Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00240

 

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2019/00240

Жаргалант сум

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Мобиком корпораци ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт бгаийн 8-18 тоотод оршин суух, Хэрээдэй овогт Э-ы С / /-д холбогдох,

үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 191,141 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,521 төгрөг, нийт 244,662 /хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 153/2019/00150/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамада шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.С нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41090899 тоот гэрээ байгуулан 99439100 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж Samsung Galaxy J3 /2017, black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан боло гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээни хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 191,141 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 53,521 төгрөг, нийт 244,662 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 191,141 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,521 төгрөг, нийт 244,662 /хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг төлнө. Зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Э.Сад холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 191,141 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,521 төгрөг, нийт 244,662 /хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон дараа хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага болох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 191,141 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,521 төгрөг, нийт 244,662 /хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,990 /долоон мянга есөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Саас 7,990 /долоон мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулан  Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч  Э.С нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Олонсайхан нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Сад холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 191,141 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 53,521 төгрөг, нийт 244,662 /хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.С нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 244,662 /хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,990 /долоон мянга есөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Саас улсын тэмдэгтийн хураамж 7,990 /долоон мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулан Мобиком корпораци ХХК-д олгохоор олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ