| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 168/2017/0012/э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-01-11 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 11
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогч Г.
Шүүгдэгч Ц. нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох *******1611000456 дугаартай эрүүгийн хэргийг *******16 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******оны ******* сарын *******-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баянтүмэн сумын * дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1993 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 147 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 174 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 93 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн *******06 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн *******07 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн *******09 оны 08 сарын 31-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн *******13 оны ******* сарын 08-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******15 оны 11 сарын *******-ны өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* . РД..................
Шүүгдэгч ******* овогт нь ялтай байдалтай байхдаа согтуугаар *******16 оны 10 сарын *******-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 14-10 тоотод иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолд/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би *******16 оны 10 сарын *******-ны өглөө эхнэртэйгээ муудаад гэрээсээ гарсан юм. Тэгээд орж “ах нь архиа гартал жаахан унтчихъя” гэж хэлээд унтсан. Тэгээд би унтаж байгаад цуг гараад явж байтал найз , нартай таарсан. “манайд очиж архи ууя” гэхээр нь би г үлд гэхэд үлдэхгүй гээд дагаад явсан. , очоод архи ууж байгаад би т “Одоо чи архи уухаа боль, гэртээ харь” гэсэн. согтохоороо олон юм яриад байдаг юм. Тэгэхэд “яадаг юм, би архи ууна” гэхээр нь би нүүр лүү нь 2 удаа алгадсан. Өглөө нь би сэрээд эхнэр рүүгээ залгахад “Чи г зодсон байна, би эмнэлэгт үзүүлсэн” гэж хэлсэн. Би өөрийн үйлдлээ буруутай гэж үзэж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөө ахынхаа үгнээс зөрөөд байдаг юм. Тухайн үед би “миний архи уух чамд ямар хамаатай юм бэ” гээд ахдаа алгадуулсан. Би өөрийгөө буруутай гэж үзэж байна гэв.
Гэрч хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би *******16 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн өглөө өөрийн гэр болох 10 дугаар баг Ялалтын 14-10 тоотоос гараад 6 дугаар багт байрлах “Шүр” зах дээр өөрийн найз болох тай таарч бид хоёр 6 дугаар баг СМУ-гийн хашаанд байрлах “Баяннуур” кафед орж Ерөөл гэх архийг хувааж уугаад тэндээсээ гараад бид хоёр манай гэр рүү явж байхад 21 цагийн орчимд 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг гэх баарны гадаа өөрийн найз болох *******ай таарсан. өөрийн хамтран амьдрагч хүү болох ё хамт явж байсан. …Тэгээд манай гэрт очоод дэлгүүрээс авсан архиа ууж байхад т “Чи одоо болно, 2-3 хундага архи уулаа гэр рүүгээ яв, чи дандаа болсон асуудлыг ээждээ хэлдэг, тэгээд бас намайг гэр рүүгээ оруулдаггүй биз дээ” гэхэд өөдөөс нь хэрүүл маргаан үүсгээд байсан. Тухайн үед орон дээр сууж байсан харин өөдөөс нь хараад газарт сууж байсан болохоор өөдөөс нь хөлөөрөө жийгээд 2-3 удаа алгадахад босоод манай гэрээс гарахдаа та гурвыг нийлээд намайг зодсон гэж ээждээ хэлнэ гээд гараад явсан гэжээ. / хх-ийн 25-26/
Гэрч хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би *******16 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 14 цагийн орчим “Шүр” зах дээр өөрийн найз болох той таарч бид хоёр 6 дугаар баг СМУ-гийн хашаанд байрлах “Баяннуур” кафед орж Ерөөл гэх архийг хувааж уугаад тэндээсээ гараад бид хоёр гийн гэр рүү явж байхад 21 цагийн орчимд 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мустанг гэх баарны гадаа өөрийн найз болох *******ай таарсан. өөрийн хамтран амьдрагч хүү болох н хамт явж байсан. …Тэгээд гийн гэр рүү явах замдаа т хандан “гэр рүүгээ яв үлд” гэж хэлэхэд үгэнд нь орохгүй хамт явсан юм. гийн гэрт нь очоод дэлгүүрээс авсан архиа ууж байхад нь т хандан “Чи одоо болно, 2-3 хундага архи уулаа гэр рүүгээ яв, чи дандаа болсон асуудлыг ээждээ хэлдэг, тэгээд бас намайг гэр рүүгээ оруулдаггүй биз дээ” гэхэд өөдөөс нь хэрүүл маргаан үүсгээд байсан. Тухайн үед 2 удаа хацар орчимд нь алгадахад босоод гэрээс гарсан. Гарахдаа та нарыг намайг зодсон гэж ээждээ хэлнэ гээд гараад явсан гэжээ. / хх-ийн 27-28/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн *******16 оны 10 сарын 26-ны өдрийн 809 тоот актын дүгнэлтэд
1. Г.н биед зүүн чамархайн өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо бүхий зүйлийн 3-оос доошгүй удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
3. Дээрх зүүн чамархайн өнгөц шарх, уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-15/
Гэрч Б. мэдүүлэг / хх-ийн 21-22/
Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 35/
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ц.ын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 56/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь ялтай байдалтай байхдаа согтуугаар *******16 оны 10 сарын *******-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Ялалтын 14-10 тоотод иргэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь зүүн чамархайн өнгөц шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.н хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч , Д., Б. нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн *******16 оны 10 сарын 26-ны өдрийн 809 тоот актын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц. нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, ялтай байх хугацаандаа, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц. нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц. урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн *******13 оны ******* сарын 08-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******15 оны 11 сарын *******-ны өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч өршөөн хэлтрүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.
Шүүгдэгч Ц. нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000 төгрөгийг битүүмжилсэн *******16 оны 11 сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц. нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Ц.ын эдлэх 1 /нэг/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.
4. Ялтан Ц. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 10000 төгрөгийг битүүмжилсэн *******16 оны 11 сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.ын урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, эдлэх ялыг *******17 оны 01 сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ