| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00226/И |
| Дугаар | 00245 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 00245
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00245 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт оршин суух, Хулгай цувдаг овогт Д-ийн Нт / /-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,400,000 төгрөг, зээлийн хүү 259,266 төгрөг, алданги 129,633 төгрөг, нийт 2,788,899 /хоёр сая долоон зуун наян найман мянга найман зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 153/201900226/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Н нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Сарнай үсчин төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 6.000.000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.
Зээл зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч одоо хүртэл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байна.
Иргэн Д.Н энэ хугацаанд 3,600.000 төгрөг төлж одоо үндсэн зээлийн 2,400,000 төгрөг, хүү 259,266 төгрөг, алданги 129,633 төгрөг, нийт 2,788,899 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү....гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Д.Н нь Эрдэнэбүрэн сумын тамгын газраас үсчин ажиллуулах чиглэлээр сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн. Цаашид зээлийн үлдэгдэл болох 2,788,899 төгрөгийг төлөх болно. Татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь Д.Нт холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,400,000 төгрөг, зээлийн хүү 259,266 төгрөг, алданги 129,633 төгрөг, нийт 2,788,899 /хоёр сая долоон зуун наян найман мянга найман зуун ерэн ес/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,400,000 төгрөг, зээлийн хүү 259,266 төгрөг, алданги 129,633 төгрөг, нийт 2,788,899 /хоёр сая долоон зуун наян найман мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 59,572 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Нээс 2,788,899 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59,572 төгрөгийн тал хувь болох 29,786 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Д.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийгдурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Нт холбогдох, Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 2,400,000 төгрөг, зээлийн хүү 259,266 төгрөг, алданги 129,633 төгрөг, нийт 2,788,899 /хоёр сая долоон зуун наян найман мянга найман зуун ерэн ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,788,899 /хоёр сая долоон зуун наян найман мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 59,572 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Нээс улсын тэмдэгтийн хураамж 59,572 төгрөгийн тал хувь болох 29,786 /хорин есөн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ