Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овгийн Пүрэвийн От холбогдох 2326000490050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

О.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч  П.О нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Энхжаргалд 1 тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Нямсүрэнд 1,000,000 төгрөгөөр тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Г.Даваасүрэнд 1,700,000 төгрөгөөр тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Адъяасүрэнд тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Ц.Цагаангантигаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Алтангэрэлд  1,100,000 төгрөгөөр тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Ц.Цагаангантигаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Оюун-Эрдэнэд  тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                          

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо даруйхан төлж барагдуулна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байтал манай найз Баасансүрэн фейсбүүк орж байснаа “Дэгддоогийн Цэрэнбямба” гэдэг хүн Богд сумын зарын фейсбүүк групп дээр “идэшний тэмээ зарна” гээд зар тавьсан байна, утас руу нь залгаарай” гэхээр нь зар дээр байсан 80875837 тоот дугаар луу нь ярьтал “Гучин-Ус суманд багш ажилтай Пүрэвийн О” гэдэг хүн байна гээд эмэгтэй хүн утсаар яриад “идэшний 5 тэмээ байна” гэхээр нь яриад Баасансүрэн, Баянмөнх, манай 3 нэг нэг тэмээ авахаар болоод тохиролцсон. Тэгээд урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу манай нөхрийн эзэмшлийн 5545122604 тоот данснаас Богд сумын Хаан банкны АТМ ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ бүтэн сайн өдөр ачиж авчирч өгнө гэж тохирч, авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “ачих гэж байсан машин эвдэрчихлээ, Өвөрхангай аймаг руу машины сэлбэгийг захисан байгаа машинаа янзлаад 7 хоног хойшлуулаад тэмээг чинь хүргэж өгнө” гэхээр нь 7 хоног хүлээгээд тэмээ авчирч өгөхгүй болохоор дахиад О гэдэг хүнтэй утсаар ярьсан чинь “Тэмээнийхээ хагасыг олохгүй байна. 3 тэмээ олоод уячихлаа, бэлэн байна. Би багшийн ажил хийдэг болохоор ачиж хүргэж өгөх боломж олдохгүй байна. Та нар өөрсдөө унаатай бол ирээд авчих гэхээр нь манай нөхөр Ц.Арсайбаатар нь бас Оээс тэмээ авна гэсэн Баасансүрэн, Баянмөнх нартай Төгрөг сум руу тэмээг нь хариулдаг Баяраа гэдэг хүний хүү Азаа гэдэг залууг сураглаж яваад Азаагийн аав Баяраа гэдэг хүнтэй очиж уулзаад “О гэдэг хүний тэмээг танай хүү хариулдаг гэсэн. Бид нар идэшний тэмээ авна гэж мөнгө өгөөд тэмээгээ авах гэж явна” гэж хэлсэн чинь “Тийм зүйл байхгүй. Манай хүү Азаа хүний тэмээ болон Оийн тэмээг хариулдаггүй. Манайхан тэмээ зарна гэж хүнтэй ярьж тохиролцсон зүйл байхгүй” гэж тэр хүн хэлсэн. Тэгээд манай нөхөр, Баасансүрэн, Баянмөнх нартай хамт Гучин-Ус сумаар дайраад манай нөхөр П.О гэдэг хүнтэй өөртэй нь уулзаад “яагаад худлаа яриад байгаа юм” гэсэн чинь “мөнгийг чинь буцаагаад өгнө” гээд бичиг хийж өгсөн гэсэн. Би утга дээр нь “ТЭМЭЭ” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Наашаа цаашаа яваад шатахууны үнэ өндөр зарлага их гарсан. Бензиний мөнгө 450,000 төгрөг нэмж нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 

Хохирогч Д.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сумын төвд байж байхдаа манай хүү Баасансүрэн нь “Дэгддоогийн Цэрэнбямба” гэдэг хүн Богд сумын зарын фейсбүүк групп дээр “идэшний тэмээ зарна” гэж зар тавьсан байна гээд манай хүү Баасансүрэн зарын дагуу 80875837 тоот дугаар луу нь залгаж яриад асуусан чинь “тиймээ зарж байна, бүтэн сайн өдөр ачиж Богд суманд хүргэж өгнө гэсэн” гэхээр нь би өөрийнхөө 5545015807 тоот данснаас урьдчилгаа 1,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу сумынхаа Хаан банкны АТМ ашиглан шилжүүлсэн. Тэгээд О гэдэг хүнтэй бүтэн сайн өдөр ярьсан чинь “машин эвдэрчихлээ, 3 дахь өдөр очно” гэсэн. Тэгээд 3 дахь өдөр нь залгасан чинь “би өөрөө явж чадахгүй, 3 тэмээ олоод айлын гадаа уячихлаа, ирээд ав” гэхээр нь манай хүү Баасансүрэн, Арсайбаатар, Баянмөнх нар Төгрөг сум руу Баяраагийн хүү Азаа гэх айлаас Оийн зарсан тэмээг авах гэж очсон чинь Баяраа гэдэг хүн “тийм зүйл байхгүй, О гэдэг хүний тэмээ манайханд байхгүй” гээд манай хүү хамт явсан хүмүүстэйгээ Гучин-Ус сум ороод П.О гэдэг хүнтэй уулзсан чинь “тэмээ байхгүй ээ, мөнгийг нь аргалж өгье” гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэрнээс хойш худлаа яриад мөнгө өгөхгүй өдий хүрч байгаа болохоор цагдаад гомдол гаргаж байна. П.О гэдэг хүн “өөрийнхөө тэмээг зарж байгаа юм. Манай тэмээг Төгрөг суманд Баяраа гэдэг хүн хариулдаг” гэж хэлсэн. Би Пүрэвийн О гэдэг хүнийг огт танихгүй. “Тэмээ зарна” гэсэн зарын дагуу холбогдоход надад өөрийгөө тэгж танилцуулсан. Би энэ хүнтэй урьд өмнө нь наймаа хийж байгаагүй. Тухайн өдрийн дансны хуулга баримт байгаа. Угаасаа тэмээгүй хүн байж бид нарыг танихгүй, мэдэхгүй болохоор фейсбүүкт хүнээр зар тавиулаад анхнаасаа худлаа ярьж мөнгө авсан байна лээ. Фейсбүүкээр зарыг нь хараад итгэж мөнгө шилжүүлээд залилуулсан. “Өнөөдөр өгнө, маргааш өгнө, одоо өглөө” гээд ерөөсөө өгөхгүй байгаа юм. Даруй хугацаанд мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/,

 

Хохирогч Г.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байгаад гар утсаараа фейсбүүк ороод мэдээлэл хараад байж байтал Дэгддоогийн Цэрэнбямба гэдэг хүн Богд сумын зарын фейсбүүк групп дээр “Идэшний тэмээ зарна. Утас руу нь залгаарай” гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу 80875837 тоот дугаар луу нь залгаж ярьтал Гучин-Ус сумын Пүрэвийн О гэдэг хүн байна гээд эмэгтэй хүн утсаар яриад “идэшний 5 тэмээ байна. 3 нь зарагдсан, одоо 2 атан тэмээ нь зарагдаагүй үлдсэн байна” гэж хэлсэн. Ямар үнэтэй вэ? гэж асуусан чинь “1 ат нь 1,700,000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд зарах гэж байгаа тэмээгээ Богд сумын төв дээр ачиж авчирч өгнө. Очоод авах гэж байгаа тэмээгээ үзэж хараад үнийг нь доош нь ярьж хөөрч болно. Урьдчилгаа нэг сая төгрөг явуулчих” гэхээр нь би итгээд хэлсэн ёсоор нь урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийнхөө 5545046926 тоот данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ бүтэн сайн өдөр ачиж авчирч өгнө гэж тохирсон юм. Авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “ачих гэж байсан машин эвдэрчихлээ. Өвөрхангай аймаг руу машины сэлбэгийг захисан. Машинаа янзлаад 7 хоног хойшлуулаад тэмээг чинь хүргэж өгнө” гэхээр нь 7 хоног хүлээгээд тэмээ авчирч өгөхгүй болохоор дахиад О гэдэг хүнтэй утсаар ярьсан чинь “Тэмээнийхээ хагасыг олохгүй байна. 3 тэмээ олоод уячихлаа, бэлэн байна. Би багшийн ажил хийдэг болохоор ачиж хүргэж өгөх боломж олдохгүй байна. Та нар өөрсдөө унаатай бол ирээд авчих” гэхээр нь манай нөхөр Д.Баянмөнх, бас Оээс тэмээ авна гэсэн Баасансүрэн, Арсайбаатар нартай Төгрөг сум руу тэмээг нь хариулдаг Баяраа гэдэг хүнтэй очиж уулзаад “О гэдэг хүний тэмээг танай хүү хариулдаг гэсэн.Бид нар идэшний тэмээ авна гэж мөнгө өгөөд тэмээгээ авах гэж яваа” гэж хэлсэн чинь “Тийм зүйл байхгүй. Манай хүү Азаа хүний тэмээ болон Оийн тэмээг хариулдаггүй. Манайхан тэмээ зарна гэж хүнтэй ярьж тохиролцсон зүйл байхгүй” гэж хариулсан. Тэгээд манай нөхөр, Баасансүрэн, Арсайбаатар нар Гучин-Ус сумаар дайраад манай нөхөр Д.Баянмөнх П.О гэдэг хүний аавтай нь уулзаад хамт явсан нөгөө 2 хүн нь П.О гэдэг хүнтэй өөртэй нь уулзсан гэсэн. Тэмээ байхгүй гэдгийг нь мэдсэн чинь манайд “мөнгийг буцааж өгнө, өнөөдөр өгнө, маргааш өгнө” гээд худлаа яриад өгөхгүй өдий хүрч байгаа болохоор цагдаад гомдол гаргаж байна. П.О гэдэг хүн “Өөрийнхөө тэмээг зарж байгаа юм. Манай тэмээг Төгрөг суманд Азаа гэдэг залуу хариулдаг” гэж хэлсэн. “Дэгддоогийн Цэрэнбямба” гэх нэр хаягтай хүний зар дээрээс харсан. Би зарыг өөрийнхөө гар утсан дээр гэрэл зураг хэлбэрээр хуулбарлан авсан. Одоо миний утсан дээр байгаа. Би 80875837 дугаарын утсаар холбогдоход тэр эмэгтэй нь өөрийгөө “Гучин-Ус суманд бага ангийн багш ажилтай Пүрэвийн О гэдэг хүн байна” гэж надад хэлсэн. Би Пүрэвийн О гэдэг хүнийг огт танихгүй. Тэмээ зарна гэсэн зарын дагуу холбогдоход тухайн хүн надад өөрийгөө тэгж танилцуулсан. Тухайн өдрийн дансны хуулга баримт байгаа. Baynmunkh гэсэн утгаар бичиж шилжүүлсэн. Угаасаа тэмээгүй хүн байж бид нарыг танихгүй, мэдэхгүй болохоор фейсбүүкт хүнээр зар тавиулаад анхнаасаа худлаа ярьж мөнгө авсан байна лээ. П.О гэдэг хүнд итгээд багш хүн гэхээр нь худлаа ярихгүй байх гэж бодсон. Тэмээ нь өөрийнх нь ярьж байгаагаар зах зээлийн ханшнаас 100,000 төгрөгөөр хямд, тэгээд сумын төв дээр хүргэж авчирч өгнө гэхээр нь тэрэнд нь болж итгэж мөнгө шилжүүлээд залилуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,

 

Хохирогч Ч.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх өвөл болоод идэш хоол хүнсэнд хийх тэмээ хайж байсан юм. Тэгээд Насантогтох гэдэг хүнийг “тэмээ мал зарах хүн байна уу, фейсбүүкээс хайгаад өг” гэсэн чинь “ийм зар байна, 4-5 настай тэмээ зарна гэсэн байна” гээд 80875837 гэсэн утасны дугаар өгсөн. Тэр утас руу нь ярьтал “би танай сум руу тэмээ зарж байгаа юм. Мал хариулдаг залуу 4 настай тэмээ яаралтай зармаар байна гээд 1,100,000-д өгмөөр байна. Урьдчилгаа 1,000,000 төгрөгийг шилжүүлчих. Маргааш тэмээг чинь ачаад Богд сум оруулж өгнө” гэхээр нь би итгээд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5547078627 тоот Хаан банкны данс руу би өөрийнхөө 5545070175 тоот данснаас мобайл банк ашиглан 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь нөгөө хүн рүүгээ залгасан чинь “Суманд түлш тасарсан байна. Жолооч нь аймгаас түлш авч ирээд 3 дахь өдөр буюу 3 хоногийн дараа тэмээгээ хүргэж өгнө” гэсэн. Тэгээд 3 дахь өдөр нь залгасан чинь “Тэмээ ачих машин суучихлаа. Тэгээд ч шинийн 15 таарчихлаа. Хагас сайн өдөр хүргэж өгье” гэсэн. Тэгээд хагас сайн өдөр нь залгасан чинь яг маргааш хүргэж өгнөө гэсэн. Тэгэхээр нь маргааш нь залгасан чинь “Хөдөө байна, хүүхэд тэмээгээ олохгүй байна. Орой олох байх. Тэгээд аваад очно” гээд тэр шөнөө хоноод маргаашаас нь надтай адилхан тэмээ авна гээд мөнгө шилжүүлээд тэмээгээ авч чадахгүй байна гэсэн хүн залгаад бид нар хууртаж залилуулснаа мэдсэн. Тэрнээс хойш залгахаар мөнгийг чинь өнөө, маргаашгүй өгнө л гэж надад хэлдэг. Мөн надад хэлэхдээ би өөрөө бас хүнд мөнгө залилуулаад авч чадахгүй байгаа юм. Тэгээд бараг хүний өмнөөс би хэрэгтэн болох гээд байна гэж яриад байсан. Сүүлийн үед утсаа авахгүй, авахаараа одоо өглөө гээд дандаа худлаа ярьдаг. Би 80875837 дугаарын утсаар холбогдоход тухайн эмэгтэй нь өөрийгөө Гучин-Ус сумын бага ангийн багш ажилтай, Пүрэвийн О гэдэг хүн байна гэж надад хэлсэн. Би мөнгөө 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн хүний данс руу шилжүүлсэн.  Өвөрхангай аймгийн Төгрөг сумын урд талд "Зараа" гэдэг газар тэмээ байгаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-143 хуудас/,

 

Хохирогч Д.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байгаад фэйсбүүк ороод мэдээлэл хараад байж байтал Дэгддоогийн Цэрэнбямба гэдэг хүн Богд сумын зарын фэйсбүүк групп дээр “Идэшний тэмээ зарна. Утас руу нь залгаарай” гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу 80875837 тоот утасны дугаар луу нь залгаж ярьтал эмэгтэй хүн “би 5 тоотой тэмээ зарах гэж байгаа. 4 настай 2 тэмээ, 5 настай 2 тэмээ, 1 атан тэмээ зарах гэж байгаа” гэсэн. 4 наст нь ямар үнэтэй вэ? гэж асуусан чинь “1,200,000 төгрөгөөр зарна” гэсэн. Тэгээд ярьж байгаад надад 1,000,000 төгрөгт зарахаар болоод “2 хоногийн дараа сумын төв дээр туугаад хүргэж ирнэ” гэхээр нь би итгээд урьдчилгаа мөнгө болох 800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу нөхрийнхөө 5545036713 тоот данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “өнөөдөр амжсангүй ээ, манай шавь миний тэмээг малладаг юм. 3 дахь өдөр хүргэж өгнө. Тууж яваад бүтэхгүй юм байна, том машинаар ачиж хүргэж өгнө” гэж хэлсэн. 3 дахь өдөр нь залгасан чинь “том машинтайгаа тэмээгээ ачих гэж яваад сумаас 10 километр орчим газар яваад машин эвдэрчихлээ. Машинаа янзлаад 5 дахь өдөр очно” гэсэн. 5 дахь өдөр нь ярьсан чинь “машин болоогүй” гэсэн. Тэгээд дахиад хойшлуулаад 2 хоногийн дараа болоод 2 хоногийн дараа нь намайг ярьсан чинь “тэр айлдаа очсон, тэмээгээ олохгүй байна, би буцаад сум руу явж байна” гэж ярьсан. Маргааш нь утсаар ярьсан чинь “наанаас чинь 3 залуу ирж тэмээгээ авах гэж байгаа. Тэр залуучуудад багтвал тэмээг чинь өгч явуулна” гэсэн юм. Тэгээд манай сумаас Баянмөнх, Баасансүрэн нар бас тэр хүнд тэмээ авна гэж мөнгө өгөөд тэр өдөр тэмээгээ авахаар Төгрөг сум руу очиж Баян гэдэг газарт Баяраа гэдэг айлд очсон чинь “П.О гэдэг хүний тэмээ ерөөсөө байхгүй. Манайх тэмээ зарна гэж зар тавиулаагүй” гэж хэлээд бид нар худлаа гэдгийг нь мэдсэн. Түүнээс хойш мөнгийг нь буцааж өгнө гэж өдөр болгон мессеж бичдэг, утсаа авдаггүй юм. Төгрөг суманд байдаг Хөндлөн Баяраа гэдэг хүний хүү Азаа гэдэг залуу миний тэмээг хариулдаг гэж ярьсан. Би бол Азаа гэдэг залуутай нь холбогдоогүй, харин эндээс бас тэмээ авна гэж залилуулсан Баянмөнх, Баасансүрэн гэдэг залуучууд Төгрөг сум ороод Баяраа гэдэг айлд очиж уулзаад тийм зүйл байхгүй гэдгийг нь мэдэж ирсэн. Тэр П.О гэдэг хүнтэй ярихад бол зах зээлийн ханшнаас арай хямд, тэгээд сумын төв дээр хүргэж авчирч өгнө гэхээр нь тэрэнд нь болж итгэж мөнгө шилжүүлээд залилуулсан. Би хүнээс мөнгө авах ёстой тэр хүн мөнгө өгөхгүй байна, зээл авах гэхээр зээл бүтэхгүй байна гэж хэлээд тэгээд маргааш өгнө, одоо өглөө гээд ерөөсөө өгөхгүй байгаа юм. Даруйхан хугацаанд мөнгө олж авмаар байна. Энэ хүнд залилуулснаас болж давхар зөндөө ажил болж байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 232-233 хуудас/,

 

Хохирогч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Богд сумын зар фейсбүүк групп дээр Цагаангантиг гэдэг багш идэшний тэмээ зарна гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу холбогдож ... маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5547078627 тоот Хаан банкны данс руу би өөрийнхөө 5545120312 тоот данснаас мобайл банк ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ авчирч өгнө гэсэн өдөр нь залгахад “тэмээ ачих машин суучихлаа, бүтэн сайн өдөр хүргэж өгье” гэсэн. Тэгээд бүтэн сайн өдөр нь залгахад нөгөө хүн нь утсаа авахгүй байсан юм.Тэгээд фэйсбүүк дээр зар тавьсан Цагаангантиг багшаас “нөгөө тэмээ авчирч өгнө гэж танаар зар тавиулсан хүн чинь мөнгө авчихаад тэмээгээ авчирч өгөхгүй байна” гээд асуусан чинь “би холбогдож өгье” гээд тухайн хүнтэй холбоо бариад “би тэмээгээ аваачиж өгнө, миний ажил болохгүй байна” гэж Цагаангантиг багшид хэлсэн гэсэн. Тэгээд малчнаа Төгрөг сумын Баяраа гэдэг хүнийг гэж хэлсэн болохоор нь сураглаад Баяраатай ярихад “ёстой тийм зүйл байхгүй, тэр худлаа, тэр хүний тэмээ манайд байдаггүй” гэсэн. Буцаад нөгөө хүнтэйгээ ярьсан чинь “одоо тэмээ байхгүй боллоо, мөнгөө буцааж ав, өнөөдөр хийнэ, маргааш хийнэ” гэсээр өдий хүрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 185-186 хуудас/,

 

Гэрч Ц.Арсайбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд ирээд Баасансүрэн гэх найзындаа орсон чинь Богд сумын зарын нэгдсэн группид “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фейсбүүк хаягаас “тэмээ зарна” гэсэн зар байна гэхээр нь эхнэр Д.Энхжаргал бид хоёр тухайн зар дээр байсан 80875837 дугаарын утас руу залгахад “би Гучин-Ус суманд багш ажилтай, Пүрэвийн О гэдэг хүн байна. Урьдчилгаа мөнгөө хийвэл би тэмээг чинь Богд сумын төвд хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад тэр хүнээс тэмээ авахаар болоод эхнэр миний эзэмшлийн 5545122604 тоот Хаан банкны данснаас 1,000,000 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. П.О гэдэг хүнтэй Баасансүрэн бид хоёр уулзсан чинь “эгч нь маргааш мөнгийг чинь аргалаад явуулъя, та хоёр дансаа өгчих” гээд бид хоёрт “мөнгийг чинь 2022 оны 12 дугаар сарын 14-ний 10 цаг 00 минут гэхэд өгнө, өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. П.Оийн бичиж өгсөн баримт одоо надад байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

Гэрч Д.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд манай эхнэр Өвөрхангай аймгийн Богд сумын зарын нэгдсэн группид “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фэйсбүүк хаягаас 5 тэмээ зарна гэсэн зар байна, би яриад үзье гээд эхнэр бид хоёр тухайн зар дээр байсан 80875837 тоот утас руу залгаад ямар тэмээ, ямар ханштай зарах гэж байгаа талаар асуусан чинь өөрийгөө “Би Гучин-Ус суманд багш ажилтай Пүрэвийн О гэдэг хүн байна. Би 5 тооны тэмээ зарах гэж байгаа. Тэмээнүүдээ Богд сумын төвд хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад тэр хүнээс тэмээ авахаар болоод эхнэр өөрийнхөө Хаан банкны данснаас 1,000,000 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа тэмээгээ авчирч өгнө гэсэн болохоор нь тэр өдөр нь О гэдэг хүн рүү эхнэр ярьсан чинь “Тэмээ ачих гэж байсан машин нь эвдэрсэн. Хэд хоног хойшлуулъя” гэхээр нь хараад байсан. Сүүлдээ “өөрөө авчирч өгч чадахгүй нь, тэмээнийхээ хагасыг олсонгүй, 3 тэмээ бариад уячихсан, өөрсдөө ирээд ав” гэхээр нь би Арсайбаатар, Баасансүрэн нартай хамт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төгрөг сумын "Баянгийн зараа" гэдэг газар хөндлөн Баяраагийн Азаа гэдэг хүнийг хайж яваад аав Баяраагийнд нь очсон чинь Баяраа гэдэг хүн “Тийм хүний тэмээ манайханд байхгүй. Манай Азаа тэр хүний тэмээг хариулдаггүй. Манайх тэмээ зарна гэж О гэдэг хүнтэй яриагүй” гэсэн. Тэгээд бид нар О гэдэг хүнд тэмээ байхгүй гэдгийг нь мэдээд буцаад Гучин-Ус сум ороод би Оийн аав Пүрэв гэдэг хүнтэй уулзаж “танай охин О гэдэг хүн бид нарт тэмээ зарна гээд мөнгө авсан. Бид нар тэмээгээ авах гэж явна” гэсэн чинь Пүрэв гэдэг хүн “Манайх тэмээ байхгүй, байсан 6 тооны тэмээгээ 2021 өвөл зах зээлд борлуулсан” гэж хэлсэн. Надтай хамт явсан Арсайбаатар, Баасансүрэн нар О гэх хүнтэй өөртэй нь биечлэн сургуулийнх нь гадаа очиж уулзсан чинь О гэдэг хүн “маргааш өглөө 10 цагт мөнгийг чинь өгнө, та нар явж бай” гэж нэг хүсэлт шиг юм бичиж өгсөн гэсэн. Тэрнээс хойш худлаа яриад өгнө, өгнө гээд өгөхөө больсон юм. Арсайбаатар, Баасансүрэн нар бас надтай адилхан тэр тэмээ зарна гэсэн зарын дагуу холбогдоод О гэдэг хүн рүү тэмээ авах гэж урьдчилгаа мөнгө шилжүүлээд залилуулсан хүмүүс” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 67, 106-108, 227 хуудас/,

 

Гэрч М.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Пүрэвийн О гэх хүнийг танина. 2009 онд анх намайг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ЕБС-д 1 дүгээр ангид элсэн ороход багшилж байсан хүн байгаа юм. Надад 1-2 дугаар ангид хичээл орж байсан. Одоо Гучин-Ус суманд байдаг гэсэн. Төрөл садангийн холбоо байхгүй. П.О гэх хүний мал надад болон манай аав, хамаатан садан хэнд ч, ямар ч мал байхгүй. Би П.О гэх хүнтэй харилцаа холбоотой байдаггүй. Энэ жил гэнэт манай аавын 93490999 дугаар луу дуудлага орж ирэхээр нь би авсан чинь П.О багш байсан. Тэгээд би мэнд ус мэдээд ярьсан чинь надаас “буурын заар байна уу” гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би “манайд буурын заар байгаа” гэж хэлсэн чинь “Надад хүнээр дамжуулаад буурын заараа өгөөч ээ, хэрэг байна” гэж ярьж байснаа “танайх 4-5 настай идэшний тэмээ зарах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би үнэ өртөг тохирвол ганц нэг тэмээ зарж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь надад “5-6 тэмээний хэрэг байна. Богд суманд байдаг манай танилууд надаар дамжуулж сураглаад байгаа юм. Мөнгө цаас нь бүгд бэлэн байгаа” гэж хэлэхээр нь би “тийм олон тоогоор тэмээ зарахгүй” гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумаас ачааны машинтай 3 хүн аав дээр ирээд “Танайхаас П.О гэдэг хүн идэшний тэмээ очиж ав гэсэн. Тэмээгээ авах гэж явна” гэж ирсэн. Тэгээд аав надаас “ийм хүмүүс ирлээ, юу болоод байгаа юм” гэж асуухад нь би “мэдэхгүй” гэсэн. Манай аавыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Дуламын Баяртогтох гэдэг. Хүмүүс ихэнхдээ Баяраа гэж дууддаг. Би ээжээрээ овоглодог. Би П.Оийг тэмээ зараад өг гэж хэлээгүй, мөн танд зарлаа гээд өгнө авна гэж тохиролцсон зүйл байхгүй. Зүгээр яриа болоод л өнгөрсөн. Надтай П.О 2022 оны 09 дүгээр сарын дунд үеэр ярихдаа буурын заар сураад дараа нь 2022 оны 10 дугаар сарын эхээр надтай ярихдаа тэмээ зарах уу гэж асуусан. Тэрнээс хойш утсаар яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 60-61, 102-103, 134, 190-192, 222-223 хуудас/,

 

Гэрч Д.Цэрэнбямбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.Оийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тавьсан зар фейсбүүк групп дээр одоо гарч ирээд байгаа. Тэрнээс өмнө хэдхэн хоногийн өмнө бас адилхан зар тавиулсан юм. Хоорондоо сайндаа л 6-7 хоногийн зөрүүтэй хоёр зар оруулж өгсөн. Намайг зар тавьсан үеэр бас “идэшний тэмээ зарна” гээд манай сумын Цагаангантиг багш Оийн утасны дугаарыг тавиад яг миний зар шиг зар оруулсан байсан. Өөр хүн зар оруулсан үгүйг нь мэдэхгүй. Би Б.Насантогтох, П.О нарыг танина. Б.Насантогтохтой төрөл садангийн холбоотой. П.Оийн төрсөн ах П.Сүхбаатартай 2020 оноос эхлэн хамтран амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.О 80875837 тоот утсаар миний 90153217 тоот утас руу залгаад ярихдаа намайг “та сумынхаа фэйсбүүк групп дээр 4-5 настай идэшний тэмээ зарна гээд зар тавиад өгөөч ээ. Би тухайн группид байдаггүй болохоор болохгүй байна” гэхээр нь би П.Оийн хэлсэн ёсоор нь Өвөрхангай аймгийн Богд сумын зарын нэгдсэн группид өөрийнхөө “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фэйсбүүк хаягаас “ Идэшний 4 настай тэмээ зарна гэсэн хүний зар тул дугаар луу нь залгаарай. Утас нь 80875837” гэсэн зарыг тавьж өгсөн. Тэгээд оройхон П.О над руу залгаад “ажил бүтсэн, баярлалаа” гээд нэг удаа ярьсан. Түүнээс хойш ойролцоогоор 10-аад хоногийн дараа над руу Б.Насантогтох залгаад “эгчээ тэр тэмээ зарна гэсэн зар чинь юун зар байсан юм бэ. Нөгөө хүн чинь тэмээний урьдчилгаа мөнгө аваад тэмээ авчирч өгсөнгүй яах вэ” гэхээр нь би П.О лүү залгаад “яагаад тэмээ авчирч өгөхгүй байгаа юм бэ” гэсэн чинь П.О надад “удахгүй би тэмээг нь аваад очих гэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Насантогтоход буцаагаад хэлсэн чинь “за” гэсэн. Б.Насантогтохтой ярьснаас хойш 4-5 хоногийн дараа намайг гэрээсээ гараад ажил руугаа алхаж явсан чинь араас хүн нэрээр дуудаад байхаар нь эргээд хартал зүс таньдаг, нэрийг нь мэддэггүй насаар надаас дүү байх гэмээр эмэгтэй хүн над дээр ирж уулзаад “таны фэйсбүүк дээр тавьсан тэмээ зарна” гэсэн зарын дагуу утсаар яриад урьдчилгаа мөнгө шилжүүлсэн чинь байдаггүй. Та мөнгө төгрөгийг нь юм уу, тэмээг нь олоод өгөөч” гэхээр нь би П.О лүү залгаад “дахиад надаас хүн тэмээний мөнгө нэхээд байна, энэ асуудлаа шийд” гэсэн чинь П.О надад  “би хүмүүсийн мөнгийг эхнээс нь өгч байгаа” гэж надад хэлсэн. Одоо тухайн зар нь фэйсбүүк группид дээр байгаа. Надад П.О нь фэйсбүүкт зар тавьж өгсөн гэж юу ч өгөөгүй. Зар тавиулахдаа миний шавь тэмээ зарах гэж байгаа юм гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 147-148, 235 хуудас/,

 

Гэрч Б.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Богд сумын зарын нэгдсэн группид “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фэйсбүүк хаягнаас “идэшний тэмээ зарна” гэсэн зар байхаар нь 80875837 тоот утас руу залгаад ямар тэмээ, ямар ханштай зарах гэж байгаа талаар асуусан чинь өөрийгөө “би Гучин-Ус суманд багш ажилтай, Пүрэвийн О гэдэг хүн байна, 4-5 настай ат зарна” гэсэн. Тэгээд ярилцаад 4 настай ат авахаар болоод маргааш нь ээж П.Оийн данс руу урьдчилгаа болгож 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бүтэн сайн өдөр тэмээ авчирч өгнө гээд тэр өдрөө авчирч өгөөгүй. Яасан гээд ярьсан чинь машин болохгүй байна гэсэн. Тэгээд 3 дахь өдөр болгоод тэр өдрөө бас л авчирч өгөөгүй.  Сүүлдээ “өөрөө авчирч өгч чадахгүй нь, тэмээнийхээ хагасыг олсонгүй. 3 тэмээ бариад уячихсан, өөрсдөө ирээд ав” гэхээр нь би Арсайбаатар, Баянмөнх нартай хамт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төгрөг сумын "Баянгийн зараа" гэдэг газар хөндлөн Баяраагийн Азаа гэдэг хүнийг хайж яваад аав Баяраагийнд нь очсон чинь Баяраа гэдэг хүн “Тийм хүний тэмээ манайханд байхгүй. Манай Азаа тэр хүний тэмээг хариулдаггүй. Манайх тэмээ зарна гэж О гэдэг хүнтэй яриагүй” гэсэн. Тэгээд бид нар О гэдэг хүнд тэмээ байхгүй гэдгийг нь мэдээд буцаад Гучин-Ус сум ороод би О гэдэг хүнтэй уулзаад “Та яагаад худлаа яриад байгаа юм” гэсэн чинь “та нарыг замд явсны дараа тэр хүн тэмээгээ зарахаа больсон. Та нарт хэлэх гэж залгасан чинь утас чинь холбогдсонгүй” гэж надад хэлсэн. Одоо та нарт мөнгийг нь аргалж өгнө гэсэн. Арсайбаатар, Баянмөнх нар бас надтай адилхан зарын дагуу холбогдоод О гэдэг хүн рүү тэмээ авах гэж урьдчилгаа мөнгө шилжүүлээд залилуулсан хүмүүс байгаа юм. П.О гэдэг хүн анх ярихдаа “Өөрийнхөө тэмээг зарна. Баяраагийн Азаа гэдэг залуу манай тэмээг хариулдаг” гэж хэлсэн, тэр нь худлаа байсан. Баяраа гэдэг хүн бид нарт хэлэхдээ тийм зүйл байхгүй, наадах чинь худлаа гэдгийг бид нарт хэлсэн. Бид нартай адилхан залилуулсан Г.Даваасүрэн гэдэг эмэгтэй байгаа. П.О гэдэг хүн анхнаасаа тэмээгүй байсан байна лээ. Бид нараас худлаа хэлж мөнгө авсан байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

 

Гэрч Б.Насантогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ч.Алтангэрэлийг сайн танина, манай дүүгийн нөхөр байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын эхээр Ч.Алтангэрэл над руу яриад фейсбүүк дээр идэшний тэмээ зарах хүн байвал мэдэж байгаарай гэхээр нь 80875837 гэсэн утастай зар оруулсан байхаар нь утасны дугаарыг Ч.Алтангэрэлд өгсөн. Тухайн утсаар холбогдож тэмээ авахаар болоод 1 сая төгрөг данс руу шилжүүлж залилуулаад одоо болтол мөнгө ч үгүй, тэмээ ч үгүй болсон гэсэн. Д.Цэрэнбямба гэсэн фейсбүүк хаягийн эзнийг мэднэ. Богд сумын ЕБС-ийн 1 дүгээр сургуульд үйлчлэгч ажилтай, эмэгтэй хүн байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145 хуудас/,

 

Гэрч Ц.Цагаангантигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Д.Оюун-Эрдэнэ, П.О нартай төрөл, садангийн холбоо байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.О гэдэг хүн 80875837 дугаарын утсаар миний 99259773 тоот утас руу залгаад ярихдаа “Та сумынхаа фейсбүүк групп дээр 4-5 настай идэшний тэмээ зарна гээд зар тавиад өгөөч, би группэд байдаггүй болохоор болохгүй байна” гэхээр нь өөрийнхөө Tsagaanaa tsagaanaa нэртэй фейсбүүк хаягаасаа 4, 5 настай тэмээ зарна. Утас 80875737 /Жич: Хүний зар/ гэсэн зарыг тавьж өгсөн. Ойролцоогоор арваад хоногийн дараа манай хамт ажилладаг багш Мөнхнаран “таны зарын дагуу манай нөхрийн дүү Ч.Алтангэрэл тэмээ авна гээд мөнгө шилжүүлсэн боловч удаа дараа худлаа шалтаг тоочоод авчирч өгөхгүй өдий хүрлээ” гэж надаас асуусан. Түүний дараа Д.Оюун-Эрдэнэ гэдэг эмэгтэй өөрийн биеэр ирж уулзаад “таны тавьсан зарын дагуу тэмээ авах гээд урьдчилгаа шилжүүлсэн чинь тэмээгээ өгөхгүй байна” гэсэн. Тэгээд би Отэй утсаар ярьсан чинь үдээс хойш гэхэд бүх хүмүүсийн мөнгийг буцаагаад хийнэ гэсэн. Тухайн зар одоо фейсбүүк дээр байхгүй би устгасан. Тухайн зарыг хуулбарлаж зурган хэлбэрээр утсан дээрээ хадгалсан баримт байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187 хуудас/,

 

Яллагдагч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 онд идэшний 6 тэмээ зарж байсан. 2022 онд идэшний тэмээ зарах гэхэд манайд том тэмээ байхгүй байсан учир шавь Б.Азжаргал руу утсаар ярихад “Бага тэмээ зарна, том тэмээ аав дээр байдаг, би мэдэхгүй” гэсэн. Тэгээд би Цэрэнбямба руу утсаар яриад та идэшний тэмээ зарна гээд зар тавиад өгөөч гээд зар тавиулсан. Зарын дагуу Баянмөнх, Нямсүрэн, Алтангэрэл, Оюун-Эрдэнэ, Банди нартай утсаар яриад тэмээ зарахаар болсон. Мөн Бандийн ээж Адъяасүрэн утсаар ярьж тохирсон. Би тухайн хүмүүсээс төлбөрийг нь урьдчилж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5547078627 дугаарын данс руу  шилжүүлж авсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр баг 2-3 тоотод байх гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 5547078627 дугаарын данс руу Нямсүрэнгээс 800,000 төгрөгийг, Бандиас 1,000,000 төгрөгийг, Баянмөнхөөс 1,000,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Адъяасүрэнгээс 1,000,000 төгрөгийг,  2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Алтангэрэлээс 1,000,000 төгрөгийг,  2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Оюун-Эрдэнээс 500,000 төгрөгийг тус тус шилжүүлж авсан. Тухайн мөнгөө фэйсбүүк группид байдаг буцаан олгогдохгүй тусламж гэх зээлийн сангийн данс руу хийгээд залилуулсан. Одоо залилуулсан гэж Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд шалгагдаж байгаа. Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургуульд 2012 оноос хойш одоо хүртэл бага ангийн багшаар ажиллаж байгаа. Би уг хүмүүсээс авсан мөнгөө зээлийн санд хийж арвижуулж аваад нөгөө хүмүүсийн тэмээг нь авч өгөх гэж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 86, 124, 167, 107, 243 хуудас/,

 

Хохирогч Д.Адъяасүрэнгийн Хаан банкны харилцах 5545015807 тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57 хуудас/,

 

Хохирогч Д.Энхжаргалын хамтран эзэмшлийн Хаан банкны харилцах 5545122604 тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 8 хуудас/,

 

Хохирогч Г.Даваасүрэнгийн Хаан банкны харилцах 5545046926 тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 96 хуудас/,

 

Хохирогч Ч.Алтангэрэлийн Хаан банкны харилцах 5545070175 тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 134 хуудас/,

 

Хохирогч Д.Нямсүрэнгийн хамтран эзэмшлийн Хаан банкны харилцах 5545036713 тоот дугаарын дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 216 хуудас/,

 

Шүүгдэгч П.Оийн Хаан банкны 5547078627 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-26, 62, 110, 154-156, 196-197, 218-219  хуудас/,

 

Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №5540-035 дугаартай “...5547078627 тоот данстай Пүрэв овогтой О нь /ЙД72112509/ ХААН банкинд бүртгэлтэй хаяг Өвөрхангай, Гучин-Ус, 4-р баг, Аргуйт тоот Утас: 80875837, 90868699 байна. 5547078627 тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэлх дансны хуулгыг хүргүүлж байна” гэсэн албан бичиг /хх-ийн 109 хуудас/,

 

Гэрч Д.Цэрэнбямбаас гаргаж өгсөн зар мэдээллийн талаар баримт /1хх-ийн 137 хуудас/,

 

Гэрч Ц.Цагаангантигаас гаргаж өгсөн зар мэдээлэл фейсбүүкт байршуулсан талаарх баримт /1хх-ийн 180 хуудас/,

 

           Шүүгдэгч П.Оийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №07 дугаартай тодорхойлолт, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №236201000364 дугаартай төрөл садангийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа  /1хх-ийн 198, 246-249, 2хх-ийн 2 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч П.От холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,

шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,

хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

          Шүүгдэгч П.О нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч П.О нь 6 удаагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч П.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Энхжаргал, Д.Адъяасүрэн, Г.Даваасүрэн, Ч.Алтангэрэл, Д.Оюун-Эрдэнэ, П.Нямсүрэн, гэрч Ц.Арсайбаатар, Д.Баянмөнх, Д.Цэрэнбямба, М.Азжаргал, Б.Баасансүрэн, Б.Насантогтох нарын мэдүүлгүүд, хохирогч Д.Энхжаргал, Д.Адъяасүрэн, Г.Даваасүрэн, Ч.Алтангэрэл, Д.Оюун-Эрдэнэ, П.Нямсүрэн нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд, шүүгдэгч П.Оийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд зэрэг нотлох баримтуудаар үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.О үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч П.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч П.О нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Би энэ гэмт хэрэгт гэм буруутайгаа ойлгож байна. Би эдгээр хүмүүсээс мөнгийг нь аваад М.Азжаргалтай ярьж тохироод тэмээг нь өгье гэж бодож байсан. Би өөрөө “зээл олгоно” гэсэн цахим гэмт хэрэгт залилуулчхаад байгаа юм. Тэр мөнгөө аваад, дээрээс нь ах дүү нараасаа тусламж авч байгаад энэ хүмүүсийнхээ хохирлыг төлж барагдуулна. Манай ах малчны зээл аваад энэ мөнгийг төлөөд өгье гэж байсан чинь би өөрөө сая хагалгаанд ороод төлж чадаагүй. Тэгээд ямаагаа самнаад төлье гэж бодож байна. 04 дүгээр сард багтааж хохирлоо барагдуулна” гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч  П.О нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Энхжаргалд 1 тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Нямсүрэнд 1,000,000 төгрөгөөр тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Г.Даваасүрэнд 1,700,000 төгрөгөөр тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Б.Цэрэнбямбаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Адъяасүрэнд тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Ц.Цагаангантигаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Алтангэрэлд  1,100,000 төгрөгөөр тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн Ц.Цагаангантигаар “Богд сумын нэгдсэн зарын групп” гэсэн цахим хаягт “идэшний тэмээ зарна” гэсэн зар тавиулж, тус зарын дагуу холбогдсон хохирогч Д.Оюун-Эрдэнэд  тэмээ зарна гэж  хуурч, төөрөгдөлд оруулж түүнээс 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5547078627 тоот харилцах дансаар шилжүүлэн авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримтууд тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч П.О нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Д.Энхжаргалын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байтал манай найз Баасансүрэн фейсбүүк орж байснаа “Дэгддоогийн Цэрэнбямба” гэдэг хүн Богд сумын зарын фейсбүүк групп дээр “идэшний тэмээ зарна” гээд зар тавьсан байна, утас руу нь залгаарай” гэхээр нь зар дээр байсан 80875837 тоот дугаар луу нь ярьтал “Гучин-Ус суманд багш ажилтай Пүрэвийн О” гэдэг хүн байна гээд эмэгтэй хүн утсаар яриад “идэшний 5 тэмээ байна” гэхээр нь яриад Баасансүрэн, Баянмөнх, манай 3 нэг нэг тэмээ авахаар болоод тохиролцсон. Тэгээд урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу манай нөхрийн эзэмшлийн 5545122604 тоот данснаас Богд сумын Хаан банкны АТМ ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ бүтэн сайн өдөр ачиж авчирч өгнө гэж тохирч, авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “ачих гэж байсан машин эвдэрчихлээ, Өвөрхангай аймаг руу машины сэлбэгийг захисан байгаа машинаа янзлаад 7 хоног хойшлуулаад тэмээг чинь хүргэж өгнө” гэхээр нь 7 хоног хүлээгээд тэмээ авчирч өгөхгүй болохоор дахиад О гэдэг хүнтэй утсаар ярьсан чинь “Тэмээнийхээ хагасыг олохгүй байна. 3 тэмээ олоод уячихлаа, бэлэн байна. Би багшийн ажил хийдэг болохоор ачиж хүргэж өгөх боломж олдохгүй байна. Та нар өөрсдөө унаатай бол ирээд авчих” гэхээр нь манай нөхөр Ц.Арсайбаатар нь бас Оээс тэмээ авна гэсэн Баасансүрэн, Баянмөнх нартай Төгрөг сум руу тэмээг нь хариулдаг Баяраа гэдэг хүний хүү Азаа гэдэг залууг сураглаж яваад Азаагийн аав Баяраа гэдэг хүнтэй очиж уулзаад “О гэдэг хүний тэмээг танай хүү хариулдаг гэсэн. Бид нар идэшний тэмээ авна гэж мөнгө өгөөд тэмээгээ авах гэж явна” гэж хэлсэн чинь “Тийм зүйл байхгүй. Манай хүү Азаа хүний тэмээ болон Оийн тэмээг хариулдаггүй. Манайхан тэмээ зарна гэж хүнтэй ярьж тохиролцсон зүйл байхгүй” гэж тэр хүн хэлсэн. Тэгээд манай нөхөр, Баасансүрэн, Баянмөнх нартай хамт Гучин-Ус сумаар дайраад манай нөхөр П.О гэдэг хүнтэй өөртэй нь уулзаад “яагаад худлаа яриад байгаа юм” гэсэн чинь “мөнгийг чинь буцаагаад өгнө” гээд бичиг хийж өгсөн гэсэн. Би утга дээр нь “ТЭМЭЭ” гэсэн утга бичиж шилжүүлсэн. Наашаа цаашаа яваад шатахууны үнэ өндөр зарлага их гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 

Хохирогч Д.Адъяасүрэнгийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сумын төвд байж байхдаа манай хүү Баасансүрэн нь “Дэгддоогийн Цэрэнбямба” гэдэг хүн Богд сумын зарын фейсбүүк групп дээр “идэшний тэмээ зарна” гэж зар тавьсан байна гээд манай хүү Баасансүрэн зарын дагуу 80875837 тоот дугаар луу нь залгаж яриад асуусан чинь “тиймээ зарж байна, бүтэн сайн өдөр ачиж Богд суманд хүргэж өгнө гэсэн” гэхээр нь би өөрийнхөө 5545015807 тоот данснаас урьдчилгаа 1,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу сумынхаа Хаан банкны АТМ ашиглан шилжүүлсэн. Тэгээд О гэдэг хүнтэй бүтэн сайн өдөр ярьсан чинь “машин эвдэрчихлээ, 3 дахь өдөр очно” гэсэн. Тэгээд 3 дахь өдөр нь залгасан чинь “би өөрөө явж чадахгүй, 3 тэмээ олоод айлын гадаа уячихлаа, ирээд ав” гэхээр нь манай хүү Баасансүрэн, Арсайбаатар, Баянмөнх нар Төгрөг сум руу Баяраагийн хүү Азаа гэх айлаас Оийн зарсан тэмээг авах гэж очсон чинь Баяраа гэдэг хүн “Тийм зүйл байхгүй. О гэдэг хүний тэмээ манайханд байхгүй” гээд манай хүү хамт явсан хүмүүстэйгээ Гучин-Ус сум ороод П.О гэдэг хүнтэй уулзсан чинь “тэмээ байхгүй ээ, мөнгийг нь аргалж өгье” гэж хэлсэн гэсэн. П.О гэдэг хүн “өөрийнхөө тэмээг зарж байгаа юм. Манай тэмээг Төгрөг суманд Баяраа гэдэг хүн хариулдаг” гэж хэлсэн. Угаасаа тэмээгүй хүн байж бид нарыг танихгүй, мэдэхгүй болохоор фейсбүүкт хүнээр зар тавиулаад анхнаасаа худлаа ярьж мөнгө авсан байна лээ. Фейсбүүкээр зарыг нь хараад итгэж мөнгө шилжүүлээд залилуулсан. “Өнөөдөр өгнө, маргааш өгнө, одоо өглөө” гээд ерөөсөө өгөхгүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74 хуудас/,

 

Хохирогч Г.Даваасүрэнгийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байгаад гар утсаараа фейсбүүк ороод мэдээлэл хараад байж байтал Дэгддоогийн Цэрэнбямба гэдэг хүн Богд сумын зарын фейсбүүк групп дээр идэшний тэмээ зарна. Утас руу нь залгаарай” гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу 80875837 тоот дугаар луу нь залгаж ярьтал Гучин-Ус сумын Пүрэвийн О гэдэг хүн байна гээд эмэгтэй хүн утсаар яриад “идэшний 5 тэмээ байна. 3 нь зарагдсан, одоо 2 атан тэмээ нь зарагдаагүй үлдсэн байна” гэж хэлсэн. Ямар үнэтэй вэ? гэж асуусан чинь “1 ат нь 1,700,000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд зарах гэж байгаа тэмээгээ Богд сумын төв дээр ачиж авчирч өгнө. Очоод авах гэж байгаа тэмээгээ үзэж хараад үнийг нь доош нь ярьж хөөрч болно. Урьдчилгаа нэг сая төгрөг явуулчих” гэхээр нь би итгээд хэлсэн ёсоор нь урьдчилгаа мөнгө болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу өөрийнхөө 5545046926 тоот данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ бүтэн сайн өдөр ачиж авчирч өгнө гэж тохирсон юм. Авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “ачих гэж байсан машин эвдэрчихлээ. Өвөрхангай аймаг руу машины сэлбэгийг захисан. Машинаа янзлаад 7 хоног хойшлуулаад тэмээг чинь хүргэж өгнө” гэхээр нь 7 хоног хүлээгээд тэмээ авчирч өгөхгүй болохоор дахиад О гэдэг хүнтэй утсаар ярьсан чинь “Тэмээнийхээ хагасыг олохгүй байна. 3 тэмээ олоод уячихлаа, бэлэн байна. Би багшийн ажил хийдэг болохоор ачиж хүргэж өгөх боломж олдохгүй байна. Та нар өөрсдөө унаатай бол ирээд авчих” гэхээр нь манай нөхөр Д.Баянмөнх, бас Оээс тэмээ авна гэсэн Баасансүрэн, Арсайбаатар нартай Төгрөг сум руу тэмээг нь хариулдаг Баяраа гэдэг хүнтэй очиж уулзаад “О гэдэг хүний тэмээг танай хүү хариулдаг гэсэн.Бид нар идэшний тэмээ авна гэж мөнгө өгөөд тэмээгээ авах гэж яваа” гэж хэлсэн чинь “Тийм зүйл байхгүй. Манай хүү Азаа хүний тэмээ болон Оийн тэмээг хариулдаггүй. Манайхан тэмээ зарна гэж хүнтэй ярьж тохиролцсон зүйл байхгүй” гэж хариулсан. Тэгээд манай нөхөр, Баасансүрэн, Арсайбаатар нар Гучин-Ус сумаар дайраад манай нөхөр Д.Баянмөнх П.О гэдэг хүний аавтай нь уулзаад хамт явсан нөгөө 2 хүн нь П.О гэдэг хүнтэй өөртэй нь уулзсан гэсэн. Тэмээ байхгүй гэдгийг нь мэдсэн чинь манайд “мөнгийг буцааж өгнө, өнөөдөр өгнө, маргааш өгнө” гээд худлаа яриад өгөхгүй өдий хүрч байна.  П.О гэдэг хүн “Өөрийнхөө тэмээг зарж байгаа юм. Манай тэмээг Төгрөг суманд Азаа гэдэг залуу хариулдаг” гэж хэлсэн. ...Угаасаа тэмээгүй хүн байж бид нарыг танихгүй, мэдэхгүй болохоор фейсбүүкт хүнээр зар тавиулаад анхнаасаа худлаа ярьж мөнгө авсан байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,

 

Хохирогч Ч.Алтангэрэлийн “...Манайх өвөл болоод идэш хоол хүнсэнд хийх тэмээ хайж байсан юм. Тэгээд Насантогтох гэдэг хүнийг “тэмээ мал зарах хүн байна уу, фейсбүүкээс хайгаад өг” гэсэн чинь “ийм зар байна, 4-5 настай тэмээ зарна” гэсэн байна гээд 80875837 гэсэн утасны дугаар өгсөн. Тэр утас руу нь ярьтал “Би  танай сум руу тэмээ зарж байгаа юм. Мал хариулдаг залуу 4 настай тэмээ яаралтай зармаар байна гээд 1,100,000-д өгмөөр байна. Урьдчилгаа 1,000,000 төгрөгийг шилжүүлчих. Маргааш тэмээг чинь ачаад Богд сум оруулж өгнө” гэхээр нь би итгээд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5547078627 тоот Хаан банкны данс руу би өөрийнхөө 5545070175 тоот данснаас мобайл банк ашиглан 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь нөгөө хүн рүүгээ залгасан чинь “Суманд түлш тасарсан байна. Жолооч нь аймгаас түлш авч ирээд 3 дахь өдөр буюу 3 хоногийн дараа тэмээгээ хүргэж өгнө” гэсэн. Тэгээд 3 дахь өдөр нь залгасан чинь “Тэмээ ачих машин суучихлаа. Тэгээд ч шинийн 15 таарчихлаа. Хагас сайн өдөр хүргэж өгье” гэсэн. Тэгээд хагас сайн өдөр нь залгасан чинь яг маргааш хүргэж өгнөө гэсэн. Тэгэхээр нь маргааш нь залгасан чинь “Хөдөө байна, хүүхэд тэмээгээ олохгүй байна. Орой олох байх. Тэгээд аваад очно” гээд тэр шөнөө хоноод маргаашаас нь надтай адилхан тэмээ авна гээд мөнгө шилжүүлээд тэмээгээ авч чадахгүй байна гэсэн хүн залгаад бид нар хууртаж залилуулснаа мэдсэн. Тэрнээс хойш залгахаар мөнгийг чинь өнөө, маргаашгүй өгнө л гэж надад хэлдэг. Сүүлийн үед утсаа авахгүй, авахаараа одоо өглөө гээд дандаа худлаа ярьдаг. Би 80875837 дугаарын утсаар холбогдоход тухайн эмэгтэй нь өөрийгөө Гучин-Ус сумын бага ангийн багш ажилтай, Пүрэвийн О гэдэг хүн байна гэж надад хэлсэн. Би мөнгөө 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн хүний данс руу шилжүүлсэн.  Өвөрхангай аймгийн Төгрөг сумын урд талд "Зараа" гэдэг газар тэмээ байгаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-143 хуудас/,

 

Хохирогч Д.Нямсүрэнгийн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд байж байгаад фэйсбүүк ороод мэдээлэл хараад байж байтал Дэгддоогийн Цэрэнбямба гэдэг хүн Богд сумын зарын фэйсбүүк групп дээр “Идэшний тэмээ зарна. Утас руу нь залгаарай” гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу 80875837 тоот утасны дугаар луу нь залгаж ярьтал эмэгтэй хүн “Би 5 тоотой тэмээ зарах гэж байгаа. 4 настай 2 тэмээ, 5 настай 2 тэмээ, 1 атан тэмээ зарах гэж байгаа” гэсэн. 4 наст нь ямар үнэтэй вэ? гэж асуусан чинь 1,200,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд ярьж байгаад надад 1,000,000 төгрөгт зарахаар болоод “2 хоногийн дараа сумын төв дээр туугаад хүргэж ирнэ” гэхээр нь би итгээд урьдчилгаа мөнгө болох 800,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5547078627 тоот Пүрэвийн О гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу нөхрийнхөө 5545036713 тоот данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ авчирч өгнө гэсэн өдөр нь залгасан чинь “Өнөөдөр амжсангүй ээ, манай шавь миний тэмээг малладаг юм. 3 дахь өдөр хүргэж өгнө. Тууж яваад бүтэхгүй юм байна, том машинаар ачиж хүргэж өгнө” гэж хэлсэн. 3 дахь өдөр нь залгасан чинь “Том машинтайгаа тэмээгээ ачих гэж яваад сумаас 10 километр орчим газар яваад машин эвдэрчихлээ. Машинаа янзлаад 5 дахь өдөр очно” гэсэн. 5 дахь өдөр нь ярьсан чинь “машин болоогүй” гэсэн. Тэгээд дахиад хойшлуулаад 2 хоногийн дараа болоод 2 хоногийн дараа нь намайг ярьсан чинь “тэр айлдаа очсон, тэмээгээ олохгүй байна, би буцаад сум руу явж байна” гэж ярьсан. Маргааш нь утсаар ярьсан чинь “наанаас чинь 3 залуу ирж тэмээгээ авах гэж байгаа. Тэр залуучуудад багтвал тэмээг чинь өгч явуулна” гэсэн юм. Тэгээд манай сумаас Баянмөнх, Баасансүрэн нар бас тэр хүнд тэмээ авна гэж мөнгө өгөөд тэр өдөр тэмээгээ авахаар Төгрөг сум руу очиж Баян гэдэг газарт Баяраа гэдэг айлд очсон чинь “П.О гэдэг хүний тэмээ ерөөсөө байхгүй. Манайх тэмээ зарна гэж зар тавиулаагүй” гэж хэлээд бид нар худлаа гэдгийг нь мэдсэн. Түүнээс хойш мөнгийг нь буцааж өгнө гэж өдөр болгон мессеж бичдэг, утсаа авдаггүй юм. Төгрөг суманд байдаг Хөндлөн Баяраа гэдэг хүний хүү Азаа гэдэг залуу миний тэмээг хариулдаг гэж ярьсан. Тэр П.О гэдэг хүнтэй ярихад бол зах зээлийн ханшнаас арай хямд, тэгээд сумын төв дээр хүргэж авчирч өгнө гэхээр нь тэрэнд нь болж итгэж мөнгө шилжүүлээд залилуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 232-233 хуудас/,

 

          Хохирогч Д.Оюун-Эрдэнийн “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Богд сумын зар фейсбүүк групп дээр Цагаангантиг гэдэг багш идэшний тэмээ зарна гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу холбогдож ... маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 5547078627 тоот Хаан банкны данс руу би өөрийнхөө 5545120312 тоот данснаас мобайл банк ашиглан 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэмээгээ авчирч өгнө гэсэн өдөр нь залгахад “тэмээ ачих машин суучихлаа, бүтэн сайн өдөр хүргэж өгье” гэсэн. Тэгээд бүтэн сайн өдөр нь залгахад нөгөө хүн нь утсаа авахгүй байсан юм.Тэгээд фэйсбүүк дээр зар тавьсан Цагаангантиг багшаас “нөгөө тэмээ авчирч өгнө гэж танаар зар тавиулсан хүн чинь мөнгө авчихаад тэмээгээ авчирч өгөхгүй байна” гээд асуусан чинь “би холбогдож өгье” гээд тухайн хүнтэй холбоо бариад “би тэмээгээ аваачиж өгнө, миний ажил болохгүй байна” гэж Цагаангантиг багшид хэлсэн гэсэн. Тэгээд малчнаа Төгрөг сумын Баяраа гэдэг хүнийг гэж хэлсэн болохоор нь сураглаад Баяраатай ярихад “ёстой тийм зүйл байхгүй, тэр худлаа, тэр хүний тэмээ манайд байдаггүй” гэсэн. Буцаад нөгөө хүнтэйгээ ярьсан чинь “одоо тэмээ байхгүй боллоо, мөнгөө буцааж ав, өнөөдөр хийнэ, маргааш хийнэ” гэсээр өдий хүрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 185-186 хуудас/,

 

           Гэрч Ц.Арсайбаатарын “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвд ирээд Баасансүрэн гэх найзындаа орсон чинь Богд сумын зарын нэгдсэн группид “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фейсбүүк хаягаас “тэмээ зарна” гэсэн зар байна гэхээр нь эхнэр Д.Энхжаргал бид хоёр тухайн зар дээр байсан 80875837 дугаарын утас руу залгахад “би Гучин-Ус суманд багш ажилтай, Пүрэвийн О гэдэг хүн байна. Урьдчилгаа мөнгөө хийвэл би тэмээг чинь Богд сумын төвд хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад тэр хүнээс тэмээ авахаар болоод эхнэр миний эзэмшлийн 5545122604 тоот Хаан банкны данснаас 1,000,000 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. П.О гэдэг хүнтэй Баасансүрэн бид хоёр уулзсан чинь “эгч нь маргааш мөнгийг чинь аргалаад явуулъя, та хоёр дансаа өгчих” гээд бид хоёрт “мөнгийг чинь 2022 оны 12 дугаар сарын 14-ний 10 цаг 00 минут гэхэд өгнө, өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн бичгийг өөрийн гараар бичиж өгсөн. П.Оийн бичиж өгсөн баримт одоо надад байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,

 

           Гэрч Д.Баянмөнхийн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд манай эхнэр Өвөрхангай аймгийн Богд сумын зарын нэгдсэн группид “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фэйсбүүк хаягаас 5 тэмээ зарна гэсэн зар байна, би яриад үзье гээд эхнэр бид хоёр тухайн зар дээр байсан 80875837 тоот утас руу залгаад ямар тэмээ, ямар ханштай зарах гэж байгаа талаар асуусан чинь өөрийгөө “Би Гучин-Ус суманд багш ажилтай Пүрэвийн О гэдэг хүн байна. Би 5 тооны тэмээ зарах гэж байгаа. Тэмээнүүдээ Богд сумын төвд хүргээд өгнө” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад тэр хүнээс тэмээ авахаар болоод эхнэр өөрийнхөө Хаан банкны данснаас 1,000,000 төгрөгийг тухайн хүний данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа тэмээгээ авчирч өгнө гэсэн болохоор нь тэр өдөр нь О гэдэг хүн рүү эхнэр ярьсан чинь “Тэмээ ачих гэж байсан машин нь эвдэрсэн. Хэд хоног хойшлуулъя” гэхээр нь хараад байсан. Сүүлдээ “өөрөө авчирч өгч чадахгүй нь, тэмээнийхээ хагасыг олсонгүй, 3 тэмээ бариад уячихсан, өөрсдөө ирээд ав” гэхээр нь би Арсайбаатар, Баасансүрэн нартай хамт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төгрөг сумын "Баянгийн зараа" гэдэг газар хөндлөн Баяраагийн Азаа гэдэг хүнийг хайж яваад аав Баяраагийнд нь очсон чинь Баяраа гэдэг хүн “Тийм хүний тэмээ манайханд байхгүй. Манай Азаа тэр хүний тэмээг хариулдаггүй. Манайх тэмээ зарна гэж О гэдэг хүнтэй яриагүй” гэсэн. Тэгээд бид нар О гэдэг хүнд тэмээ байхгүй гэдгийг нь мэдээд буцаад Гучин-Ус сум ороод би Оийн аав Пүрэв гэдэг хүнтэй уулзаж “танай охин О гэдэг хүн бид нарт тэмээ зарна гээд мөнгө авсан. Бид нар тэмээгээ авах гэж явна” гэсэн чинь Пүрэв гэдэг хүн “Манайх тэмээ байхгүй, байсан 6 тооны тэмээгээ 2021 өвөл зах зээлд борлуулсан” гэж хэлсэн. Надтай хамт явсан Арсайбаатар, Баасансүрэн нар О гэх хүнтэй өөртэй нь биечлэн сургуулийнх нь гадаа очиж уулзсан чинь О гэдэг хүн “маргааш өглөө 10 цагт мөнгийг чинь өгнө, та нар явж бай” гэж нэг хүсэлт шиг юм бичиж өгсөн гэсэн. Тэрнээс хойш худлаа яриад өгнө, өгнө гээд өгөхөө больсон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19, 67, 106-108, 227 хуудас/,

 

Гэрч М.Азжаргалын “...Би Пүрэвийн О гэх хүнийг танина. 2009 онд анх намайг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ЕБС-д 1 дүгээр ангид элсэн ороход багшилж байсан хүн байгаа юм. Надад 1-2 дугаар ангид хичээл орж байсан. Одоо Гучин-Ус суманд байдаг гэсэн. П.О гэх хүний мал надад болон манай аав, хамаатан садан хэнд ч, ямар ч мал байхгүй. Би П.О гэх хүнтэй харилцаа холбоотой байдаггүй. Энэ жил гэнэт манай аавын 93490999 дугаар луу дуудлага орж ирэхээр нь би авсан чинь П.О багш байсан. Тэгээд би мэнд ус мэдээд ярьсан чинь надаас “буурын заар байна уу” гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би “манайд буурын заар байгаа” гэж хэлсэн чинь надад “хүнээр дамжуулаад буурын заараа өгөөч ээ, хэрэг байна” гэж ярьж байснаа “танайх 4-5 настай идэшний тэмээ зарах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би үнэ өртөг тохирвол ганц нэг тэмээ зарж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь надад “5-6 тэмээний хэрэг байна. Богд суманд байдаг манай танилууд надаар дамжуулж сураглаад байгаа юм. Мөнгө цаас нь бүгд бэлэн байгаа” гэж хэлэхээр нь би “тийм олон тоогоор тэмээ зарахгүй” гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумаас ачааны машинтай 3 хүн аав дээр ирээд “Танайхаас П.О гэдэг хүн идэшний тэмээ очиж ав гэсэн. Тэмээгээ авах гэж явна” гэж ирсэн. Тэгээд аав надаас “ийм хүмүүс ирлээ, юу болоод байгаа юм” гэж асуухад нь би мэдэхгүй гэсэн. Би П.Оийг тэмээ зараад өг гэж хэлээгүй, мөн танд зарлаа гээд өгнө авна гэж тохиролцсон зүйл байхгүй. Зүгээр яриа болоод л өнгөрсөн. Надтай П.О 2022 оны 09 дүгээр сарын дунд үеэр ярихдаа буурын заар сураад дараа нь 2022 оны 10 дугаар сарын эхээр надтай ярихдаа тэмээ зарах уу гэж асуусан. Тэрнээс хойш утсаар яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 60-61, 102-103, 134, 190-192, 222-223 хуудас/,

 

Гэрч Д.Цэрэнбямбын “...П.Оийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тавьсан зар фейсбүүк групп дээр одоо гарч ирээд байгаа. Тэрнээс өмнө хэдхэн хоногийн өмнө бас адилхан зар тавиулсан юм. Хоорондоо сайндаа л 6-7 хоногийн зөрүүтэй хоёр зар оруулж өгсөн. Намайг зар тавьсан үеэр бас “идэшний тэмээ зарна” гээд манай сумын Цагаангантиг багш Оийн утасны дугаарыг тавиад яг миний зар шиг зар оруулсан байсан. Өөр хүн зар оруулсан үгүйг нь мэдэхгүй. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.О 80875837 тоот утсаар миний 90153217 тоот утас руу залгаад ярихдаа намайг “та сумынхаа фэйсбүүк групп дээр 4-5 настай идэшний тэмээ зарна гээд зар тавиад өгөөч ээ. Би тухайн группид байдаггүй болохоор болохгүй байна” гэхээр нь би П.Оийн хэлсэн ёсоор нь Өвөрхангай аймгийн Богд сумын зарын нэгдсэн группид өөрийнхөө “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фэйсбүүк хаягаас “Идэшний 4 настай тэмээ зарна гэсэн хүний зар тул дугаар луу нь залгаарай. Утас нь 80875837” гэсэн зарыг тавьж өгсөн. Тэгээд оройхон П.О над руу залгаад “ажил бүтсэн, баярлалаа” гээд нэг удаа ярьсан. Түүнээс хойш ойролцоогоор 10-аад хоногийн дараа над руу Б.Насантогтох залгаад “эгчээ тэр тэмээ зарна гэсэн зар чинь юун зар байсан юм бэ. Нөгөө хүн чинь тэмээний урьдчилгаа мөнгө аваад тэмээ авчирч өгсөнгүй яах вэ” гэхээр нь би П.О лүү залгаад “яагаад тэмээ авчирч өгөхгүй байгаа юм бэ” гэсэн чинь П.О надад “удахгүй би тэмээг нь аваад очих гэж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Насантогтоход буцаагаад хэлсэн чинь “за” гэсэн. Б.Насантогтохтой ярьснаас хойш 4-5 хоногийн дараа намайг гэрээсээ гараад ажил руугаа алхаж явсан чинь араас хүн нэрээр дуудаад байхаар нь эргээд хартал зүс таньдаг, нэрийг нь мэддэггүй насаар надаас дүү байх гэмээр эмэгтэй хүн над дээр ирж уулзаад “таны фэйсбүүк дээр тавьсан тэмээ зарна” гэсэн зарын дагуу утсаар яриад урьдчилгаа мөнгө шилжүүлсэн чинь байдаггүй. Та мөнгө төгрөгийг нь юм уу, тэмээг нь олоод өгөөч” гэхээр нь би П.О лүү залгаад “дахиад надаас хүн тэмээний мөнгө нэхээд байна, энэ асуудлаа шийд” гэсэн чинь П.О надад  “би хүмүүсийн мөнгийг эхнээс нь өгч байгаа” гэж надад хэлсэн. Одоо тухайн зар нь фэйсбүүк группид дээр байгаа. Надад П.О нь фэйсбүүкт зар тавьж өгсөн гэж юу ч өгөөгүй. Зар тавиулахдаа миний шавь тэмээ зарах гэж байгаа юм гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 147-148, 235 хуудас/,

 

Гэрч Б.Баасансүрэнгийн “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Богд сумын зарын нэгдсэн группид “Дэгддоогийн Цэрэнбямба” нэртэй фэйсбүүк хаягнаас “идэшний тэмээ зарна” гэсэн зар байхаар нь 80875837 тоот утас руу залгаад ямар тэмээ, ямар ханштай зарах гэж байгаа талаар асуусан чинь өөрийгөө “би Гучин-Ус суманд багш ажилтай, Пүрэвийн О гэдэг хүн байна, 4-5 настай ат зарна” гэсэн. Тэгээд ярилцаад 4 настай ат авахаар болоод маргааш нь ээж П.Оийн данс руу урьдчилгаа болгож 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бүтэн сайн өдөр тэмээ авчирч өгнө гээд тэр өдрөө авчирч өгөөгүй. Яасан гээд ярьсан чинь машин болохгүй байна гэсэн. Тэгээд 3 дахь өдөр болгоод тэр өдрөө бас л авчирч өгөөгүй.  Сүүлдээ “өөрөө авчирч өгч чадахгүй нь, тэмээнийхээ хагасыг олсонгүй. 3 тэмээ бариад уячихсан, өөрсдөө ирээд ав” гэхээр нь би Арсайбаатар, Баянмөнх нартай хамт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төгрөг сумын "Баянгийн зараа" гэдэг газар хөндлөн Баяраагийн Азаа гэдэг хүнийг хайж яваад аав Баяраагийнд нь очсон чинь Баяраа гэдэг хүн “Тийм хүний тэмээ манайханд байхгүй. Манай Азаа тэр хүний тэмээг хариулдаггүй. Манайх тэмээ зарна гэж О гэдэг хүнтэй яриагүй” гэсэн. Тэгээд бид нар О гэдэг хүнд тэмээ байхгүй гэдгийг нь мэдээд буцаад Гучин-Ус сум ороод би О гэдэг хүнтэй уулзаад “Та яагаад худлаа яриад байгаа юм” гэсэн чинь “та нарыг замд явсны дараа тэр хүн тэмээгээ зарахаа больсон. Та нарт хэлэх гэж залгасан чинь утас чинь холбогдсонгүй” гэж надад хэлсэн. Одоо та нарт мөнгийг нь аргалж өгнө гэсэн. П.О гэдэг хүн анх ярихдаа “Өөрийнхөө тэмээг зарна. Баяраагийн Азаа гэдэг залуу манай тэмээг хариулдаг” гэж хэлсэн, тэр нь худлаа байсан. Бид нартай адилхан залилуулсан Г.Даваасүрэн гэдэг эмэгтэй байгаа. П.О гэдэг хүн анхнаасаа тэмээгүй байсан байна лээ. Бид нараас худлаа хэлж мөнгө авсан байна лээ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,

 

Гэрч Б.Насантогтохын “...Би Ч.Алтангэрэлийг сайн танина, манай дүүгийн нөхөр байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын эхээр Ч.Алтангэрэл над руу яриад фейсбүүк дээр идэшний тэмээ зарах хүн байвал мэдэж байгаарай гэсэн. 80875837 гэсэн утастай зар оруулсан байхаар нь утасны дугаарыг Ч.Алтангэрэлд өгсөн. Тухайн утсаар холбогдож тэмээ авахаар болоод 1 сая төгрөг данс руу шилжүүлж залилуулаад одоо болтол мөнгө ч үгүй, тэмээ ч үгүй болсон гэсэн. Д.Цэрэнбямба гэсэн фейсбүүк хаягийн эзнийг мэднэ. Богд сумын ЕБС-ийн 1 дүгээр сургуульд үйлчлэгч ажилтай, эмэгтэй хүн байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145 хуудас/,

 

Гэрч Ц.Цагаангантигийн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.О гэдэг хүн 80875837 дугаарын утсаар миний 99259773 тоот утас руу залгаад ярихдаа “Та сумынхаа фейсбүүк групп дээр 4-5 настай идэшний тэмээ зарна гээд зар тавиад өгөөч, би группэд байдаггүй болохоор болохгүй байна” гэхээр нь өөрийнхөө Tsagaanaa tsagaanaa нэртэй фейсбүүк хаягаасаа 4, 5 настай тэмээ зарна. Утас 80875737 /Жич: Хүний зар/ гэсэн зарыг тавьж өгсөн. Ойролцоогоор арваад хоногийн дараа манай хамт ажилладаг багш Мөнхнаран “таны зарын дагуу манай нөхрийн дүү Ч.Алтангэрэл тэмээ авна гээд мөнгө шилжүүлсэн боловч удаа дараа худлаа шалтаг тоочоод авчирч өгөхгүй өдий хүрлээ” гэж надаас асуусан. Түүний дараа Д.Оюун-Эрдэнэ гэдэг эмэгтэй өөрийн биеэр ирж уулзаад “таны тавьсан зарын дагуу тэмээ авах гээд урьдчилгаа шилжүүлсэн чинь тэмээгээ өгөхгүй байна” гэсэн. Тэгээд би Отэй утсаар ярьсан чинь үдээс хойш гэхэд бүх хүмүүсийн мөнгийг буцаагаад хийнэ гэсэн. Тухайн зар одоо фейсбүүк дээр байхгүй би устгасан. Тухайн зарыг хуулбарлаж зурган хэлбэрээр утсан дээрээ хадгалсан баримт байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 187 хуудас/,

 

Хохирогч Энхжаргалын хамтран эзэмшдэг Хаан банкны 5545122604 тоот данснаас П.Оийн хаан банкны 5547078627 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8 хуудас/,

 

Хохирогч Д.Адъяасүрэнгийн Хаан банкны 5545015807 тоот  данснаас Хаан банкны 5547078627 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57 хуудас/,

 

           Хохирогч Г.Даваасүрэнгийн Хаан банкны 5545046926 тоот  данснаас Хаан банкны 5547078627 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 96 хуудас/,

 

           Хохирогч Ч.Алтангэрэлийн Хаан банкны 5545070175 тоот данснаас Хаан банкны 5547078627 тоот дансанд  2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 134 хуудас/,

 

           Хохирогч Д.Нямсүрэнгийн хамтран эзэмшдэг Хаан банкны 5545036713 тоот данснаас Хаан банкны 5547078627 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  800,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 216 хуудас/,

 

          Хохирогч  Хаан банкны 5545070175 тоот данснаас Хаан банкны 5547078627 тоот дансанд  2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 134 хуудас/,

 

          Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №5540-035 дугаартай “...5547078627 тоот данстай Пүрэв овогтой О нь /ЙД72112509/ ХААН банкинд бүртгэлтэй хаяг Өвөрхангай, Гучин-Ус, 4-р баг, Аргуйт тоот Утас: 80875837, 90868699 байна. 5547078627 тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүртэлх дансны хуулгыг хүргүүлж байна” гэсэн албан бичиг /хх-ийн 109 хуудас/,

 

           Шүүгдэгч П.Оийн Хаан банкны 5547078627 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 25-26, 62, 110, 155-156, 197, 218-219 хуудас/,

 

           Гэрч Д.Цэрэнбямбаас гаргаж өгсөн “Degddoo Tserenbyamba Dec 2, 2022. Өвөрхангай аймгийн Богд сумын зарын нэгдсэн групп, Идэшний 4 настай тэмээ зарна. Хүний зар тул дугаар луу нь залгаарай утас нь 80875837” гэсэн гэрэл зургийн баримт /1хх- ийн 137 хуудас/,

 

Гэрч Ц.Цагаангантигаас гаргаж өгсөн “Tsagaanaa Tsagaanaa, Өвөрхангай аймгийн Богд сумын зарын нэгдсэн групп. 2022.12.02. 4, 5 настай тэмээ зарна. Утас 80875837 /жич:Хүний зар” гэсэн гэрэл зургийн баримт /хх-ийн 180 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч П.О нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч  нарын дансны хуулга  зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ. Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.О нь хохирогч Д.Энхжаргал, Д.Адъяасүрэн, Г.Даваасүрэн, Ч.Алтангэрэл, Д.Оюун-Эрдэнэ, Д.Нямсүрэн нарыг “идэшний тэмээ зарна” гэж  цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийнхөө Хаан банкинд эзэмшдэг харилцах дансаар  5,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

             Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч П.От холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлжээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

 

            Шүүгдэгч П.Оийн өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа үйлдсэн 6 удаагийн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байх тул зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч П.Оийг  хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгч эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

  2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

Хохирогч Д.Энхжаргал нь 1,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ, шүүх хуралдаанд суухгүй, хохирогч  Д.Адъяасүрэн нь 1,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ, шүүх хуралдаанд суухгүй, хохирогч Г.Даваасүрэн 1,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ, шүүх хуралдаанд суухгүй, хохирогч Ч.Алтангэрэл 1,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ, шүүх хуралдаанд суухгүй, хохирогч Д.Оюун-Эрдэнэ 500,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ, шүүх хуралдаанд суухгүй, хохирогч Д.Нямсүрэн  150,000 төгрөгийг надад төлсөн. Үлдэгдэл 650,000 төгрөгийг нэхэмжилнэ, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтүүдийг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Оээс 5,150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Энхжаргалд 1,000,000 төгрөгийг, хохирогч Д.Адъяасүрэнд 1,000,000 төгрөгийг, хохирогч Г.Даваасүрэнд 1,000,000 төгрөгийг, хохирогч Ч.Алтангэрэлд 1,000,000 төгрөгийг, хохирогч Д.Оюун-Эрдэнэд 500,000 төгрөгийг, хохирогч Д.Нямсүрэнд 650,000 төгрөгийг тус тус олгож,

 

          Хохирогч Д.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд бензиний мөнгө 450,000 төгрөгийг нэхэмжилнэ  гэсэн боловч хэрэгт үүнийг нотлох баримт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Энхжаргал нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч П.О нь хохирогч Д.Нямсүрэнд 150,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Д.Нямсүрэнгийн шүүхэд ирүүлсэн “Хохиролд 150,000 төгрөг авсан. Үлдэгдэл 650,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч П.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, бага ангийн багш ажилтай, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай, хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,  

 

          Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж “2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд хохирлыг барагдуулна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч П.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах”-аар хуульчилсан.

 

          Шүүгдэгч П.О нь хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан бөгөөд энэ хугацаандаа хохирлоо нөхөн төлөөгүй болно.

 

           Шүүгдэгч П.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй бөгөөд Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилладаг, ам бүл 6, аав, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд  түүнд хуульд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялыг оногдуулах шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

 

          Иймд шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэж,

 

           Шүүгдэгч П.О нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Бургас хорооллын 2-11 тоотод оршин  суудаг болох нь  Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүгдэгч П.Оийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дэвсгэрээс нэг жилийн хугацаанд явахыг хориглож шийдвэрлэлээ.

 

          Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.От мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

   Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Нямсүрэнд 150,000 төгрөг төлсөн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч П.От холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосугай.

 

2. Шүүгдэгч Өндөр овгийн Пүрэвийн Оийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөр овгийн Пүрэвийн Оийг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.От мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Оээс 5,150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Энхжаргалд 1,000,000 төгрөгийг, хохирогч Д.Адъяасүрэнд 1,000,000 төгрөгийг, хохирогч Г.Даваасүрэнд 1,000,000 төгрөгийг, хохирогч Ч.Алтангэрэлд  1,000,000 төгрөгийг,  хохирогч Д.Оюун-Эрдэнэд 500,000 төгрөгийг, хохирогч Д.Нямсүрэнд 650,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Энхжаргалын  нэхэмжилсэн 450,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Энхжаргал нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Нямсүрэнд 150,000 төгрөгийг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.          

           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦЭЦЭГЭЭ