| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогч Ё.Т, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .....Б СОд холбогдох 2326000060042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан гадаргуутай шороон зам дээр ..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас ..... ӨВР улсын дугаартай ““Hyundai Porter”” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Ё.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шинэ цагаан хаалганы тэнд дугуй хагараад дугуйгаа нөхөж чадалгүй нэг дугуйтай шороон зам руу орсон. Тэгээд донсолгоо гаргаад явж байсан чинь түс тас гээд явчихсан. Тэгсэн энэ Ё.Т ах байсан. Ё.Т ах нэлээд согтолттой байсан. Нөгөө талын хаалгаар нь очиж Ё.Т ахыг гаргаж өгсөн. Тэгээд эхнэрийг дуудаад өг гэхээр нь эхнэрийг нь дуудаж өгсөн. Эхнэр нь ирсэн чинь Ё.Т ах эхнэртээ уурлаад байсан. Тэгээд цагдаа дуудсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг удаахгүй төлнө” гэв.
Хохирогч Ё.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгаас зүүн тийш цагаан хаалганы хойно айлд өвс буулгачихаад, тэр айлдаа нэг шил Хараа архи хувааж уучихаад орой 7 цагийн үед “Хурд” колонкоос бензин авсан. Тэгээд сайжруулсан замд ороод явсан. Тухайн үед үзэгдэх орчин муу харагдахаар шороо тоостой хөдөлгөөн ихтэй байсан. Нэг том машин яваад өнгөрсний дараа машинтай мөргөлдсөн. Зөв талын дугуй руу мөргөөд руль жолоодлогогүй болоод, мөргөлдсөн машинаасаа өнгөрөөд эсрэг талын урсгалд хойшоо хараад зогссон. Тэгээд буух гэтэл руль гуя хавччихсан бууж чадахгүй байсан. Тэгээд өөрөө нэг юм хөлөө сугалж аваад буруу талаараа буух гэтэл хөл эвгүй болсон байсан. Тэгээд энэ хүнийг дуудаад буруу талын хаалгаараа татуулж буулгаад газарт жаахан хэвтэж байгаад боссон. Боссоныхоо дараа энэ жолоочтой хохирол барагдуулах талаар ярьсан чинь сүүлдээ чиний буруу, миний буруу болоод ойлголцоогүй. Тэгээд авгай руу энэ хүнээр залгуулаад “би аваар хийчихлээ” гээд авгайг дуудсан. Тэгээд машины урдуур тойроод цаана нь очтол энэ хүн цагдаа дуудсан байсан. Цагдаа ирж хэмжилт хийсэн. Дараа нь ачилтын машин дуудаад ачиж явсан. С.Оын машин бол буруу талын толь нь унасан, нэг дугуйтай, карданы гол нь суларсан, гэрэл нь асахгүй, бүрэн бус юм шиг санагдаж байсан. Дараа нь би эмнэлэгт хэвтээд гарны хавдар буусны дараа хагалгаа хийнэ гээд 5, 6 хоногийн дараа гартаа 8 хадаас тавиулсан. 1 жил орчмын дараа бороолохоор нь хадаасыг нь авна гэсэн. Тэрнээс хойш одоогоос 2 сарын өмнө өвдөөд байхаар нь үзүүлсэн чинь бороолоогүй байна гэсэн. Бичиж өгсөн эмүүдийг нь, барагшуун гэх мэт янз бүрийн өвс ногоо уусан. Одоохондоо сайн бороолохгүй байгаа. Өндөр настай хүн болохоор удаан бороолно, гараа байнга сойлттой байлга гэсэн. Яваандаа бороолоод эдгэх л байлгүй. Санаатайгаар хийсэн хэрэг биш санамсаргүй осол аваар хаана ч гардаг юм чинь эрүүл мэндийн талаар мөнгө төгрөг нэхье гэж бодоогүй. Тийм болохоор элдэв янзын баримт бүрдүүлж өгөөгүй. Ганцхан машинд учирсан хохирлыг төлөөд өгөөч гэсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ё.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би 14 цагийн үед гэрээсээ өөрийнхөө ..... ӨВР улсын дугаартай Хьюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гараад төв дотор малын тэжээл аваад үдээс хойш оройхон 17 цагийн үед хуучин цагаан хаалганы баруун хойд талд байдаг Амарсайхан гэдэг айлд очиж авсан малын тэжээлээ буулгасан. Амарсайхан гэдэг айлд манай мал байдаг юм. Тэгээд тэжээлээ аваачиж өгчихөөд тэнд 1 шил 0.5 литрийн Хараа архи Амарсайхантай хоёул хувааж уусан. Тэгээд өмнө нь би хөдөөний нэг хүнтэй идэшний үхэр авна гээд ярьчихсан байсан бөгөөд тэр айл руу явахаар болоод Амарсайханыхаас өөрийнхөө ..... ӨВР улсын дугаартай “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явсан. Идэшний үхэр авах гэж байсан айлын хүнийг Төмөрөө гэдэг бөгөөд гэр нь аймгаас 55 км орчим зайтай, модон гуанзнаас зүүн хойшоо 15 км зайтай байдаг юм. Амарсайханыхаас гараад замаараа Хурд шатахуун түгээх станцаас 165,000 төгрөгт түлш хийгээд цаашаа хөдөлсөн. Хуучин цагаан хаалга өнгөрөөд засмалаасаа салаад сайжруулсан шороон зам руу ороод 500 метр гаран явж
байхад өөдөөс чиргүүлтэй жигтэйхэн том машин зөрөөд өнгөрсөн. Тэр том машины араас нэг нэг машин гарч ирээд миний машины зүүн талын буюу жолоочийн талын хаалга руу
мөргөөд ороод ирсэн. Тэгсэн миний машин жолоодлогогүй болоод 6 метр газар хавьцаа яваад зогссон. Азаар миний машин унаж ойчоогүй, миний зүүн хөл гуя хэсгээрээ жолооны хүрд, хаалга хоёрт хавчигдчихсан байсан бөгөөд хаалга онгойхгүй, би бууж чадахгүй нэлээн байсан. Тэгж байтал нэг залуу ирээд буруу талын хаалгаар намайг татаж гаргасан. Би машинаасаа буугаад газар хэвтэж байгаад 5-10 орчим минутын дараа босож ирээд нөгөө мөргөсөн машин дээр очиж уулзсан. Тэнд 2 залуу байсан бөгөөд чи мөргөсөн, би мөргөсөн гээд хэн хэндээ буруу өгөөд байсан бөгөөд учраагүй олохгүй болохоор нь би эхнэр лүүгээ ярьж хэлсэн. Нөгөө 2 залуу болохоор цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч С.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу хувиараа наймаа хийх гээд явж байсан. Тэгээд шинэ цагаан хаалганы цаана дугуй хагараад дан дугуйтай шороон зам дээр зөөлөн явж байсан. Тэгсэн хажуу талаас гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. А.О жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,
Гэрч Б.Раднаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №29 дугаартай дүгнэлтийг Б.Раднаа миний бие гаргасан. Би ажиллаад 35 жил болж байна. Би Ё.Т, С.О нарыг танихгүй, садан төрлийн тийм холбоо байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,
Гэрч Д.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний орой гэр рүүгээ хөдөлж байтал Ё.Т аваар хийчихлээ, хүрээд ир гээд залгасан. Яваад очиход цэнхэр өнгийн Портертой мөргөлдсөн байсан. Би очоод 2 Портерыг тойрч харсан. ..... УАЕ улсын дугаартай цэнхэр Портер замын голд чигээрээ зогсож байсан. Ё.Тын машин замын хашлага руу хойд зүг рүү харж зогссон байсан. Нөгөө Портерын мөргөөгүй тал буюу жолоочийн эсрэг талын толь байхгүй дан дугуй нь хагарсан байсан. ..... УАЕ машины жолооч талын гэрлийг нь хагалаад хаалгыг нь зураад гарсан байсан. Цэнхэр Портерын дугуй нь бас хагарсан байсан. Ё.Тын машины гэрэл нь бас хагарсан, хаалга нь ойчсон байсан. Би даараад машины кабин дотор суусан. Тэгээд машины гэрлийг асаатал гадаа зогсож байсан С.С.Т гар нь хугарсан юм шиг харагдсан. Би очоод гарыг нь барьж үзтэл хугарсан байсан. Гараад хэмжилт хийж байгаа цагдаад нь хэлээд эмнэлэг рүү Ё.Тыг аваад явсан. Эмнэлэгт ирээд рентгенд харуулахад гар нь хугараад зөрсөн гэж гарсан. Тэгээд хадахгүй бол болохгүй гээд тэр оройдоо эмнэлэгт хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Шүүгдэгч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний төрсөн ах С.Алтангэрэл бид хоёр Улаанбаатар хотоос 20 гаран ширхэг зуух ачаад Баянхонгор аймагт очиж зарах санаатай миний эзэмшлийн ..... УАЕ улсын дугаартай цэнхэр өнгийн “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн үед гарсан. За тэгээд орой 18 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймагт орж ирээд цэргийн анги өнгөрөөд 500 метр орчим газар шороон замаар явж байхад эхлээд том ачааны машин зөрсөн. Тэр том машины ард явж байсан нэг цагаан машин гэнэт гарч ирээд мөргөлдчихсөн. Миний машины зүүн талаар нөгөө машины бас зүүн талаар мөргөлдсөн. Тухайн сайжруулсан шороон зам нь 8.40 метрийн өргөнтэй байсан бөгөөд хоёр эгнээгээр бодох юм бол би бага зэрэг голлож явж байсан нь үнэн. Тэгээд мөргөлдчихөөд машинаасаа буухад нөгөө машин нэлээд хол очоод зогсчихсон байсан. Манай ах С.Алтангэрэл бид хоёр нөгөө мөргөлдсөн машин дээр очиход цагаан өнгийн “Хьюндай портер-2” маркийн автомашин байсан бөгөөд жолоочийн талын хаалга нь чихэгдээд онгойхгүй байсан. Тэр машины жолооч нөгөө талын хаалгаараа буугаад газар унасан. Тэр машины жолооч ах босож ирээд уулзахад амнаас нь архи үнэртэж байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Босоод унаад босоод унаад машинаа налаад байсан. Тэр ах өөрөө эхлээд манай эхнэрийг дуудаад өг манай эхнэр хойноос ирж байгаа гээд байхаар нь эхнэр лүү нь залгаж дуудсан. Эхнэр нь ирээд тохиръё гэхээр нь манай ах С.Алтангэрэл бид хоёр за яах вэ тохирвол тохирчихъё гэж бодож байсан чинь нөгөө машины жолооч Ё.Т гэдэг хүн тохирохгүй надад мөнгө байхгүй гээд агсраад байсан. Эхнэртэйгээ бас муудалцаад байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №667 дугаартай “...1. Үзүүлэгч Ё.Тын биед баруун гарын шуу ясны далд хугарал, баруун гарын шуу хэсгийн цус хуралт, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №29 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн.
2. ..... ӨВР улсын дугаартай ““Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ё.Т нь: 1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно.
А.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна.
..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter-II” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.О нь:
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
3. Үзэгдэлт хангалтгүй нөхцөлөөс эс тооцвол замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна.
4. Осол гарахад ..... УАЕ улсын дугаартай ““Hyundai Porter-II” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.О нь эгнээ байраа зөв эзэлж явалгүй урсгал сөрсөн нь осол гарсан шалтгаан болсон. Жолооч нар нь үзэгдэлт хангалтгүй нөхцөлд гэрлээ шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь осол гарах нөхцөл болсон.” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №10/34 дугаартай “Hyundai Porter” маркийн ..... УАЕ улсын дугаартай бага оврын ачааны автомашины эвдрэлийн хэмжээг 2,450,000 төгрөгөөр тогтоов” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-63 хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №10409 дугаартай “..... ӨВР улсын дугаартай “Hyundai Porter” машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,595,750 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан, түүний хавсралт /хх-ийн 70-75 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч” /хх-ийн 7-13 хуудас/,
Шүүгдэгч С.Оын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ..... ӨВР улсын дугаартай ““Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87, 99-107 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч С.О нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан гадаргуутай шороон зам дээр ..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter”” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож
явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 11.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ..... ӨВР улсын дугаартай ““Hyundai Porter”” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Ё.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч С.О нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 256 дугаар цэргийн ангийн наана байрлах сайжруулсан гадаргуутай шороон зам дээр өөрийн эзэмшлийн ..... УАЕ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн эгнээ байр эзлэх заалтыг зөрчсөний улмаас Өвөрхангай аймгийн иргэн ..... ӨВР улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ё.Тын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ё.Тын баруун гарын шуу хэсэг хугарч, автомашинд нь 6,595,750 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогдсон, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ хэрэгт гэм буруутай байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлыг хохирогч нь нэхэмжлэхгүй гэсэн. Эмнэлгийн байгууллагаар эмчилгээ үйлчилгээ хийлгэж байгаа бөгөөд насжилтын байдлаас болоод удаан хугацаанд эдгэрнэ гэж эмч хэлсэн талаар хохирогч нь өөрөө мэдүүлж байгаа. Машины эвдрэлтэй холбоотой “Мастер үнэлгээ” ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр хохирлоо гаргуулъя гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа ухамсарлаж байна. Хохирол төлбөрийг удаахгүй төлнө” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч С.Од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.Оыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан гадаргуутай шороон зам дээр ..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 11.3-т заасныг тус тус зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас ..... ӨВР улсын дугаартай ““Hyundai Porter”” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Ё.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ё.Тын “Амарсайханыхаас гараад замаараа Хурд шатахуун түгээх станцаас 165,000 төгрөгт түлш хийгээд цаашаа хөдөлсөн. Хуучин цагаан хаалга өнгөрөөд засмалаасаа салаад сайжруулсан шороон зам руу ороод 500 метр гаран явж байхад өөдөөс чиргүүлтэй жигтэйхэн том машин зөрөөд өнгөрсөн. Тэр том машины араас нэг нэг машин гарч ирээд миний машины зүүн талын буюу жолоочийн талын хаалга руу мөргөөд ороод ирсэн. Тэгсэн миний машин жолоодлогогүй болоод 6 метр газар хавьцаа яваад зогссон” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “........ УАЕ улсын дугаартай цэнхэр өнгийн “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн үед гарсан. За тэгээд орой 18 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймагт орж ирээд цэргийн анги өнгөрөөд 500 метр орчим газар шороон замаар явж байхад эхлээд том ачааны машин зөрсөн. Тэр том машины ард явж байсан нэг цагаан машин гэнэт гарч ирээд мөргөлдчихсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тухайн гэмт хэрэг нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр буюу хуучин цагаан хаалганы зүүн талд байх сайжруулсан гадаргуутай шороон замд үйлдэгдсэн болох нотлогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох
баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,
шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,
хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч С.О нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин цагаан хаалганы зүүн талд байрлах сайжруулсан гадаргуутай шороон зам дээр ..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter” /Хьюндай Портер/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас ..... ӨВР улсын дугаартай “Hyundai Porter” /Хьюндай Портер/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч Ё.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.О нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ё.Тын “...2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би 14 цагийн үед гэрээсээ өөрийнхөө ..... ӨВР улсын дугаартай “Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гараад төв дотор малын тэжээл аваад үдээс хойш оройхон 17 цагийн үед хуучин цагаан хаалганы баруун хойд талд байдаг Амарсайхан гэдэг айлд очиж авсан малын тэжээлээ буулгасан. ...Тэгээд өмнө нь би хөдөөний нэг хүнтэй идэшний үхэр авна гээд ярьчихсан байсан бөгөөд тэр айл руу явахаар болоод Амарсайханыхаас өөрийнхөө ..... ӨВР улсын дугаартай ““Hyundai Porter-2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явсан. ...Амарсайханыхаас гараад замаараа Хурд шатахуун түгээх станцаас 165,000 төгрөгт түлш хийгээд цаашаа хөдөлсөн. Хуучин цагаан хаалга өнгөрөөд засмалаасаа салаад сайжруулсан шороон зам руу ороод 500 метр гаран явж байхад өөдөөс чиргүүлтэй жигтэйхэн том машин зөрөөд өнгөрсөн. Тэр том машины араас нэг машин гарч ирээд миний машины зүүн талын буюу жолоочийн талын хаалга руу мөргөөд ороод ирсэн. Тэгсэн миний машин жолоодлогогүй болоод 6 метр газар хавьцаа яваад зогссон. Азаар миний машин унаж ойчоогүй, миний зүүн хөл гуя хэсгээрээ жолооны хүрд, хаалга хоёрт хавчигдчихсан байсан бөгөөд хаалга онгойхгүй, би бууж чадахгүй нэлээн байсан. Тэгж байтал нэг залуу ирээд буруу талын хаалгаар намайг татаж гаргасан. Би машинаасаа буугаад газар хэвтэж байгаад 5-10 орчим минутын дараа босож ирээд нөгөө мөргөсөн машин дээр очиж уулзсан. Тэнд 2 залуу байсан бөгөөд чи мөргөсөн, би мөргөсөн гээд хэн хэндээ буруу өгөөд байсан бөгөөд учраагүй олохгүй болохоор нь би эхнэр лүүгээ ярьж хэлсэн. Нөгөө 2 залуу болохоор цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Гэрч С.Алтангэрэлийн “...Тус өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу хувиараа наймаа хийх гээд явж байсан. Тэгээд шинэ цагаан хаалганы цаана дугуй хагараад дан дугуйтай шороон зам дээр зөөлөн явж байсан. Тэгсэн хажуу талаас гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. А.О жолоодож явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,
Гэрч Д.Баасанхүүгийн “...2022 оны 10 дугаар сарын 21-ний орой гэр рүүгээ хөдөлж байтал Ё.Т аваар хийчихлээ, хүрээд ир гээд залгасан. Яваад очиход цэнхэр өнгийн Портертой мөргөлдсөн байсан. Би очоод 2 Портерыг тойрч харсан. ..... УАЕ улсын дугаартай цэнхэр Портер замын голд чигээрээ зогсож байсан. Ё.Тын машин замын хашлага руу хойд зүг рүү харж зогссон байсан. Нөгөө Портерын мөргөөгүй тал буюу жолоочийн эсрэг талын толь байхгүй дан дугуй нь хагарсан байсан. ..... УАЕ машины жолооч талын гэрлийг нь хагалаад хаалгыг нь зураад гарсан байсан. Цэнхэр Портерын дугуй нь бас хагарсан байсан. Ё.Тын машины гэрэл нь бас хагарсан, хаалга нь ойчсон байсан. Би даараад машины кабин дотор суусан. Тэгээд машины гэрлийг асаатал гадаа зогсож байсан С.С.Т гар нь хугарсан юм шиг харагдсан. Би очоод гарыг нь барьж үзтэл хугарсан байсан. Гараад хэмжилт хийж байгаа цагдаад нь хэлээд эмнэлэг рүү Ё.Тыг аваад явсан. Эмнэлэгт ирээд рентгенд харуулахад гар нь хугараад зөрсөн гэж гарсан. Тэгээд хадахгүй бол болохгүй гээд тэр оройдоо эмнэлэгт хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №667 дугаартай “...1. Үзүүлэгч Ё.Тын биед баруун гарын шуу ясны далд хугарал, баруун гарын шуу хэсгийн цус хуралт, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 хуудас/,
2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №29 дугаартай техникийн шинжээч Б.Раднаагийн “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн.
2. ..... ӨВР улсын дугаартай ““Hyundai Porter-II” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ё.Т нь:
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно.
А.Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна.
..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter-II” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.О нь:
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
3. Үзэгдэлт хангалтгүй нөхцөлөөс эс тооцвол замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна.
4. Осол гарахад ..... УАЕ улсын дугаартай ““Hyundai Porter- II” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.О нь эгнээ байраа зөв эзэлж явалгүй урсгал сөрсөн нь осол гарсан шалтгаан болсон. Жолооч нар нь үзэгдэлт хангалтгүй нөхцөлд гэрлээ шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байгаа нь осол гарах нөхцөл болсон.” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №10/34 дугаартай “...Hyundai Porter маркийн ..... УАЕ улсын дугаартай бага оврын ачааны автомашины эвдрэлийн хэмжээг 2,450,000 төгрөгөөр тогтоов” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-63 хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №10409 дугаартай “..... ӨВР улсын дугаартай “Hyundai Porter” машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,595,750 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 70-75 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч” /хх-ийн 7-13 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч С.О нь бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч С.О нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ё.Тын мэдүүлэг, техникийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №29 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №667 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч С.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн BС ангиллын жолоочийн үнэмлэхтэй болох нь хэрэгт хураагдаж ирсэн №667551 дугаартай жолоочийн үнэмлэхээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Хохирогч Ё.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Эмчилгээтэй холбоотой хохирол нэхэмжлэхгүй. Харин машинд учирсан хохирлоо гаргуулмаар байна” гэж мэдүүлсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Шүүгдэгч С.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Тын унаж явсан ..... ӨВР улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашинд 6,595,750 төгрөгийн хохирол учирсан болох нь “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №10409 дугаартай “...урд буфер, буферийн доод сетка /он залуу/ эвдрэл их, солих 470,000 төгрөг, урд буферийн зүүн нэмэлт гэрэл /он залуу/, буферийн зүүн зам солих 100,000 төгрөг, зүүн урд гэрэл, дохио /он залуу/ солих 180,000 төгрөг, урд буферийн суурь төмөр засварлах 45,750 төгрөг, зүүн булан шанаа солих 40,000 төгрөг, зүүн булан шанааны никель гоёо солих 40,000 төгрөг, капотны 2 нугас солих 30,000 төгрөг, зүүн хаалга иж бүрэн солих 450,000 төгрөг, зүүн хаалганы салхи, борооны хаалт, хаалганы ховилны никель, босоо никель солих 70,000 төгрөг, урд салхины шил солих 220,000 төгрөг, усны илүүдлийн сав солих 30,000 төгрөг, зүүн толь солих 150,000 төгрөг, зүүн толины никель гоёо солих 20,000 төгрөг, хянах салон дангаар солих 100,000 төгрөг, рулийн гол солих 65,000 төгрөг, кабин дангаар солих 2,750,000 төгрөг, эд анги солих зардал 810,000 төгрөг, кабин бүтэн будах зардал 800,000 төгрөг, 1000 гр будаг, туслах материал, лакны зардал 200,000 төгрөг, тэнхлэг шалгуулах зардал 25,000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,595,750 төгрөгөөр тогтоов” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 70-75 хуудас/ тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Оаас 6,595,750 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Тд олгож шийдвэрлэлээ.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлэгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Улсын яллагчаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Тухайн зүйл анги нь хэд хэдэн төрлийн ялаас сонгож болох санкцтай байгаа. Шүүх хуралдаанд өгсөн биеийн байцаалт болон мэдүүлгээс сонсоход С.О нь хувиараа наймаа хийдэг. Улирлын чанартайгаар зундаа цахилгаан бараа зарах, өвөлдөө зуух пийшин зарах наймаа хийдэг гэж байгаа учраас ажил үйлчилгээгээ эрхлэх, орлого олж хохирол төлбөр төлөх боломжоор нь хангаж торгох ял оногдуулах нь зүйтэй байх гэж бодож байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.О өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал ажлаа хийхэд хүндрэлтэй болох гээд байгаа учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”-аар хуульчилсан.
Шүүгдэгч С.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй бөгөөд тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, мөн хөдөө орон нутгаар явж зуухны худалдаа хийдэг гэж мэдүүлж байх тул түүнийг ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөх боломж олгож түүнд хуульд заасан торгох
болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах шаардлагагүй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.О нь Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22-822 тоотод оршин суудаг талаар байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг хэрэгт авагдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Оаас 6,595,750 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Тд олгож,
Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ё.Т нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураан авсан шүүгдэгч С.Оын №667551 дугаартай жолоочийн үнэмлэх, ..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн №02561741 дугаартай гэрчилгээ зэргийг шүүгдэгч С.Од буцаан олгож,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .....Б СОыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .....Б СОд гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Оаас 6,595,750 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Тд олгосугай.
6. Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ё.Т нь гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч С.Оын №667551 дугаартай жолоочийн үнэмлэх, ..... УАЕ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн №02561741 дугаартай гэрчилгээ зэргийг шүүгдэгч С.Од буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ