Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

 

                                2023/ШЦТ/113

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

АрХгай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анХ шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Хохирогч: Ш.Д

Шүүгдэгч: Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

АрХгай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Жовогт Чын Бд холбогдох 2212000000298 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр АрХгай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто замын мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А аймгийн Ц сумын Ц багийн .. гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х Жовогт Чын Б /РД:.../

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ АрХгай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохио хорооллын 19-07 тоотод 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Дн биед хэвлийн битүү гэмтэл буюу давсгийн орой хэсгийн 3 сантиметр урагдал, суганы урд шугамаар зүүн талын 8 дугаар хавирганы цууралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хуралдаанд хохирогч Ш.Дн мэдүүлсэн: ...Нөхөр маань нас барчихаад 49 хоног нь дуусаагүй байхад аав маань нас бараад сэтгэл санаа их хямралтай байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр жимсэнд явж салхинд гарах гээд ГОгэдэг ахынд очсон. Тэнд ах согтуу байсан бөгөөд нэмж архи авч уугаад шөнө унтаж байтал нэг хүн орж ирээд хүйсний доошоо гэдэс рүү 2 гараараа хүчтэй цохиод байсан. Би болиулах гээд хүчрээгүй тухайн үед ухаан алдсан. Өглөө нь ГОахыг түргэн дуудъя гэхээр нь гайгүй болчих байх гээд 2-3 хоног харсан боловч зүгээр болохгүй байхаар нь эмнэлэгт очиж хагалгаанд орсон. 10 хоног хоол унд идэж чадахгүй маш хүнд байсан. Одоо ч ажил хийх боломжгүй болсон бөгөөд гомдолтой байна. Бын ах нь 500.000 төгрөг өгсөн. 2022 оны 10 дугаар сараас халамжийн 288.000 төгрөгийн картаа өгсөн. Энэ мөнгийг би авч байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх 8 сая төгрөгийг нэхэмжилж байна. 8 сая төгрөгөөс авсан 2.715.390 төгрөгийг хасч тооцно гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000298 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Дн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотод амьдарч байгаад төрсөн аавын бие АрХгай аймагт тааруу гээд 2022 оны 04 дүгээр сард ирсэн. Тэгээд аавыгаа сахиж байгаад 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аав минь бурХ болсноос хойш 49 хоногийг нь хүлээгээд АрХгай аймагт байсан. Тэгээд нутгийн ах болох Огэж дууддаг айлд орж гардаг байсан тул 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Оахын гэр болох АрХгай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохио хорооллын 19-07 тоот гэрт нь очиход Оах архи уучихсан согтуу байсан бөгөөд намайг ирлээ гээд дэлгүүр ороод гурил, будаа, нэг шил архи авсан. Тэрийг нь хамт уусан. Би Оахынд өдөр 15 цагийн үед ирсэн байх. Тухайн үед цаг хараагүй. Тэгээд гадаа бороо ороод их бүрхэг өдөр байсан. Би уг нь Оахынд жимсэнд явах санаатай очсон байсан. Сүүлдээ архи уугаад жимсэнд явах худлаа болсон. Би аавындаа гэртээ ганцаараа амьдарч байгаа бөгөөд аавынх руугаа яваагүй юм. Тэгээд ойр зуурын юм яриад унтах болсон. Оах орон дээрээ унтаад, би газарт авдрынх нь урд унтахаар хэвтсэн. Тэгсэн чинь шөнө дунд болж байхад нэг эмэгтэй хүн орж ирсэн бөгөөд араас нь нэг хөгшин, согтуу хүн орж ирсэн. Дараа нь орж ирсэн эмэгтэй согтуу байсан бөгөөд лавлаж харсан чинь М гэх эмэгтэй байсан. Өмнө нь орж ирсэн М гэх эмэгтэй гараад явчихсан. Б нь Оахтай үлдэгдэл архийг уугаад Отасраад унтчихсан. Б нь миний нөмөрч байсан адъяалыг хуулаад, тухайн үед Огийн гэр харанхуй, цонхоор сарны туяа тусч байсан, тухайн хөгшин хүн миний нөмөрсөн бүтээлгийг хуулаад намайг татаад байхаар нь би царайг нь харахад хөгшин хүн байсан. Тэгснээ миний өвдөг дээр сууснаа, гэдэс, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа маш хүчтэй цохихоор нь би та болиоч ээ гээд нэлээн чанга орилсон. Үйлдлээ зогсоохгүй байсан, нэлээн согтуу байсан. Тэгээд Оахыг дуудахад сэрэхгүй байсан. Тэгж байгаад гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд буцаад гараад яваад өгсөн. Би үүр цайтал ёолсон. Маргааш өглөө нь болсон зүйлийн талаар Оахад хэлсэн. Тэгээд Оах цагдаа дуудах уу гэхээр нь би яах юм, гайгүй болох байх гээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Шөнө орж ирсэн. М маргааш өглөө нь орж ирэхээр нь Б гэх хүн намайг зодсон гэж хэлэхэд балай чинь тэгээд юу гэж хэлээд гараад явсан. Оах надад хэлэхдээ Б, М 2 байнга архи уудаг гэж хэлсэн. Тэгээд Б гэх хүний утасны дугаарыг нь олоод утсаар ярьсан чинь би зодоогүй шүү дээ гээд утсаа тасалсан. Би тухайн үед босч чадахгүй Оахынд нэлээн хэд хоносон. Би анХдаа сав суулга гарсан юм байх л гэж бодсон. Тэгээд сүүлдээ босч чадахгүй нэг л биш болоод эмнэлгийн байгууллага дуудсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж очоод үзүүлэхэд давсаг хагарсан гээд хагалгаанд ороод эмнэлэгт нэлээн олон хоног хэвтээд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан. Би Б гэх хүнийг өмнө нь харж байгаагүй, шалтгаан гэх зүйл байгаагүй. Архи уусандаа согтуурхаад, хүнтэй андуурч зодсон байх. Гараараа гэдэс, хэвлий хэсэг рүү гараараа олон удаа маш хүчтэй цохисон. Оах надад хэлэхдээ Мтэй Б чинь явалддаг, Мийн нөхөр нь шоронд байгаа гэж хэлсэн. Б гэх хүн намайг Мтэй андуурч миний бүтээлгийг хуулсан байх. Бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаагүй. Намайг хүчиндсэн асуудал огт гаргаагүй. Тухайн үед О, Б, бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. Хааяа миний 2 бөөр өвддөг, зүрхээр хатгаж өвддөг. Өөр өвчин байхгүй. Миний давсаг гэдэс дотор хагараад бусад дотор эрхтнийг гэмтээсэн. Одоо эмчилгээтэй байна. Эмнэлэгт байхад Б гэх хүн надтай ирж уулзаад буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Эмчилгээний мөнгө төгрөг барагдуулна гэж хэлсэн. Надад одоогоор Б гэх хүн хохирол, төлбөр барагдуулаагүй. Би одоогоор би ажил төрөл хийж чадахгүй байна. Хөдөлмөрийн чадваргүй байна. Эмчилгээний зардал нэхэмжилнэ. Хэдэн төгрөг нэхэмжлэхээ тооцоолоогүй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мын мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ буюу АрХгай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн Арслан цохио хорооллын 19-07 тоот гэртээ байхад үдээс хойш гаднаас Д нь ганцаараа орж ирсэн. Тухайн үед би согтуу байсан бөгөөд гадуур хүмүүстэй архи уугаад орж ирсэн байсан. Д нь манайхаар орж гардаг хүн байгаа юм. Тэгсэн чинь орой 20-23 цагийн хооронд манайд М орж ирээд удаагүй байсан чинь Б гаднаас орж ирсэн. М нь удалгүй гараад явсан. Тухайн үед би гэртээ үлдэгдэл архиа уугаад тасраад унтаад өглөө сэрсэн чинь Д надад Хдаж хэлэхдээ шөнө Б гэх хүн намайг зодсон, миний өвдөг дээр гараад гараараа элэг, гэдэс хэсэг рүү маш хүчтэй цохиод, хүчтэй базсан гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдэх үү, эмнэлэг дуудах уу гэхэд Д яах юм гээд байсан. Намайг босоход Б яваад өгсөн. Д бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд манайд 3 хоноод намайг гадуур явж байхад явчихсан байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Сураг сонсоход эмнэлэгт хэвтсэн сурагтай байсан. Дг Б зодсон. Би гэхдээ хэрхэн, яаж зодсоныг нь хараагүй. Тухайн үед би согтуу байсан юм. Манайд Баас өөр хүн байгаагүй юм. Шөнө хэдэн цагт явсныг мэдэхгүй байна. Б нь манай гудамжинд айлын хашаанд хэсэг хугацаанд байхад нь танилцаж хамт архи уудаг байсан. Ганц бие, миний насны хүн байгаа юм. Надаас хэдэн насаар ах ч байж магадгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, архи дарс уугаад явдаг хүн байгаа юм. Одоо манай гудамжинд байхаа больсон. Би Быг хаана байгааг нь мэдэхгүй байна. Манай гэрийг мэддэг учир архи уусан үедээ шууд ороод ирдэг. Би ганцаараа амьдардаг, архи нэлээн уудаг учир архины хүмүүс манайхаас салдаггүй юм. Д тухайн үед манайд ирэхдээ архи уучихсан ирсэн. Ер нь архи уудаг хүн байгаа юм. Миний ууж байсан архинаас уусан. Би 0.75 “Хараа” нэртэй архи ууж байсан юм. Би тэр талаар огт мэдэхгүй байна. Б манайд өдөр нь согтуу орж ирсэн, орой нь мөн согтуу орж ирснийг мэдээд байгаа. Тэгээд би унтаад өгсөн. Би орон дээр унтаад Д орны толгойны дээр газар хэвтэж байсан. Быг өдөр орж ирэхэд Д манайд ирчихсэн байсан. Д нь манайд анх ирэхдээ хэд хоног архи уучихсан шарталттай, хордлоготой байна гэсээр алхаж орж ирсэн. Гэдэс өвдлөө гэж юм ярихгүй байсан. Д, Б нар хоёулаа ганц бие хүмүүс. Бтай хаваржингаа архи уусан. Б нь архи уухаараа ширүүн зантай хүн байгаа юм. Д бас архи уудаг хүн байгаа юм. Намайг хүмүүс Огэж дууддаг бөгөөд М гэсэн нэрээр танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мийн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Оахын гэрт очсон юм. Тухайн үед цаг нарийн хараагүй, их л орой болсон байсан. Оахынд усны сав авах гээд гарсан. Миний араас Б ах согтуу орж ирээд би зөрөөд гарсан. Дахиж тэднийд ороогүй. Маргааш өглөө нь Оахынд дахиад очсон чинь Д урд шөнө Б ахад зодуулчихсан гээд босч чадахгүй хэвтэж байсан. Би тэгээд яаж байгаа юм болоо, яаж зодсон юм гэхэд дээр нь гарч байгаад гараараа цохисон гэж л Д өөрөө надад хэлсэн. Хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтээд давсаг нь хагараад хагалгаанд орсон сураг байсан. Намайг Оахынд ороход Оах, Д хоёр согтуу байсан. Өөр хүн байгаагүй. Араас Б орж ирээд би зөрөөд гарсан. Д надад хэлснээр Б ах дээр нь гарч байгаад гараараа цохисон гэж хэлсэн. Энэ талаар Осайн мэдэж байгаа байх. Би хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. Би Д болон Б нартай өмнө нь архи хамт ууцгааж байсан. Зан байдлыг нь сайн мэдэхгүй байна. Б ах эрхэлсэн ажилгүй, ганц бие хөгшин хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Бын мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй. Би хуульд заасан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би Ш.Дд боломжоороо 200.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Дахиад боломжоороо мөнгө өгнө. Хохирол, төлбөр барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/

АрХгай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ш.Дн биед хэвлийн битүү гэмтэл /давсагны орой хэсгийн /Зсм/ урагдал, суганы урд шугамаар зүүн талын 8-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Давсагны урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн талын 8-р хавирганы цууралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Давсагны урагдлын улмаас хэвлий, аарцгийн хөндийд шингэн хурж хэвлийн шээсэн гялтантас /үрэвслээр/ хүндэрсэн байна. Хэвлийг нээж шалгах, давсагны урагдал оёх, хэвлийг угаах, гуурс тавих хагалгаа хийгджээ...гэх дүгнэлт /хх-ийн 33-37 хуу/

 

АрХгай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 538 тоот албан бичиг /хх-ийн 101 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 хуу/

Ч.Бын хүсэлт /хх-ийн 129 хуу/

Хохирогч Ш.Дн хүсэлт /хх-ийн 130 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга 2 хуудас, мөнгөн шилжүүлэг 1 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар АрХгай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохио хорооллын 19-07 тоотод 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Дн биед хэвлийн битүү гэмтэл буюу давсгийн орой хэсгийн 3 сантиметр урагдал, суганы урд шугамаар зүүн талын 8 дугаар хавирганы цууралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохио хорооллын 19-07 тоотод 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Дн биед хэвлийн битүү гэмтэл буюу давсгийн орой хэсгийн 3 сантиметр урагдал, суганы урд шугамаар зүүн талын 8 дугаар хавирганы цууралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Ш.Дн мэдүүлсэн “Б нь миний нөмөрч байсан адъяалыг хуулаад, тухайн үед Огийн гэр харанхуй, цонхоор сарны туяа тусч байсан, тухайн хөгшин хүн миний нөмөрсөн бүтээлгийг хуулаад намайг татаад байхаар нь би царайг нь харахад хөгшин хүн байсан. Тэгснээ миний өвдөг дээр сууснаа, гэдэс, хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа маш хүчтэй цохихоор нь би та болиоч ээ гээд нэлээн чанга орилсон. Үйлдлээ зогсоохгүй байсан, нэлээн согтуу байсан. Тэгээд Оахыг дуудахад сэрэхгүй байсан. Тэгж байгаад гараад явчихсан. М маргааш өглөө нь орж ирэхээр нь Б гэх хүн намайг зодсон гэж хэлэхэд балай чинь тэгээд юу гэж хэлээд гараад явсан гэсэн. Би тухайн үед босч чадахгүй Оахынд нэлээн хэд хоносон. Би анХдаа сав суулга гарсан юм байх л гэж бодсон. Тэгээд сүүлдээ босч чадахгүй нэг л биш болоод эмнэлгийн байгууллага дуудсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж очоод үзүүлэхэд давсаг хагарсан гээд хагалгаанд ороод эмнэлэгт нэлээн олон хоног хэвтээд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,

            гэрч С.Мын мэдүүлсэн “Тухайн үед би гэртээ үлдэгдэл архиа уугаад тасраад унтаад өглөө сэрсэн чинь Д надад Хдаж хэлэхдээ шөнө Б гэх хүн намайг зодсон, миний өвдөг дээр гараад гараараа элэг, гэдэс хэсэг рүү маш хүчтэй цохиод, хүчтэй базсан гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдэх үү, эмнэлэг дуудах уу гэхэд Д яах юм гээд байсан. Намайг босоход Б яваад өгсөн. Д бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд манайд 3 хоноод намайг гадуур явж байхад явчихсан байсан. Сураг сонсоход эмнэлэгт хэвтсэн сурагтай байсан. Дг Б зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

            гэрч М.Мийн мэдүүлсэн “Миний араас Б ах согтуу орж ирээд би зөрөөд гарсан. Маргааш өглөө нь Оахынд дахиад очсон чинь Д урд шөнө Б ахад зодуулчихсан гээд босч чадахгүй хэвтэж байсан. Би тэгээд яаж байгаа юм болоо, яаж зодсон юм гэхэд дээр нь гарч байгаад гараараа цохисон гэж л Д өөрөө надад хэлсэн. Хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтээд давсаг нь хагараад хагалгаанд орсон сураг байсан. Д надад хэлснээр Б ах дээр нь гарч байгаад гараараа цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

            өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Бын яллагдагчаар мэдүүлсэн “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би Ш.Дд боломжоороо 200.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Дахиад боломжоороо мөнгө өгнө. Хохирол, төлбөр барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/,

хохирогч Ш.Дн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг Хгаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн Хгаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг Хгалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Х Жовогт Чын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохио хорооллын 19-07 тоотод 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Дн биед хэвлийн битүү гэмтэл буюу давсгийн орой хэсгийн 3 сантиметр урагдал, суганы урд шугамаар зүүн талын 8 дугаар хавирганы цууралт бүхий гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн Хгаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа нотлох баримтаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Ч.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ш.Д нь шүүгдэгч Ч.Баас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч Ч.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэж, хохирогчийн нэхэмжилсэн 8.000.000 төгрөгийн хохирлоос түүний авсан 2.715.390 төгрөгийг хасч, үлдэх 5.284.610 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х Жовогт Чын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ш.Дн нэхэмжилсэн 5.284.610 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор АрХгай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Р.АЛТАНЦЭЦЭГ