Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 12

 

  Дорнод аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч С.Ариунаа

Иргэдийн төлөөлөгч Ж.Уранчимэг

Насанд хүрээгүй хохирогч *******

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч  М.Энхтуяа               

Шүүгдэгчийн  өмгөөлөгч

Шүүгдэгч Н. нарыг  оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******6 дугаар зүйлийн *******6.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000346 дугаартай хэргийг  2016 оны ******* сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

               Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн  харьяат, ******* оны ******* сарын *******-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 18 дугаар хороо, ******* тоотод оршин суух, /Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын тоотод түр оршин суух/ энэ хэрэгт татагдах үедээ “Дорнын их гэгээ” ХХК-нд жолооч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 01 сарын 02-ны өдрийн ******* тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Нийслэлийн шүүхийн 1996 оны 11 сарын 23-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн хуулийн 2******* дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар, 1******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37-р зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 38-р зүйлд зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 01 сарын 02-ны өдрийн ******* тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нийт 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 10 сарын *******-ны өдрийн 365 тоот шүүгчийн захирамжаар 07 сар 2 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 1999 оны ******* сарын 22-ны өдрийн 09 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж,  2002 оны ******* сарын *******-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******   / РД: ЧВ78*********************/

 

Шүүгдэгч ******* овогт *******   нь согтуурсан үедээ  2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Цагаан чулуутын адаг” гэх газарт оршин суух иргэн гэрт бага насны буюу  өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхэд *******ыг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч ******* овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 сарын 19-ний өглөө ахын хамт уурхайн эзэмшлийн микро автобусыг бариад ажилчдын ачаа, барааг хүргэж өгөхөөр Норивлон суманд очсон. Норивлон сумаас 2 шил архи аваад замдаа нэг шил архийг нь уусан. Орой Улз гол дээр ирсэн. ах усанд орьё гээд тэнд усанд орсон. Гол дээр ирэхэд , өвөө, дүү гуравтай таарсан. Тэгээд энэ гурвыг хүргэж өгье гээд гэрт нь очсон. Гэрт нь очоод авчирсан архиа тэр айлын ах, эгч нартай бид хувааж уусан. ах согтохоор нь унтуулчихаад, хоёр хөгшин, хүүхдүүд бид хэд сумын төв явж нэг шил авчирсан. Ирээд авчирсан архиа уугаад унтацгаасан. Би ахын хажуугаар хэвтэж байгаад нэг хэсэг унтсан байсан. Сэрээд өвөрлүү орсон. Би хэсэг оролдсон. Би үнссэн өөр үйлдэл хийгээгүй. Харин би насанд хүрээгүй хүүхдийг оролдож, ийм хэрэг хийж болохгүй юм байна гэж бодоод орноос нь буусан.Тэр үед эгч сэрээд гэрэл асаасан. Хүүхдүүдээ босгоод “орилж чарлаад хэлэх нь яасан юм бэ” гээд загнаад байсан. Тэр үед ах ч сэрсэн. Тэгээд биднийг эгч гэрээсээ хөөсөн. Би тухайн үед эгчээс “согтуудаа ийм үйлдэл хийчихлээ” гээд уучлалт гуйсан. Хохирогчид хэдэн төгрөг өгснийг сайн мэдэхгүй байна. Миний дүү мөнгө шилжүүлсэн. Хэдэн төгрөг өгснийг асуух гэхээр дүү маань хөдөө яваад утас нь холбогдохгүй байгаа. 300.000 орчим төгрөг өгсөн байх. Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна гэжээ.

   Насанд хүрээгүй хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өвөө, дүү нарын хамт өдөр гол дээр усанд орж байтал цагаан өнгийн машинтай танихгүй 2 ах өвөөтөй ирж уулзсан. Хэсэг юм ярьж байснаа бид тэр ах нарын машинд суугаад гэр лүү ирсэн. Эмээ тэр ах нарт цай хоол хийж өгсөн. Дараа нь гэрээс гараад орж ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн. Тэр архинаас манай өвөө, тэр ах нар уусан. Манай өвөө тэр архинаас уугаад бараг л согтсон. Эмээ тэр хүмүүст ор зассан байсан. Тэр орон дээр арай хөгшин ах нь согтоод унтаад өгсөн. Жаахан байж байгаад бид  дэлгүүр явсан. Дахин нэг шил архи авчраад талыг нь уугаад унтацгаасан. Би дүүтэйгээ нэг орон дээр унтсан юм. Унтаж байхад нэг хүн миний дээр гараад ирсэн. Би маш их цочсон. Энэ хүн манай дүүг цааш нь болгоод миний ам хамрыг гараараа дараад байсан. Би арай гэж хөдөлж байсан. Миний хацар, хүзүүн дээр үнсээд байхаар нь би нэг удаа өшиглөсөн. Намайг “..болиочээ” гээд хашгирсны дараа миний амыг дарсан. Манай дүү тэр үед “бүтэж үхлээ” гээд байсан. Төд удалгүй эмээ сэрээд юу болж байнаа гээд хашгирахад энэ хүн орноос буусан. Энэ хүн эмээг гэрэл асаахаас өмнө орноос буугаагүй. Миний оронд орж ирээд 3-4 минут болсон. Тэгээд эмээ бид 2-ыг босгоод энэ хүмүүсийг хөөж явуулсан. Энэ явдлаас хойш эрэгтэй хүнээс айдаг болсон гэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний охины аав нь ноднин жил зуурдаар нас барсан юм. Нэг мэдсэн чинь манай охин ******* гэншиж, янцаглаад сонин дуугараад байсан. Харин ёо бүтэж үхлээ гэж дуугарсан. Тэгээд би ыг дүүгээ шахаад байгаа юм болов уу гэж бодоод босоод гэрлээ асаасан чинь гэх залуу нь манай охин , нарын унтаж байсан орон дээрээс нүцгэн газар руу буусан. Тэгээд эд нарыг загнаж гэрээсээ хөөж явуулсан. Надад өнгөрсөн хугацаанд Баян-Уул сум руу ирэхэд надаас “мөнгө авах уу” гэж асуухад “охиныхоо эрүүл мэндийн төлөө  явна” гэхэд “хоолонд ороорой” гээд 100.000 төгрөг өгсөн. Оны өмнө ах нь гээд нэг хүн эхнэртэйгээ ирж уулзсан. “Одоо яах  вэ” гэж хэлээд 200.000 төгрөг өгсөн. Үүнийг хохирол барагдуулсан гэж бодох хэрэггүй. Энэ хүнд тохирох шийтгэлийг нь оногдуулах хэрэгтэй гэж үзэж байна. Надад хохиролд зарцуулсан  жагсаалт бий. Одоо миний охин бага зэрэг айж эмээгээд цочоод байгаа. Ээж нь гандан хийдээр орсон. Би тухайн үед шүүгдэгчийг дээр нь гараад үнсэж таалсан гэж мэдээ ч үгүй байсан. Мөрдөн байцаагч нь л надад хэлсэн юм. Тэгж мэдээд би охиноо аймаг дагуулж ирээд бүх шинжилгээг хийлгүүлсэн юм. Ямар  нэгэн сөрөг хариу гараагүй. Баян-Уул сум руу бид цагдаад мэдэгдэнэ гэж 2-3 удаа явсан. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 10.000 төгрөгөөр үзүүлсэн. Сумаас аймгийн төв рүү ирж, очсон бензин түлш, хоол, утасны нэгж гэх мэтэд зарцуулагдсан 681.950 төгрөгийг, өмгөөлөгчийн  зардалд 500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нийт 6.431.200 төгрөг нэхэмжилж байна  гэжээ.

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Маргааш өглөө нь би 08 цагийн үед боссон чинь нөгөө , гэх 2 залуу манай гэрт байхгүй байхаар нь эхнэр аас  нөгөө хоёр залуу ийм эрт яваа юу гэх асуухад манай эхнэр хэлэхдээ “...тэр гэх арай залуухан хүн нь манай охин ын орон дээр гарч ыг оролдож хүчиндэхийг завдсан. Тэгээд би мэдээд шөнө гэрээсээ хөөж явуулсан” гэж хэлсэн. Би үүнээс өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг. / хх-ийн 37/

   Гэрч Баасанжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Нэг мэдсэн чинь эмгэн хашгираад, орилоод байсан. Намайг сэрэхэд хоёр хүүхэд нь авдарныхаа урд талд уйлж байсан. Би эмгэнээс яасан талаар асуухад “.. энэ залуу чинь хүүхэд оролдоод хүчиндэх гэж байсан, би цагдаад хэлнэ” гэхээр нь тэгээрэй би “..болсон харсан, зүйлээ үнэн зөвөөр хэлнээ” гэж хэлсэн. Ингээд бид хоёр гэрээс хөөгдөөд явсан.  Их л шөнө болсон байсан, яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 43/

   Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Нөгөө дагаж ирсэн 2 ахыг гэрийн хойд хэсэгт газар ор засаж өгөөд унтуулсан. Бор царайтай ах нь унтаад өгсөн, шар царайтай ах нь зуухны баруун урд хэсэгт сууж байсан. Тэгээд аа эгч бид хоёрыг унтаж байсан чинь хажуугаар орж ирээд бид хоёрыг түлхээд шахаад байсан. Тэр ах хөнжлийг маань толгой дээгүүр бүтээгээд байсан. Тухайн үед аа эгч “...болиочээ” гээд орилоод байсан. Тэгтэл эмээ маань босож ирээд аа эгч болон нөгөө ах хоёрыг загнасан. Эмээг зүүн талын орон дээр сууж байхад нөгөө шар царайтай ах нь зуухны урд хэсэгт сөгдөж суучихаад “би согтуу байснаасаа болоод ийм зүйл боллоо, намайг уучлаарай” гээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 45/

 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  2016 оны 08 сарын 10-ны өдрийн 618 тоот актын дүгнэлтэд

1.2.3.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

4. *******ын охин хальс урагдал гэмтэлгүй байна.

5.*******ын үтрээнээс авсан арчдас наалдацанд эр бэлгийн эс илрээгүй.

6. ******* нь бэлгийн замын өвчингүй байна гэжээ. 

    

     Хэргийн газрын  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 17/

     Гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 18/

     Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 19/

     ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ  / хх-ийн 62/

     Дорнод БОЭТ-ийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа / хх-ийн 64/

     *******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92/

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан ШТМ-ын зарлагын падаанууд / хх-ийн 96-1*******/

     Шүүхийн шатанд гаргаж өгсөн тооцооны хуудас, тодорхойлолт зэрэг 7 хуудас

     Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 18-р хорооны Засаг даргын шүүгдэгч Н.ын ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 142/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/ зэрэг нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ  2016 оны 07 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баяндун сумын 1-р багийн нутаг “Цагаан чулуутын адаг” гэх газарт оршин суух иргэн гэрт бага насны буюу  өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхэд хохирогч *******ад хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Унтаж байхад нэг хүн миний дээр гараад ирсэн. Би маш их цочсон. Энэ хүн манай дүүг цааш нь болгоод миний ам хамрыг гараараа дараад байсан. Би арай гэж хөдөлж байсан. Миний хацар, хүзүүн дээр үнсээд байхаар нь би нэг удаа өшиглөсөн. Намайг “..болиочээ” гээд хашгирсны дараа миний амыг дарсан. Манай дүү тэр үед “бүтэж үхлээ” гээд байсан. Төд удалгүй эмээ сэрээд юу болж байнаа гээд хашгираад, гэрэл асаахад энэ хүн орноос буусан. Энэ хүн эмээг гэрэл асаахаас өмнө орноос буугаагүй” гэх, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Нэг мэдсэн чинь манай охин ******* гэншиж, янцаглаад сонин дуугараад байсан, харин “ёо, бүтэж үхлээ” гэж дуугарсан тэгээд би ыг дүүгээ шахаад байгаа юм болов уу гэж бодоод, босоод гэрлээ асаасан чинь гэх залуу нь манай охин , нарын унтаж байсан орон дээрээс нүцгэн газар руу буусан. Тэгээд эд нарыг загнаж гэрээсээ хөөж явуулсан” гэх, гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн “Нэг мэдсэн чинь эмгэн хашгираад, орилоод байсан. Намайг сэрэхэд хоёр хүүхэд нь авдарныхаа урд талд уйлж байсан. Би эмгэнээс яасан талаар асуухад “..энэ залуу чинь хүүхэд оролдоод хүчиндэх гэж байсан, би цагдаад хэлнэ” гэхээр нь тэгээрэй би болсон, харсан зүйлээ үнэн зөвөөр хэлнээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43/, насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн байцаалтанд өгсөн “Тэгээд аа эгч бид хоёрыг унтаж байсан чинь хажуугаар орж ирээд бид хоёрыг түлхээд шахаад байсан. Тэр ах хөнжлийг маань толгой дээгүүр бүтээгээд байсан. Тухайн үед аа эгч “..болиочээ” гээд орилоод байсан. Тэгтэл эмээ маань босож ирээд аа эгч болон нөгөө ах хоёрыг загнасан. Эмээг зүүн талын орон дээр сууж байхад нөгөө шар царайтай ах нь зуухны урд хэсэгт сөгдөж суучихаад “би согтуу байснаасаа болоод ийм зүйл боллоо, намайг уучлаарай” гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45/ болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 17/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18/, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ  /хх-ийн 62/, Дорнод БОЭТ-ийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа / хх-ийн 64/, *******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* ын насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхийг завдсан хэргийн гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр тогтоогдсон. Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******6 дугаар зүйлийн *******6.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Н. нь шүүхийн хэлэлцүүлэгт “Сэрээд хажууд очоод оролдсон. Тэгээд насанд хүрээгүй хүүхдийг оролдож, ийм хэрэг хийж болохгүй юм байна гэж бодоод больсон. Би үнссэн өөр үйлдэл хийгээгүй. Намайг орноос бууж байхад эгч лаа асаасан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь насанд хүрээгүй шүүгдэгч *******ын “Унтаж байхад нэг хүн миний дээр гараад ирсэн. Би маш их цочсон. Энэ хүн манай дүүг цааш нь болгоод миний ам хамрыг гараараа дараад байсан. Би арай гэж хөдөлж байсан. Миний хацар, хүзүүн дээр үнсээд байхаар нь би нэг удаа өшиглөсөн. Намайг болиочээ гээд хашгирсны дараа миний амыг дарсан. Манай дүү тэр үед “бүтэж үхлээ” гээд байсан. Төд удалгүй эмээ сэрээд юу болж байнаа гээд хашгирахад энэ хүн орноос буусан. Энэ хүн эмээг гэрэл асаахаас өмнө орноос буугаагүй“ гэх, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ийн “Нэг мэдсэн чинь манай охин ******* гэншиж, янцаглаад сонин дуугараад байсан, харин ёо бүтэж үхлээ гэж дуугарсан тэгээд би ыг дүүгээ шахаад байгаа юм болов уу гэж бодоод, босоод гэрлээ асаасан чинь гэх залуу нь манай охин , нарын унтаж байсан орон дээрээс нүцгэн газар руу буусан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н. нь гэмт хэрэг үйлдэхэээс сайн дураараа татгалзаагүй, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч лаа асаасаны улмаас уг гэмт хэрэг туйлдаа хүрээгүй төгсөөгүй завдалт болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Н.  болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч, ямар нэгэн мэтгэлцээн гаргаагүй болно.

 Шүүгдэгч Н. ын  энэ хэрэгт 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 2016 оны ******* сарын 19-нийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. нь сумаас аймгийн төв рүү олон удаагийн ирж, очсоны бензин түлшний зардал,  хоол, утасны нэгж гэх мэтэд зарцуулагдсан 931.200 төгрөгийг, өмгөөлөгчийн  зардалд 500.000 төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг нийт 6.431.200 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 5.000.00 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 293.550 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс төлсөн 300.000 төгрөгөнд төлсөнөөр тооцож, үлдэх унааны болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн ЧВ78********************* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, шүүгдэгч Н.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул эзэмшлийн эд хөрөнгөнөөс Нокио-5070 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н. нь хамгийн сүүлд Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 1999 оны ******* сарын 22-ны өдрийн 09 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2******* дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж,  2002 оны ******* сарын *******-ны өдөр хугацаа дуусч суллагдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул шүүгдэгч Н.ыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.ын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг туйлдаа хүргээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан ялыг хөнгөрүүлэн үзэж хорих ялын доод хэмжээгээр шийтгэж, хорих ял эдлэх дэглэмийг мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 10-д заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Н. нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг бага насны, өөрөөр хэлбэл 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******6 дугаар зүйлийн *******6.3-т зааснаар шүүгдэгч ******* ыг 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн  10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугар зүйлийн 52.5-д зааснаар  ялтан Н.******* оногдуулсан 4 /дөрөв / жил, 6 /зургаа/ сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан  Н.ын цагдан хоригдсон 55 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ялтан нь одоогоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ялтан Н.ын ............... регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчид учруулсан гэм хорын төлбөрөөс сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлсэн 293.550 төгрөгийг төлсөнд тооцож, унааны болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтаны эзэмшлийн эд хөрөнгөнөөс Нокио-5070 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Н.******* авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн,  эдлэх ялыг  2017 оны  01 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 3******* дүгээр зүйлийн 3*******.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Н.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ                                                                     ШҮҮГЧИД                               Ж.ДОЛГОРМАА

                                                      Б.ЭНХБААТАР