| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00228/И |
| Дугаар | 00243 |
| Огноо | 2019-10-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 00243
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00243 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, Хулгай цувдаг овогт Д-ийн Б / /-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,392,000 төгрөг, зээлийн хүү 423,356 төгрөг, алданги 211,678 төгрөг, нийт 4,027,034 /дөрвөн сая хорин долоон мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 153/201900228/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Засвар үйлчилгээний цех төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 8.000.000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.
Зээл зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэн Д.Б энэ хугацаанд 4,608,000 төгрөг төлж одоо үндсэн зээлийн 3,392,000 төгрөг, хүү 423,356 төгрөг, алданги 211,678 төгрөг, нийт 4,027,034 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү....гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дэмчиг овогтой Б нь 2013 оны 4 сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас засвар үйлчилгээний цех төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэ хугацаанд 4,608,000 төгрөг буцааж төлж, 4,027,034 төгрөг төлөөгүй байгаа тул энэ үлдэгдэл мөнгийг өөрийн боломжоороо төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Д.Бод холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,392,000 төгрөг, зээлийн хүү 423,356 төгрөг, алданги 211,678 төгрөг, нийт 4,027,034 /дөрвөн сая хорин долоон мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,392,000 төгрөг, зээлийн хүү 423,356 төгрөг, алданги 211,678 төгрөг, нийт 4,027,034 /дөрвөн сая хорин долоон мянга гучин дөрөв/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 79,383 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Боос 4,027,034 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 79,383 төгрөгийн тал хувь болох 39,691.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Д.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Бод холбогдох, Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,392,000 төгрөг, зээлийн хүү 423,356 төгрөг, алданги 211,678 төгрөг, нийт 4,027,034 /дөрвөн сая хорин долоон мянга гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,027,034 /дөрвөн сая хорин долоон мянга гучин дөрөв/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 79,383 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Боос улсын тэмдэгтийн хураамж 79,383 төгрөгийн тал хувь болох 39,691.5 /гучин есэн мянга зургаан зуун ерэн нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ