| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00134/И |
| Дугаар | 00231 |
| Огноо | 2019-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 00231
| 2019 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2019/00230 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, Хойд овогт Тогтохын Г / /-д холбогдох,
үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 54,020 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 259,093 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 46,064 төгрөг, нийт 359,177 /гурван зуун тавин есэн мяга нэг зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 153/2019/00134/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Г нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40269457 тоот гэрээ байгуулан 95437794 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Тар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан LGX cam /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 259,093 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 46,064 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 54,020 төгрөг, нийт 359,177 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Тогтох овогтой Г нь Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 40269457 тоот гэрээний үлдэгдэл 359,177 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Т.Гт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 54,020 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 259,093 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 46,064 төгрөг, нийт 359,177 /гурван зуун тавин есэн мяга нэг зуун далан долоо/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 359,177 /гурван зуун тавин есэн мяга нэг зуун далан долоо/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/732 дугаартай албан бичгээр Н.Олонсайханд итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайханд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 2 дугаар тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,425 төгрөгийн тал хувь болох 5,712.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,712.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Гийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,712.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Гт холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 54,020 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 259,093 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 46,064 төгрөг, нийт 359,177 /гурван зуун тавин есэн мяга нэг зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 359,177 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,425 төгрөгийн тал хувь болох 5,712.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,712.5 /таван мянга долоон зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Гийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,712.5 /таван мянга долоон зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ