Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 118/ШШ2020/0002

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус ******* Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.******* 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 10 дугаар актын холбогдох хэсэг буюу 963 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Байгаль орчин, аялал жуучлалын газар нь Улсын ахлах байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр актын холбогдох хэсгийн илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Ойн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.1, 17.2.7, 17.2.11, 17.3.10, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь заалтууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, ******* ******* Засаг даргын хооронд байгуулсан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээний гэрээний 1 дүгээр хавсралтад байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, тус байгууллагуудын 2015 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасныг үндэслэн дараах хүсэлтийг тавьж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь ой хээрийн түймрийн багаж хэрэгслийн жагсаалт, нэхэмжлэлийн дагуу 2 330 000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 06-ний өдөр 10 нэр төрлийн 26 ширхэг 1 236 875 төгрөгийн гал унтраах багажийг хүлээн авсан. Онцгой байдлын газар 963 000 төгрөгийн 5 нэр төрлийн багаж хэрэгслийг хөрөнгийн дансандаа бүртгэн авч, гал унтраах үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тул 963 000 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцааагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар актын холбогдох хэсгийг илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ******* ******* Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 300 тоот албан бичгээр Санхүүгийн хяналт, аудитын алба, улсын ахлах байцаагч Б.*******д холбогдуулж санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар актын холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үеийн нягтлан бодогч байцаагчид бодит мэдээлэл өгөөгүй, бодит байдал дээр онцгой байдлын газар тухайн актаар тогтоосон 963000 төгрөгийн гал унтраах хэрэгсэлийг хэрэглэж байсан одоо ч хэрэглэж байх хариуцагчийн нэр, байр суурийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар актын холбогдох хэсэг буюу 963000 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь ... 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар актын холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж ...шүүх захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан албан хаагч бодит мэдээлэл, нотлох баримт гаргаж өгөөгүйгээс нөхөн төлбөрийн акт тогтоосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ...2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 10 дугаар актын холбогдох хэсгийн 963 000 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцлаа. Акт тогтоосон 963 000 төгрөгийн тоног төхөөрөмжийг ******* Онцгой байдлын газар ашиглаж байгаа нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт хийхээр 02 дугаар сарын 03-ны өдрийн 118/ШЗ2020/0022 дугаар шүүгчийн захирамжаар товложээ.

Нэхэмжлэгч ******* ******* Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.******* 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 10 дугаар актын холбогдох хэсэг буюу 963 000 төгрөгийн нөхөн төлбөрийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл анх шүүхэд гаргасан байна.

Товлогдсон шүүх хуралдааны өмнөх шатанд нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, маргаан бүхий захиргааны акт болох уг 2017 оны 10 дугаар актын холбогдох хэсэг буюу 963 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүсчээ.

Хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.******* нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад уг маргаан бүхий 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 10 дүгээр актын холбогдох хэсэг буюу 963 000 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар ирүүлжээ.

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг тийнхүү бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн уг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Б.******* 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 10 дугаар актын холбогдох хэсэг буюу 963 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ