Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,

Улсын яллагч Б.Бавуудорж,

Шүүгдэгч Э, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ЧЖЭт холбогдох 2326000430056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Э нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны тээврийн хэрэгсэл байршуулах гаражийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, тус гаражид байсан хохирогч Аын эзэмшлийн .... ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 3 ширхэг баринтагтай судар, очир, хонх, дамар,  ганлин 1 ширхэг, лам хүний малгай 1 ширхэг, эрхи 1 ширхэг, бэлэн мөнгө 50,000 төгрөг, МР3 тоглуулагч 1 ширхэг, хавтас 1 ширхэг, цүнх 1 ширхэг зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 4,318,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед 903 дугаар байрны гаражид өөрийн эзэмшлийн .... ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ 9 дугаартай зогсоолд байршуулаад өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 45 минутын үед гаражаас машинаа гаргаж автал машин дотор байсан хүрэн өнгийн арьсан цүнхтэй эд зүйл болон машины МРЗ тоглуулагч, голомт гэсэн бичиглэлтэй хар өнгийн бичиг баримтын уут зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би байнга түгжиж гардаг. Би шалгаж үзсэн, түгжээтэй байсан. Манай байрны хаалга байнга түгжээтэй байдаг байсан. Одоогоос 10 хоногийн өмнө том хаалганы цоож эвдэрсэн байсан учраас цүүлж орхидог байсан. Манай гараж руу ордог 2 хаалга байдаг. Манай байрны үйлчлэгч ордог хаалга бол байнга цоожтой байдаг. Үйлчлэгч ордог хаалганы цоожийг эвдэж орсон байсан. Хүрэн өнгийн арьсан цүнх, лам хүний хэрэгсэл буюу 3 ширхэг баринтагтай судар, хонх, очир, том жижиг дамар, хүрэн ууттай ганлин, шар торгон ууттай малгай, хүрэн өнгийн бодь эрх, биетээр 50,000 төгрөг, голомт гэсэн бичиглэлтэй бичиг баримт хийдэг хавтас 1 ширхэг, МРЗ тоглуулагч зэрэг эд зүйл алдсан. Би гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна. Бүгд нийлээд 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсээ алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 4-9 хуудас/,

 

          Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 10-12 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  №8 дугаартай “...Судар 3 ширхэг, баринтагтай, нэг бүрийн үнэ 400,000 төгрөг, бүгд 1,200,000 төгрөг, хонх, очир 500,000 төгрөг, дамар 500,000 төгрөг, дамар 70,000 төгрөг, ганлин 1,200,000 төгрөг, малгай 80,000 төгрөг, эрхи 450,000 төгрөг, монгол мөнгө 50,000 төгрөг, МР тоглуулагч 170,000 төгрөг, хавтас 1,500 төгрөг, цүнх 250,000 төгрөг, нийт үнэлгээ 4,318,500 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-34 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 17-19 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /хх-ийн 26-28 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2326000430056  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн хх-ийн 40-41 хуудас/,  

 

           Шүүгдэгч Эын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №41 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-62 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Э нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны тээврийн хэрэгсэл байршуулах гараж буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч зогсоол дээр байсан .... ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос нэг бүрийн үнэ 400,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг баринтагтай судар, хонх, очир, дамар, ганлин, малгай, эрх, монгол төгрөг биет байдлаар 50,000 төгрөг, MP тоглуулагч, хавтас, цүнх нийт 4,318,500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/, хохирогч Аын мэдүүлэг /хх-ийн 16/, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19/, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-34/ ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-62/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Эыг тээврийн хэрэгсэл байршуулах гараж буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч зогсоол дээр байсан .... ӨВР улсын дугаартай хэрэгсэл дотроос 4,318,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан орон байр буюу тусгай цоож болон бусад байдлаар хамгаалагдсан байранд нэвтэрсэн гэдгээр зүйлчилсэнтэй маргаангүй. Шүүгдэгчийн хувьд дээрх зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Харин хохирогч А нь хулгайлагдсан эд зүйлсээ хүлээн авсан, шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол болох эд зүйлсээ биет байдлаар буцаан төлсөн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд

прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Эт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Э нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 903 дугаар байрны тээврийн хэрэгсэл байршуулах гаражийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, тус гаражид байсан хохирогч Аын эзэмшлийн .... ӨВР улсын дугаартай “Toyota harrier” маркийн автомашинаас 3 ширхэг баринтагтай судар, очир, хонх, том, жижиг 2 ширхэг дамар,  ганлин, лам хүний малгай, эрхи, бэлэн мөнгө 50,000 төгрөг, МР3 тоглуулагч, бичиг баримт хийдэг хавтас, улаан хүрэн өнгийн арьсан цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 4,318,500 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Шүүгдэгч Э нь тусгайлан хамгаалсан орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:

 

           Хохирогч Аын “...2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед 903 дугаар байрны гаражид өөрийн эзэмшлийн .... ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ 9 дугаартай зогсоолд байршуулаад өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 45 минутын үед гаражаас машинаа гаргаж автал машин дотор байсан хүрэн өнгийн арьсан цүнхтэй эд зүйл болон машины МРЗ тоглуулагч, голомт гэсэн бичиглэлтэй хар өнгийн бичиг баримтын уут зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Би машинаа байнга түгжиж гардаг. Би шалгаж үзсэн, түгжээтэй байсан. Манай байрны хаалга байнга түгжээтэй байдаг байсан. Одоогоос 10 хоногийн өмнө том хаалганы цоож эвдэрсэн байсан учраас цүүлж орхидог байсан. Манай гараж руу ордог 2 хаалга байдаг. Манай байрны үйлчлэгч ордог хаалга бол байнга цоожтой байдаг. Үйлчлэгч ордог хаалганы цоожийг эвдэж орсон байсан. Хүрэн өнгийн арьсан цүнх, лам хүний хэрэгсэл буюу 3 ширхэг баринтагтай судар, хонх, очир, том жижиг дамар, хүрэн ууттай ганлин, шар торгон ууттай малгай, хүрэн өнгийн бодь эрхи, биетээр 50,000 төгрөг, голомт гэсэн бичиглэлтэй бичиг баримт хийдэг хавтас 1 ширхэг, МРЗ тоглуулагч зэрэг эд зүйл алдсан. Би гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна. Бүгд нийлээд 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсээ алдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд” /хх-ийн 4-12 хуудас/,

 

         Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эаас “шаргал өнгийн арьсан цүнх, шаргал өнгийн торгон материалтай малгайны уут, малгай, хүрэн ууттай ганлин, жижиг том 2 ширхэг дамар, мөнгөлөг өнгийн очир, шаргал өнгийн хонх, баринтагтай судар 3 ширхэг, Бэлэн 50,000 төгрөг /AF3663149 дугаартай 20000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, PS67399558 NZ14630208 AK2608929 дугаартай 10000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг/, бор өнгийн эрхи зэргийг хураан авсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, эдгээр эд зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Ат  хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ” /хх-ийн 17-19, 26-28 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн  №8 дугаартай “...Судар 3 ширхэг, баринтагтай, нэг бүрийн үнэ 400,000 төгрөг, бүгд 1,200,000 төгрөг, хонх, очир 500,000 төгрөг, дамар 500,000 төгрөг, дамар 70,000 төгрөг, ганлин 1,200,000 төгрөг, малгай 80,000 төгрөг, эрхи 450,000 төгрөг, монгол мөнгө 50,000 төгрөг, МР тоглуулагч 170,000 төгрөг, хавтас 1,500 төгрөг, цүнх 250,000 төгрөг, нийт үнэлгээ 4,318,500 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-34 хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2326000430056  дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн хх-ийн 40-41 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

            Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч 

Э нь тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

           Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Эт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

 

            Шүүгдэгч Э нь хохирогчид  4,318,500  төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Аын шүүхэд ирүүлсэн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хохирогч Аын хохирлыг биет байдлаар буцаан өгсөн  бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Э нь гэм буруугаа хүлээсэн, хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар хүлээлгэж өгсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс хэтрэхгүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 

           Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан.

 

           Иймд шүүхээс шүүгдэгч Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Эыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

            

           Шүүгдэгч Э нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон болох нь тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЗ/247 дугаартай шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Хоригдох этгээдийг хүлээн авсан тухай лавлагаа” зэргээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ЧЖЭыг тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ЧЖЭыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгин хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн эд зүйлгүй,  бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèйäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.5, 36.10 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð øèéòãýõ òîãòîîë нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Эт àâñàí цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ