Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Пүрэвжав,

Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,

Ø¿¿ãäýã÷ Т.Х, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ÿëëàõ дүгнэлт үйлдэж ирүүлсэн БТХт холбогдох 2326000760067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                              

         

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжны 5 тоотод байх гэртээ хохирогч Д.Аийг нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хацрын төвгөрт шарх, зүүн хацар, шанаа, хамар, баруун хацрын төвгөрт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõ íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгч Т.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Өвөрхангай аймагт оршин суух хаягтай эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Манай А гээд найз байдаг, бид гэр бүлийн найзууд байгаа юм. Тэр үед юм ууцгаагаад тэгээд унтаж байсан чинь чи пиво уучихсан юм уу гээд босгож ирээд болохгүй байхаар нь цохиод авсан нь миний буруу юм байгаа юм аа. Би буруугаа хүлээн зөвшөөрөөд хэргээ шийдүүлэх гээд ороод ирсэн байна” гэв.

 

           Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х болон эхнэртэй нь найз нөхдийн холбоотой, гэрээр нь орж гардаг. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х, Саранцэцэг бид хэд Дайргын голд найз Отгоо гэх айлд очсон. Тэнд ганц 2 пиво ууж тэнд хоноод 31-ний өдөр үдээс өмнө аймагт ирсэн. Саранцэцэг хонохгүйгээр түрүүлээд явчихсан байсан. Аймагт ирээд хүргээд өгчих гэхээр нь 10-т буучихгүй юу гэсэн. Гэрт хамт очихгүй бол болохгүй гэсэн. Тэгээд 2 пиво аваадахъя гээд дэлгүүрээс 2 том пиво авч гэрт нь очсон. Гэрт нь эхнэр, хүүхдүүд нь байсан, эхнэртэй нь тэр авч ирсэн пивийг хувааж уусан. Тэгээд Саранцэцэгийнд очсон. Х бол тийшээ яваагүй унтаад хоцорсон. Тэгээл ирээд Саранцэцэг хамт 1 пиво хуваалцаж уучихаад 1 пиво авч өгчихөөд явсан. Тэгээд үлдсэн 1 пивийг Хын эхнэр бид 2 хуваагаад уугаад сууж байсан. Х эхнэртэйгээ ам муруйгаад байхаар нь би “чи яах гэж тэгж байдаг юм” гэсэн чинь намайг гараараа цохисон. Тэгээд би ухаан алдчихсан юм билээ. Эмнэлэг дээр ирчихсэн нүүр ам таг хавдчихсан байсан. Би жоохон согтолттой байсан 2-3 пиво уусан, гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас /,

 

            Гэрч Э.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би зах орчихоод гэртээ буцаж ирсэн. Аав гэртээ хоноогүй юм. Намайг зах орчихоод 14 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд манай гэрт ээж Эрдэнэбуян, ээжийн найз А эгч, аав Х, манай хоёр дүү Түвшинбаатар, Одбаяр нар байсан. Аав, ээж, А эгч гурав том пиво ууж байсан. Тэгээд ааваас бусад нь 16 цагийн үед Цээл гээд урагшаа 9 дүгээр хороонд айлд очсон. Тэндээс ээжийн бас нэг найз Саранцэцэг манайд ирээд хамт пиво ууж байгаад буцаад гэр лүүгээ явсан. Орой 19 цагийн үед А эгч гэрийн баруун баганын хойно сандал дээр баруун тийш харж сууж байснаа гэрийн баруун орон дээр хэвтэж байсан ааваас өчигдөр хамт явсан талаараа хэрүүл өдөөд байсан. Тэгснээ босож очоод зүүн мөр хэсэгт нь гараараа нэг алгадсан. Тэгсэн аав босож ирэнгүүтээ гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн А эгч сандал дээр сууж амаа дарж байсан. Амнаас нь цус гараад байсан. Тэгснээ гэрийн хоймор хэсэгт газарт ухаан алдаад ойччихсон. Нүдний доод хацрын хэсгээс нь цус гараад байсан. Бид нар дуудахаар сэрэхгүй байсан. Тэгээд эмнэлэг дуудаад, би бас цагдаа дуудсан. А эгч хэвтчихсэн сонин дуугараад байсан. Цус нь аймаар гараад байсан чинь аав өмсөж байсан цамцаа тайлаад шалан дээрх цусыг арчсанаа гараад явсан. Өмнөөс нь цагдаагийн машин ирж байсан чинь зүүн тал руу хашаа даваад гүйчихсэн. Аав одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. А эгчийг эмнэлэг ирээд авсан, ээж хамт эмнэлэг рүү явсан. ...Яриаг нь сайн анзаараагүй өчигдөр явсан тухайгаа яриад хэрэлдээд байсан. Хэвтэж байгаад босож ирээд гараараа цохисон баруун гараараа цохисон байх, А эгч босоо байснаа цохингуут сандал дээр суугаад амаа дарж байсан. Цохингуут нь цус урсаад гарсан. Тэгээд сууж байснаа гэрийн хойд тал руу ухаан алдаад ойччихсон. Тэгээд хөдлөөгүй, эвгүй дуугараад, гар нь салгалаад байсан. Ухаангүй байхад нь эмнэлэг дуудаад өөрийн гар утсаараа зургийг нь дарсан. Аав бараг эрүүл байсан. А эгч нэлээн согтсон байсан. Ээж согтуу гэхдээ гайгүй байсан. Намайг ирэхэд нэг том пиво уусан, машин дотор ээжийн найз Сараа эгчийг ирэхэд бас нэг том пиво уусан, яг цохихын өмнө нэгийг задлаад ууж байсан. Архи бол уугаагүй. Ажил хийдэггүй, хааяа хөдөө явчихаад байж байдаг, архи уучихаараа харгис зантай. Эрүүлдээ бол гайгүй байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №100 дугаартай “...1. Үзүүлэгч Д.Аийн биед зүүн хацрын төвгөрт шарх, зүүн хацар, шанаа, хамар, баруун хацрын төвгөрт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

            5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/,

 

           Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2326000760067 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол,

 

          Шүүгдэгч Т.Хын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 29, 64-66 хуудас/ зэрэг болно.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч Ц.Нэргүй  шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжны 5 тоотод байх гэртээ хохирогч Д.Аийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хацрын төвгөрт шарх, зүүн хацар, шанаа, хамар, баруун хацрын төвгөрт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.А, гэрч Сүнжидмаа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 100 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжны 5 тоотод байх гэртээ хохирогч Д.Атай таарамжгүй харилцаа үүссэний улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл гаргасан. Энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлсөн одоо бол нэхэмжлэх зүйлгүй байгаа учраас хохиролгүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Хт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Т.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 2 дугаар багийн 2 дугаар гудамжны 5 тоотод байх гэртээ хохирогч Д.Аийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хацрын төвгөрт шарх, зүүн хацар, шанаа, хамар, баруун хацрын төвгөрт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

  Шүүгдэгч Т.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Хохирогч Д.Аийн “...Х болон эхнэртэй нь найз нөхдийн холбоотой, гэрээр нь орж гардаг. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х, Саранцэцэг бид хэд Дайргын голд найз Отгоо гэх айлд очсон. Тэнд ганц 2 пиво ууж тэнд хоноод 31-ний өдөр үдээс өмнө аймагт ирсэн.  Аймагт ирээд хүргээд өгчих гэхээр нь 10-т буучихгүй юу гэсэн. Гэрт хамт очихгүй бол болохгүй гэсэн. Тэгээд 2 пиво аваадахъя гээд дэлгүүрээс 2 том пиво авч гэрт нь очсон. Гэрт нь эхнэр, хүүхдүүд нь байсан, эхнэртэй нь тэр авч ирсэн пивыг хувааж уусан. Тэгээд Саранцэцэгийнд очсон. Х бол тийшээ яваагүй унтаад хоцорсон. Тэгээд ирээд Саранцэцэг хамт 1 пиво хуваалцаж уучихаад 1 пиво авч өгчихөөд явсан. Тэгээд үлдсэн 1 пивийг Хын эхнэр бид 2 хуваагаад уугаад сууж байсан. Х эхнэртэйгээ ам муруйгаад байсан, би чи яах гэж тэгж байдаг юм гэсэн чинь намайг гараараа цохисон. Тэгээд би ухаан алдчихсан юм билээ, эмнэлэг дээр ирчихсэн нүүр ам таг хавдчихсан байсан. Би жоохон согтолттой байсан 2-3 пиво уусан, гомдолгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

 

            Гэрч Э.Сүнжидмаагийн “...Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр намайг зах орчихоод 14 цаг өнгөрч байхад гэртээ орж ирэхэд манай гэрт ээж Эрдэнэбуян, ээжийн найз А эгч, аав Х, манай хоёр дүү Түвшинбаатар, Одбаяр нар байсан. Аав, ээж, А эгч гурав том пиво ууж байсан. Тэгээд ааваас бусад нь 16 цагийн үед Цээл гээд урагшаа 9 дүгээр хороонд айлд очсон. Тэндээс ээжийн бас нэг найз Саранцэцэг манайд ирээд хамт пиво ууж байгаад буцаад гэр лүүгээ явсан. Орой 19 цагийн үед А эгч гэрийн баруун баганын хойно сандал дээр баруун тийш харж сууж байснаа гэрийн баруун орон дээр хэвтэж байсан ааваас өчигдөр хамт явсан талаараа хэрүүл өдөөд байсан. Тэгснээ босож очоод зүүн мөр хэсэгт нь гараараа нэг алгадсан. Тэгсэн аав босож ирэнгүүтээ гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. А эгч сандал дээр сууж амаа дарж байсан амнаас нь цус гараад байсан. Тэгснээ гэрийн хоймор хэсэгт газарт ухаан алдаад ойччихсон. Нүдний доод хацрын хэсгээс нь цус гараад байсан, бид нар дуудахаар сэрэхгүй байсан. Тэгээд эмнэлэг дуудаад, би бас цагдаа дуудсан. А эгч хэвтчихсэн сонин дуугараад байсан. Цус нь аймаар гараад байсан чинь аав өмсөж байсан цамцаа тайлаад шалан дээрх цусыг арчсанаа гараад явсан. Өмнөөс нь цагдаагийн машин ирж байсан чинь зүүн тал руу хашаа даваад гүйчихсэн. А эгчийг эмнэлэг ирээд авсан, ээж хамт эмнэлэг рүү явсан. ...Яриаг нь сайн анзаараагүй өчигдөр явсан тухайгаа яриад хэрэлдээд байсан. Хэвтэж байгаад босож ирээд гараараа цохисон, баруун гараараа цохисон байх. А эгч босоо байснаа цохингуут сандал дээр суугаад амаа дарж байсан. Цохингуут нь цус урсаад гарсан. Тэгээд сууж байснаа гэрийн хойд тал руу ухаан алдаад ойччихсон. Тэгээд хөдлөөгүй, эвгүй дуугараад, гар нь салгалаад байсан. Ухаангүй байхад нь эмнэлэг дуудаад өөрийн гар утсаараа зургийг нь дарсан. Аав бараг эрүүл байсан. А эгч нэлээн согтсон байсан. Ээж согтуу гэхдээ гайгүй байсан. Аав ажил хийдэггүй, хааяа хөдөө явчихаад байж байдаг, архи уучихаараа харгис зантай. Эрүүлдээ бол гайгүй байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №100 дугаартай “...1. Үзүүлэгч Д.Аийн биед зүүн хацрын төвгөрт шарх, зүүн хацар, шанаа, хамар, баруун хацрын төвгөрт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

            5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/,

 

Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2326000760067 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

           Шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.А, гэрч Э.Сүнжидмаа нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №100 дугаартай шинжээчийн дүгнэлт  зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

          Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Хын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон  тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Хт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна гэж дүгнэв.

 

 Хохирогч Д.А нь шүүхэд “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардалд 500,000 төгрөг өгсөн” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Хыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “....Шүүгдэгч Т.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан яллах нөхцөл байдалд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс бол хохирол гомдол нэхэмжлэх кзүйл байхгүй гэсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг нь нийгмийн аюулын чанар хэр хэмжээд хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт 500,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Эд мөрийн баримтаар хүлээн авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүгдэгч Т.Х нь бусдын биед санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлүүлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэхэд оршиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн учраас хөнгөрүүлэх нөхцөл байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх нөхцөл байдал бол энэ хэрэгт тогтоогдохгүй байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа хүсэл зоригийг харгалзаж улсын яллагчийн санал гаргаж байгаа торгуулийн ялыг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг   цээрлүүлэх,    нийгэмшүүлэхэд    орших   шударга    ёсны    болоод    гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч   Т.Хт    эрүүгийн    хариуцлага     хүлээлгэхдээ  гэмт хэрэг үйлдэж    учруулсан   хохирлоо  төлсөн    гэсэн   Эрүүгийн  хуулийн   ерөнхий    ангийн     6.5 дугаар зүйлийн   1 дэх    хэсгийн   1.2-т   заасан   эрүүгийн   хариуцлагыг     хөнгөрүүлэх     нөхцөл    байдал,     гэмт     хэрэг    үйлдсэн    нөхцөл    байдал,      учирсан   хохирол,   хор    уршгийн   шинж   чанар,   гэмт    хэрэг     үйлдсэн     гэм    буруугаа    хүлээн     зөвшөөрсөн   шүүгдэгчийн     хувийн   байдал,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”-аар хуульчилсан.

 

          Шүүгдэгч Т.Х нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг оногдуулах шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Х нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн 12 тоотод оршин суух хаягтай, одоо тус сумын 10 дугаар багийн 49 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг талаар мэдүүлсэн, хэрэгт  байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа авагдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч Д.Ат 500,000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч БТХыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч БТХыг хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-д зааснаар шүүгдэгч Т.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 5. Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ат 500,000 төгрөг төлсөн, хохирогч Д.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ