| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00211/И |
| Дугаар | 00247 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 00247
| 2019 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 153/ШШ2019/00247 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух Илжигэд овогт С-н Ц / /-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,700,000 төгрөг, зээлийн хүү 500,882 төгрөг, алданги 250,441 төгрөг, нийт 4,451,323 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 153/201900211/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Баянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Ц нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сум хөгжүүлэх сангаас Цагаан баялаг төсөл хэрэгжүүлэхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 3.000.000 сая төгрөгийн зээл авч, зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлээ хугацаанд нь төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна 50 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болно.
Зээл зээлийн хүүг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иргэн С.Ц энэ хугацаанд 300.000 төгрөг төлж одоо үндсэн зээлийн 3.700.000 төгрөг, хүү 500882 төгрөг, алданги 250441 төгрөг, нийт 4451323 төгрөг төлөөгүй байгаа тул манай сумын сум хөгжүүлэх сангийн 0000100161655401 тоот дансанд зээлийг эргэн төлүүлж барагдуулж өгнө үү....гэжээ.
Хариуцагч С.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь С.Ц нь 2013 онд Ховд аймгийн Эрлдэнэбүрэн сумын ЗДТГ-аас 4,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-аас нэхэмжилж байгаа үндсэн зээл 3,700,000 төгрөг, хүү 500,882 төгрөг, алданги 250,441 төгрөг, нийт 4,451,323 төгрөгийг боломжоороо төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь С.Ц холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,700,000 төгрөг, зээлийн хүү 500,882 төгрөг, алданги 250,441 төгрөг, нийт 4,451,323 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ц нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,700,000 төгрөг, зээлийн хүү 500,882 төгрөг, алданги 250,441 төгрөг, нийт 4,451,323 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 86,171 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Цгээс 4,451,323 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,171 төгрөгийн тал хувь болох 43,085.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч С.Ц нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Цд холбогдох, Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,700,000 төгрөг, зээлийн хүү 500,882 төгрөг, алданги 250,441 төгрөг, нийт 4,451,323 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,451,323 /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 86,171 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Цгээс улсын тэмдэгтийн хураамж 86,171 төгрөгийн тал хувь болох 43,085.5 /дөчин гурван мянга наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ