Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дарам овгийн Баярмагнайн Цд холбогдох 2326000820066 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29 дүгээр гудамжны 5 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Лыг хоол хийсэнгүй гэх шалтгаанаар толгойн тус газарт нь нүүрс шидэж цохисны улмаас толгойг нь хагалсан, зүүн шанаа тус газарт алгадсаны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн орой хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Д.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29-05 тоот манай гэрт болсон асуудал байгаа юм. Би гэртээ 6 сартай охин Ц.Амина, 3 настай хүү Ц.Түвшинсайхан нарын хамт амарч байтал манай нөхөр Б.Ц орой 19 цагийн орчим архи уусан согтуу орж ирээд “Хоол байна уу, пизда минь” гэхээр нь би “хийгээгүй” гэтэл “өөрийнхөө хэдэн шээснүүддээ хоол хийж өгчихөөд надад болохоор хоол хийж өгөхгүй байна” гээд элдэв дээдээр хараагаад “Би ах дүү нараа дуудна, чиний булайг дэлгэнэ” гээд манай хадам эгч Баярмаа руу залгаад “Лхагважавын эгч нар нь ирж байгаа гэнэ, би ганцаардаад байна хүрээд ир” гээд утсаар яриад байсан. Дараа нь төрсөн дүү Ганчимэг рүү залгаад “Лхагважав намайг дарамтлаад байна” гээд миний хэлээгүй зүйлийг хэлээд байхаар нь би “Худлаа яриад байгаач дүүгээсээ ичээч” гэж хэлсэн чинь “Ална шүү пизда минь” гэж хэлээд зуухны хойд талд байсан шар өнгөтэй нүүрс хийдэг савнаас 1 ширхэг атгасан гарын чинээ нүүрс аваад над руу шидээд миний толгойн зүүн дээд хэсэгт оноод миний толгойноос цус гарсан. Би гарынхаа цусыг угаагаад сууж байтал Цйн төрсөн эгч ирээд Цйг “Чи чимээгүй байж бай энд юу болсон бэ” гэж хэлээд миний толгойг харснаа гайгүй хөнгөн юм байна гэсэн. Тэгтэл Ц “би өөрийгөө цагдаад өгнө” гээд залгах гэсэн чинь Баярмаа утсыг нь булааж аваад “өөрийнхөө эгч дүү нараа бодохгүй байна уу, боль чи” гээд гэр лүүгээ авч явах гэтэл “Би гэрээсээ явахгүй энэ зайлах юм байгаа биз” гээд яваагүй үлдсэн. Тэгээд Баярмаа эгч яваад өгсөн. Би гал тогооны өрөөндөө ор засаад бага охиноо унтуулах гэж байтал хэрүүл гуйгаад элдвээр хараагаад хүүхдийн дээр гишгэх гээд байхаар нь би цааш нь нэг удаа түлхсэн чинь миний зүүн шанаа хэсэг рүү маш хүчтэй алгадсан. Тэгтэл дахиад толгойноос цус гарахаар нь би хотод байдаг О.Лхагвасүрэн эгч рүү чатаар хэлтэл манай эгч цагдаад хандсан байсан. Хүүхдийн дээр гишгэх гээд байхаар нь нэг удаа бол цааш нь түлхсэн, намайг заамдаад байхаар нь би нэг удаа гар луу цохисон, өөрөөр бол биед нь халдсан зүйл байхгүй. Б.Ц нь зөвхөн нүүрс шидээд миний толгойг хагалсан, өөр зүйлээр намайг цохиж зодоогүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 77-78 хуудас/,

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Д.Гэрэлмаагийн “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ээж Лхагважав надад “Мишээл та хоёр зүгээр байна уу” гэж чат бичихээр нь Ц, ээж Лхагважав хоёр маргалдаж байгаа байх гэж бодоод би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар багийн 29-05 тоотод очсон чинь ээжийн толгойноос нь цус гарсан болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай аав, ээж хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би хөгжмийн дугуйланд суугаад гэртээ ирэхэд Б.Ц “Яагаад дүүгээ хаяад явсан бэ” гэж хэлээд загнаад миний хацар хэсэгт нэг удаа алгадсан. Б.Ц, ээж Д.Л хоёр надаас болоод маргалдсан. Ээж Лхагважав нь Б.Цйг цохиж биед нь халдаж, хэл үгээр доромжилсон зүйл байгаа талаар мэдэхгүй. Би гэрт нь ороход ээж Лхагважавын толгойноос цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Цйн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29-5 тоотод гэртээ халамцуу ороод хоол нэхэхэд хоол хийгээгүй байсан. Манай охин Гэрэлмаа дүү нараа өмнөх өдөр нь 6-7 цаг орхиод гараад явсан байсан. Тэрнээс болж эхнэртэйгээ маргалдаж, хэрүүл хийсэн. Гал тогоонд ороод ус уух гэхэд манай хүү Түвшинсайхан газар газар ор засаад амрах гэж байхад эхнэр “чи хүүхэд дээр гишгэлээ” гээд намайг түлхсэн. Тэгээд уур хүргээд байхаар нь нүүрс аваад шидсэн чинь толгой руу нь оносон. Тэгээд толгойноос нь цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №73 дугаартай “...1.Үзүүлэгч Д.Лын биед тархи доргилт, толгойн оройн хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.

 

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

 3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байж боломжтой.

 

 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 31-32 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №89 дугаартай “...1.Үзүүлэгч Б.Цйн биед доод эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо.

 

 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

 3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой

 

 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт  /хх-ийн 29-40 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №113 дугаартай “...1.Үзүүлэгч Д.Гэрэлмаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт  /хх-ийн 47-48 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №02 дугаартай “Зөрчлийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 71 хуудас/,

 

            2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйл, баримт бичгийг хуран авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 55 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2326000820066 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 80-82 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Цйн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-97, 115 хуудас/,

 

Хохирогч Д.Лын шүүхэд ирүүлсэн “Шүүх хуралдаанд суух боломжгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

             Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд  “...Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29 дүгээр гудамжны 5 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Лыг хоол хийсэнгүй гэх шалтгаанаар толгойн тус газарт нь нүүрс шидэж хагалж, зүүн шанаа тус газарт алгадсаны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн орой хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Цйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.Шүүгдэгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг харгалзан үзээд 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

              Шүүгдэгч Б.Ц нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Дүгнэлт гаргахгүй” гэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29 дүгээр гудамжны 5 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Лыг хоол хийсэнгүй гэх шалтгаанаар  түүн рүү нүүрс шидэж толгойн хэсэгт нь цохиж хагалсан, мөн зүүн шанаа хэсэгт нь алгадсаны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн орой хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Д.Лын “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29-05 тоот манай гэрт болсон асуудал байгаа юм. Би гэртээ 6 сартай охин Ц.Амина, 3 настай хүү Ц.Түвшинсайхан нарын хамт амарч байтал манай нөхөр Б.Ц орой 19 цагийн орчим архи уусан согтуу орж ирээд “Хоол байна уу, пизда минь” гэхээр нь би “хийгээгүй” гэтэл “өөрийнхөө хэдэн шээснүүддээ хоол хийж өгчихөөд надад болохоор хоол хийж өгөхгүй байна” гээд элдэв дээдээр хараагаад “Би ах дүү нараа дуудна, чиний булайг дэлгэнэ” гээд манай хадам эгч Баярмаа руу залгаад “Лхагважавын эгч нар нь ирж байгаа гэнэ, би ганцаардаад байна хүрээд ир” гээд утсаар яриад байсан. Дараа нь төрсөн дүү Ганчимэг рүү залгаад “Лхагважав намайг дарамтлаад байна” гээд миний хэлээгүй зүйлийг хэлээд байхаар нь би “Худлаа яриад байгаач, дүүгээсээ ичээч” гэж хэлсэн чинь “Ална шүү пизда минь” гэж хэлээд зуухны хойд талд байсан шар өнгөтэй нүүрс хийдэг савнаас 1 ширхэг атгасан гарын чинээ нүүрс аваад над руу шидээд миний толгойн зүүн дээд хэсэгт оноод миний толгойноос цус гарсан. ...Би гал тогооны өрөөндөө ор засаад бага охиноо унтуулах гэж байтал хэрүүл гуйгаад элдвээр хараагаад хүүхдийн дээр гишгэх гээд байхаар нь би цааш нь нэг удаа түлхсэн чинь миний зүүн шанаа хэсэг рүү маш хүчтэй алгадсан. Тэгтэл дахиад толгойноос цус гарахаар нь би хотод байдаг О.Лхагвасүрэн эгч рүү чатаар хэлтэл манай эгч цагдаад хандсан байсан. Б.Ц нь зөвхөн нүүрс шидээд миний толгойг хагалсан, өөр зүйлээр намайг цохиж зодоогүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 77-78 хуудас/,

 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдсон Д.Гэрэлмаагийн “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ээж Лхагважав надад “Мишээл та хоёр зүгээр байна уу” гэж чат бичихээр нь Ц, ээж Лхагважав хоёр маргалдаж байгаа байх гэж бодоод би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар багийн 29-05 тоотод очсон чинь ээжийн толгойноос нь цус гарсан болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай аав, ээж хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би хөгжмийн дугуйланд суугаад гэртээ ирэхэд Б.Ц “Яагаад дүүгээ хаяад явсан бэ” гэж хэлээд загнаад миний хацар хэсэгт нэг удаа алгадсан. Б.Ц, ээж Д.Л хоёр надаас болоод маргалдсан. Ээж Лхагважав нь Б.Цйг цохиж биед нь халдаж, хэл үгээр доромжилсон зүйл байгаа талаар мэдэхгүй. Би гэрт нь ороход ээж Лхагважавын толгойноос цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Цйн “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 29-5 тоотод гэртээ халамцуу ороод хоол нэхэхэд хоол хийгээгүй байсан. Манай охин Гэрэлмаа дүү нараа өмнөх өдөр нь 6-7 цаг орхиод гараад явсан байсан. Тэрнээс болж эхнэртэйгээ маргалдаж, хэрүүл хийсэн. Гал тогоонд ороод ус уух гэхэд манай хүү Түвшинсайхан газар ор засаад амрах гэж байхад эхнэр “чи хүүхэд дээр гишгэлээ” гээд намайг түлхсэн. Тэгээд уур хүргээд байхаар нь нүүрс аваад шидсэн чинь толгой руу нь оносон. Тэгээд толгойноос нь цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №73 дугаартай “...1.Үзүүлэгч Д.Лын биед тархи доргилт, толгойн оройн хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.

 

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

 3. Дээрх гэмтэл нь шинж байдлаараа хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байж боломжтой.

 

 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт  /хх-ийн 31-32 хуудас/,

           

2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 55 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2326000820066 дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 80-82 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдсон Д.Гэрэлмаагийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.

 

          Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №73 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Б.Ц нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

                Шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

             Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Цйн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

         

           Хохирогч Д.Л нь шүүхэд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Цйг  бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Б.Цйн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн    гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

         Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ Б.Цйн гэмт хэрэг үйлдсэн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, прокурорын ялын санал зэргийг õàðãàëçàí үзлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж  ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрс 1 ширхгийг устгаж,

 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч Дарам овгийн Баярмагнайн Цйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

                        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дарам овгийн Баярмагнайн Цйг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

                        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

                        4. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрс 1 ширхгийг устгасугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ