| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00227/И |
| Дугаар | 00244 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 00244
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00244 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, Хар бургууд овогт Л-ын Л / /-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 1,831,800 төгрөг, зээлийн хүү 130,081 төгрөг, алданги 65,041 төгрөг, нийт 2,026,922 /хоёр сая хорин зургаан мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 153/201900227/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Л нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сум хөгжүүлэх сангаас уран гар төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 3.000.000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.
Зээл зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэн Д.Л энэ хугацаанд 1,168,200 төгрөг төлж одоо үндсэн зээлийн 1,831,800 төгрөг, хүү 130,081 төгрөг, алданги 65,041 төгрөг, нийт 2,026,922 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү....гэжээ.
Хариуцагч Л.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 1956 оны 4 сарын 02-ны өдөр төрсөн. Би 2012 оны 11 сарын 01-нд Сум хөгжүүлэх сангаас Уран гар төсөл хэрэгжүүлэхээр 3,000,000 төгрөгийн зээлийг авсан. Одоо үлдэгдэл 2,026,922 төгрөгийг 2019 оны 6 сард багтаан сум хөгжүүлэхийн 0000100161655401 тоот зээлийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь Л.Лд холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 1,831,800 төгрөг, зээлийн хүү 130,081 төгрөг, алданги 65,041 төгрөг, нийт 2,026,922 /хоёр сая хорин зургаан мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Л нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 1,831,800 төгрөг, зээлийн хүү 130,081 төгрөг, алданги 65,041 төгрөг, нийт 2,026,922 /хоёр сая хорин зургаан мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 47,381 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Лгээс 2,026,922 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,381 төгрөгийн тал хувь болох 23,690.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Л.Л нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Лд холбогдох, Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 1,831,800 төгрөг, зээлийн хүү 130,081 төгрөг, алданги 65,041 төгрөг, нийт 2,026,922 /хоёр сая хорин зургаан мянга есөн зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,026,922 /хоёр сая хорин зургаан мянга есэн зуун хорин хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 47,381 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Лгээс улсын тэмдэгтийн хураамж 47,381 төгрөгийн тал хувь болох 23,690.5 /хорин гурван мянга зургаан зуун ерэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Л нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ