Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.*******

          Улсын яллагч О.*******

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.******* /цахим/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Н.******* /цахим/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.*******

          Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2222000260063 дугаартай  хэргийг 2023 оны  01 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 29 настай эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт аймгийн ******* сумын 1 дүгээр баг “*******” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ийн ******* / РД:/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

    Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө тус аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” төрийн бус байгууллагын ойжуулалтын талбайн гүний худгийн насосс, цахилгааны утас болон бэхэлгээ олсыг тасалж дотогш унагаан дахин ашиглах боломжгүй болгосон, мөн цонхыг хагалж дотор нь байсан усан санг зүсэж ашиглах боломжгүй болгосны улмаас нийт 63.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийг хийгээгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 81/, яллагдагчаар дахин өгсөн: “Би хэрэг хийгээгүй учраас энэ хэргийн талаар огт мэдүүлэг өгөхгүй мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Манай эхнэр намайг анх гэр бүл болж байх үед чамайг ясаар чинь зуунаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө өдөр, хоногтой нь хэлж мэдүүлсэн боловч одоогоор өдрийг нь сайн санахгүй байна. Гэр бүлийн маргаанаас болж худгийг эвдэж гэмтээсэн гэж ойлгосон. Хохирлыг барагдуулахаар авга ахтайгаа нийлээд засч байгаа гэсэн мэдээлэл авсан. Худгийг засч хохирлыг барагдуулна байх гэж бодож байна. Одоо тавьсан мотор нь хүч муутай гэсэн учир хүчтэй сайн мотор сольж тавьж өгнө гэж ярьж байна. Үлдсэн хохирлыг хуваарилж төлнө гэсэн учир хохиролгүй болгоно гэж найдаж байна.” гэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлгч З.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би -д иргэдийг чадавхжуулах хэлтэст гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Уг хэрэгт өмнө нь хохирогчоор тогтоогдож байсан гийн // нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах болсон бөгөөд түүний хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч ажлаас чөлөөлсөн тул хохирогчоор тогтоогдохоор байгууллагын албан ёсны итгэмжлэлтэй ирсэн. Манай байгууллага цөлжилттэй тэмцэх зорилгоор аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 100га талбайд 100.000 мод тарихаар анх 2009 оноос эхлэн ойжуулалтын талбайг хариуцан ажилладаг юм. Одоо манай ойжуулалтын талбай нийт 75.000 орчим модтой, уг модыг арчлан хамгаалах ажлыг хариуцан явж байна. 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ойжуулалтын талбай, 2 гүний худаг, ухаалаг мотор зэрэг эд зүйлс хадлагад өртсөн. Ингээд албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсаны дагуу тухайн гүний худгийг эвдсэн хүн нь манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан ******* гэдэг хүн бусдад өс хонзон санасаны улмаас дээрх эд зүйлсийг дахин ашиглагдахгүй болгосон байна гэдгийг тогтоосон гэсэн. Дээрх гэм буруутай этгээдээр гүний худгийг яаралтай дахин шинээр байгуулахгүй бол  мод услах цаг ирчихсэн модоо усалж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар манай ойжуулалтын талбайн гэдэг хүн мэдээлсэн. ******* гэдэг хүн ойжуулалтын талбайн ахлагч гэдэг хүний нөхөр нь бөгөөд эхнэртэйгээ муудалцсан шалтгааны улмаас гүний худгийг эвдсэн гэх мэдээлэл авсан. Мөн цагдаагийн байгууллагаас шалгаад дээрх нөхцөл байдлыг тогтоосон байгаа. Манай ойжуулалтын талбайд 7 худаг байгаагаас 9 дүгээр талбайн 2 худаг ажиллагаагүй. Эвдэгдсэн 2 худаг нь 2, 3 дугаар талбай хэвийн ажиллагаатай байсан. 4, 5 дугаар худаг эвдэгдсэн. Хэрэв манай гүний худаг 2021 оны 8, 9 дүгээр сард эвдэрсэн байсан бол 30.000 орчим мод усгүйдэх байсан. Тэгэхээр өмнө нь эвдэрсэн асуудал огт байхгүй. Халдлагад өртөгдөөд эвдэрсэн байгаа. ******* гэгчийг өмнө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр түр талбайн ажилтнаар ажиллуулж байсан. ******* нь манай талбайн ахлагч ийн нөхөр учраас гэрээн дээр *******ын өмнөөс гарын үсэг зурсан байсан. Гүний худгаас гадна зөөврийн усан сан, ухаалаг моторын удирдлагын самбар эвдэрсэн. Гомдолтой байна. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж биднийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн эвдэгдсэн гүний худгийн нийт төлбөр 61.600.000 төгрөг Тод триллинг ХХК-аар гаргуулсан дүгнэлтийн зардал 1.000.000 төгрөг, Эстимэйт ХХК-аар хохирлын үнэлгээ гаргуулахад 600.000 төгрөг нийт 63.200.000 төгрөг. Мөн энэ хэрэгтэй холбоотой манай байгууллагаас ажилчид томилогдох орон нутагт ажилласан томилолтын зардал гарсан. Уг зардлыг шүүх хурал дээр баримтаа гаргаж өгч нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлгч З.*******ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн:  “Манай -ын ойжуулалтын талбайд нийт 9 худаг байдгаас 4, 5 дугаар мод усалдаг гүний худаг эвдэрсэн. Мөн ухаалаг мотор, ухаалаг мотор дээр байдаг самбар нийтээрээ эвдэрсэн. Бас зөөврийн усан сан эвдэгдсэн. Худаг маань нийтээрээ худгийн байшин, дотор нь газрын гүн рүү ухагдсан гүний худаг. Энэ ухагдсан гүний худаг дотор мотор болон цахилгааны утас байдаг юм. Мотор цахилгааны утас доошоо газрынхаа гүн рүү уначихаар тэр гүний худаг бүхэлдээ ажиллагаагүй болчихож байгаа юм. Ингээд 2 ширхэг гүний худаг, 1 ширхэг ухаалаг мотор, ухаалаг мотор дээр удирдлагын самбар байгаа. Ухаалаг моторын удирдлагын самбар ухаалаг мотор 2 бол нэг бүхэл зүйл. Ухаалаг мотор худгийн байшинд гүний худгаас тусдаа байсан эд зүйл юм. Зөөврийн усан сан нь худгийн байшинд гүний худаг болон ухаалаг мотороосоо тусдаа байдаг эд зүйл байгаа юм. Зөөврийн усан сан нь маш зузаан хулдаасаар хийгдсэн. Дэлгэхээрээ 10 тн багтаамжтай өөрөөр хэлбэл жижигрүүлсэн бассейн шиг зүйл байдаг. Зөөврийн усан сангаас 6-7 ширхэг сийчигдээд дахиж ашиглахааргүй болсон байсан. Би одоо яг хэд байсныг баримтаа харахгүй бол хэлж мэдэхгүй байна. Гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 197/

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******ийн 2022 оны 10 сарын 24-ний өдөр өгсөн: “Би хохирогчоор 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө 6-7 ширхэг зөөврийн усан сан зүсэгдсэн гэж мэдүүлсэн. Би өөрөө аймагт ажилладаггүй болохоор мэдээллээс арай хомс байсан. Сүүлд надад хэлэхдээ зөөврийн усан сангаас 2 алга болж, 6 зөөврийн усан сан зүсэгдсэн байсан талаар та мэдүүлээгүй байна гэж хэлсэн. өөрөө талбайн ахлагч учраас энэ асуудлын талаар сайн мэдэж байгаа. Анх ойжуулалтын талбайд 25 ширхэг зөөврийн усан сан хүлээлгэж өгсөн. Одоо 6 нь зүсэгдсэн байдалтай, нийт 23 зөөврийн усан сан байна. Алдагдсан 2 усан сан нь эвдэгдсэн худаг, мотор зөөврийн усан сан зэрэг эд зүйлстэй нэг цаг хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө алга болсон байна лээ. Тэгэхээр дээрх хэргийг ******* гэгч үйлдсэн болох нь тодорхой байна. Зөөврийн усан сан 25-30 кг жинтэй, нэг хүн үүрээд явах боломж байгаа байх. Ухаалаг моторыг засах боломж байгаа эсэх талаар Солонгос улсаас ирсэн гэдг хүнд үзүүлсэн боловч багш засах боломжгүй гэж хэлсэн. багш одоо Солонгос руу буцчихсан байгаа. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 199/

           Гэрч З.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би *******тай 2019 онд гэр бүл зохиож 2020 онд дундаасаа нэг хүүтэй болсон. ******* 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээр утсаа авсангүй, гэртээ байсангүй гэж хэл амаар доромжилж байгаад зодсон. Ингээд гомдлоо гаргаж шалгуулж, улмаар шүүхээр ******* 500.000 төгрөгөөр торгуулсан. Манай төрийн бус байгууллагын худаг амбаар дотор байдаг. ******* манай худгийг эвдсэн бөгөөд уг худагнууд хоёулаа амбаарт байрладаг. Нэг амбаарынх нь цоожийг доош татахаар онгойчихдог бөгөөд ******* мэддэг байсан. Тэр амбаарын цоожийг нь татаж онгойлгоод орсон юм шиг байна лээ. Нөгөө амбаарынх нь дотор далд цоожтой байсан учраас хажуугийн жижиг вакум цонхыг хагалаад дотор нь ороод худаг эвдсэн байсан. Хаалганд ямар нэгэн гэмтэл байгаагүй цоож нь хэвийн байсан. Би аймгийн -ын төгөл ойжуулалтын талбайг хариуцан ажиллаад 13 жил болж байна. ******* надтай гэр бүл болсныхоо дараа буюу 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Манайх 100 га талбайд 100.000 модтой учраас зуны улиралдаа 6 сарын хугацаатай хөлсний ажилчид ажиллуулдаг байсан юм. Тэр үеэс л ******* ажилласан. *******ыг ажилд томилсон, ажлаас халсан тушаал гэж байдаггүй. Албан ёсоор ажилд ороогүй учраас тушаал байдаггүй. Харин хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллуулсан санагдаж байна. Гэрээ нь хотод төв офисс дээр байгаа. *******т саарал өнгийн дээл 2 ширхэг байгаа. Саарал саатай дээл бий, нөгөө нь зэвхий даасан хуучирсан дээл байгаа. Би гэдэг хүнийг танина. *******ын эмээгийнх нь дүү гээд нэг хүн байдаг. гуай 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр худаг худаг эвдэгдсэнээс 7 хоногийн дараа намайг ажилтай байхгүй байх үеэр ирээд аав, ээж хоёртой уулзаад эвдэгдсэн худгийг очиж үзээд зургийг нь дарчихаад явсан гэсэн. ******* өөрөө мессеж бичиж чадахгүй. Боловсрол байхгүй учраас хүнээр мессеж, чат бичүүлдэг байсан. Би утсаа солиод ээждээ өгчихсөн. Утсан дээр бичсэн чатууд нь байж магадгүй. Устгаагүй байвал албан ёсоор гаргаж өгье. Нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

          Гэрч З.ийн 2022 оны 09 сарын 28-ны өдөр өгсөн: “Би -ын аймаг дахь төгөл ойжуулалтын талбайг нэлэнхүйд нь хариуцдаг юм. Миний албан тушаал ойжуулалтын талбайн ахлагч гэж явдаг. Манай ойжуулалтын талбайд нийт 10 худаг байдаг. Эдгээр худгийг 4 харуул, харуулуудаас зарим нь 3 худаг, зарим нь 2 худаг хариуцдаг. Манай аав 4, 5 дугаар худгийг хариуцан харуулаар ажилладаг. 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай аавын хариуцдаг 4, 5 дугаар худаг халдлагад өртөж, эд зүйлс нь эвдэгдсэн. Худаг гэдэг нь худгийн байшин доторх гүний худаг, гүний худаг дотор байрладаг насосс /мотор/ зэргээс бүрдэж байгаа юм. Манай 4, 5 дугаар худгийн юу нь эвдэрсэн бэ? гэхээр худгийн байшин дотор байгаа гүний худаг, гүний худаг дотор байрладаг насосс /мотор/-ыг таслаж доош нь унагаасан. Гүний худаг руу насосс нь уначихаар тэр гүний худгаас дахин ус гарах боломжгүй, дахиж ашиглагдахгүй болчихож байгаа юм. Мөн 4 дүгээр худгийн байшин дотор байсан 23 ширхэг усан сангаас 6-г нь ашиглах боломжгүйгээр зүсэж сийчсэн. Мөн зөөврийн 2 усан сан алга болсон байсан. Энэ талаар манай аав , мөн би анх мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. Мөн 5 дугаар худгийн байшин дотор байсан ногоон өнгийн ухаалаг мотор, удирдлагын самбарын хамтаар юмаар цохиод эвдчихсэн байсан. Уг мотор автоматаар ус шахдаг бөгөөд доторх чип юмнууд нь эвдэрчихсэн учраас дахиж ашиглах боломжгүй болчихоод байгаа юм. Хохирогч З.******* бол ази -ын менежерээр ажилладаг байсан. Одоо нэг үйл ажиллагаа хариуцсан захирал болсон. ******* захирал эвдэгдсэн эд зүйлсийн зургийг харах, надаас мэдээлэл авах зэргээр хэргийн талаар мэдээлэлтэй болсон болохоос биш нүдээр үзэж хараагүй учраас нарийн мэдэхгүй байж магадгүй. Би өөрөө ойжуулалтын талбайг хариуцан ажилладаг учраас эвдэгдсэн эд зүйлсийг сайн мэдэж байгаа. Зөөврийн усан сан ажиллагаагүй болсон, гүний худаг байгаа газартаа байгаа. Ухаалаг моторыг 2022 оны зун Солонгос улсаас гэдэг хүнийг ирэх үед үзүүлнэ гээд хот руу авч явсан боловч янзалж болохгүй байна гээд хотод үлдээсэн. гэдэг хүн мотор янзалдаг хүн байгаа юм. Уг моторыг шаардлагатай гэж үзвэл нааш нь авч ирүүлж болно. гэдэг хүн Солонгос улс руугаа буцаад явчихсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 201/

         Гэрч З.ийн 2022 оны 10 сарын 20-ны өдөр өгсөн: “2021 оны 12 сарын 23-наас 24-нд шилжих шөнө зөөврийн усан сан байсан 4 дүгээр худаг цоожтой байсан. Цоожийг нь цохиод эвдсэн байсан. Худгийн түлхүүр аав д байдаг байсан. *******т худгийн түлхүүр байгаагүй. Зөөврийн усан сан 5 дугаартай байсан, өмнө нь мэдүүлэг өгөхдөө 4 дугаартай худаг гээд андуурсан байна. 5 дугаартай худаг далд цоожтой. Хэрэг гарсны дараа үзэхэд цоожтой хэвээрээ байсан. Тухайн худгийн баруун талын жижиг цонх хагарсан байсан. Түлхүүр нь тухайн үед аавд байсан. Тооллогыг офисоос хүн ирж жил бүр хийдэг юм. Би анх 2018 онд 23 ширхэг зөөврийн усан сан хүлээн авч байсан. Хамгийн сүүлд зөөврийн усан сан зүсэгдэж, алга болохоос өмнө буюу 2021 оны 10 сарын 19-ний өдөр хийсэн тооллого, мөн энэ жилийн буюу 2022 оны 10 сарын 14-ний өдөр хийгдсэн тооллогын бүртгэлүүд надад байгаа. ******* улсын дугааргүй шар өнгийн мотоциклтой байсан. Хэрэг болсныг шууд төвдөө мэдэгдсэн. Офисоос итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдоно гээд бага зэрэг хугацаа алдаад 2022 оны 01 сарын 04-ний орчим цагдаад  гомдол гаргаж шалгуулсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 203/

         Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******т зэгэлдүүхэн саарал дээл байдаг юм. Ямар нэгэн содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй. Зэгэлдүү нудрагагүй саарал дээл байдаг. Тэр дээлтэйгээ л явж байсан. *******ын ах гэж хүн манай ойжуулалтын талбай дээр ирсэн. Би яг хэзээ ирснийг нь сайн мэдэхгүй байна. Худаг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө хашаагаа тойроход эвдэрсэн байсан. Тэрнээс хойш ямар ч байсан Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөний дараа ирчихсэн байсан. Яах гэж байгаа юм гэсэн “танай худаг хэмхэрсэн гэсэн, тэрийг үзэх гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би дагуулж яваад эвдэрсэн худагнууд, усан сангуудыг үзүүлсэн. утсаараа эвдэрсэн зүйлүүдийн зургийг дарж авчихаад явсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 34/

            Гэрч Д.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр  сарын 20-ны өдөр *******ын хийсэн хэргийг нь мэдэх зорилгоор “ ази” -ын ойжуулалтын талбай дээр тухайн эвдсэн гээд байгаа худгийг нь үзэхээр очсон. 2021 оны 01-р сарын 17-ны өдөр аймгийн төв дээр ирсэн. Тухайн үед *******ын салсан эхнэрийгээ зодсон гэх хэргийн шүүх хурал 2022 оны 01  дүгээр сарын 18-ны өдөр болсон. Тэгээд *******ыг шүүх хурлаар оруулчихаад хурал тараад байж байтал *******ыг ойжуулалтын талбайн худаг эвдсэн гэх асуудлаар шалгахаар болсон. Тэгээд би *******ын эвдсэн гээд байгаа худгийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиж үзээд эвдсэн эд зүйлсийг нь өөрийн нүдээр харж үзэж зургийг нь утсан дээрээ авч баталгаажуулсан. Би мэргэжлийн хүн учраас үзэж хараад янзалж болохоор юм байвал янзалчихъя гэж бодоод очсон юм. Очиж үзэхэд ганцаараа янзлах боломжгүй техник төхөөрөмжтэй 3-4 хүн ирж байж янзлахгүй бол болохооргүй юм байна лээ. Нэг худгийг 2021 оны намар ажилчид нь өөрсдөө засвар хийж байгаад даалгүй алдчихсан гэж байсан. Тухайн үед нь ******* өөрөө ч гэсэн ажиллаж байсан байна лээ. 4 дугаартай худаг нь бол хуучин эвдэрсэн гэсэн энэ талаар ажилчид нь мэдэж байгаа гэж байсан. Харин сэндвичин байшинтай худгийг бол яалтгүй эвдсэн байсан. Гэхдээ би ******* эвдсэн гэж бодохгүй байна. Өдөр нь таарахгүй байгаа юм. Би 2022 оны 12 сарын 15-ны өдөр *******ын өмгөөлөгчтэй нь утсаар холбогдоод шүүх хурал хэзээ вэ? гэдгийг тодруулж асуугаад *******ыг аймгийн төвөөс дагуулж яваад ******* суманд байлгаж байгаад 2022 оны 01 сарын 17-ны өдөр аймгийн төв дээр ирсэн. Хэрэг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болсон гэж хэлж байгаа юм. ******* энэ хугацаанд ******* суманд надтай хамт байсан бөгөөд аймгийн төв дээр байгаагүй. ******* надтай хэрэгт холбогдчихлоо гээд Батсүх гэдэг байцаагч дээр байж байхдаа хэрэв янзалж болохоор худаг юм бол янзалчихъя гэж бид 2 ярилцаад би ойжуулалтын талбай дээр очиж үзсэн. ******* надад хэлэхдээ намар 8-9 сарын алдад  худаг шатахаар нь гүнд байдаг төмөр трубаг 4-5 ажилчид өргөж байгаад дийлэхээ болиод буцаагаад алдчихсан гэж хэлж байсан. Тухайн үед *******ын хадам ч гэсэн тэгж байсан. Харин байсан үгүйг мэдэхгүй байна. бид 2 нэг хонхорын хүмүүс байгаа юм. ******* шүүх хурлын үеэр аймагт ирэхдээ нударгатай саарал дээлтэй, доогуураа нохойтой гуталтай явсан. Уг дээлийг нь ******* сумаас манай эгч Чулуун  Минжээгийн дэлгүүрээс худалдаж авч өгсөн шинэ дээл байгаа юм. 2 ижил дээл аваад нэгийг нь *******т, нэгийг нь манай малчин Очирт өгсөн. *******т өөр саарал дээл байхгүй. Шинэ худаг гаргалаа гэхэд метр нь 140.000-180.000 төгрөгийн үнэтэй байдаг. Тендерийн худаг гээд байшинтай худагтай, онгоцтой бүх зүйлтэй нь хийж өгөхөд 34.000.000 болдог. ******* зан байдлын хувьд уур нь хүрсэн үедээ ууртай, омогтой юм шиг харагддаг. Бага зэрэг шалчигнуур зантай хүн байгаа юм.  *******ын хувьд архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэж дуулдаж байсан. Надаас айдаг болохоор миний дэргэд архи дарс ууж байгаагүй. Гэхдээ архи дарсыг донтож уудаггүй юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37 /

           Гэрч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү ******* 2021 оны 12 сарын 23, 24-ний өдрүүдэд хөдөө гэртээ байсан. Миний хүү хүүхэд байхдаа хатгаа аваад толгойд нь тариа хийснээс болоод одоо их түргэн ууртай, зүрх нь өвддөг бие муутай хүн байгаа юм. 2017 онд Мухар олгой ургаад 3 удаа хагалгаанд орсон. Бие муутай болохоор хүнд хүчир ажил хийлгэдэггүй. Мухар олгой нь дотроо хагараад нарийн гэдсийг нь тайрч залгасан гэж мэс заслын эмч хэлсэн. ******* эхнэр гэх хүнтэйгээ хэрэлдэж маргалдсаны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүх хуралд орж торгуулийн ял авсан. Миний хүү *******т саарал дээл байгаа. Саарал өнгийн дээлийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сумын төв дээр байдаг гийн дэлгүүрээс 80.000 төгрөгөөр худалдан авч өгсөн. ******* 2022 оны 01 дүгээр сард шүүх хуралд оролцох гээд явахдаа өмсөөд явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 145-146/

          ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай: “ Худгуудыг хийн цохилтот аргаар өрөмдсөн бүрэн тоноглогдсон ашиглагдаж байсан байна. Худаг №1 Ф159 мм-ийн голдочтойгоор өрөмдсөн, гүн нь 102 метр, дээд амсартаа Ф159 мм-ийн төмөр хоолойн хамгаалалттай, дотор талд нь Ф100 мм-ийн төмөр хоолой сүүлсэн, 2-2:5 фазын цахилгааны утас, 220 вольтоор ажилладаг гүний усны шахуурга, ф32 мм-ийн диаметр бүхий ус өргөх зориулалттай РVC цагаан хоолойтой, 2х2 м-ийн сендвичэн барилга бүхий худаг байсан байна. Худгийн тагийг онгойлгсон, голын төмөр хоолой нэлэнхүйдээ хог, PVC-н тасархай хогуудаар дүүргэгдсэн, ус өргөх цагаан хоолой нь хогоор дүүрсэн, гадны нөлөөлөл бүхий зориудаар эвдэлж сүйтгэсэн байдалтай байв.   Дүгнэлт 1:  Худгийн насоссыг сугалж авах нөхцөлгүй, худгийн  тоноглолыг дахин ашиглах боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /43/

        ХХК-н 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай: “ Худгуудыг хийн цохилтот аргаар өрөмдсөн бүрэн тоноглогдсон ашиглагдаж байсан байна. Худаг №2 Ф159 мм-ийн голдочтойгоор өрөмдсөн, гүн нь 100 метр, дээд амсартаа Ф159 мм-ийн төмөр хоолойн хамгаалалттай, дотор талд нь Ф100 мм-ийн PVC хоолой сүүлсэн, 4-4 фазын цахилгааны утас, 380 вольтоор ажилладаг гүний усны шахуурга, ф40 мм-ийн диаметр бүхий ус өргөх зориулалттай РPR  хоолойтой, гадна талдаа блокон хийцтэй шавардсан барилга бүхий худаг байсан байна. Худгийн тагийг онгойлгсон, хогоор дүүрсэн, ус өргөх PPR хоолой нь амсараасаа доош 5 метр 80 см-ын гүнд тасарсан байдалтай, насосс хүлсэн олсыг нь тасалж эвдэлсэн, гадны хүчин зүйлийн нөлөөллөөр зориудаар эвдэлж сүйтгэсэн байдалтай байв.  Дүгнэлт 2:  Худгийн насоссыг сугалж авах нөхцөлгүй, худгийн  тоноглолыг дахин ашиглах боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /42/

           ХХК-н 2022 оны 10 сарын 03-ны өдрийн №11/03-1022 дугаартай: “Худгийн ус өргөх яндан болох ф32 мм-ийн PVC цагаан хоолойг тасдаж насоссыг худгийн гүн рүү алдсан, худгийн тагийг хүчээр онгойлгосон, төмөр хоолойд хог дүүрсэн байсан. Худаг 1-тэй бараг адилхан гэмтэлтэй, PPR хоолойг хүчээр таслан насоссыг нь гүн рүү алдсан хогоор дүүрсэн, насосс бэхэлсэн олсыг тасалсан байсан зэрэг нь гадны нөлөөтэй хорлон сүйтгэх ажил болох нь шууд харагдана. Тухайн эвдэрсэн эд зүйлийг засварлах боломжгүй. Ойжуулалтын талбайд байх 2 ширхэг худгийг дахин ашиглах боломжгүй, Газрын гүнд байгаа худгийн насоссыг авах боломжгүй. Гүний худаг гэдэг газрын гүнд далд хийгддэг учраас зөвхөн гүний насосс газрын гүнд найдвартай ажилласнаар үйл ажиллагаа явагддаг ажил юм. Тухайн 2 худгийг хэвийн үйл ажиллагаатай болгоход шинээр уст цэгийн хайгуул хийж шинээр худаг гаргах, Тухайн худгийг нэг хүн эвдэж гэмтээх боломжтой. Зөөврийн усан сан тусдаа, ямар зориулалтаар яаж ашиглаж байгааг ашиглагч байгууллага мэдэх байх. Миний хувьд энэ асуултанд хариулах боломжгүй” гэх нэмэлт шинжилгээ /1хх-ийн 206-207/

           ХХК-ийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-56/

           ХХК-ийн 2022 оны 10 сарын 20-ны өдрийн: Гүний худаг-1, 102 метр 20.40.000, гүний худаг-2, 100 метр,  20.000.000, зөөврийн усан сан-8 ширхэг 16.000.000, насосс 6.000.000, бусад зардал 1.000.000 нийт дүн 63.400.000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 213-220/

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 225-234/

         Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 235-237/

          Гэрч З.ээс гаргаж өгсөн талбайн тоног төхөөрөмжийн бүртгэлийн хуулбар /1хх-ийн 239-244/

           2022 оны 05 сарын 09-ний өдрийн 06 дугаартай аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний комиссын: "Б.******* нь одоогоор сэтгэцийн эмгэггүй байна. Б.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66/

      “ ази” -ийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 05/

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/

            аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-98/

           2022 оны 04 сарын 07-ны өдрийн 1/21 дугаартай эрүүгийн шийдвэр  гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /1 хх-ийн 101/

          Гэрч Д.аас гаргаж өгсөн Ойжуулалтын талбайд эвдэрсэн худгийн 4 ширхэг /кадр/ гэрэл зураг /1 хх-ийн 104/          

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******ээс гаргаж өгсөн “ ази Сүлжээ” ОУ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 22/08 дугаартай “гийн //-ийг ажлаас чөлөөлсөн” тухай тушаалын хуулбар /хх-ийн 106/

       2022 оны 05 сарын 14-ний өдрийн 01 дугаартай гийн ийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /1хх-ийн 151-152/

        “ ази Сүлжээ” ОУ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 22/16 дугаартай “ ази Сүлжээ” -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын аймгийн сумын ойжуулалтын талбайд овогтой ******* // нь 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн тайлбайн ажилтнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /1 хх-ийн 107/

       Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамын хулбарууд /хх-ийн 108-111/

       Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл /1хх-ийн 117/

       -ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 119-121/

         аймаг 2011 онд цөлжилт шар шороон шуургатай тэмцэх ажлын хүрээнд байгуулах хамтын ажиллагааны гэрээний хуулбар /1хх-ийн 122/

         аймгийн сумын Засаг даргын 2011 оны 04 сарын 21-ний өдрийн 54 дугаартай “ ”-д газар ашиглуулах тухай захирамж, гэрээний хуулбар /1хх-ийн 123-125/

        Гүний худгийн ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний хуулбар /1хх-ийн 126-128/

       аймгийн ойжуулалтын талбайн танилцуулга /1хх-ийн 129-130/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө  аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төрийн бус байгууллагын ойжуулалтын талбайн гүний худгийн насосс, цахилгааны утас болон бэхэлгээ олсыг тасалж дотогш унагаан 100 метр, 102 метрийн гүнтэй 2 худгийг дахин ашиглах боломжгүй болгосон, худгийн цонхыг хагалж дотор нь байсан усан сангууд /8 ширхэг/-ыг зүсэж, ухаалаг моторын самбарыг эвдэж ашиглах боломжгүй болгосоны улмаас -д 63.400.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. 

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

        Шүүгдэгч Б.******* 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө  аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төрийн бус байгууллагын ойжуулалтын талбайн гүний худгийн насосс, цахилгааны утас болон бэхэлгээ олсыг тасалж дотогш унагаан 100 метр, 102 метрийн гүнтэй 2 худгийг дахин ашиглах боломжгүй болгосон, худгийн цонхыг хагалж дотор нь байсан усан сангууд /8 ширхэг/-ыг зүсэж, ухаалаг моторын самбарыг эвдэж ашиглах боломжгүй болгож -д 63.400.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Гэр бүлийн маргаанаас болж худгийг эвдэж гэмтээсэн гэж ойлгосон. Хохирлыг барагдуулахаар авга ахтайгаа нийлээд засч байгаа гэсэн мэдээлэл авсан. Худгийг засч хохирлыг барагдуулна байх гэж бодож байна. Одоо тавьсан мотор нь хүч муутай гэсэн учир хүчтэй сайн мотор сольж тавьж өгнө гэж ярьж байна. Үлдсэн хохирлыг хуваарилж төлнө гэсэн учир хохиролгүй болгоно гэж найдаж байна.” гэх,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлгч З.*******ийн:  “Би -д иргэдийг чадавхжуулах хэлтэст гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. ... Манай байгууллага цөлжилттэй тэмцэх зорилгоор аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 100га талбайд 100.000 мод тарих зорилгоор анх 2009 оноос хойш эхлэн ойжуулалтын талбайг хариуцан ажилладаг юм. ... 2021 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ойжуулалтын талбайн 2 гүний худаг, ухаалаг мотор зэрэг эд зүйлс хадлагад өртсөн. Ингээд албан ёсоор цагдаагийн байгууллагад хандсаны дагуу тухайн гүний худгийг эвдсэн хүн нь манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан ******* гэдэг хүн бусдад өс хонзон санасаны улмаас дээрх эд зүйлсийг дахин ашиглагдахгүй болгосон байна гэдгийг тогтоосон гэсэн. ... ******* гэдэг хүн ойжуулалтын талбайн ахлагч гэдэг хүний нөхөр нь бөгөөд эхнэртэйгээ муудалцсан шалтгааны улмаас гүний худгийг эвдсэн гэх мэдээлэл авсан. ... Манай ойжуулалтын талбайд 7 худаг байгаагаас 9 дүгээр талбайн 2 худаг ажиллагаагүй. Эвдэгдсэн 2 худаг нь 2, 3 дугаар талбай хэвийн ажиллагаатай байсан. 4, 5 дугаар худаг эвдэгдсэн. Хэрэв манай гүний худаг 2021 оны 8, 9 дүгээр сард эвдэрсэн байсан бол 30.000 орчим мод усгүйдэх байсан. ... ******* гэгчийг өмнө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр түр талбайн ажилтнаар ажиллуулж байсан. ... Мөн эвдэгдсэн гүний худгийн нийт төлбөр 61.600.000 төгрөг Тод триллинг ХХК-аар гаргуулсан дүгнэлтийн зардал 1.000.000 төгрөг, Эстимэйт ХХК-аар хохирлын үнэлгээ гаргуулахад 600.000 төгрөг нийт 63.200.000 төгрөг.” гэх,         

        Хохирогчийн хууль ёсны төлөөлгч З.*******ийн дахин өгсөн:  “Манай -ын ойжуулалтын талбайд нийт 9 худаг байдгаас 4, 5 дугаар мод усалдаг гүний худаг эвдэрсэн. Мөн ухаалаг мотор, ухаалаг мотор дээр байдаг самбар нийтээрээ эвдэрсэн. Бас зөөврийн усан сан эвдэгдсэн. Худаг маань нийтээрээ худгийн байшин, дотор нь газрын гүн рүү ухагдсан гүний худаг, энэ ухагдсан гүний худаг дотор мотор болон цахилгааны утас байдаг юм. Мотор цахилгааны утас доошоо газрынхаа гүн рүү уначихаар тэр гүний худаг бүхэлдээ ажиллагаагүй болчихож байгаа юм. Ингээд 2 ширхэг гүний худаг, 1 ширхэг ухаалаг мотор, ухаалаг мотор дээр удирдлагын самбар байгаа. Ухаалаг моторын удирдлагын самбар ухаалаг мотор 2 бол нэг бүхэл зүйл. ...Зөөврийн усан сан нь худгийн байшинд гүний худаг болон ухаалаг мотороосоо тусдаа байдаг эд зүйл байгаа юм. Зөөврийн усан сан нь маш зузаан хулдаасаар хийгдсэн. Дэлгэхээрээ 10 тн багтаамжтай өөрөөр хэлбэл жижигрүүлсэн бассейн шиг зүйл байдаг. Зөөврийн усан сангаас 6-7 ширхэг сийчигдээд дахиж ашиглахааргүй болсон байсан....” гэх,

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******ийн 2022 оны 10 сарын 24-ний өдөр өгсөн: “... Анх ойжуулалтын талбайд 25 ширхэг зөөврийн усан сан хүлээлгэж өгсөн. Одоо 6 нь зүсэгдсэн байдалтай, нийт 23 зөөврийн усан сан байна. Алдагдсан 2 усан сан нь эвдэгдсэн худаг, мотор зөөврийн усан сан зэрэг эд зүйлстэй нэг цаг хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө алга болсон байна лээ. Тэгэхээр дээрх хэргийг ******* гэгч үйлдсэн болох нь тодорхой байна. Зөөврийн усан сан 25-30 кг жинтэй, нэг хүн үүрээд явах боломж байгаа байх. Ухаалаг моторыг засах боломж байгаа эсэх талаар Солонгос улсаас ирсэн гэдг хүнд үзүүлсэн боловч багш засах боломжгүй гэж хэлсэн....” гэх,

          Гэрч З.ийн: “ .. Манай төрийн бус байгууллагын худаг амбаар дотор байдаг. ******* манай худгийг эвдсэн бөгөөд уг худагнууд хоёулаа амбаарт байрладаг. Нэг амбаарынх нь цоожийг доош татахаар онгойчихдог бөгөөд ******* мэддэг байсан. Тэр амбаарын цоожийг нь татаад онгойлгоод орсон юм шиг байна лээ. Нөгөө амбаарынх нь дотор далд цоожтой байсан учраас хажуугийн жижиг вакум цонхыг хагалаад дотор нь ороод худаг эвдсэн байсан. ... Би аймгийн -ын төгөл ойжуулалтын талбайг хариуцан ажиллаад 13 жил болж байна. ******* надтай гэр бүл болсныхоо дараа буюу 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Манайх 100 га талбайд 100.000 модтой учраас зуны улиралдаа 6 сарын хугацаатай хөлсний ажилчид ажиллуулдаг байсан юм. Тэр үеэс л ******* ажилласан. ... *******т саарал өнгийн дээл 2 ширхэг байгаа. Саарал саатай дээл бий, нөгөө нь зэвхий даасан хуучирсан дээл байгаа. ...” гэх,

          Гэрч З.ийн 2022 оны 09 сарын 28-ны өдөр өгсөн: “Би -ын аймаг дахь төгөл ойжуулалтын талбайг нэлэнхүйд нь хариуцдаг юм. Миний албан тушаал ойжуулалтын талбайн ахлагч гэж явдаг. Манай ойжуулалтын талбайд нийт 10 худаг байдаг. Эдгээр худгийг 4 харуул, харуулуудаас зарим нь 3 худаг, зарим нь 2 худаг хариуцдаг. Манай аав 4, 5 дугаар худгийг хариуцан харуулаар ажилладаг. 2021 он 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай аавын хариуцдаг 4, 5 дугаар худаг халдлагад өртөж, эд зүйлс нь эвдэгдсэн. Худаг гэдэг нь худгийн байшин доторх гүний худаг, гүний худаг дотор байрладаг насосс /мотор/ зэргээс бүрдэж байгаа юм. Манай 4, 5 дугаар худгийн юу нь эвдэрсэн бэ? гэхээр худгийн байшин дотор байгаа гүний худаг, гүний худаг дотор байрладаг насосс /мотор/-ыг таслаж доош нь унагаасан. Гүний худаг руу насосс нь уначихаар тэр гүний худгаас дахин ус гарах боломжгүй, ашиглагдахгүй болчихож байгаа юм. Мөн 4 дүгээр худгийн байшин дотор байсан 23 ширхэг усан сангаас 6-г нь ашиглах боломжгүйгээр зүсэж сийчсэн. Мөн зөөврийн 2 усан сан алга болсон байсан. ... Мөн 5 дугаар худгийн байшин дотор байсан ногоон өнгийн ухаалаг мотор, удирдлагын самбарын хамтаар юмаар цохиод эвдчихсэн байсан. Уг мотор автоматаар ус шахдаг бөгөөд доторх чип юмнууд нь эвдэрчихсэн учраас дахиж ашиглах боломжгүй болчихоод байгаа юм. ... Зөөврийн усан сан ажиллагаагүй болсон, гүний худаг байгаа газартаа байгаа. Ухаалаг моторыг 2022 оны зун Солонгос улсаас гэдэг хүнийг ирэх үед үзүүлнэ гээд хот руу авч явсан боловч янзалж болохгүй байна гээд хотод үлдээсэн. ...” гэх,

         Гэрч З.ийн 2022 оны 10 сарын 20-ны өдөр өгсөн: “... Би анх 2018 онд 23 ширхэг зөөврийн усан сан хүлээн авч байсан. Хамгийн сүүлд зөөврийн усан сан зүсэгдэж, алга болохоос өмнө буюу 2021 оны 10 сарын 19-ний өдөр хийсэн тооллого, мөн энэ жилийн буюу 2022 оны 10 сарын 14-ний өдөр хийгдсэн тооллогын бүртгэлүүд надад байгаа. ...” гэх,

         Гэрч Д.ын: “*******т зэгэлдүүхэн саарал дээл байдаг юм. ...Зэгэлдүү нудрагагүй саарал дээл байдаг. Тэр дээлтэйгээ л явж байсан. ...Худаг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өглөө хашаагаа тойроход эвдэрсэн байсан. ... Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөний дараа ирчихсэн байсан. Яах гэж байгаа юм гэсэн “танай худаг хэмхэрсэн гэсэн, тэрийг үзэх гэж ирлээ” гэж хэлсэн.” гэх,

            Гэрч Д.ы: “Би 2022 оны 01 дүгээр  сарын 20-ны өдөр *******ын хийсэн хэргийг нь мэдэх зорилгоор “ ази” -ын ойжуулалтын талбай дээр тухайн эвдсэн гээд байгаа худгийг нь үзэхээр очсон. ... Тэгээд би *******ын эвдсэн гээд байгаа худгийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиж үзээд эвдсэн эд зүйлсийг нь өөрийн нүдээр харж үзэж зургийг нь утсан дээрээ авч баталгаажуулсан. Би мэргэжлийн хүн учраас үзэж хараад янзалж болохоор юм байвал янзалчихъя гэж бодоод очсон юм. Очиж үзэхэд ганцаараа янзлах боломжгүй техник төхөөрөмжтэй 3-4 хүн ирж байж янзлахгүй бол болохооргүй юм байна лээ. ... ******* надтай хэрэгт холбогдчихлоо гээд Батсүх гэдэг байцаагч дээр байж байхдаа хэрэв янзалж болохоор худаг юм бол янзалчихъя гэж бид 2 ярилцаад би ойжуулалтын талбай дээр очиж үзсэн...” гэх,

          ХХК-н 08 дугаартай: “ ... Худгийн тагийг онгойлгсон, голын төмөр хоолой нэлэнхүйдээ хог, PVC-н тасархай хогуудаар дүүргэгдсэн, ус өргөх цагаан хоолой нь хогоор дүүрсэн, гадны нөлөөлөл бүхий зориудаар эвдэлж сүйтгэсэн байдалтай байв.  Худгийн насоссыг сугалж авах нөхцөлгүй, худгийн  тоноглолыг дахин ашиглах боломжгүй” гэх дүгнэлт,

        ХХК-н 09 дугаартай: “ ... Худгийн тагийг онгойлгсон, хогоор дүүрсэн, ус өргөх PPR хоолой нь амсараасаа доош 5 метр 80 см-ын гүнд тасарсан байдалтай, насосс хүлсэн олсыг нь тасалж эвдэлсэн, гадны хүчин зүйлийн нөлөөллөөр зориудаар эвдэлж сүйтгэсэн байдалтай байв.  Худгийн насоссыг сугалж авах нөхцөлгүй, худгийн  тоноглолыг дахин ашиглах боломжгүй” гэх  дүгнэлт,

          ХХК-н №11/03-1022 дугаартай: “Худгийн ус өргөх яндан болох ф32 мм-ийн PVC цагаан хоолойг тасдаж насоссыг худгийн гүн рүү алдсан, худгийн тагийг хүчээр онгойлгосон, төмөр хоолойд хог дүүрсэн байсан. Худаг 1-тэй бараг адилхан гэмтэлтэй, PPR хоолойг хүчээр таслан насоссыг нь гүн рүү алдсан хогоор дүүрсэн, насосс бэхэлсэн олсыг тасалсан байсан зэрэг нь гадны нөлөөтэй хорлон сүйтгэх ажил болох нь шууд харагдана. Тухайн эвдэрсэн эд зүйлийг засварлах боломжгүй. Ойжуулалтын талбайд байх 2 ширхэг худгийг дахин ашиглах боломжгүй, Газрын гүнд байгаа худгийн насоссыг авах боломжгүй. Гүний худаг гэдэг газрын гүнд далд хийгддэг учраас зөвхөн гүний насосс газрын гүнд найдвэртай ажилласнаар үйл ажиллагаа явагддаг ажил юм. Тухайн 2 худгийг хэвийн үйл ажиллагаатай болгоход шинээр уст цэгийн хайгуул хийж шинээр худаг гаргах, Тухайн худгийг нэг хүн эвдэж гэмтээх боломжтой...” гэх нэмэлт шинжилгээ

          ХХК-ийн “Гүний худаг-1, 102 метр 20.40.000, гүний худаг-2, 100 метр 20.000.000, зөөврийн усан сан-8 ширхэг 16.000.000, насосс 6.000.000, бусад зардал 1.000.000 нийт дүн 63.400.000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсад олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл, -ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, аймаг 2011 онд цөлжилт шар шороон шуургатай тэмцэх ажлын хүрээнд байгуулах хамтын ажиллагааны гэрээ, аймгийн сумын Засаг даргын 2011 оны 04 сарын 21-ний өдрийн 54 дугаартай “ ”-д газар ашиглуулах тухай захирамж, гэрээ, Гүний худгийн ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ зэргээр нотлогдож байна.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.******* мөрдөн байцаалтын шатанд: “... зөөврийн усан сангаас 2 алга болж, 6 зөөврийн усан сан зүсэгдсэн” мэдүүлсэн байх боловч алга болсон гэх 2 усан сан нь тухайн хэрэг учрал болохоос өмнө зүсэгдсэн усан сангуудтай хамт байсан болох нь гэрч З.ийн зөөврийн усан сан нь 5 дугаартай худаг дотор байсан байх. ...5 дугаартай худаг далд цоожтой. Хэрэг гарсны дараа үзэхэд худаг цоожтой хэвээрээ баруун талын жижиг цонх нь хагарсан байсан. Би 2018 онд анх 23 ширхэг зөөврийн усан сан хүлээж авсан” гэх мэдүүлэг, талбайн тоног төхөөрөмжийн бүртгэл зэргээс дүгнэхэд цаг хугацааны хувьд дээрх гэмт хэрэг гарсан үйл баримттай давхцаж байх тул шүүгдэгч Б.*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.*******ын эхнэр З.тэй гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас, түүний хариуцан ажилладаг аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах -ын “ төгөл” ойжуулалтын талбайн гүний худгуудын цахилгааны утас, бэхэлсэн олсыг тасалж, насоссыг худгийн гүн рүү унагаасан, зөөврийн усан санг зүссэн, ухаалаг моторын удирдлагын самбарыг юмаар цохиж эвдэж 63.400.000 төгрөгийн хохирол учруулж байгаа үйлдлийг эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг  бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж үзэх бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг  бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

      

Хохирлын талаар:

 

         Шүүгдэгч Б.*******ын хууль бус үйлдлийн улмаас ази -д  102 м гүний худаг-20.400.000, 100 м гүний худаг 20.000.000, зөөврийн усан сан 8 ширхэг-16.000.000, Насосс-6.000.000, бусад зардал 1.000.000 нийт 63.400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

      Шүүгдэгч шүүх хуралдаанд: “... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч талд учирсан хохирлыг төлөхөө дараах байдлаар илэрхийлж байна. ХХК-ийн үнэлгээгээр нийт хохирол 63.400.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс “Гүний худаг-1” худгийг засварлаж хохирогч талд хүлээлгэн өгөхөд бэлэн болсон /20.400.000 төгрөг/. Үлдэх 43.000.000 төгрөгийг дараах байдлаар төлнө. 2023 оны 05 сарын 01-ний дотор 20.000.000 төгрөгийг, 2023 оны 06 сарын 01-ний дотор 23.000.000 төгрөгийг, дүгнэлтийн зардал төлбөр 1.600.000 төгрөгийг 2023 оны 06 сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулна” гэж хохирол нөхөн төлөх талаар бичгээр илэрхийлсэн байна.

      Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд 20.400.000 төгрөгийн үэнэлгээ бүхий “Гүний худаг-1” худгийг засварлаж хохирогч талд хүлээлгэн өгөхөд бэлэн болсон  гэх тайлбарыг гаргаж байна.

     Дээрх “Гүний худаг-1”-ийг бүрэн ашиглалтанд оруулсан эсэх талаар баримт шүүхэд ирээгүй, хохирогч талаас худгийг бүрэн хэмжээнд засчихлаа гэж үзэх учир дутагдалтай гэх тайлбарыг гаргаж байх тул 20.400.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж шүүгдэгчийн бусдад учруулсан 63.400.000 төгрөгийн хохирлоос хасч тооцох боломжгүй юм.

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ. Иймд шүүгдэгч Б.*******аас 102 м гүний худаг-20.400.000, 100 м гүний худаг 20.000.000, зөөврийн усан сан 8 ширхэг-16.000.000, Насосс-6.000.000, бусад зардал 1.000.000 нийт 63.400.000 төгрөгийн хохирлыг, мөн Тод ХХК-аар гаргуулсан шинжээчийн дүгнэлтийн зардал 1.000.000 төгрөг, эстимейт ХХК-аар хохирлын үнэлгээ гаргуулсан зардал 600.000 төгрөгийг төлсөн байх тул нийт 65.000.0000 төгрөгийг гаргуулан /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******/-д олгохоор шийдвэрлэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Б.*******т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан хохирлыг хуваарийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэнийг хохирогч тал хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.2-т заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

        Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас 2023 оны 04 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 01 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй гэж үзлээ.

        Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  Учир нь  шүүгдэгч Б.******* нь “өөрийн нэр дээр 100 гаруй тооны бага малтай, 50-иад тооны бод малтай” гэж мэдүүлж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хөрөнгө орлогын талаарх баримтыг ирүүлээгүй, Чулуу овогтой ийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллогын баримтыг ирүүлсэн нь шүүгдэгчийн хөрөнгө орлого гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгэдгчид торгох ял оногдуулж, гэр бүлийн гишүүн болох Ч.ийн хөрөнгө орлогоос төлүүлэх нь  Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”,  мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд улсын яллагчийн шүүгдэгчид торгох ял оногдуулах санал нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирохгүй байна гэж үзэж шүүх хүлээн аваагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

 

           Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

        Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан -ын хашаанд хадгалдагдаж байгаа ногоон өнгийн 1 ширхэг мотор нь Монгол улсад засах боломжгүй, буцааж авах шаардлагагүй гэх тайлбарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргаж байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт ийн *******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас хохирол 63.400.000 төгрөгийг,

 -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар 1.600.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөг гаргуулан “ ” төрийн бус байгууллага /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.*******/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн эвдрэлтэй мотор 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлгч, өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР