.Ч  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Ө аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс нэг жил гурван сарын хугацаанд явахыг хориглож,

           Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Чд  мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 5,850,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт авагдаагүй болохыг дурдаж,

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх      тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Ч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нэг жил гурван сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нэг жил гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Ө аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Чд мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Э.Чд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Чэс 15,074,683 төгрөгийг гаргуулж хохирогч “Монфа трейд” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,128,125 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч Э.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 5,850,000 төгрөг төлсөн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ